| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04215/И |
| Дугаар | 191/ШШ2025/04302 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04302
2025 05 14 191/ШШ2025/04302
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, ******* цамхаг хаягт байрлах ******* ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух Харьд могой нүдэн овогт д /РД: / холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,580,608.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмлэлдээ:
Зээлдэгч нь нэхэмжлэгч ******* ХК-тай 2024 оны 06 сарын 27-ны өдөр №ЗГ/56723237 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 06 сарын 27-ны өдөр №БГХ/56723237 тоот барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.
Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг 2025 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 664,429.03 төгрөг, зээлийн хүү 700,199.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,555.53 төгрөг, нийт 1,370,183.63 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар 206 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл /Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх/-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.
Иймд зээлдэгч аас 2025 оны 3 сарын 28-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 19,335,50.97 төгрөг, зээлийн хүү 2,204,927.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,110.35 төгрөг, нийт 21,580,608.39 төгрөг болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
миний бие ******* ХК-иас надад холбогдуулан гаргасан 21,580,608.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Миний бие уг мөнгийг 2025 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж барагдуулах бөгөөд эхний 11 сарын хугацаанд сар бүр 1,800,000 төгрөг, 12 дахь сард 1,780,608.39 төгрөг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,580,608.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21,580,608.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж барагдуулах бөгөөд эхний 11 сарын хугацаанд сар бүр 1,800,000 төгрөг, 12 дахь сард 1,780,608.39 төгрөг, нийт 21,580,608.39 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч тайлбар ирүүлснийг талуудыг төлбөр төлөх хугацааны талаар эвлэрсэн гэж үзэхээр байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХК-д 2025 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн эхний 11 сарын хугацаанд сар бүр 1,800,000 төгрөг, 12 дахь сард нь 1,780,608.39 төгрөг, нийт 21,580,608.39 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,854 төгрөгийн тал хувь буюу 132,927 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, хариуцагч аас 132,927 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,854 төгрөгийн үлдэх хэсэг буюу 132,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН