| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/04456/И |
| Дугаар | 197/ШШ2025/08550 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/08550
2025 06 24 197/ШШ2025/08550
Нэхэмжлэгч: *********** тоот хаягт байрлах, ******** СӨХ /РД:********/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** тоотод оршин суух, Ц. Б******* /РД: ********/-д холбогдох
төлбөр 1,543,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодруулж...2021 оны 1-р сараас 8-р сар хүртэл 25,000 төгрөгөөр 200,000 төгрөг, 2021 оны 9-р сараас 2024 оны 12 сар хүртэл 30,000 төгрөгөөр 1,200,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ... 2022 оноос 2023 оны 5 сарын төлбөр 19,000 төгрөгөөр тооцож, 2024 оноос 24 сарын төлбөр 30,000 төгрөгөөр тооцож төлнө гэжээ.
Дээрх тайлбараас үзэхэд талууд СӨХ-ийн зардал төлж эхлэх хугацаа болон сард төлөх хэмжээний талаар маргасан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар нэхэмжлэгч зардлыг шаардах эрхтэй.
Хариуцагч нь ************* тоот хаягт орших өөрийн өмчлөлд байгаа орон сууцны зардлыг 2021 оны 01-р сараас 2024 оны 12 сарын хугацааны зардлыг төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс гаргасан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заажээ.
********СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2019.10.01-ний өдрийн шийдвэрээр айл өрхийн хураамжийг сар бүр 25,000 төгрөгөөр, 2021.09.01-ний өдрийн 15 тоот шийдвэрээр айл өрхийн хураамжийг сар бүр 30,000 төгрөгөөр тус тус тогтоосон байх тул хариуцагч нь 2021 оны 08 сарын хураамж 25,000 төгрөгөөр тооцож 200,000 төгрөг, 2021 оны 09 сараас 2024 оны 12 сар хүртэл 40 сарын хураамж 30,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ц.Б*******аас СӨХ-ийн зардал 1,400,000 төгрөг гаргуулан ********СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 37,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН