2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/04339

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 15 191/ШШ2025/04339

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: *******,*******,******* гудамж, өөрийн байр, ******* ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,, тоот хаягт оршин суух, Боржигон овогт /РД: /-д холбогдох

27,191,894 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* *******тай байгуулсан 2024 оны 07 сарын 24-ний өдөр MN600030003095022654 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 24,515,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 875,023.59 төгрөг, зээлийн хүүнээс 167,234.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 3,282,76 төгрөг, нийт 1,045,540.60 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авснаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна.

Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил тул зээлдэгч *******оос зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнийн төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна.

Үүнд үндсэн зээл 23,639,976 төгрөг, зээлийн хүү 3,479,402 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,516 төгрөг, нийт 27,191,894 төгрөг байна. Иймд *******оос зээлийн гэрээний үүрэгт 27,191,894 төгрөг гаргуулж, *******инд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* миний бие *******ны нэхэмжилсэн 27,191,894 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******од холбогдуулан 27,191,894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ******* нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27,191,894 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27,191,894 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,910 төгрөгийн тал хувь 146,955 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******оос 146,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,910 төгрөгийн тал хувь 146,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН