| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0110/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 145.2., 147.2., 181.2.1, |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Иргэдийн төлөөлөгч Ш.Цэвэлмаа,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А холбогдох 2016 2501 3912 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 19 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Төмөртэйн 7 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Э.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
1. Э.А нь У.Энхбат, Д.Баянжаргал нартай бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис”-ын шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,
2. Э.А нь У.Энхбаттай бүлэглэж 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 30А байрны орцонд иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, түүний куртик, гар утас, түрийвч, бэлэн 50,000 төгрөг зэрэг эд зүйлсийг давтан үйлдлээр дээрэмдэж, түүнд 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Мөн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 558 тоотод оршин суух иргэн Д.Гансүхийн гэрийн цонхоор нэвтрэн орж 3,000 төгрөг, 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлж, 373,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Мөн У.Энхбаттай бүлэглэж, давтан үйлдлээр 2014 оны 03 дугаар сарын 28- наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1734 тоотод байрлах иргэн Ц.Тунгалагийн байшингийн том өрөөнд байх 1,350,000 төгрөг, 500 ам.доллар, 3 ширхэг гар утсыг хулгайлж, нийт 2,901,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Мөн Жамъянтай бүлэглэж, давтан үйлдлээр 2015 оны 01 дүгээр сарын 31- нээс 2015 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд байрлах “Зэндмэнэ” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж, иргэн С.Оюунжаргалд 1,694,600 төгрөгийн хохирол учруулсан,
6. Мөн давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн С.Хүрэлбаатарын өвлийн сууцны цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
1. Э.А нь У.Энхбат, Д.Баянжаргал нартай бүлэглэж иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн талаар нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бүрэнтөгсийн “... 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 21 цагийн үед гэртээ очоод гал түлж хажуу талын гражид ус буцалгах гээд өгчихсөн байсан. Тэгээд усаа буцалсан байх гээд 23 цагт 03 минутын үед гэрээсээ гарсан... гэрээс гарах үед тэнд нэг залуу миний урд явж байгаад хашаанд бүдрээд уначихаар нь би хойно нь явж байгаад өө яасан бэ гээд араас нь очоод татаад босгох гэтэл гэнэтхэн миний араас хүн татаад хоолой боож цохисон. Тэгэхээр нь би яагаа ч үгүй харин танай энэ хүн чинь явж байгаад газар уначихлаа шүү дээ гэж хэлэхэд миний үгийг огт сонсохгүй гражийн хажууд нийлж зодсон. Тэгээд граж руу зугатаж ортол гражийн том хаалга бүхэлдээ онгойгоод намайг зодож байсан гурван залуу ороод ирсэн. Тэгтэл ч гражийн манаач ирээд та нар гарч учраа ол, больцгоо гэж хэлсэн. Тэгтэл дахиад намайг гражаас гаргаж нөгөө гурван залуугийн хоёр нь намайг цохиж зодсон. Би зөвхөн нүүрээ дарж доошоо тонгойсон, тэгээд ухаан алдсан байсан болохоор хэн нь яг яаж цохиж зодсоныг сайн мэдэхгүй байна... 3 залуу намайг 3-уулаа газар унагааж байгаад өшиглөөд байсан... ямар ч байсан 2 залуу байсан ба 3-уулаа л намайг цохиж зодсон, хэн нэг нь бусдыгаа салгаж намайг зодож байгаа явцыг саармагжуулсан асуудал байхгүй... тэр гурван залууг урьд өмнө огт харж байгаагүй, танихгүй залуучууд байсан... миний хувьд эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... Баянжаргал нь надад 2 сая төгрөгний эмчилгээний зардал төлсөн... зодуулах үед түрийвчнээс алдагдсан 30,000 төгрөг виза карт нэхэмжилнэ... түрийвчээ маргааш нь олж авсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Одонтунгалагийн өгсөн: “... Би Б.Бүрэнтөгсийн хууль ёсны эхнэр... Бүрэнтөгс урьд өмнө толгой, нүдэндээ гэмтэл авч байгаагүй. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үл таних 3 залууд зодуулаад гэмтэл авсан. Гэмтэл авсанаас хойш гэмтлийн эмнэлэгт 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэвтээд 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан... тухайн үед би нөхрөө ухаан алдчихсан байхад нь гражны булангаас олж авсан, тэгээд би нөхрөө ухаан орсоны дараа юу болсон талаар нь асуутал манай нөхөр надад хэлэхдээ ус авахаар ганцаараа явж байтал миний урд талд явж байсан хүн унахаар нь араас нь очоод татаад босгох гэтэл араас хэн нэгэн гараараа боож унагаагаад зодсон гэсэн. Өөрийнх нь ярьж байгаагаар 3 хүн зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /х.1.51-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Эрдэнэбатын өгсөн: “... Би 2014 оны 01 сарын 07-ны өдрийн 9 цагаас 01 сарын 08-ны өдрийн 9 цагийн хооронд 113 дугаар чиглэлд дэд ахлагч Х.Мөнхбатын хамтаар үүрэг гүйцэтгэсэн юм. 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 00 цаг 50 минутад Сүлд 10 буюу цагдаагийн хэлтсийн жижүүрээс Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Петровисын ШТС-ын хойд талд хүн зодуулсан байна гэх дуудлагыг аваад шууд очиход Б.Бүрэнтөгс гэх залуу 3 залууд зодуулаад ухаан алдсан байсан... хэргийн газрын ойр орчимд байсан хүмүүсээс асуун тодруулж байгаад 3 залуу явж байхаар нь 2 залууг нь барин саатуулж Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн юм... Эрүүлжүүлэгдсэн 2 залуугийн Д.Баянжаргал нь бичиг баримттай байсан, харин нөгөө залуу нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Бичиг баримтгүй залуу нь өөрийгөө Уранчимэгийн Энхбат гэхээр нь хэлсэн овог нэрээр нь эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.53-54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярсайханы өгсөн: “... 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой би жижүүрээ хийгээд гражаа харж галлаж байтал орой 23-24 цагийн хооронд Б.Бүрэнтөгс ирээд ус буцалгаад аваад явсан ба дахин ирж ус тавьчихаад ганцаараа гараад явсан. Б.Бүрэнтөгс гарч яваад удалгүй бөөн дуу чимээ гараад хаалга цохиод Б.Бүрэнтөгс орж ирсэн ба араас нь үл таних 3 залуу орж ирээд тэр 3 залуугийн 2 залуу нь Б.Бүрэнтөгсийг чирж авч гарсан ба намайг гаргахгүй 1 залуу нь хорьчихоод юм яриад байсан. Намайг хорьсон залуу нь бол нөгөө 2 залуугаас өндөр залуу байсан. Намайг нөгөө залуу хорьж байхад грашийн үүдэнд нөгөө 2 залуу нь Б.Бүрэнтөгсийг гар, хөлөөрөө цохиод цаашаа аваад явсан ба цааш авч явахад нь Б.Бүрэнтөгсийг зодож байгаа нь харагдаагүй... намайг саатуулсан залуу бол намайг харж байхад Б.Бүрэнтөгсийг зодоогүй...” гэх мэдүүлэг /хх.1.55-57/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг судлалын газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтэд: “... Б.Бүрэнтөгсийн биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүр, баруун чихний дэлбээнд зулгаралт, зөөлийн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ... уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.1.79-81/,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Энхбатын сэжигтэнээр өгсөн: “... 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ариунбаяр, Баянжаргал, Ууганбаяр бид 4 уулзаад архи ууцгаасан... тэгээд Ууганбаярын гэрлүү очсон... Ууганбаярыг гэрт нь орхиод Ариунбаяр, Баянжаргал нарын хамт гараад явж байгаад... үл таних залуу намайг унагаатал араас Ариунбаяр, Баянжаргал 2 ирээд намайг унагаасан залууг зодохоор нь би босоод бас хөлөөрөө бөгс рүү нь өшиглөсөн хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна. Мөн би тэр залуугийн нүүр лүү гараараа цохьсон... би тэр залуугаас эд зүйл аваагүй, ямар ч байсан зодсон нь үнэн тэр үедээ цагдаад баригдаад биедээ үзлэг хийлгэхэд надаас болон Баянжаргалаас эд зүйл гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.222-223/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Баянжаргалын сэжигтэнээр өгсөн: “... 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зүс таних залуу болох Энхтөр /Энхбат/ над руу залгаад ... маргааш уулзъя гэж хэлсэн... тэгээд маргааш өдөр нь 18 цагт уулзтал Энхтөр Ариук гэх залуутай цуг явж байхаар нь бид 3 уулзаад 3 шил архи ууцгаасан... би тэгээд архи уугаад нэлээн согтчихсон байсан... нэг газар явж байгаад хаалгаар гарах гэж байгаад унатал 1 хүн босгосон, тэгтэл Энхтөр намайг явъя гэж хэлээд аваад явсан... тэгээд машин зам руу гартал цагдаагийн ажилтан бид хоёрыг машиндаа суулгасан... тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Энхтөр, Ариук хоёртой уулзтал Ариук Энхтөрийг чи л тэр залуугийн толгой дээр дэвсээд байсан биз дээ гэж хэлтэл Энхтөр юм хэлэлгүй сайн санахгүй байна гэж хэлээд байсан... тэгтэл Ариук тэр залууг үхчихээгүй гайгүй болов уу гэж хэлж байсан... тэгээд тэр өдрөөс хойш алга болсон...” гэх мэдүүлэг /хх.1.224-228/,
2. Э.А нь У.Энхбаттай бүлэглэж иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийн талаар нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Эрдэнэбилэгийн өгсөн: “... 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 22:00 цагийн үед найз Батбаярын гэрт хоёулаа нэг шил 0.5 граммын Экс архи хувааж уугаад шөнийн 01:00 цагийн үед найзынхаасаа гараад гэртээ харихаар яваад орцныхоо үүдэнд ирээд хаалганы код хийх гээд зогсож байхад миний араас нэг хүн үснээс зулгаагаад нэг залуу урдуур орж ирээд намайг хойш нь татаад орцны хажуу талын подвалийн шатан дээр унагаагаад хоёр талаас өшиглөж нэг залуу нь миний куртикны энгэрийн халаасанд байсан, Жи мобайлийн цагаан өнгөтэй, хар өнгийн гэртэй, мэдрэгчтэй дэлгэцтэй гар утас болон хар өнгийн дэлгэгддэг түрийвч зэрэг эд зүйл алдсан... түрийвчинд бэлнээр 50,000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд зэрэг эд зүйл байсан... яг надтай зууралдаж намайг дээрэмдсэн нь хоёр хүн байсан нэг нь цаана зогсож байсан гэж бодсон... Намайг дээрэмдүүлсэнээс хойш 3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэсээс Пүрэвсүрэн гэдэг хүн залгаад ирж уулз гэхээр нь очиж уулзахад миний гар утсыг олчихсон, гар утсанд байсан, явуулсан мессежээр манай найз руу залгаж миний утсыг аваад залгаж дуудсан байсан... хэд хоногийн дараа миний гар утсыг хүлээлгэж өгсөн... шар царайтай дунд зэргийн махлаг залуу ирээд үгийн зөрүүгүй гараараа нүүр лүү 1 удаа цохихоор би эргүүлээд заамдаад автал араас 1 хүн татаж унагаатал эхэлж цохисон залуу нь толгой руу хөлөөрөө өшиглөсөн ба өшиглөж байхдаа куртикээ тайл, тайлахгүй бол ална шүү гэж хэлсэн ба намайг эхэлж заамдсан залуу өшиглөж байхад дэргэд нь байсан залуу нь куртикны халааснаас гар утас, түрүүвч аваад явсан ба өшиглөж байсан залуу нь куртикээ тайл гээд байхаар нь куртикээ тайлтал аваад зугтаасан... намайг 2 залуу дээрэмдсэн, би эхэлж мэдүүлэг өгөхдөө 3 залуу байсан байх гэж андуурч өгсөн ба намайг бол 2 залуу дээрэмдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.122-124/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг судлалын газрын шинжээчийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4999 дугаартай дүгнэлтэд: “... Эрдэнэбилэгийн биед зүүн чихний дэлбэнгийн язарч сэтэрсэн шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, нурууны зулгаралт, баруун гарын сарвуу, зүүн гарын 1 дүгээр хурууны язарсан шарх, баруун гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо... мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх1.126-127/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Баянжаргалын яллагдагчаар өгсөн “... Би 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орой 21 цагийн орчим У.Энхбатын гэр болох Баянзүрх дүүргийн 4-р хороо, 11-р байрны 1-р орцны подвальд очтол Энхбат, Ариунбаяр, Энхбатын хүүхэд байсан. Тэгээд Ариунбаяр, Энхбат нар архи хувааж уучихаад гарч явсан ба Энхбат гарч явахдаа Ариунбаяр бид 2 гарчихаад ирье чи манай хүүхдийг харж бай гэж хэлчихээд гарч явсан... тэгээд Энхбатын хүүхдийн хамт гэрт унтаж байхад У.Энхбат ганцаараа 03 цагийн орчимд ирсэн ба гарч явахдаа ямар ч мөнгөгүй гарчихаад 20.000 төгрөг гаргаж ирж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.229-231/,
Эд зүйлийн нийт 400.000 төгрөгийн хохирол учирсаныг тогтоосон 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээ /хх.1.128/,
У.Энхбатаас хохирогч Я.Эрдэнэбилэгийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.138/,
3. Э.А нь иргэн Д.Гансүхийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн талаар нотлох баримтууд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.245-249/,
Б.Ариунбаяраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.2.3-4/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.2.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гансүхийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би 13 цаг гээд гэрээсээ гараад яг 15 цаг гээд гэртээ иртэл хашааны хаалга онгорхой, амбаарын хаалгыг эвдээд доошоогоо хаячихсан... бүргэд хаалгыг нээж чадалгүй орхиод байшингийн вакум цонхыг салхивчаар түлхээд дотогшоо орсон байсан... нимгэн зурагтыг маань орны улаан шаргал өнгийн бүтээлэгтэй хамт авсан байсан... мөн бурханы тахилын доор байдаг модон жижиг хайрцаг дотор байсан 3,000 төгрөгийг авчихсан... өөр зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх.2.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Би тухайн иргэдийг анх саатуулаагүй бөгөөд манай хэлтэсийн дэд дарга хурандаа Гомбо над руу утсаар холбогдож манай Дарь эхээс хулгай хийсэн этгээдүүд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр саатуулагдсан байна гэж байна, чи яаралтай очиж авчир гэсэн үүргийн дагуу би эрүүгийн төлөөлөгч Баттимуртэй хамт очин авчирч мөрдөн байцаагч Пүрэвжавт хүлээлгэн өгсөн... саатуулах үед зурагт 32 инчийн Шарп брендийн хар өнгийн зурагт байсан...” гэх мэдүүлэг /хх.2.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын сэжигтэнээр өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найз Дөлгөөний хамт Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дарь эхэд очоод манай найз Дөлгөөн өөрийн танил хүнээс мөнгө авах авлагатай гээд явсан ба Дөлгөөн мөнгөө авах гээд нөгөө айл руугаа орохоор нь би ар талынх нь гудамж руу ороод нэг айлаас зурагтыг нь хулгайлж аваад гарч иртэл манай найз Дөлгөөн урдаас хүрээд ирсэн, тэгээд бид 2 хамтдаа уулзаад гудмаар гараад 32-ын тойрог руу явж ломбарданд миний хулгайлсан зурагтыг тавих гээд явж байтал 32-ын тойргийн тэнд зам дээр баригдсан... Дөлгөөн мэдээгүй байсан ба намайг хэрэг хийж байхад айлд байсан юм. Тэгээд надтай тааралдаад яах гэж хулгай хийсэн юм бэ гэж загнаж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.57/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Дөлгөөний сэжигтнээр өгсөн: “... Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ... байж байтал танил Ариунбаяр орж ирсэн... Тэгээд ярилцан сууж байгаад би хүнээс мөнгө авна хоёулаа ханиндаа хамт явчихаад ирье гээд хамтдаа манайхаас гарсан юм. Тэгээд би мөнгө авах ёстой байсан Хадбаатар гэх хүний гэрт ганцаараа орсон ба танил Ариунбаяр маань дэлгүүрээс тамхи авна гээд ард хоцорсон байсан болохоор би тэр чигтээ ганцаараа орсон юм... Хадбаатар гэртээ байхгүй байсан... Тэгэхээр нь би тэднийхээс гараад Ариунбаярыг хартал Ариунбаяр байхгүй байсан, тэгэхээр нь би хажуу талын гудамж руу нь орж хартал өөдөөс Ариунбаяр ганцаараа урдаа саарал өнгийн одъяланд зурагт боочихсон бариад ирж байсан. Тэгэхээр нь би урдаас нь очоод юу юм бэ гэхэд Ариунбаяр зурагт найз нь гусчихсан юмаа гэсэн. Тэгэхээр нь би яах гэж авсан юм бэ гэж хэлээд бид 2 хамтдаа баруун тийш Сэлбэ гол гатлаад Сансар 32 чиглээд явсан...” гэх мэдүүлэг /хх.2.62-63/,
4. Э.А нь У.Энхбаттай бүлэглэж иргэн Ц.Тунгалагийн гэрээс эд зүйлс хулгайлсан хэргийн талаар нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Тунгалагийн “... Намайг гэртээ байхгүй араар У.Энхбат, Э.А нар манайд ирж Буянзаяатай цуг архи ууж байсан юм билээ... Би шөнө 02 цаг 50 минутын орчим сэртэл том өрөөний ханын шүүгээнд байсан гар цүнх маань гал тогооны өрөөний ширээн дээр байж байхаар нь гайхаад очоод үзтэл дотор нь байсан 4 ширхэг гар утас, хэтэвчтэй 1,350,000 төгрөг, 500 ам доллар хулгайд алдагдсан... Отгончулуун гэх залуу ирээд Энхбат шөнө ирэхдээ том цагаан утас барьчихсан эхнэртээ бэлэглэнэ гэж хэлээд явж байсан гэж надад хэлсэн. Тэр том цагаан утас бол миний алдсан утас байгаа юм... Энхбаттай уулзтал... одоо манай гэрт танайхаас авсан мөнгөний 500,000 төгрөг байгаа, 4 ширхэг утасны 2 ширхэг утас нь байгаа, би танайхаас Ариунбаярын хамт хулгай хийсэн гэж хэлсэн... би Ариунбаяр, Ариунболд нартай уулзаж ярьтал Ариунбаяр нь Энхбатын хамтаар шөнийн 02 цагт танайд очоод асаагуурын гэрэл асааж байгаад хулгай хийсэн гэдгээ хэлсэн. Ариунбаяр ярихдаа Энхбатыг том өрөөний шүүгээнээс цүнх авсан гэдгээ хэлсэн... би алдсан 4 ширхэг гар утсаа биетээр нь буцааж авсан. Ариунбаярын ах Ариунболд надад 1 сая төгрөг өгсөн. Энхбатын эхнэр 500,000 төгрөг өгсөн. Би одоо бэлнээр 740,000 төгрөг, хэтэвчний мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.3.16-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Буянзаяагийн өгсөн: “... Би 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баян суманд байсан. Эхнэр над руу залгаад 2-3 хоногийн дараа гадагшаа гар утсандаа явах гэж байна. Би явах гээд доллар болон мөнгө төгрөгөө бэлдсэн гэж хэлж байсан... Энхбат цагдаад баригдаад манай ажил дээр ирээд надтай бие засах өрөөнд уулзахдаа уучлаарай ах, би Ариунбаяртай цуг танайд тантай уулзах гэж очтол та байхгүй танай хаалга онгорхой байхаар нь архины халуундаа зурагтын чинь тавиур дээр байсан танай эхнэрийн цүнхнээс гар утас, төгрөг, доллар авсан. Би одоо хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Отгончулууны өгсөн: “... Би 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шөнө өөрийн найз Пүрэв-Очирын гэрт бага зэргийн архи уучихсан халамцуу, 1 шил архитай очоод түүнтэй цуг уусан. Тэгээд байж байтал шөнийн 03 цагийн орчимд Олзбаяр гарчихаад орж ирээд Энхтөр цагаан том утас барьчихсан эхнэртээ бэлэглэнэ гээд явж байна гэж хэлэхээр нь тоолгүй бид нар унтацгаасан... Энхбатын гэрээс 2 ширхэг гар утсыг дулааны шугам явсан хоолойноос хураан авч байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх.3.27-28/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.3.29-30/,
Монгол банкны 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ханшаар 500 ам доллар 891,000 төгрөгтэй тэнцэж байсан тухай лавлагаа /хх.32/,
5. Э.А нь Жамъянтай бүлэглэн иргэн С.Оюунжаргалын эзэмшлийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлж авсан хэргийн талаар нотлох баримтууд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Оюунжаргалын өгсөн: “... Манайх Мөнххаан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Зэндмэнэ” нэртэй хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгсэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед манай сумын Мягмар ах манай гэр рүү ирээд дэлгүүрийн цонх чинь онгорхой бараануудыг гаргаж тавьсан байна гэж хэлэхээр нь би дэлгүүр рүү очиход дэлгүүрийн зүүн талын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн хажуу талын хашааг налуулж тавьсан, цонхыг дотогш онгойлгосон байсан... миний тооцоогоор 44 төрлийн 1,694,000 төгрөгийн бараа алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.3.76-77/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мягмарын өгсөн: “... Намайг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 09:30 цагийн үед ус авахаар худаг руу машинтайгаа явж байхад манай сумын Эрдэнэбаатар надаас Б.Бат-Эрдэнийн гар утасны дугаарыг мэдэх үү гэхээр нь мэдэхгүй гэтэл Бат-Эрдэнийн дэлгүүрт хулгай орсон юм шиг байна чи хэлчих гэхээр нь би Бат-Эрдэнэ рүү очиж Бат-Эрдэнэ болон эхнэр Отгонжаргалд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.78/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энхбаатарын өгсөн: “... Би дүү Оюунжаргалын “Зэндмэнэ” нэртэй хүнс, барааны дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. Тэгсэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өглөө намайг гэртээ байж байхад дүү С.Оюунжаргалынд суудаг хүүхэд Энхбаатар ахаа Бат-Эрдэнэ ахын дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн... Оюунжаргал бид хоёрыг дэлгүүр дээр очиход дэлгүүрийн зүүн талын цонхны хамгаалалтын төмрийг зүүн хашаанд нь налуулж тавьсан, цонхыг дотогш онгойлгосон, цонхны доод талд бээлий, ороолт малгай, гутал, ундаа гэх бараануудыг тараасан, түүний урагш “миш маш” гэсэн компот, 1 ширхэг сандаал, дэлгүүрийн баруун талын ханыг налуулж 2 ширхэг цаасан хайрцаг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.79/,
Хэргийн газрын үзлэг хийсэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3.80-85/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтэд: “1 гэж дугаарласан гарын мөр нь Санжаажавын Жамъянгийн гарын мөртэй тохирсон...” гэх дүгнэлт /хх.3.86/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хүрэлсүхийн сэжигтэнээр өгсөн: “... Жамьян надад зам зааж өгөөд өргөн гудманд зогсоосон юм. Машинаас Жамъян, Ариунбаяр, Далай 3 буусан ба Жамъян надад манай ахын гэр энд байдаг юм гэж хэлсэн. Өсөхжаргал бид хоёр машинд сууж байхад 20 минутын дараа Жамъян ганцаараа баахан бэлэн хувцас тэвэрч ирээд машины багааж цохиод байхаар нь би машинд сууж байгаад багаажаа онгойлгосон. Тэгтэл Жамъянгийн араас Далай, Ариунбаяр хоёр 2 баахан хувцас тэврээд ирсэн... би тэгээд тэд нарыг хулгайлсан эд зүйлтэй нь 1000 оюутны байрны гадаа буулгасан...” гэх мэдүүлэг /хх.3.198/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Жамъянгийн сэжигтэнээр өгсөн: “... Э.А, Халтар Амгалангийн хүү 2 зардлаа ольё гээд Мөнххаан сумын дундуур явдаг замын зүүн талд байсан ногоон өнгийн дэлгүүр рүү орцгоосон юм... Э.А, халтар Амгалангийн хүү 2 дэлгүүрээс хувцаснуудыг цонхоор гаргаж байсныг би машинд хийсэн...” гэх мэдүүлэг /хх.3.192/,
6. Э.А нь иргэн С.Хүрэлбаатарын гэрийн цонхоор нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан хэргийн талаар нотлох баримтууд:
Хэргийн газрын үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /хх.3.141-144/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/481 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх 16 гэж дугаарласан “зурагтны хүрээн дээрээс бэхжүүлж авсан гэх” гарын мөр нь санд МЫ005210004714, М1М005210009332 гэсэн дугаараар Энхтөр овогтой Ариунбаяр нэрээр санд бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх.3.154/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Хүрэлбаатарын өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 40 минутын үед өөрийн эхнэр Т.Дээдэнцэцэгийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 7-115 тоот гэрийнхээ хаалгыг цоожлоод 100 айл руу очин байж байгаад 19 цагт ажлаа тараад 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай хашааны орох хаалганы түгжээ онгойчихсон байсан ба хашаан дотор орж гэр рүүгээ ороход манай байшингийн ертөнцийн зүгээр урагш харсан баруун талын вакум цонх онгорхой байсан... гэрийн жижиг өрөөнд байдаг төмөр сэйфний зүүдэг төмөр цоожийг эвдэлсэн байсан. Түүний дотор байсан 3 ширхэг хөөрөг алга болсон байсан. Харин гал тогооны өрөөний шүүгээн дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, манай эхнэрийн тод цэнхэр өнгийн шигтгээтэй Сваровский брендийн бөгж 1 ширхэг, ээмэг 1 хос, гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, улаан өнгийн шигтгээтэй Сваровский брэндийн ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг, гинж 1 ширхэг, цэнхэр өнгийн шигтгээтэй кулон 1 ширхэг, цагаан өнгийн сувдан шигтгээтэй хатгадаг монетон ээмэг 1 хос, сувдан гинж 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Мөн гал тогооны өрөөний шүүгээ дээр индукцэн плитка алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.3.170-171/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Дээдэнцэцэгийн өгсөн: “... Тэгээд нөхөр бид байшингийнхаа хаалгыг түлхүүрээр онгойлгоод гэртээ ороход гэрийн том өрөөний шилэн хаалгатай шкабны хаалга онгорхой, хөргөгчний хаалга онгорхой, зурагт урагш хазайсан, жижиг өрөөний жижиг төмөр сэйфний төмөр зүүдэг цоожийг эвдэж онгойлгосон бүх баримт бичиг эд зүйлийг доош харуулж асгасан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд гал тогооны өрөөний шүүгээ дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, шүүгээн дээр байсан 1 ширхэг индукцэн плитка, мөн сэйф дотор байсан чүнчигноров хөөрөг 1 ширхэг, цагаан хар хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний жижиг цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, том өрөөний шүүгээ дотор байсан сваровский брэндийн улаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос, бөгж 1 хос, гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, мөн сваровский брэндийн цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг, гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.172/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.3.173/,
Э.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.69-70/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Э.А нь У.Энхбат, Д.Баянжаргал нартай бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис”-ын шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,
2. Э.А нь У.Энхбаттай бүлэглэж 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 30А байрны орцонд иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, түүний куртик, гар утас, түрийвч, бэлэн 50,000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, түүнд 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Мөн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23 дугаар гудамжны 558 тоотод оршин суух иргэн Д.Гансүхийн гэрийн цонхоор нэвтрэн орж 3,000 төгрөг, 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайлж, 373,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
4. Мөн У.Энхбаттай бүлэглэж 2014 оны 03 дугаар сарын 28- наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1734 тоотод байрлах иргэн Ц.Тунгалагийн байшингийн том өрөөнд байх 1,350,000 төгрөг, 500 ам.доллар, 4 ширхэг гар утсыг хулгайлж, нийт 2,901,270 төгрөгийн хохирол учруулсан,
5. Мөн Жамъянтай бүлэглэж 2015 оны 01 дүгээр сарын 31- нээс 2015 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд байрлах “Зэндмэнэ” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж, иргэн С.Оюунжаргалд 1,694,600 төгрөгийн хохирол учруулсан,
6. Мөн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн С.Хүрэлбаатарын өвлийн сууцны цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж, 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Э.Аын үйлдсэн эдгээр гэмт хэргүүд нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт Э.Аыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Яллах дүгнэлтэд “Э.А нь У.Энхбаттай бүлэглэж 2014 оны 03 дугаар сарын 28- наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1734 тоотод байрлах иргэн Ц.Тунгалагийн байшингийн том өрөөнд байх 1,350,000 төгрөг, 500 ам.доллар, 3 ширхэг гар утсыг хулгайлж, нийт 2,901,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тэмдэглэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Э.А нь У.Энхбаттай бүлэглэн хохирогч Ц.Тунгалагийн 1,350,000 төгрөг, 500 ам.доллар, нийт 660,000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг гар утсыг хулгайлж, нийт 2,901,270 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ алдаа нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй учир шүүхээс түүнийг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй юм.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.
Э.Аын дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд холбогдох заалт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих” ялаас тухайн орон байрны хулгайн гэмт хэргийн зүйлчлэлд дүйцэх заалт буюу Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял нь харьцангуй хүндэрчээ.
Гэхдээ Э.Аын үйлдсэн 4 удаагийн хулгайн гэмт хэрэг нь тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжтэй, өөрөөр хэлбэл хэд хэдэн удаагийн үйлдлээр үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмын дагуу нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох учир шүүгдэгчийн үйлдсэн хулгайн гэмт хэргүүдийн хувьд шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэвэл түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих” ялаас тухайн хүч хэрэглэсэн бүлэг дээрмийн гэмт хэргийн зүйлчлэлд дүйцэх заалт буюу Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих” ялаас тухайн догшин авирлаж бүлэглэн танхайрсан гэмт хэргийн зүйлчлэлд дүйцэх заалт буюу Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ял нь тус тус харьцангуй хөнгөрчээ.
Гэвч Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрт нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах ба Э.Аын үйлдсэн зарим гэмт хэрэг нь уг өршөөлийн хуульд хамрагдах боломжтой тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.
2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ” гэж заасан бөгөөд уг өршөөлийн хуулийг 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад нийцүүлж томъёолсон байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулиудын эрэмбэ, дарааллыг анхаарч үзвэл зохино.
Мөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг давтан үйлдэх гэсэн ойлголт, нэр томъёо тусгагдаагүй байх тул прокурорын яллах дүгнэлтэд Э.Аын холбогдсон бусдын өмчлөх эрхийн эсрэг буюу дээрэм болон хулгайн гэмт хэргүүдийг давтан үйлдсэн гэж тэмдэглэснийг зөвтгөн залруулах нь зүйд нийцнэ.
Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, тус гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй юм.
Учир нь Э.Аын бусадтай бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, гудамж талбайд хохирогч Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулахаас гадна Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд Э.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч бүлэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бүлэглэн дээрэмдэх”, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж бүлэглэн танхайрах” гэмт хэрэг тус бүрийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.
Хохирогч Б.Бүрэнтөгс, Я.Эрдэнэбилэг нарын хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Д.Гансүх хохирлын эд зүйлээ биетээр нь буцаан авсан ба шүүгдэгч Э.Ааас 6,200,000 төгрөг гаргуулж хохирогч С.Хүрэлбаатарт олгох нь зүйтэй бөгөөд хохирогч С.Оюунжаргалын хулгайд алдсан эд зүйлсийн үнэ нийт 1,694,600 төгрөгөөс 847,300 төгрөгийг шүүгдэгч Э.Ааас гаргуулж тухайн хохирогчид олгон, тэрээр үлдэх 847,300 төгрөгийг гэм буруутай өөр этгээд болох С.Жамьянгаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж байна.
Мөн хохирогч Ц.Тунгалагт 1,350,000 төгрөг, 500 ам.доллар буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн ханшаар 891,270 төгрөг, нийт 660,000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг гар утас, нийт 2,901,270 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Тунгалаг нь Э.Ааас түүний авсан 2 ширхэг гар утас, 1,000,000 төгрөгийг, У.Энхбатаас түүний авсан 2 ширхэг гар утас, 500,000 төгрөгийг тус тус буцаан авч нийт 2,160,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирлын үлдэгдэл 741,270 төгрөгийн нэхэмжлэлээс 120,635 төгрөгийг шүүгдэгч Э.Ааас гаргуулж хохирогч Ц.Тунгалагт олгон, хохирогч Ц.Тунгалаг нь үлдэх 620,235 төгрөгийг гэм буруутай өөр этгээд болох У.Энхбатаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.Аын “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах”, “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бүлэглэн дээрэмдэх”, “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж бүлэглэн танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцоход гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсэний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж, мөн зүйлийн 10.10 дахь заалтад “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж тус тус заажээ.
Э.Аын үйлдсэн хулгайн 4 гэмт хэргээс бусадтай бүлэглэн хохирогч С.Оюунжаргал, Ц.Тунгалаг нарын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлсан 2 хэрэг нь цаг хугацааны хувьд дээрх өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч болох бөгөөд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг давтан үйлдэх гэсэн ойлголт, нэр томъёо тусгагдаагүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлын заримыг нөхөн төлсөн боловч үлдсэнийг нь нөхөн төлөх хөрөнгө орлого, бодит боломжийн талаар нотлох баримтгүй байх тул учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэн өршөөлийн хуульд хамруулах боломжгүй юм.
2002 оны Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан ялын төрөлд тооцогдоогүй учир уг ялыг шүүгдэгчид оногдуулаагүй бөгөөд Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Э.А эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэж заасан байх тул мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй, мөн зүйлийн 56.10 дахь хэсэгт заасан “согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоогүй байх тул хэрэв энэ ял хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцвол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах юм.
Мөн 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Э.А 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдэх 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Э.Аын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 770 хоног, мөн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 185 хоног, цагдан хоригдсон нийт 955 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасан боловч энэ зохицуулалт нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгагдаагүй байжээ.
Э.А урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг процессын шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүчингүй болгосон шүүгч уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.А 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч бүлэглэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бүлэглэн дээрэмдэх”, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтад заасан “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж бүлэглэн танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Э.А 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хассугай.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Э.А 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдэх 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Аын урьд нь цагдан хоригдсон нийт 955 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.
7. Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хохирогч Б.Бүрэнтөгс, Я.Эрдэнэбилэг нарын хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Д.Гансүх хохирлын эд зүйлээ биетээр нь буцаан авсан, хохирогч Ц.Тунгалагийн 2.901.000 төгрөгөөс 2.159.730 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Ааас 847.300 төгрөг гаргуулж хохирогч С.Оюунжаргалд, 120.635 төгрөг гаргуулж хохирогч Ц.Тунгалагт, 6.200.000 төгрөг гаргуулж хохирогч С.Хүрэлбаатарт тус тус олгосугай.
10. Хохирогч С.Оюунжаргал нь 1.694.600 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 847.300 төгрөгийг гэм буруутай өөр этгээд болох С.Жамьянгаас, хохирогч Ц.Тунгалаг нь 741.270 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 620.235 төгрөгийг гэм буруутай өөр этгээд болох У.Энхбатаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Н.БААСАНБАТ