Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

                                               

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг

улсын яллагч Ц.Амгаланбаатар,     

шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

хохирогч П.Эрдэнэтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:              

 

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч ажилтай, ял шийтгэгдэж байгаагүй, Бургууд овогт Б.Бд Монгол Улсын /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021078 дугаар 185/2018/0316/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Блью мон төвийн зогсоол дээр шалтгаангүйгээр П.Эрдэнэтөгсийн нүүр рүү нь гараараа 2 удаа, толгойн ар руу 3-4 удаа цохиж, толгой руу 6-7 удаа өвдөглөж биед нь баруун дээд зовхинд шарх, баруун бугалга, баруун шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт, 2 чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Эрдэнэтөгсийн: Би тухайн үед Худалдаа аж үйлдвэрийн яамны орлогч даргын жолооч байсан. Тухайн өдөр Засгийн газар арга хэмжээ болоод 21 цагийн орчим тарсан юм. “Blue mon” дотор хоол идэхээр манай дарга орсон. Би гадаа нь машин дотроо юм уншаад сууж байсан. Намайг машинд сууж байхад, машин юманд цохигдоод найгасан. Тэгээд буугаад харахад хар өнгийн Ланд 200 маркийн авто машин манай машины банкны тагны доод талд нь хонхойлгоод мөргөчихсөн байсан. Тэгээд нэг хүүхэн бууж ирээд, ахаа уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр би ухрахын камер байдаггүй юм уу гэж хэлсэн. Машины баруун талаас нэг залуу бууж ирээд юу болсон бэ гэж асуухаар нь машин мөргөчихлөө гэж хэлээд, машины хонхойсон хэсгийг доошоо тонгойж зааж өгчихөөд, дээшээ босох гэтэл миний баруун нүд рүү цохиход, миний харааны шил газар унасан. Тэгээд би шилээ аваад дахин дээшээ босоход миний зүүн нүд рүү цохисон. Шүүгдэгч надаас уучлалт гуйж,500.000 төгрөг өгөөд, танд учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна гэж хэлсэн. Нүдний томограф, эм тарианы мөнгө болон унааны мөнгө зэрэг зардал гарч байсан.Өөрийн боломжоороо нүдний эмчид үзүүлээд дусаагуур дусаагаад явж байгаа.Хойшид нүдээ ардын уламжлалт эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,       

 

талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч П.Эрдэнэтөгсийн: ...машин дотроо сууж байх үед машиныг... мөргөх чимээ гарсан. Тэгээд буугаад хартал хар өнгийн Ланд-200 маркийн автомашин миний машиныг мөргөчихөөд явах гэж байсан. ...машинаас нэг залуу бууж ирээд ...хаана мөргөсөн юм гэхээр нь би машин мөргүүлсэн хэсгийг заасан. ...Би өөрийнх нь машины арын гуперны цайсан хэсгийг зааж энэ юм шиг байна гэсэн чинь ингэж мөргөдөг юм уу гээд миний баруун нүд рүү цохьсон. Би нүдний шилтэй байсан учраас шил хагарч газарт унасан. ...шилээ эвхээд халаасандаа хийх гэсэн чинь миний зүүн нүд рүү цохьсон. Миний хоёр нүд юм харахгүй болохоор нь би доошоо тонгойсон. Гэтэл миний куртекнээс зуурч тонгойлгоод нүүр толгой руу 6-7 удаа өвдөглөж толгойны ар руу 3-4 удаа цохьсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Бын: ...Ундрахаар машинаа бариулаад явах гэж байтал Ундрах нэг машин мөргөчихсөн. Тэгтэл нөгөө машины жолоочийг хэд хэд цохьсон шиг санагдаж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-66/,

 

Мөрдөн байцаалтад таньж оруулах ажиллагаа  явуулсан тэмдэглэлд: Хохирогч П.Эрдэнэтөгсөд урьдчилан нааж бэлтгэсэн 1-8 дугаартай фото зурагнуудыг үзүүлж эдгээр зурагнууд дотор таныг зодож хохирол учруулсан гэх хүний зураг байна уу гэж асуухад хохирогч П.Эрдэнэтөгс нь 6 дугаартай гэрэл зургийг зааж энэ хүн намайг зодсон хүн байна. Энэ хүний ерөнхий царай төрх нь намайг зодож байсан хүнийхтэй ижил байна гэснийг тэмдэглэлд тусган... таньж олуулах ажиллагааг дуусгаж тэмдэглэлийг оролцогчид танилцуулав. /хх-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ¹4594 тоот:

  1. Эрдэнэтөгсийн биед 2 зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд шарх, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, 2 чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ¹289 тоот:

  1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ¹4594 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. П.Эрдэнэтөгсийн биед тухайн үед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд шарх, баруун бугалга, баруун шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт, 2 чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  6. П.Эрдэнэтөгс нь 2 нүдний холын харалган, хугарлын гажиг бүхий өвчтэй байна. Энэ гэмтэлтэй шалтгаант холбоогүй болно.

Шинжээч эмч О.Болороо, Шинжээч эмч Т.Сэлэнгэ, Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-79-80/,

 

Хас Лизинг албан тоот /хх-6/, Санхүүгийн түрээсийн өргөдөл, шийдвэр /хх-7/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16/, хохирлын баримтууд /хх-17/, аман зургаар эрэн сурвалжлах тухай баримт /хх-28-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан тоот /хх-38/, аман зураг /хх-39/, таньж олуулах ажиллагаа явуулах тэмдэглэл /хх-67/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-68-69/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-82/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-83/, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-90/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч Б.Б 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Блью мон төвийн зогсоол дээр шалтгаангүйгээр П.Эрдэнэтөгсийн нүүр рүү нь гараараа 2 удаа, толгойн ар руу 3-4 удаа цохиж, толгой руу 6-7 удаа өвдөглөж биед нь баруун дээд зовхинд шарх, баруун бугалга, баруун шууны цус хуралт, зүүн шууны зулгаралт, 2 чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Эрдэнэтөгсийн мэдүүлсэн мэдүүлэг, талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдов.    

     2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан үйлдэхүй, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан заалтыг үндэслэн  прокуророос шүүгдэгч Б.Баярбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Быг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  П.Эрдэнэтөгсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                                                       

                                  

Шүүгдэгч Б.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа,хохирогч П.Эрдэнэтөгс гэм хорын хохиролд 500.000 төгрөг авсан, гомдолгүй гэж мэдүүлж байгааг ял оногдуулахдаа харгалзан үзэв. Хохирогч П.Эрдэнэтөгс шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хохирлыг хойшид эмчлүүлбэл гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  Б.Баас нэхэмжлэн авах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2018 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоов.