2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01524

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 191/ШШ2025/01524

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: ..... дүүрэг, .... хороо, .....тоот хаягт оршин суух иргэн Э  /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг, ...хороо, .... тоот хаягт оршин байрлах Х ХХК /РД:...../-д холбогдох,

 

39,095,369.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э Х ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Малчдаас мал худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нийт 3,563.2 кг үхрийн махыг нэг кг-ыг 11,000 төгрөгөөр тооцож, нийт 39,195,200 төгрөгөөр худалдсан. Х ХХК нь махыг хүлээн авсан ба гэрээний төлбөрийг гэрээний 2.7 дахь заалтын дагуу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч, хугацаандаа төлөөгүй. Тус компаниас 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 29,195,200 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.

Гэрээний 2.8 дахь хэсэгт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор заасан ба алдангийг тооцоолоход 9,900,169.6 төгрөг болсон.

Х ХХК-тай энэ асуудлаар удаа дараа холбогдож, хуваарь гарган төлж барагдуулъя гэж ярилцсан ч энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Х ХХК-иас махны төлбөрийн үлдэгдэл 29,195,200 төгрөг, алданги 9,900,169.6 төгрөг, нийт 39,095,369.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг байгуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э нь хариуцагч Х ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан малчдаас мал худалдан авсан гэрээний үүрэгт 39,095,369.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Э гийн нэхэмжлэлийн шаардлага болох 39,095,369.6 төгрөгийг хариуцагч Х ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,500,000 төгрөг , 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэх 6,595,369.06 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Х ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан малчдаас мал худалдан авсан гэрээний үүрэгт 39,095,369.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,500,000 төгрөг , 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 6,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэх 6,595,369.06 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Х ХХК-иас 176,715 төгрөг, төсвөөс 176,715 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД