Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,                                                  

улсын яллагч Ш.Насанжаргал,          

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Ц.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

хохирогч Р.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нисэхийн холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ц.Ж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1809014830253 дугаартай 185/2018/0338/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                      

     

Шүүгдэгч Ц.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-3-22 тоотод гэртээ эхнэр Р.Эрдэнэцэцэгтэй маргалдан улмаар түүнийг үсдэж чирэх, гутлаар толгой руу нь цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь "дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жгийн: …2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа бууж ирэхэд хохирогч гэртээ хоол ундгүй байж байсан. Хохирогчийн найзынх нь хөдөө байдаг юм. Хүүхдэд юм өгч явуулах гээд яваад өгсөн. Би гэртээ байсан хоносон хоолоо халааж идчихээд, хувцсаа угаачихаад зурагт үзээд байж байхад 17 цагийн үед Эрдэнэцэцэг ирсэн. 17-ноос хойш гэртээ ирэхгүй 4-5 хоносон учир би бага зэрэг уурласан. Хохирогчийг нуруу мааждаг модоор гар руу нь цохисон гэдэг нь худлаа. Харин гутал араас нь шидэж, толгойг нь хагалсан гэдэг нь үнэн. Эрдэнэцэцэгийг гарахаар нь оруулахгүй гээд хаалгаа түгжсэн. Тэгээд удалгүй Эрдэнэцэцэгийн том хүү заазуураар байшингийн вакум цонхыг онгойлгож орж ирсэн. Араас нь эрүүлжүүлэхийн хоёр цагдаа орж ирээд, намайг цагдаагийн хэлстэс рүү аваад явсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,                                                    

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Эрдэнэцэцэгийн: Миний биед шүүгдэгч гэмтэл учруулсан.. …Намайг гэртээ ирээгүйг мэдэж байгаа. Миний дотны хоёр найз байдаг юм. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг нөхрийн хамт гэртээ урьсан боловч Жамъянсүрэн тухайн өдөр согтуу байсан тул явах боломжгүй байсан. Тэгээд намайг чи яв гэж хэлэхээр нь би найзындаа хоёр хоночихоод ирсэн. Одоо гомдол саналгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

Хавтаст хэргээс, талуудын хүсэлтээр:

   Мөрдөн байцаалтад хохирогч Р.Эрдэнэцэцэгийн: …2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 16-17 цагийн үед гэртээ ирэхэд Жамьяансүрэн ганцаараа байсан. Жамьяансүрэн ярвайгаад юм дуугарахгүй зурагт үзээд сууж байсан. Тэгээд би тоолгүй жаахан юм оёдог юм билүү гээд кресло дээр суутал гэнэт Жамьянсүрэн босч ирээд зайл гар гэсэн. Би Жамьянсүрэнгээс чи яахаараа намайг гар гэдэг юм гэхэд үснээс зуураад гэрийн үүд рүү чирээд байсан. Тэгээд би бостол нуруу мааждаг модоор баруун гарын шуу руу хоёр удаа цохисон.Тэгээд би Жамьянсүрэнг эрүүл байж ийм авир гаргахаар нь айгаад гэрээс гараад зугтаахад араас миний урт түрүүтэй хавар намрын гутал аваад шидтэл миний толгой руу оносон Тэгээд миний толгойны ар дагзаар халуу оргиод байхаар нь үзэхэд цус урсаад ирсэн. ...Жамьянсүрэн бид 2 гэр бүлийн баталгаагүй.хамт амьдраад 20 жил болж байгаа ба дундаасаа нэг хүүтэй гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Анхтуяагийн: ... 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би ажил дээрээ байхад ээж над руу залгаж Жамьянсүрэн миний толгойг хагалчихлаа гэхээр нь би шууд гэрт нь очсон. Тэгтэл ээж гэрийнхээ гадна хашаан дотроо зогсож байсан. Жамьянсүрэн гэртээ ороод хаалгаа дотроосоо түгжсэн байсан. ... Жамьяансүрэн эрүүлдээ ээжийг зодсон байхаар нь би гайхсан. Толгой нь хагараад маш их цус гарсан байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ¹3975 тоот:

  1. Эрдэнэцэцэгийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлиин үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-11/,

 

Хохирлын баримт /хх-40-41/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-30/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-31-32/, захиргааны зөрчлийн бүртгэлийн баримт /хх-33-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

                            

Шүүгдэгч Ц.Ж  2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим гэртээ эхнэр Р.Эрдэнэцэцэгтэй маргалдан улмаар түүнийг үсдэж чирэх, гутлаар толгой руу нь цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь "дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг,хавтаст хэргээс шинжилсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3975 тоот дүгнэлтээр нотлогдов. Шүүгдэгч Ц.Жг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                                    

Шүүгдэгч Ц.Ж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулав.  

Шүүгдэгч Ц.Ж энэ хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8 /найм/ хоног цагдан хоригдсон байна.                                                                                

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно, 2-д Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …тооцож эдлэх ялаас хасна гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Жгийн цагдан хоригдсон 8 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассан болно.           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Жгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоов.