Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/09217

 

 

 

 

 

 

 

 

2025 07 22 197/ШШ2025/09217

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягтай,******* ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:********  тоотод оршин суух, Г.Н***** /РД:********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,895,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Г.Н***** нь******* ХХК-тай 2022.11.06-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 91/1 байрны 13-р давхар, 2 өрөө, 46.2 мкв талбайтай, 154 тоот орон сууцыг 200,739,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Гэрээний 3.2.6-д захиалагч нь төлбөрийн нэхэмжлэл хэний нэр дээр байхаас үл хамааран түлхүүр хүлээлгэн өгснөөс хойшхи хугацааны зардлыг /дулаан, ус, цахилгаан, интернет, утас, кабел гэх мэт/ хариуцана гэж заажээ.

Гэрээний зүйл болох орон сууцыг 2022.08.09-ний өдрийн комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулж, хариуцагч нь 2022.12.31-ний өдрөөс эзэмшиж эхэлсэн байх тул гэрээнд зааснаар ба хариуцагч 2022.12.31-ний өдрөөс 2025.04.16 хүртэл хугацааны зардал болох 1,895,045 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

2.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тайлбар гаргасан хэдий ч түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн худалдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүй ирээгүй тул түүнийг эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Н*****оос гэрээний үүрэгт нийт 1,895,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 45,271 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 45,271 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН