| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/16450/И |
| Дугаар | 197/ШШ2025/09602 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/09602
2025 08 01 197/ШШ2025/09602
Нэхэмжлэгч: ******* давхар, М********ХК /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** тоот хаягтай, Э.У****** /РД: ********* /-д холбогдох
Даатгалын 1,882,611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жавзандулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...даатгуулагч Ч.А*****гийн орон сууцанд 2025.02.02-ны өдөр, 2025.03.30-ны өдөр ус алдсаны улмаас хохирол учирсан, үнэлгээгээр тогтоосон 1,882,611 төлбөрийг төлсөн...хуульд зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...ус алдсаны улмаас учирсан хохирлыг үнэлэхдээ давхардуулан үнэлүүлсэн тул 1,174,698 төгрөгийг зөвшөөрнө гэж маргажээ.
2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Даатгуулагч Ч.А*****гийн орон сууцанд 2025.02.04-ний өдөр, 2025.03.30-ны өдөр ус алдсан, даатгалын тохиолдол тус бүр дээр буюу 2025.02.19-ний өдөр 786,570 төгрөгөөр, 2025.04.17-ны өдөр 1,305,220 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн, даатгагч нь 2025.02.24-ны өдөр 707,93 төгрөг, 2025.04.24-ний өдөр 1,174,698 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн болох нь орон сууцны эвдрэл, гэмтлийг тодорхойлсон дүгнэлт, 2 удаагийн үнэлгээний тайлан, нөхөн төлбөр шилжүүлсэн банкны баримтаар тус тус тогтоогдсон.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7...Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорыг шаардах эрхтэй байна.
Дээрх баримтаар даатгалын тохиолдлыг давхардуулан үнэлсэн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
3. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар хариуцагч Э.У******өөс гэм хорын 1,882,611 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М********ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 45,072 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 45,072 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН