Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0048

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ц*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Б*******,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын *******сын байцаагч Б.З*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.М, нэхэмжлэгч Ж.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*******, хариуцагч Б.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актын хавсралт 1 дэх заалт Ж.Ц*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгу*******ах, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан тэтгэвэр 4,589,000 төгрөг гаргу*******ахыг даалгах"-аар маргаж байна.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Ж.Ц******* нь 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн сумын холбооны газарт залгагчаар түр орон тоонд ажилласан.

2.2. Завхан аймгийн холбооны газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Ц*******ыг Завхан аймгийн сумын холбооны салбарын залгагчаар 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилогдож, 2007 оны оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр тушаалаар дээрх ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

2.3. 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн сумын холбооны газарт залгагчаар хүний оронд түр ажилласантай холбоотой баримтууд олддоггүй гэж тайлбарладаг бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2022/******* дугаар шийдвэрээр Ж.Ц*******ыг тухайн хугацаанд хүний оронд түр ажиллаж байсныг тогтоосон байна.

          2.4.  Ж.Ц*******аас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан.   

          2.5. Дээрх хүсэлтийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ж.Ц*******ын тэтгэврийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэр гаргасан байна.

          2.6. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Нийгмийн даатгалын ху*******ь, тогтоомжийн хэрэгжилтийг Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт шалгах удирдамж”-ийн дагуу Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын *******сын ахлах байцаагч нар хяналт шалгалт хийсэн байна.

2.7.  Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын *******сын ахлах байцаагч нар 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дугаартай *******сын байцаагчийн акт гаргасан байх бөгөөд тус актаараа нэхэмжлэгч Ж.Ц*******ыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, ажилласан жилийн болзол хангаагүй хүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж дүгнэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олголтыг зогсоож, 12,778,096 /арван хоёр сая долоон зуун далан найман мянга  ерөн зургаа/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

2.8. Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын *******сын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09/00065 дугаар “Хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногду*******ах тухай” актыг Завхан аймгийн холбооны газарт хүргүүлж, нэхэмжлэгч Ж.Ц*******ын 1995 оны 1-6 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн байна.

2.9. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 311/ШШ2025/00501 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ц*******ыг 1996 оны 05 дугаар сард залгагчаар ажиллаж байсан, 1996 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байсан гэх үйл баримтыг тогтоон шийдвэрлэсэн байна.  

Тус шүүх нь Ж.Ц*******аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын ерөнхий газрын *******сын ахлах байцаагч Б.З*******, Х.Х*******т холбогду*******ан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2025/0968 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яву*******сан.

Улсын байцаагч Х.Х******* ажлаасаа чөлөөлөгдсөн т******* түүний эрх залгамжлагчаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрыг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 128/ШЗ2026/0114 дугаар захирамжаар томилсон боловч 2026 оны 01 дүгээр сарын 07-ны шүүх хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг эрх залгамжлагчаар тогтоох нь зөв үндэслэл тогтоогдсон т******* тус өдрийн 128/ШЗ2026/0478 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг эрх залгамжлагчаар томилсон байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Миний бие Ж.Ц******* нь 1******* онд Завхан аймагт төрсөн. 1989 оны 11 сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 сарын 01 хүртэл Завхан аймгийн сумын холбооны газарт залгагчаар хүний оронд түр ажиллаж байсан. Ингээд 1990 оны 10 сарын 01-аас тус байгу*******лагадаа залгагчаар үндсэн орон тоонд томилогдож 2007 оны 09 сарын 17-нд ажлаас чөлөөлөгдсөн.Би 2022 оны 03 дугаар сард хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт өгч 2022 оны 07 дугаар сарын 08-нд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоогдсон.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын *******сын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны дугаар актаар хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоож, 12.778.096 төгрөгийг надаар төлүүлэхээр тус актад заасан.

Энэ актыг зөвшөөрөөгүй т******* би Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 02/275 дугаар албан бичгээр надад өгсөн. Уг албан бичигт "таны хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцож хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, олгох боломжгүй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн ху*******ь (1991 он)-ийн 83-р зүйлийн 1-д "Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд өөрөө хүсвэл хүүхдээ асрахад зори*******ж хүүхдийг нь хоёр /ихэр бол гурван настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална" гэж заасан. Завхан аймгийн холбооны газрын даргын 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар надад 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах 2 жилийн тэтгэмжтэй чөлөө олгож байсан. Энэ хугацаанд миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан учир миний ажилласан жилд тооцогдох ёстой гэж үзэж байна.

Гэтэл хүүхэд асрах чөлөөтэй байсан дээрх хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцохгүй гэж байгаа нь Үндсэн ху*******ийн 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон ху*******ьд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэснийг зөрчиж мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг алдагду*******ж байна. Дээрх ху*******ь бус шийдвэрийн *******маас би 12.778.096 төгрөгийн төлбөрт орж 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш надад тэтгэвэр олгохгүй зогсоож эрх ашиг маань зөрчигдсөн. Иймд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын *******сын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай "Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" актаас Ж.Ц******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан тэтгэвэр 4.589.000 төгрөгийг нөхөн олгу*******ж зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа: “Миний бие 1******* оны 12 дугаар сарын 15-нд төрсөн. Завхан аймгийн Мандал сумын Холбооны газарт 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс түр ажлын орон тоон дээр ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар томилогдсон бөгөөд 2007 он хүртэл тус байгу*******лагад тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд залгагчаар 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 сар 11 өдөр ажилласан хугацааг шүүхийн шийдвэрт үндэслээд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил 7 сар, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жил 7 сар тус тус шимтгэл төлснөөр тооцон нийт 10 жил 11 өдөр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан гэж үзэн Нийгмийн хамгааллын Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан журмын дагуу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тэтгэвэртээ гарсан. Дээрх ажиллах хугацаанд 1993 оны 03 дугаар сараас 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан тэтгэврээ сар бүр авч явж байтал гэнэт тэтгэвэр зогссон бөгөөд үүнтэй холбогду*******ан Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тоотоор акт тавигдсан байгаа талаар би өөрөө очиж мэдсэн. Актын үндэслэлд намайг хуурамч бичиг баримт бүрдүүлж хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр тэтгэвэр тогтоолгосон гэж бичээд тэтгэвэр олголтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоож, 12,778,000 төгрөгийн төлбөр тавьсан байсан. Миний зүгээс бичиг баримт хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй. Яагаад миний тэтгэврийг зогсоосон шалтгааныг актаас уншаад ойлгоогүй. Миний зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт үнэн зөв бичиг баримт бүрдүүлсэн гэдэг талаар гомдол гаргасан бөгөөд тус байгу*******лагаас намайг 1996 болон 1995 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн хариу өгсөн. Би 1991 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 04 дүгээр сараас ажилдаа орсон. Надад хүүхэд асрах чөлөөний тушаал болон 1996 оны 04 дүгээр сараас 06 дугаар сард хүртэл эрүүл мэндийн даатгал төлөгдсөн бичиг баримт байдаг. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргахад 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлөгдсөн. Харин 1996 оны 05 дугаар сарыг тэтгэвэр тогтоох, ажилласан жилд ору*******ахгүйгээр 10 жил 11 өдөр болж байсныг ажилласан жилд ору*******ж тооцсон гэж буруу ойлгосон байсан. Надад Нийгмийн даатгалын ерөнхий газраас 1996 оны 08 дугаар сар дутуу талаар огт хэлж байгаагүй. Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэргийн материалаа үзэж байгаад нэг бичиг баримтаас уншиж мэдсэн. Би ажил хөдөлмөр эрхэлж байхдаа ээлжийн амралтаа өвөл, хаврын *******иралд авч үзээгүй. Хүмүүс ихэвчлэн зун ээлжийн амралтаа 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд авдаг. Холбоочид 07 сарын сүүлийн 7 хоногт холбоочдын баяр өнгөрсний дараа 07 эсвэл 8 дугаар сард амардаг байсан. Би 1996 оны 07 сард ажиллаад 08 дугаар сард ээлжийн амралтаа авч байсан. Тухайн үед Хөдөлмөрийн ху*******иараа ээлжийн амралтын мөнгийг өмнөх сарын цалин дээр хамт бодож өгдөг байсан. Иймд амралтын мөнгөтэй хамт орсон сарын цалин хамгийн өндөр гардаг 1996 оны эхэнд батлагдсан цалингийн хэмжээ 24,000 мянган төгрөг байхад 07 дугаар сард 40,200 мянган төгрөг авч байсан. Үүнийг 7 сарын цалин дээр 8 сарын ээлжийн амралтын мөнгө орсон гэж тооцсон. Хэрэв шалгалт хийгээд тэтгэврийг цуцлах гэж байгааг надад мэдэгдсэн бол би тэр үед тайлбар баримт бичиг гаргаж өгөх байсан. Шалтгаан нөхцөлийг сүүлд мэдээд тайлбар баримт гаргахад хүүхэд асрах чөлөөтэй хугацааг хүнд нөхцөлд ору*******ахгүй, тооцохгүй гэж дахин хариу өгсөн. Би 2022 онд тэр үеийн ху*******ь тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгосон учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнээс гадна өмнөх шүүх хурал дээр 1999 оны 5 дугаар сард шимтгэл төлөөгүй гэж бас хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 1996 оны 2 лавлагаа зөрүүтэй гарч байсан. Шүүхээс дахиж лавлагаа гаргу*******ахад шимтгэл төлөгдсөн байсан. 1999 оны цалингийн баримт шүүхэд ирсэн байгаа. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх утгатай акт өгснөөс хойш хуурамч бичиг баримт биш өөр янз бүрийн шалтгаан хэлдэг. Би заримыг нь хэргийн материалаас өөрөө уншиж, шүүх хурал дээр сонсож, мэдэж явж байгаа. Миний хувьд Завхан аймгийн Холбооны газарт үнэнч шударгаар хөдөлмөрлөж, өөрийн залуу нас, амьдралаа зори*******ж 10 гаруй жил хүнд нөхцөлд ажилласан. Гэтэл одоо би ямар ч буруу зүйл хийгээгүй мөртлөө тэтгэврээ авч чадахгүй хохирч байгаадаа гомдолтой байна. Тэтгэврээ 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш нэг ч аваагүй. Тухайн үед 650 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан. Өндөр настай хүнд тэтгэврээс өөр орлого байдаггүй т******* эдийн засгаар хохиролтой байна. Амьдрал ахуй маш хүнд байна. Иймд зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч хүнд нөхцөлд 10 жил 11 өдөр ажилласан гэж үзэж байгаа нь ху*******ь зүйн үндэслэлтэй байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Тодру*******бал 1996 оны 05 дугаар сарыг нэхэмжлэгч Ж.Ц*******ын тэтгэвэр тогтоох, ажилласан жилд ору*******аагүй болох нь шимтгэл төлсөн жилийн тодорхойлолтын 1 болон 3 дугаарт дурдсан 01 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудаст авагдсан байдаг. 1996 оны 08 дугаар сарын цалинг 07 дугаар сард хамт олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.Нарантуяагийн мэдүүлэг, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, Завхан аймгийн Холбооны газрын даргын ажиллагсдын орон тоо, цалин батлах тушаал зэрэг баримтуудаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч 1999 оны 5 дугаар сард ажиллаж байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан лавлагаа болон Завхан аймгийн Холбооны газрын 1999 оны 05 дугаар сарын цалингийн хүснэгтээр нотлогдож байгаа. Хариуцагчийн хариу тайлбартаа, маргаан бүхий акт гаргах үед 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын шимтгэл төлөгдөөгүй байсан, хүүхэд асрах чөлөөний хугацааг хүнд нөхцөлд ажилласанд тооцохгүй гэж нэхэмжлэлээс татгалзаж байгаа нь ху*******ь зүйн үндэслэлгүй. 1995 оны 01 дүгээр сараас 03 дугаар сард хүүхэд асрах чөлөөтэй, 04 дүгээр сараас 06 дугаар сад нэхэмжлэгч өөрийн ажил үүргээ гүйцэтгэж цалин авсан байдаг. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь ажил олгогчийн ху*******иар хүлээсэн үүрэг, нөгөө талаасаа энэ шимтгэлийг цаг хугацаанд нь зохих ёсоор төлүүлэх, Нийгмийн даатгалын тухай ху*******ь тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүргийг Нийгмийн даатгалын байгу*******лага өөрөө хүлээсэн байдаг. Энэ тохиолдолд ажил олгогч хугацаанд нь шимтгэл төлөх үүргээ зөрчсөн зөрчил гаргасан. Ажил олгогчийн ажиллагаанд хяналт тавьж байх ёстой захиргааны байгу*******лага буюу Нийгмийн даатгалын байгу*******лага зөрчлийг тухайн үед илрүүлж шимтгэлийг нөхөн төлүүлээгүй, хариуцлага алдсан байдаг. Нэхэмжлэгчийн тухайд нийгмийн даатгалын дэвтрээс 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг харахад шимтгэл төлсөн гэдэг бичилттэй байдаг учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж ойлгож явж байсан. Гэтэл ажил олгогч болох Нийгмийн даатгалын байгу*******лагууд ху*******иар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгээгүй үр дагаврыг иргэн хүнд үүрүүлж, эрх зүйн байдлыг нь дорду*******ж болохгүй гэж үзэж байна. Энэ үйлдэл нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/65 дугаартай актаар одоо нөхөн төлөгдчихсөн бөгөөд актаар нөхөн төлөхдөө зохих ёсны хугацаа хэтэрсэн алдангийг нийгмийн даатгалын санд мөн төлсөн байсан. Хоёрдугаарт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журмын 2 дугаар зүйлийн 2.9-т заасны нэхэмжлэгч Ж.Ц*******ын хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцож, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт тогтоож олгох боломжгүй гэсэн тайлбарыг ху*******ь зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгосон цаг хугацаанд хамаарахгүй буюу энэ энэ журам нь энэ цаг хугацаанд үйлчлээгүй байсан эрх зүйн хэм хэмжээний акт байгаа. Захиргааны ерөнхий ху*******ийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар захиргааны хэм хэмжээний акт нь энэ ху*******ийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болох журамтай. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Нэхэмжлэгч Ж.Ц*******ын тэтгэвэр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тогтоогдож байсан бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу тогтоогдож байсан. Захиргааны ерөнхий ху*******ийн 60 дугаар зүйлийн 60.4-т ху*******ьд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцааж хэрэглэхгүй гэж заасан. Уг журмыг буцаан хэрэглэхээр тухайлан заасан ху*******ь байхгүй т******* энэ журмыг буцааж хэрэглэж нэхэмжлэгчид хамаару*******ах ху*******ь зүйн үндэслэл байхгүй. Дээрх үндэслэлээр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын *******сын ахлах байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай маргаан бүхий актын нэхэмжлэгч Ж.Ц*******ад холбогдох хэсэг нь бодит нөхцөл байдалд тохироогүй, Захиргааны ерөнхий ху*******ьд заасан зарчим болон ху*******ийн шаардлагыг хангахгүй байгаа т******* уг маргаан бүхий актыг хүчингүй болгох ху*******ь зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан тэтгэвэр 4 сая 589 мянган төгрөгийг гаргу*******ах шаардлага гаргасан. Маргаан бүхий *******сын байцаагчийн актын хавсралт дээр нэхэмжлэгчийн тухайн үед авч байсан 1 сарын тэтгэврийн хэмжээг 650 мянган төгрөг байсан гэдгийг нь тогтоож бичсэн байдаг. Бүрэн тэтгэврийн хэмжээ 2024 онд 650 мянган төгрөг байсан. 2025 онд Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор нэмэгдээд 689 мянган төгрөг болж нэмэгдсэн байдаг.  Нэхэмжлэлийн шаардлагыг тооцож үзэхэд нийтдээ 4 сая 589 мянган төгрөг болж байгаа. Захиргааны ерөнхий ху*******ийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт захиргааны байгу*******лагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн ху*******ь бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгу*******ахаар иргэн, ху*******ийн этгээд шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Мөн ху*******ийн 102.1-д захиргааны актад гаргасан гомдол, захиргааны актын *******маас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж заасны дагуу маргаан бүхий актын *******маас авч чадаагүй тэтгэвэр 4 сая 589 мянган төгрөгийг гаргу*******ах ху*******ь зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Ж.Ц*******ын зөрчигдөж буй эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын ахлах байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай "Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" актаар нэр бүхий тэтгэвэр авагч нарт төлбөр тогтоож, иргэн Ш.Ц*******ын тэтгэврийг зогсоосон байх бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны А/117 дугаар тушаалаар байгу*******агдсан Нийгмийн даатгалын *******сын байцаагчийн тогтоосон акт, албан шаардлагыг өөрчлөх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн ирүүлсэн өргөдөл гомдол болон өндөр насны тэтгэвэр тогтоосон холбогдох баримт бичгийг дахин хянаж үзээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын ахлах байцаагч нарын акт тогтоосон нь ху*******ь тогтоомжид нийцэж байгаа талаар дүгнэлт гаргасан.

Иргэн Ш.Ц*******ын 1995 оны 01-03 дугаар саруудад хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны, 1995 оны 4-6 дугаар саруудад хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчил илэрснийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн *******сын байцаагчийн 2024 оны 12-р сарын 13-ны өдрийн 09/00065 дугаартай "Хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногду*******ах тухай" актын хүрээнд Завхан аймгийн Холбооны газраар нөхөн төлүүлсэн нь Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын *******сын байцаагчийн 2024 оны 06 сарын 06-ны өдрийн дугаартай "Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" актаас нэхэмжлэгч Ж.Ц*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгох ху*******ь, эрх зүйн үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтад “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20- иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэрт тогтоолгож болно гэж заасан.

Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байсан учир хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцогдох ёстой гэх нэхэмжлэгчийн шаардлага нь ху*******ь зүйн үндэслэлгүй бөгөөд ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг нь хэвээр хадгалж, хүүхэд асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлдөг т******* зөвхөн түүний нийт ажилласан жилд ору*******ан тооцдог.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.9 дэх заалтад "Жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд ажилласан хугацаанд даатгу*******агчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асарсан, с******* зогссон, ажил олгогчийн захиалгаар суралцсан, цэргийн алба хаасан, ху*******ь бусаар ажлаас халагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа зэргийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд ору*******ахгүй" гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Ц*******ын хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцож хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож, олгох боломжгүй т******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тэтгэвэр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тогтоогдсон. Тэтгэвэр тогтоох үед нэхэмжлэгчийн 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт нь хуурамч болох нь тогтоогдсон. Шалгалтын явцад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Хариуцагч талаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энэ шимтгэлийг нөхөн төлүүлсэн гэж тайлбар хэлж байна. Нийгмийн даатгалын байгу*******лага нь даатгал гэдэг агу*******гатай буюу халамжийн, татварын, гаалийн байгу*******лага биш. Даатгал гэдэг нь даатгу*******агч урьдчилж нийгмийн даатгалын санд мөнгөө төлөөд тухайн нийгмийн даатгалын ху*******ь тогтоомжид заасан болзол нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь даатгу*******агчид үүсэж байдаг. Нэгдүгээрт, Завхан аймгийн Нийгмийн даатгалын байгу*******лага нь ажлаа дутуу хийсний *******маас нэхэмжлэгчийн зөрчлийг илрүүлээгүй байж болно. Манай Хяналт шалгалтын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлсэн. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан нь 2024 онд хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Иймд төлөгдөөгүй байсан шимтгэл нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байх т******* нэхэмжлэгч нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдсэн байна гэж үзэж байгаа. Улсын байцаагчийн актад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг үг, үсэг байхгүй бөгөөд нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын тухай ху*******ийн 5 дугаар зүйлд заасны дагуу ажилласан жилийг хангаагүй гэсэн үндэслэлээр *******сын байцаагчийн акт тавигдсан. Нийгмийн даатгалын тухай ху*******ьд ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх, хүлээх үүрэг нь ажил олгогчид байгаа. Ажил олгогч ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн *******маас ажилтанд үүсэж байгаа зөрчигдсөн эрхийг сэргээхийг т*******д *******сын байцаагчийн зүгээс акт тогтоогоод нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлаар нэхэмжлэгч Ж.Ц******* надтай ирж у*******зсан. Манай байгу*******лагаас Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй буюу нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх т******* нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нь төлүүлэх агу*******гаар манай байгу*******лагын н.Л******* даргын гарын үсэгтэй албан бичиг яву*******ж, *******маар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан. Манай зүгээс аль болох даатгу*******агч болох нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж ирсэн. Гэтэл яг нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд ирэх үед нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй эх болж таарсан. Өөрөөр хэлбэл, 1995 оны 01-03 дугаар сарын хооронд нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 04-06 дугаар сарын хооронд ажил олгогч нь нэхэмжлэгчийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй асуудал үүссэн. Иймд нийгмийн даатгалын санд нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл бүрэн үүссэнээр тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсэж байгаа гэсэн үг. Нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх нь 2024 оны 12 дугаар сарын *******сын байцаагчийн актаар нэхэмжлэгчийн ажилласан хугацааны шимтгэл төлөгдсөнөөр үүснэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журмыг дурдаж байна. Иймд нэхэмжлэгчид цаг хугацааны хувьд уг журам үйлчлэхээр байна. Мөн манай зүгээс нэхэмжлэгчийг *******сын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхийн ажиллагааны явцад 1989-1990 оны хооронд сургу*******ьд суралцсан хугацаагаа шүүхэд худал мэдээлэх замаар шүүхийн шийдвэр гаргу*******сан гэж үзэж байгаа. Энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдал. 2022 онь Завхан аймгийн Иргэний хэргийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэгч ажилласан жилээ тогтоолгохдоо энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд 2 хүнийг л гэрчээр ору*******сан байдаг. Иймд манай зүгээс нэхэмжлэгч болон тухайн 2 гэрчээр оролцсон хүнийг шалгу*******ахаар Завхан аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий ху*******ийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын ху*******ь тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гээд даатгу*******агчийн эрхийг зохицу*******сан. Иймд нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилж төлснөөр эрх нь хангагдана. Урьдчилж төлөхийг тус ху*******ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зохицу*******сан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгу*******ах зорилгоор даатгу*******агч, ажил олгогч, төрөөс энэ ху*******ьд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл 2024 оны 12 дугаар сард бүрэн төлөгдөөд эрх нь үүссэн гэж байсан ч Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч 1995 оны 01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхдээ асрах чөлөөтэй байсан гэх хариуг манай байгу*******лагад өгсөн. Иймд энэ хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журамд хамаарагдаж байна. Төрийн хяналт шалгалтын тухай ху*******ийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийгдэх үед нэхэмжлэгчийн шимтгэл огт төлөгдөөгүй асуудал үүссэн. Завхан аймгийн Иргэний хэргийн сум дундын анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагад нэхэмжлэгчийг 1996 оны 05 болон 08 дугаар сард нэхэмжлэгчийн ажиллаж байгаа байгу*******лагын цалин хөлс, түүнтэй адилтгах цалингийн цэсэд хяналт шалгалт хийхэд ажиллаж байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа т******* дээрх саруудын тооцох боломжгүй гэж шийдэж байсан. Миний бие 1.2 сая даатгу*******агчдынхаа эрх ашгийг хамгаалаад, нийгмийн даатгалын ерөнхий ху*******ьд заасан шаардлагыг хангасан иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгоод явдаг. Иймд ху*******ьд заасан шаардлагыг хангаагүй хүнд тэтгэвэр олгох ху*******ь зүйн үндэслэл байхгүй т******* маргаан бүхийн актыг ху*******ь зүйн үндэслэлтэй буюу ху*******ийн дагуу тавигдсан гэж үзэж байна. Миний зүгээс нэхэмжлэгчийг надтай энэ асуудлаар у*******зах гэж ирэх үед миний зүгээс шимтгэлээ төлүүлээд ир гэдэг хариуг өгч байсан. Би нэхэмжлэгчийг зөвхөн онцгойлж 12 сая төгрөгийн хохирол төлүүлэх гээд байгаа асуудал байхгүй. Би хяналт тавьж, ху*******ийн хэрэгжилтийг хангу*******ах чиг үүрэгтэй ажиллаж байгаа учраас ху*******ийн хүрээнд ажил албан үүргээ гүйцэтгэсэн т******* албан тушаалын эсвэл хувийн ашиг сонирхлын дагуу нэхэмжлэгчийн мууг үзэж байгаа асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн сургу*******ьд суралцаагүй гэх тайлбарыг шүүхэд өгч байгаа ч сургу*******ийнх нь тушаал гарсан байна. Би үүнтэй холбогду*******ан материал дутуу гаргу*******сан гэж бодож байна. Энэ үндэслэлээ тайлбарлая. Нэхэмжлэгч тус сургу*******ьд элсэж орсон бөгөөд удаагүй сургу*******иа орхисон гэж тайлбарыг өгсөн. Сургу*******ьд суралцаж байсан хугацааны журнал гэж байдаг. 1995 оноос өмнөх ажилласан жилээ шүүхэд худал мэдээлэх замаар тэтгэвэр тогтоолгосон иргэд байдаг бөгөөд манай байгу*******лагад их хэмжээний хохирол учру*******сан үйлдэл гарч байсан. Нэхэмжлэгч хичээлдээ суугаад хичээлийнхээ бүх норм, шалгалтыг өгч байж мэргэжлийн үнэмлэхийг авах ёстой байдаг. Гэтэл 1990 онд Эрдэнэт хотын Техникийн сургу*******ь худлаа зүйл зохиож нэхэмжлэгчид мэргэжлийн үнэмлэх олгосон уу гэдэг асу*******т үүсэж байна. Иймд үнэн зүйл ерөөсөө байхгүй байх т******* манай зүгээс үүнийг шалгу*******ахын т******* Завхан аймгийн Цагдаагийн байгу*******лагад хандсан. Цагдаагийн байгу*******лага гомдлын дагуу мэдээллийг шалгаад явж байгаа” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” дугаар актаар нэхэмжлэгч Ж.Ц*******ыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг зөрчиж ажилласан жилийн болзол хангаагүй хүнд хөнгөлөлтэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгосон гэх үндэслэлээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг түдгэлзүүлж, 12,778,096 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...Завхан аймгийн холбооны газрын даргын 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар надад 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах 2 жилийн тэтгэмжтэй чөлөө олгож байсан. Энэ хугацаанд миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байсан учир миний ажилласан жилд тооцогдох ёстой. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 1996 оны 08 дугаар сар дутуу талаар огт хэлж байгаагүй, Би 1996 оны 07 сард ажиллаад 08 дугаар сард ээлжийн амралтаа авч байсан. 1996 оны эхэнд батлагдсан цалингийн хэмжээ 24,000 мянган төгрөг байхад 07 дугаар сард 40,200 мянган төгрөг авч байсан. Хөдөлмөрийн ху*******иараа ээлжийн амралтын мөнгийг өмнөх сарын цалин дээр хамт бодож өгдөг байсан. 7 сарын цалин дээр 8 сарын ээлжийн амралтын мөнгө орсон гэж тооцсон. Хэрэв шалгалт хийгээд тэтгэврийг цуцлах гэж байгааг надад мэдэгдсэн бол би тэр үед тайлбар баримт бичиг гаргаж өгөх байсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зүйл байхгүй” гэж,

хариуцагчаас “...Нэхэмжлэгчийн тэтгэвэр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тогтоогдсон. Тэтгэвэр тогтоох үед нэхэмжлэгчийн 1995 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт нь хуурамч болох нь тогтоогдсон. нэхэмжлэгчийн хувьд 1995 оны 01-06 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан нь 2024 онд хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Иймд төлөгдөөгүй байсан шимтгэл нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байх т******* нэхэмжлэгч нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдсэн байна гэж үзсэн. 1995 оны 01-03 дугаар сарын хооронд нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд 04-06 дугаар сарын хооронд ажил олгогч нь нэхэмжлэгчийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй асуудал үүссэн. Нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх нь 2024 оны 12 дугаар сарын *******сын байцаагчийн актаар нэхэмжлэгчийн ажилласан хугацааны шимтгэл төлөгдсөнөөр үүссэн. Иймд цаг хугацааны үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам үйлчлэхээр байна. Нэхэмжлэгчийн 1996 оны 05 болон 08 дугаар сард ажиллаж байгаа байгу*******лагын цалин хөлс, түүнтэй адилтгах цалингийн цэсэд хяналт шалгалт хийхэд ажиллаж байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа т******* дээрх саруудын тооцох боломжгүй гэж шийдсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Ц******* 1******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тэтгэвэрт гаргахад 50 нас 7 сар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 20 жил 7 сар, 3 хүүхэд төрүүлж, өсгөсөнтэй холбогду*******ан 4 жил 6 сар нэмэгдэж, нийт 25 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэлт төлсөнд тооцсон байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ь /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3-д “..Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгу*******агч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” 3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”, 15 дугаар зүйлийн 6-д “...Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгу*******лага хамтран батална”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “...Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөвт. Хөдөлмөрийн хүнд нөхцлийн 5-т “...*******с, хот хоорондын телефон станцын залгагч (2000 оноос өмнө ажиллагсдад хамаарна)” гэж заасны дагуу Ж.Ц*******ын Завхан аймгийн сумын холбооны газарт залгагчаас ажиллаж байсан 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2022/******* дугаар шийдвэрийг үндэслэн 10 сар 11 өдрийг,

1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил 07 сарыг,

1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жил 7 сарын хугацаанд тус тус шимтгэл төлснөөр тооцож, нийт 10 жил 00 сар 11 өдөр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцож, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгож эхэлсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын *******сын ахлах байцаагч Б.З*******, Х.Х******* нарт 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 4 хоногийн хугацаанд Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын ху*******ь тогтоомж зөрчсөн эсэх асуудлаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлгэхээр удирдамж баталсаны дагуу *******сын ахлах байцаагч нарт хяналт шалгалтыг хэрэгжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” дугаар актын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч Ж.Ц*******ыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай ху*******ийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг зөрчиж ажилласан жилийн болзол хангаагүй хүнд хөнгөлөлтэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож олгосон гэх үндэслэлээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг түдгэлзүүлж, 12,778,096 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг актаар нэхэмжлэгч Ж.Ц*******ын 1995 оны 1-6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөнийг Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн байгаа боловч Завхан аймгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого төлсөн шимтгэлийн архивын лавлагаанаас 1995 оны 1-6 сар нь төлөгдөөгүй байсан, 1996 оны 5 болон 8 сар төлөгдөөгүй байсан буюу Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 9 жил 5 сар 11 өдөр шимтгэл төлж ажилласан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ийн хөнгөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нөхцөл шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн 1995 оны 1-6 сарын бичилтийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж хариуцагчаас үзсэн байна.

Уг актын дагуу нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “...Завхан аймгийн холбооны газар 1995 он, 1996 онд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ирүүлэхдээ миний нэрийг хасч хүргүүлсэнтэй холбоотой учир Завхан аймгийн Холбооны газарт танилцу*******ж, чиглэл хүргүүлж, арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/242 дугаар албан бичгээр Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга С.Нямжавд “...Ж.Ц*******ын хүүхдээ асрах чөлөөтэй болон хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэх албан бичгийг хүргүүлсэн.

 Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын *******сын байцаагчаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги ногду*******ах тухай” 09/00065 дугаар актаар Завхан аймгийн Холбооны газарт Ж.Ц*******ын 1995 оны 01-03 дугаар саруудад хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны, 04-06 саруудад хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй зөрчлийг арилгаж, алдангийн хамт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу нөхөн төлж холбогдох зөрчлийг арилгасан болох нь Монголын цахилгаан холбоо-Завхан аймгийн Холбооны газраас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр банкинд гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна.  

Завхан аймгийн Холбооны газрын даргын 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар “ сумын холбооны салбарын залгагч Ж.Ц*******ад 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай тэтгэмжтэй чөлөө олгосон байх бөгөөд 1995 оны 1-3 сарын шимтгэл төлөлтийг *******сын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09/00065 дугаар актаар 2024 онд нөхөн төлүүлсэн учир Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “...Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” үйлчлэхгүй, цаг хугацааны хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.9-т “...Жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилд ажилласан хугацаанд даатгу*******агчийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асарсан, с******* зогссон, ажил олгогчийн захиалгаар суралцсан, цэргийн алба хаасан, ху*******ь бусаар ажлаас халагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн, 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа зэргийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацаанд ору*******ахгүй” гэж заасны дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ору*******ан тооцох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Учир нь Завхан аймгийн Холбооны газрын даргын 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай ху*******ийн 83 дугаар зүйлийг үндэслэн Ж.Ц*******ад тэтгэмжтэй чөлөө олгосон байх бөгөөд уг тушаалын 2 дахь заалтаар Ж.Ц*******ын чөлөөтэй сар тутам ху*******ь тогтоомжийн дагуу тэтгэмж олгож хөдөлмөр хүн ам зүйн хэлтэстэй тооцохыг ахлах нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд тэтгэмжтэй чөлөө олгосон байх хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлж тооцоо нийлж байх нь ажил олгогчийн үүрэг байсан бөгөөд нэхэмжлэгчийг шууд буруутган, эрх зүйн байдлыг дорду*******ах боломжгүй юм.

Түүнчлэн Завхан аймгийн холбооны газрын даргын 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай “Ажил томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар нэхэмжлэгч Ж.Ц*******ыг ажлаас 5 дугаар сарын 02-ны өдрөөс чөлөөлсөн байх боловч Завхан аймгийн Холбооны газрын даргын 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай цахилгаан, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 311/ШШ2025/00501 дүгээр шийдвэрээр Х******* овогт Ж*******ын Ц*******ыг 1996 онд Завхан аймгийн Холбооны газрын сумын салбарт залгагчаар ажиллаж байсан болон 1996 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Дээрх баримтуудаас дүгнэн үзэхэд, нэхэмжлэгч Ж.Ц******* нь 1995 оны 1-6 сард, 1996 оны 8 дугаар саруудад Завхан аймгийн сумын Холбооны газарт ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын *******сын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги ногду*******ах тухай” 09/00065 дугаар акт болон Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 311/ШШ2025/00501 дүгээр шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч нарыг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт хяналт шалгалт хийх үед нэхэмжлэгч Ж.Ц*******ын хөнгөлтэй нөхцлөөр тэтгэвэрт гаргах ажилласан жилийн болзол шаардлагыг хангаагүй байсан боловч сүүлд зөрчлийг арилгаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын *******сын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэх, алданги ногду*******ах тухай” 09/00065 дугаар акт, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 311/ШШ2025/00501 дүгээр шийдвэрээр зөрчлийг арилгасан, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар нь 2022 онд нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хянан шийдвэрлэх үедээ нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн байгааг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн үйлдэлд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Мөн нэхэмжлэгчээс “мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарлаж байх боловч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгчтэй у*******заж, тайлбар авах, сонсох ажиллагааг хийснээр нэхэмжлэгчийн 1995 оны 1-6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байдал, 1996 оны 8 дугаар сард ажиллаж байсан болон ээлжийн амралтаа эдэлж байсан зэргийг хариуцагч шууд тогтоох боломжгүй байсан т******* энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.  

Нэхэмжлэгч Ж.Ц*******ын 1221024810005 дугаартай Тэтгэврийн хувийн хэргийн баримтаас үзэхэд 1996 оны 05 дугаар сарын шимтгэл төлөлтийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жилд ору*******ан тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Хариуцагчаас Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2022/******* дугаар шийдвэрээр Ж.Ц*******ын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сумын Холбооны газарт залгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосон байх боловч дээрх хугацаанд Эрдэнэт хотын Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургу*******ьд элсэж, төгссөн, хоёр газар зэрэг ажиллаж, суралцах боломжгүй т******* иргэний хэргийн анхан шатны шүүхээр ажилласан жил тогтоолгосон нь үндэслэлгүй” гэж шүүх хуралдааны үед тайлбарлан маргаж байна.

          Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч нарын  2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” дугаар акт нь дээрх нь үндэслэлээр гараагүй, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас Завхан аймгийн Алтан гадас одонт Цагдаагийн газарт “...шүүхэд худал мэдээллэх, худал тайлбар, нотлох баримт гаргах замаар шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргу*******сан байх магадлалтай байх т******* тэтгэвэр тогтоолгосон баримт бичгийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

Уг хүсэлтийн дагуу Завхан аймгийн Алтан гадас одонт Цагдаагийн газраас хяналт шалгалтыг хэрэгжүүлэн, шийдвэр гарсантай холбогду*******ан *******сын байцаагч нараас дахин акт гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай ху*******ь /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3.3, 15 дугаар зүйлийн 6, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “...Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Дөрөвийн 5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ц*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын *******сын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актын хавсралт 1 дэх заалт Ж.Ц*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд олгогдох байсан тэтгэвэр 4,589,000 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс *******сын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг *******сын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргу*******ж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.АЗБАЯР