| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04094/И |
| Дугаар | 191/ШШ2025/04343 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04343
| 2025 05 15 | 191/ШШ2025/04343 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай т оршин байрлах, Нэтлизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух, Д******* Ө******* холбогдох,
16,894,014.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ө******* нь 2023 оны 07-р сарын 17-ны өдөр Нэтлизинг ХХК 407284496 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 15,000,000.00 /Арван таван сая төгрөгийн зээлийг 24 ГХодин дерев/ сарын хугацаатай, сарын 3.2% хувийн хүүтэйгээр, Автомашин худалдаж авах зориулалтаар, TOYOTA PRIUS-XW30/2012 2022, арлын дугаартай,улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан болно. Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь зээл хаах дүндээ хүрэхгүй байгаа нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй байх тул фидуцийн гэрээнээс татгалж байна. "Нэтлизинг ХХК нь 2023 оны 07 сарын 17-ны өдөр зээлдэгч Д.Ө*******-и ******* тоот дансанд 15,000,000.00 /Арван таван сая/ төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь ******* тоот данстай зээлийн Үндсэн зээлд 3,803,309.44 төгрөг, Үндсэн хүүнд 3,689,475.82 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүнд 518,415.14 төгрөгийг төлсөн. Нэтлизинг ХХК"-ны зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч 2024.04.15 өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зорчигдөж, гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 366 Үндсэн зээлийн үлдэгдэл: 11,196,690.56 төгрөг Үндсэн хүү: 4,705,104.75 төгрөг Нэмэгдүүлсэн хүү: 992,219.64 төгрөг Төлбөрийн нийт үлдэгдэл: 16,894,014.95 төгрөг Иймд хариуцагч Д.Ө*******-с нийт 16,894,014.95 /Арван зургаан сая найман зуун ерэн дөрвөн мянга арван дөрвөн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: Нэтлизинг ХХК нь Д.Ө******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,894,014.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг зээлийг төлөхийг хүлэнэ зөвшөөрч. Уг төлбөрийг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр талууд эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 12,894,014.95 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Нэтлизинг ХХК нь хариуцагч Д.Ө******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,894,014.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Нэтлизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,894,014.95 төгрөгийг хариуцагч Д.Ө******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 12,894,014.95 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Нэтлизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,894,014.95 төгрөгийг хариуцагч Д.Ө******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 12,894,014.95 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Д.Ө*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,421 төгрөгийн 121,210.5 төгрөгийг улсын орлогоос, 121,210.5 төгрөгийг хариуцагч Д.Ө*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нэтлизинг ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Ө******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ