Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                                

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай,  Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 5 сарын 20-ны өдрийн 302 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1, 9-д зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 7 сарын 28-ны өдрийн 333 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 3 дахь хэсэг,123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  3 жилийн хугацаагаар хорих ял,Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 сарын 9-ний өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэгдэж, 2014 оны 1 сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Гомбо овогт А.Т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1809002770257 дугаар 185/2018/0339/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:   

                      

Шүүгдэгч А.Т 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2 дугаар гудамжны 136 тоотод иргэн Б.Сүхчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүний дээд хэсэгт, зүүн гуяны ар дээд хэсэгт, баруун ташааны толгойн дээд хэсэгт тус тус хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тгийн: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

            хавтаст хэргээс мөрдөн байцаалтад хохирогч Ч.Сүхчулууны: ... Тамираа гэх залуу эхнэр, хүүхэд хоёртойгоо цуг орж ирсэн. ...эхнэр нь хэл амаар доромжпоод байхаар нь эхнэрийг нь бузар гээд хэлчихсэн чинь Тамираа хаанаас ч юм хутга гаргаж ирээд миний зүүн өгзөгний доор 1 удаа, зүүн хацар дээр бас баруун өгзөгний дээд хэсэгт 1 удаа нийт гурван удаа зүссэн. ...Миний зүүн хацар болон зүүн талын өгзөг, баруун ташаан толгойн орчим нийт гурван газар хутгалсан байсан. Эмнэлэгт оёдол тавиулаад гарсан. ... Хутгалсан газар сорви болоод эдгэрсэн. Өгзөгний орчим хааяадаа жирсхийгээд байдаг... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15, 35/,      

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ш.Жаргалын: ...Сүхчулуун, Тамираа хоёр маргалдаад Тамираа Сүхчулууны зүүн хацар, зүүн гуян тус газарт хар өнгийн иштэй хутгаар хатгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,    

             

              Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.Тгийн: ...манай эхнэр рүү Сүхчулуун агсам тавиад хэл амаар доромжлоод хараагаад байсан. ...Сүхчулуун өөдөөс юм хэлээд бид хоёр маргалдаад барилцаад авсан. ...хутга аваад Сүхчулууны хацар руу хатгасан. …хүлээн зөвшөөрч байна. ...Манай эхнэр рүү дайраад, хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрсэн...гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/,       

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1368 тоот:

  1. Ч.Сүхчулууны биед эрүү, зүүн гуя, баруун ташаан толгойн орчмын мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх мэс заслын оёдол бүхий шархны үйлчлэлийг тогтоох боломжгүй байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-20/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: оргодол эрэн сурвалжилсан баримт /хх-16-18/, Захиргааны зөрчлийн баримтууд /хх-38-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 302 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-53-55/, 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-56-57/, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүгдэгч А.Т 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө хохирогч Б.Сүхчулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүний дээд хэсэгт, зүүн гуяны ар дээд хэсэгт, баруун ташааны толгойн дээд хэсэгт тус тус хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тгийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Ч.Сүхчулууны:  ...эхнэр нь хэл амаар доромжпоод байхаар нь эхнэрийг нь бузар гээд хэлчихсэн чинь Тамираа хаанаас ч юм хутга гаргаж ирээд миний зүүн өгзөгний доор 1 удаа, зүүн хацар дээр бас баруун өгзөгний дээд хэсэгт 1 удаа нийт гурван удаа зүссэн. ...Миний зүүн хацар болон зүүн талын өгзөг, баруун ташаан толгойн орчим нийт гурван газар хутгалсан байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15, 35/, мөрдөн байцаалтад гэрч Ш.Жаргалын: ...Сүхчулуун, Тамираа хоёр маргалдаад Тамираа Сүхчулууны зүүн хацар, зүүн гуян тус газарт хар өнгийн иштэй хутгаар хатгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1368 тоот: 1.Сүхчулууны биед эрүү, зүүн гуя, баруун ташаан толгойн орчмын мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх мэс заслын оёдол бүхий шархны үйлчлэлийг тогтоох боломжгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-20/ зэргээр тус тус тогтоогдон нотлогдож байна гэж шүүх дүгнэв.                            

            Шүүгдэгч А.Тг 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-д шилжих шөнө хохирогч Б.Сүхчулууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                      

Шүүгдэгч А.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Сүхчулуун хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү /хх-61/ гэснийг дурдах нь зүйтэй байна.                                                                               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Т өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.