Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/1184

 

 

                                                        Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Насанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/229 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар прокурор Б.Насанжаргалын бичсэн дүгнэлтээр Х.Ад холбогдох эрүүгийн 1911000061015 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.А ......  тоотод оршин суух хаягтай, урьд Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаанд ял хойшлуулсан, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 3 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон;

Х.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/229 дугаар шийтгэх тогтоолоор:

-2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр .... дүүргийн ... дүгээр хороо, Тахилтын ... дүгээр гудамжны .... тоотод байх иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай байр болох өвлийн байшингийн салхивчаар нэвтэрч, булган ороолт, мөнгөн аяга, рубин шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, матрын арьсан цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 878.500 төгрөгийн хохирол,

-2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ... дүүргийн .... дугаар хороо, Бэлхийн ... дүгээр гудамж ... тоотод байрлах М.О-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн Би эс би загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 379.940 төгрөгийн хохирол,

-2018 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн өглөөний 10 цагаас оройн 19 цагийн хооронд .... дүүргийн ... дугаар хороо, Гүнжийн ... дүгээр гудамжны ..... тоотод байрлах Б.М-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрээс 32 инчийн зурагт, мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний гоёлын зүйлс болох ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.424.600 төгрөгийн хохирол,

-2018 оны 11 дүгээр сарын 7-ноос 2018 оны 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө .... дүүргийн .... дугаар хороо, Гүнжийн ... дугаар гудамж, .... тоотод байрлах В.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн эл си ди зурагт, эмэгтэй хүний ээмэг, бөгж халаасны цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 480.100 төгрөгийн хохирол,

-2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр .... дүүргийн ... дугаар хороо, Дамбадаржаагийн .... дугаар гудамж, .... тоотод байрлах хохирогч Б.П-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг загварын зурагт, “Сундуй” нэртэй шар торгонд ороосон судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, 541.200 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, Ар хустайн ..... тоотод байрлах Э.С-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 719.920 төгрөгийн хохирол,

-2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн ..... тоотод оршин суух С.Э-ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр гэрт нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинж, Тошиба загварын 41 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 758.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.182.260 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйлдлийг үйлдсэн гэж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож шийтгүүлжээ.

Чингэлтэй дүүргийн прокурор газраас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/229 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ. 

Прокурор Б.Насанжаргал шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.А-ээс прокурорт "Миний бие дээрх 6 үйлдлийг хийгээгүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 дугаар сарын 11 дүгээр сарын 01-ийг хүртэл цагдан хоригдож, дахиад 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл хоригдож байгаа. Намайг цагдан хоригдож байх хугацаанд үйлдэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 17-нд хохирогч Э, 2019 оны 01 дүгээр сарын 31-нд хохирогч С, П, 2017 оны 8 дугаар сарын 14-нд хохирогч О, 2018 оны 8 дугаар сарын 12-нд хохирогч М, 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Ц-д би гэмт хэрэг үйлдээгүй тул ялыг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргажээ.

Халх овгийн Х.А- (РД:УХ9ХХХХХХХ) нь Эрүүгийн 201401080443 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Х.Аийн цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн.

Х.А нь дээрх хэрэг холбогдон шалгагдаж 2015 оноос эхэлж цагдан хоригдсон ба хүсэлтэд дурдагдсан буюу 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цагдан хоригдож байсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 273/1 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цагдан хоригдож байсан нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 69/ш дугаар захирамж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цагдан хориотой байсан болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1143 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 122 дугаар захирамж зэргээр тогтоогдож байна.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр .... дүүргийн ... дугаар хороо, Дамбадаржаагийн .... дугаар гудамж, .... тоотод байрлах хохирогч Б.П-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг загварын зурагт, “Сундуй” нэртэй шар торгонд ороосон судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, 541.200 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, Ар хустайн ..... тоотод байрлах Э.С-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 719.920 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн өглөөний 10 цагаас оройн 19 цагийн хооронд .... дүүргийн ... дугаар хороо, Гүнжийн ... дүгээр гудамжны ..... тоотод байрлах Б.М-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрээс 32 инчийн зурагт, мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний гоёлын зүйлс болох ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.424.600 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 4-606 тоотод оршин суух С.Э-ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр гэрт нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинж, Тошиба загварын 41 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 758.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.182.260 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдэд Х.Аийг гэм буруугүй болохыг нотлоход хүргэсэн нөхцөл байдал илэрчээ.

Харин Х.А нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр цагдан хорьж мөрдөх хугацаа дуусч суллагдсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны 8/х дугаар захирамжаар, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баривчлагдаж, мөн өдрөөс эхлэн цагдан хоригдсон болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 140 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ... дүүргийн .... дугаар хороо, Бэлхийн ... дүгээр гудамж ... тоотод байрлах М.О-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Би эс би” загварын эл си ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 379.940 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдэх үед цагдан хоригдож байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 273/х дугаар захирамжаар Х.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018/ЦХШЗ/01 дугаар захирамжаар дахин цагдан хорьсон байх тул Х.А нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ноос 2018 оны 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө .... дүүргийн .... дугаар хороо, Гүнжийн ... дугаар гудамж, .... тоотод байрлах В.Ц-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн эл си ди зурагт, эмэгтэй хүний ээмэг, бөгж халаасны цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 480.100 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр цагдан хоригдож байсан болох нь тогтоогдохгүй байна.

Х.Ад холбогдох хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цуглуулж, бэхүүлсэн нотлох бартимтуудыг шинжлэн судлахад;

2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Х.Аийг үйлдсэн гэж үзсэн үйлдлүүдээс:  

1. 2018 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн өглөөний 10 цагаас оройн 19 цагийн хооронд .... дүүргийн ... дугаар хороо, Гүнжийн ... дүгээр гудамжны ..... тоотод байрлах Б.М-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрээс 32 инчийн зурагт, мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй хүний гоёлын зүйлс болох ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,424,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн үед цагдан хоригдож байсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорьсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 273/1 дугаар шүүгчийн захирамж /5хх 8-9/-аар,  

 2. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр .... дүүргийн ... дугаар хороо, Дамбадаржаагийн .... дугаар гудамж, .... тоотод байрлах хохирогч Б.П-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг загварын зурагт, “Сундуй” нэртэй шар торгонд ороосон судар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, 541,200 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, Ар хустайн ..... тоотод байрлах Э.С-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн вакум цонхоор нэвтэрч 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 719,920 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийн үед цагдан хоригдож байсан болох нь 2019 оны 01 дүгээр 25-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорьсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 69/ш дугаар шүүгчийн захирамж /5хх 12/-аар,  

4. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн ..... тоотод оршин суух С.Э-ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр гэрт нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинж, Тошиба загварын 41 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 758,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн үед цагдан хоригдож байсан болох нь 2019 оны 11 дугаар 12-ны өдрийн 2019/ДШМ/1143 дугаар магадлал /5хх 16-41/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/122 дугаар шүүгчийн захирамж /5хх 14-15/ зэргээр тус тус нотлогдож байх тул эдгээр гэмт хэргийг үйлдээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/229 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн 191100061015 дугаартай Х.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд тус хэрэгт Х.Аийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний /2 удаагийн үйлдэл/, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу цагдан хоригдож байсан гэдгийг нотлох баримт болох шүүхийн шийдвэрүүдийг цуглуулж, бэхжүүлж хийгээгүй байсан байх ба үүнийг шүүх мэдэх боломжгүй байжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасан “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно: ...гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн ...нөхцөл байдал илэрсэн;...” үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч, тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1911000061015 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих гэмт хэргийг хэн үйлдсэн байдлыг сайтар шалгаж, мөрдөгч мөн хуулийн 31.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-д заасан, прокурор 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.10-д заасан эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааг сайтар нягталж хийх нь зүйтэй бөгөөд ийм ажиллагааг бүрэн хийгээгүйгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүрсэн байгааг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/229 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.А-д холбогдох 1911000061015 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.  

2. Хэргийг прокурорт очтол Х.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

           ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ