| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/07108/И |
| Дугаар | 191/ШШ2025/01872 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01872
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: .... дүүрэг, .... хороо, .... гудамж, өөрийн байр .......ХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... дүүрэг, ....... хороо, ..... хороолол ...тоот хаягт оршин суух Э /РД:......../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 38,140,304 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э нь 2024 оны 06 сарын 07-ны өдөр тус банктай 1480107043 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 15.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 2,610,252.01 төгрөг, зээлийн хүү 1,008,657.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3017.9 төгрөг төлсөн. Э нь 1480107043 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 9 сарын 5-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 74, зээлийн үлдэгдэл: 37,389,747 төгрөг, хүү: 740,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 10,017 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 38,140,304 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 38,140,304 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .......ХК нь хариуцагч Э тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1480107043 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 38,140,304 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
.......ХК-ийн 38,140,304 төгрөгийн зээлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .......ХК нь хариуцагч Э д холбогдуулан, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1480107043 дугаартай зээлийн гэрээг цуцалж, 38,140,304 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч .......ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Э аас 174,326 төгрөгийг, төсвөөс 174,326 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД