| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/12292/И |
| Дугаар | 197/ШШ2025/09821 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/09821
2025 08 12 197/ШШ2025/09821
Нэхэмжлэгч: *********** тоот байрлах, Г*******ББСБ ХХК /РД:****** / -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:************ тоот хаягтай, С.Д******* /РД:*********/,
Хариуцагч: ********* тоот хаягтай, Г.О*******/РД:*******/,
Хариуцагч:************* тоот хаягт байрлах, Э******** ХХК /РД:********* / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,603,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У********* , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч нар нь 2019.12.10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3,7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, зээл олгосон...гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...зээлийн гэрээ байгуулж 20 сая төгрөг хүлээн авсан, төлбөрт 32,339,000 төгрөгийг төлж дуусгасан...гэрээний хугацаа дууссан энэ хугацаанд төлбөрийг шаардаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч С.Д*******, Г.Оюун-Эрдэнэ, Э******** ХХК нар нь нэхэмжлэгч Г*******ББСБ ХХК-тай 2019.12.10-ны өдөр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3,7 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, гэрээнд заасан дансаар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, мөн өдөр зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2020.01.10-ны өдрөөс 2022.04.01-ний өдөр хүртэл хугацаанд 32,339,000 төгрөгийг төлсөн болох нь банкны дансны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
3. Харин нэхэмжлэгч нь зээлийн хүүний тооцооллын баримтаар үндсэн зээл 3,580,454 төгрөг, хүү 6,685,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,337,133 төгрөг, нийт 11,603,249 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн талуудын 12 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2020.12.10-ны өдөр дууссан хэдий ч хариуцагчийн төлбөр төлсөн сүүлийн өдөр болох 2022.04.01-ний өдрөөс хуульд заасан хугацааг тоолоход шаардах эрхийн хугацааг хэтрүүлжээ. Нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардаж байсан талаар баримтыг гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогссон үйл баримт тогтоогдоогүй болно.
4. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.Д*******, Г.Оюун-Эрдэнэ, Э******** ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,603,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г*******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 200,650 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН