Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/09822

 

 

 

 

 

 

 

 

2025 08 12 197/ШШ2025/09822

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **********  тоот хаягтай, С.Б****** /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*************** Газар зохион байгуулалтын албанд холбогдох

гэм хорын 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...газар эзэмших хүсэлт, бичиг баримтыг бүрдүүлээд 2021 онд тус газарт хүлээлгэн өгсөн боловч тус баримтуудыг үрэгдүүлсэн, холбогдох албан тушаалтан буруутай болох нь тогтоогдсон, хүсэлтийг одоог хүртэл шийдвэрлээгүй...бичиг баримт, зарцуулсан цаг хугацаа, сэтгэл санааны хохирол шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ... 2021 онд хүсэлтийг бүртгэсэн, баримтын бүрдүүлбэр дутуу байсан, ажилтанд авсан арга хэмжээ нь бичиг баримт алга болгосон гэх үйл баримттай хамааралгүй, С.Б******гийн хүсэлт нь шийдвэрлэх шатандаа явагдаж байгаа, нэхэмжлэлийг баримтаар нотлоогүй тул үндэслэлгүй гэж маргаж байна.

2.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Б****** нь Чингэлтэй дүүргийн газрын албанд 2021.03.25-нд газрын гэрчилгээ гаргуулах агуулгатай хүсэлт болон холбогдох бичиг баримтын хамт гаргасан байх ба хариуцагч Нийслэлийн газрын алба нь тухайн хүсэлтийг одоог хүртэл хугацаанд эцэслэн шийдвэрлээгүй мөн нэхэмжлэгч тухайн бичиг баримтыг алга болгосон, дахин гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болох нь талуудын тайлбар болон 2021.03.25-наас 2025.04.29 хүртэл хугацааны 13 удаагийн бүртгэл хяналтын картаар, мөн хариуцагч хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд эс үйлдэхүй гаргасан болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын Б/3028 тоот тушаалаар тус тус тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг алга болгосон баримтад кадастрын зураг хийлгэсэн, нотариатын төлбөр гэх мэтэд 500,000 төгрөгийн баримт мөн 5 жилийн хугацааны сэтгэл санааны хохирол 500,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзээд хүлээн авах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Газар зохион байгуулалтын албанаас гэм хорын 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН