Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 373

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Х.Еркебулан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 сарын 24-ний өдөр 927 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Батболдын Аюурболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709023090242 дугаар 185/2018/0340/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11-73 тоотод хохирогч Х.Цолмонг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4-59 тоотод оршин суух хохирогч Х.Цолмонгийн гэрээс 2 булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.Дахин гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн ял оноохыг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,            

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс,

хохирогч Х.Цолмонгийн: ... 2017 оны 10 дугаар сард А гэх хүнтэй танилцсан. Цуг байхаар болж манайд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс амьдрах болсон. 24-ний орой бид хоёр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо эмнэлэгийн ард байх 11 дүгээр байрны 73 тоотод Хишгээ гэх найзынд очиж архи уусан. Архи уугаад Аюуртай маргалдахад Аюур намайг Хишгээгийн балкон дээр гаргаж байгаад зодож эхэлсэн. Яг ямар шалтгаанаар зодсоныг ойлгоогүй. Миний баруун нүд хөхөрч хавдан юм харж болохгүй байна. Өнөөдөр бид хоёр манай гэрт очоод цуг байж байгаад өдөр гараад явсан. Гэрээс явахдаа манай гэрт байсан хоёр шуба, гар утас, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлаад аваад явсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,

хохирогчоор дахин өгсөн Х.Цолмонгийн: ...Гар утас, нүдний шилээ би өөрөө халамцуу согтуу явж байгаад хаясан юм шиг байна лээ. Өмнөх мэдүүлэгтээ гар утас, нүдний шил гээд мэдүүлсэн байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,

яллагдагчаар Б.Аын: ...миний уур хүрээд Цолмонгийн нүүр
рүү нь хоёр удаа гараараа цохисон.  ...тэгээд Цолмонгийн гэрт очоод унтаж байгаад 2017оны11 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг хүртэл унтсан. Би босоод явлаа гээд цүнхтэй хувцасаа бэлдээд гарахдаа унтлагын өрөөний орны хажуугийн тавиур дээр
байсан булган шубыг цүнхэндээ хийгээд аваад гарсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №14801 тоот:

  1. Х.Цолмон-н биед дух, уруул, эрүү, цээж, хэвлийд зулгаралт, баруун зовхи, цээж баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
    нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-16/,

 

эд зүйлийн үнэлгээ /хх-18/, хохирлын 300.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-59/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-11/, Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-12-14/, эрэн сурвалжлалт зарласан баримт /хх-21-22/, оргодол эрэн сурвалжилсан баримт /хх-23-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 927 дугаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-58/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжлэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.           

 

Шүүгдэгч Б.А 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 11-73 тоотод хохирогч Х.Цолмонг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь,

мөн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 4-59 тоотод оршин суух хохирогч Х.Цолмонгийн гэрээс 2 булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан нь:               

                                                                                           

талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн хохирогч хохирогч Х.Цолмонгийн: ...Архи уугаад Аюуртай маргалдахад А намайг Хишгээгийн болкон дээр гаргаж байгаад зодож эхэлсэн. Яг ямар шалтгаанаар зодсоныг ойлгоогүй. Миний баруун нүд хөхөрч хавдан юм харж болохгүй байна. Өнөөдөр бид хоёр манай гэрт очоод цуг байж байгаад өдөр гараад явсан. Гэрээс явахдаа манай гэрт байсан хоёр шуба, гар утас, нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлаад аваад явсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,  яллагдагчаар Б.Аын: ... миний уур хүрээд Цолмонгийн нүүр рүү нь хоёр удаа гараараа цохисон.  ...тэгээд Цолмонгийн гэрт очоод унтаж байгаад  …босоод явлаа гээд цүнхтэй хувцасаа бэлдээд гарахдаа унтлагын өрөөний орны хажуугийн тавиур дээр байсан булган шубыг цүнхэндээ хийгээд аваад гарсан. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №14801 тоот шинжээчийн: Х.Цолмон-н биед дух, уруул, эрүү, цээж, хэвлийд зулгаралт, баруун зовхи, цээж баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-16/, эд зүйлийн үнэлгээ /хх-18/ зэргээр тогтоогдон нотлогдов.      

      

Шүүгдэгч Б.Аыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Х.Цолмонг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Х.Цолмонгийн гэрээс 2 булган шубыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.        

          

Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн нь хохирогчийн хүсэлт, хохирол төлсөн баримтаар /хх-59/ тогтоогдов. Шүүгдэгч Б.А гэм буруугаа хүлээж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулав.