Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/09836

 

 

 

 

 

 

 

 

2025 08 13 197/ШШ2025/09836

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, Б.Н****** /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С************, Н*******газар /РД:********/-т холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025.05.20-ны 6/11 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаа хуульд нийцээгүй, дуудлага худалдаа явуулах тогтоолыг гардуулаагүй, уг тогтоол агуулгын хувьд зөрчилтэй, төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн тул тогтоол үндэслэлгүй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...төлбөр төлөгчийг ажиллагаанд оролцох эрхийг хангасан хэдий ч төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй, ажиллагааны талаар шүүхийн шийдвэр гарсан, дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.26-ны 101/ШШ2022/02467 дугаар захирамжаар хариуцагч Б.Н******гаас 101,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Үндэсний баялаг ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ... Б.Н******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052142 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, Хүннүгийн гудамж ,603 -р байрны 104 тоот, 108,75 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө-өөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, тус шүүхийн 2022.10.25-ны 101/ГХ2022/02507 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ болох битүүмжлэх, хураах, үнэлгээний талаар гомдлоо гаргасныг шүүх шийдвэрлэсэн тул шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлага болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025.05.20-ны 6/11 тоот тогтоолыг 2025.05.28-ны 4-253/2019 тоот мэдэгдлийг 2025.06.02-ны өдөр баталгаат шууданд хийсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заажээ.

Төлбөр төлөгч Б.Н****** нь утсаар дуудан ирүүлэх ажиллагаанд оролцдоггүй буюу дуудлага хийхэд утсаа авахгүй байх, тогтоосон хугацаанд ирэх боломжгүй, очихгүй гэх зэргээр ирдэггүй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тайлбараар тогтоогдож байна.

Иймд хоёр дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр төлөгчийн оршин байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн бөгөөд энэ нь ажиллагааг буруутгах үндэслэлгүй болохгүй гэж үзнэ.

Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөх итгэмжлэгдсэн этгээд болох нь баримтаар тогтоогдоогүй, тэрээр 2025.06.05-нд тогтоолыг гардан авахдаа тухайн итгэмжлэлийг гаргаж, тогтоолыг хүлээн авснаар түүний эрх, үүрэг мөн өдрөөс хэрэгжихээр байна. Тодруулбал итгэмжлэгдсэн төлөөлөгч тогтоолыг 2025.06.05-нд гардан авсан нь хамааралгүй харин төлбөр төлөгчид 2025.06.02-нд баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хуульд нийцжээ.

Мөн анхны дуудлага явуулснаас хойш нэг жилийн дараа хоёр дах дуудлага явуулсан нь зөрчилтэй гэж боловч энэ хугацаанд төлбөр авагчийн хүсэлтээр ажиллагааг түдгэлзүүлсэн улмаар төлбөр төлөгчийн нэхэмжлэлээр шүүх ажиллагаа явуулж байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 71 дүгээр зүйлийн 71.6-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдох Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2025.05.20-ны 6/11 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Н******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН