Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/09927

 

 

 

 

 

 

 

 

2025 08 15 197/ШШ2025/09927

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********* тоот хаягт байрлах, Х******* ХХК /РД: ******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* тоотод оршин суух, Д.Э****** /РД:********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 12,242,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*********, нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч даатгуулагч С.С*******гийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 8,161,855 төгрөгийн нөхөн төлбөр төлсөн, хариуцагч Д.Э****** нь нөхөн төлбөрийг 6 сарын хугацаанд төлөх, хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний үүргийг шаардах эрхтэй гэжээ.

Х******* ХХК нь даатгуулагч С.С*******д даатгалын гэрээний нөхөн төлбөрт 8,161,855 төгрөгийг төлж, 2023.10.26-ны өдөр төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар нэхэмжлэгчид шаардах эрх шилжсэн байна.

Нэхэмжлэгч Х******* ХХК, хариуцагч Д.Э****** нарын хооронд 2023.10.27-ны өдөр Нөхөн төлбөр буцаан нэхэмжлэх хэлцэл байгуулж, даатгуулагчид төлсөн 8,161,855 төгрөгийг хугацаа тогтоож төлөх, хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7...Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

2.Шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.Э****** өөрөө 2025.03.20-ны өдөр хүлээн авсан тэрээр хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 443 дүгээр зүйлийн 443.7-д зааснаар хариуцагч Д.Э******эс гэрээний үүрэгт 12,424,783 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 210,835 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 210,835 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН