Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/67

 

 

*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******-*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-******* өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******-******* холбогдох 241800000028 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 0 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоот хаягт бүртгэлтэй, урьд 2 удаа ял шийтгүүлсэн:

 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдөр биелэгдсэн,

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ялыг эдэлж дууссан

Шүүгдэгч *******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд “согтуу хүнд үйлчлэхгүй” гэсэн шаардлага тавьсан ажилтан зодож, эрүүл мэндэд нь дух, баруун гуянд цус хуралт, баруун хөмсөгний дээр зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******-******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******-******* /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* оногдуулсан /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар багийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

-Хохирогч Б.Отгонцэцэг нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 -Шүүгдэгч *******-******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж.

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-******* урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******-******* өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолд,”...урьд ял шийтгэлтэй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 4/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн / зэргээр тогтоогдож байна./ гэжээ

Анхан шатны шүүх *******-******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож  байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх ба урьд ял шийтгэлтэй гэж хүндрүүлж эрх зүйн байдлыг нь дордуулж байгаад гомдолтой байна.

Миний үйлчлүүлэгч *******-******* нь -1 насны 4 хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж, асран хамгаалж амьдардаг бөгөөд бага насны хүүхдүүд ойр ойрхон зэрэг өвдөж, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлага байдаг тул *******-******* оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шүүхээс тогтоосныг өөрчилж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар өөрчилж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Шүүгдэгч нь -1 насны 4 хүүхэдтэй, ганцаараа хүүхдүүдээ өсгөж амьдардаг. сарын хугацаанд бага насны хүүхдүүд шөнө орой өвдөнө. Тухайн үед нь өрх ажиллахгүй. Өдрийн цагаар ажиллах ч гэсэн шөнө оройдоо ажиллахгүй нөхцөл байдал байдаг учраас ялын бүсийг томсгож Дархан-Уул аймгийн хэмжээнд болгон өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* тайлбартаа:

Би гэм буруугаа хүлээж байна. Намайг уучлаарай. Үнэндээ нэг кг мах авчраад өгөх хүн байхгүй. Манай нөхөр шоронд ороод 4 жил болж байгаа. Би өөрөө л амьдралаа авч явдаг. Би 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэм буруугаа хүлээж байна. Бүсийг маань Дархан дотор болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:           

Хэрэгт авагдсан баримтад дугаар багийн засаг даргын тодорхойлолт байдаг. дугаар баг, дугаар хэсэг -д оршин суудаг нь үнэн болно гээд хавтаст хэргийн 4 дугаар хуудаст авагдсан байдаг. Мөн иргэний бүртгэлийн лавлагаагаар хаягийн өөрчлөлт гэдэг дээр хавтаст хэргийн 4 дээр байж байгаа хамгийн сүүлд дугаар багийн засаг даргын өгсөн тодорхойлолтод байгаа хаяг байдаг. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дугаар баг гэж өгч байгаа боловч тэр хаяг дээрээ түр оршин суудаг. Зорчих эрхийг оногдуулах үндэс нь тухайн шүүгдэгчийн оршин суух хаягаас нь гарахгүй байх хуулийн . дугаар зүйлд заасан нөхцөлд таарч байгаа учраас хэрэгт авагдсан баримтаар дугаар багаас гарахыг хязгаарлаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******-******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлд заасан тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж  зэрэгт тохирсон. Энэ зүйл ангийн хамгийн дээд хязгаар нь сар зорчих эрхийг хязгаарлах байгаа. Энэ ялыг шүүх түүний хувийн байдалд нь тохирсон.

Яагаад гэвэл шүүгдэгчийн хувийн байдал нь сая шүүхийн хэлэлцүүлэг дээр ч тодорхой гарч ирж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн зорилгод нийцүүлж, тухайн шүүгдэгчийн хувийн байдалд нь тохируулж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохируулж хязгаарлалт тогтоож арга хэмжээ авч байгаа үйлдэл нь бусадтай харьцахыг хориглосон.

Үйлдсэн гэмт хэрэг, болон хувийн байдалд нь тохируулаад оршин суух газраас нь буюу тухайн багаас нь гаргахгүй байхаар тогтоосон. Үүнийг өөрчлөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд буюу уг аймаг маань сумтай. Бүхэл бүтэн аймаг сумын хэмжээнд чөлөөтэй зорчин явах асуудал гаргаж байгаа нь ялын зорилго биелэхгүй байна. Ийм байдлыг өөрчлөх боломжгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй. Гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн “....шүүгдэгч *******-******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шүүхээс тогтоосныг өөрчилж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгнө үү...” гэсэн агуулгаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1., .т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд “согтуу хүнд үйлчлэхгүй” гэсэн шаардлага тавьсан ажилтан зодож, эрүүл мэндэд нь дух, баруун гуянд цус хуралт, баруун хөмсөгний дээр зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар гэрчилсэн гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, 2024  оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-р тал/, 2024  оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг /хх-ийн 2, 28-р талд/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дугаартай хохирогч биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 19, 20-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэх, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулдаг.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь 201 онд батлагдаж, 201 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Энэ ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн нутаг дэвсгэр нь сум, багт хуваагдах бөгөөд оршин суух газар нь багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******-******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосноор зорчих бүсийг нь хэт хумьсан, шүүгдэгчийн нөхөр нь тодорхой шалтгааны улмаас гэр бүлтэйгээ хамт амьдрах боломжгүй байгаагаас шүүгдэгч нь ар гэртээ бага насны -1 настай 4 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүдээ өөрөө асарч, тэжээн тэтгэдэг амьдралын шалтгаантай байхад түүнийг оршин суудаг дугаар багаасаа гадагш гарч ажил, хөдөлмөр чөлөөтэй сонгож эрхлэх, нийгмийн аливаа харилцаанд оролцох, төрийн болон төрийн бус байгууллагаас ямар нэгэн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болгосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул тэрээр ажил, хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулах, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх нөхцөлийг хангах зэрэг ар гэр, ахуй амьдралын байдал, хүүхдүүдийн эрх ашгийг нь харгалзан шүүгдэгчийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг арай томсгон Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоох нь зохимжтой гэж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн, урд нь ч согтуугаар тухайн бааранд ирж хэрүүл маргаан үүсгэдэг байсан нь гэрчийн мэдүүлэг болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас харагдаж байх тул түүнийг шүүхээс оногдуулсан ялыг эдлэх хугацаанд баар, цэнгээний газарт очихыг хориглох нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохоос гадна гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх урьдчилсан нэг нөхцөл болох юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг буюу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгнө үү гэж ялын бүсийн хязгаарыг хэтэрхий томсгон тогтоолгохыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсанаар зохих өөрчлөлтийг оруулж, тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар сарын  04-ний өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дахь заалтыг:

“. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* оногдуулсан /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.” гэснийг:

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* оногдуулсан /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, түүнийг баар, цэнгээний газарт очихыг хориглож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******-******* өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

         ШҮҮГЧ                                                         З.ТӨМӨРХҮҮ

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ