Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

2024/ДШМ/28

 

 

        

Н.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                         Прокурор                                 Ж.Ц

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч           В.У, Н.М /онлайн/, Г.Н/онлайн/

 Шүүгдэгч                                 Н.Ц

                         Нарийн бичгийн дарга           Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүдэгч Н.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У, Н.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Цид холбогдох 2102004500342 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, 100 оны 0 дугаар сарын 00-ны өдөр А аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт А аймгийн Э сум 0-р баг, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт  Н.Ц

/РД:0000000000000000/,

 

Шүүгдэгч Н.Ц нь А аймгийн Мдарга буюу нийтийн албан тушаалаар ажиллаж байхдаа хахууль өгөгч тус аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг “А” ХХК-ийн захирал Ц.Мийн ашиг сонирхлын үүднээс аймгийн Засаг даргатай “ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлагын хүрээнд” байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг төвлөрүүлэх, төвлөрүүлээгүй тохиолдолд компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Мдаргын албан өрөөнд 37.000 ам доллар /89.349.080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан  гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  Нийслэлийн Прокурорын газраас Н.Цид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Х овогт  Н.Цийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цийг нийтийн албанд томилогдох эрхийг  7/долоо/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7/долоо/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Цоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох гучин долоон мянган ам доллар буюу 89,349,080/наян есөн сая гурван зуун дөчин есөн мянга ная/  төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Цийн өмчлөлийн Ү-0000000 дугаартай А аймгийн Э сум, 0 дугаар баг, 00 дугаар байрны 00 тоот байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1666  тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 80.000/наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Цид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах гомдолдоо...А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Цийн болон түүний эхнэрийн хүсэлтээр 2102004500342 дугаартай эрүүгийн хэрэг Н.Цид хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байна. Н.Цийг А аймгийн Мгазрын даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч тус аймгийн Ц сум О багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн захирал Ц.Мийн ашиг сонирхлын үүднээс хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 5 сарын 15-ны өдөр А аймгийн Мгазрын даргын албан өрөөнд 37.000 ам доллар /89.349.080/ төгрөг бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллаагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулаад байна. Тус эрүүгийн хэрэгт буруутгах үндэслэл болж байгаа гэрч Д.Мийн мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, Н.Цийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хууль зүйн талаас нь дүгнэж үзэхэд дараах зөрчилтэй байдлууд байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/-ийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байна. Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл иргэн Д.Мийн ашиг сонирхлын үүднээс үү, эсхүл түүний компанийн ашиг сонирхлын үүднээс үү Н.Ц нь хяналт шалгалт хийх албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн нь хэрэгт хангалттай цугласан байна. 2016, 2017 онуудад А аймгийн Мас шалгасан шалгалтын материалууд болон гэрч Ч.О, гэрч Д.Нгийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байхад албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тул Д.Моос хахууль авсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн яллах талыг барьж шалгасан, нотлох баримтуудыг цуглуулсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, цагаатгах нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй. Зөвхөн өмгөөлөгчийн хязгаарлагдмал эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн нотлох баримт болон хүсэлтэд дурдсан ажиллагааг анхаараагүй орхигдуулсан, шүүгдэгч нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд А аймагт байгаагүй талаар мэдүүлсэн нь мөрдөн шалгах болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар мэдүүлээгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийг өөрийн гэм буруугүйг нотлоогүй гэж буруутгаж байгаатай утга нэг болжээ. Гэрч Д.М нь нийгмийн хариуцлагын гэрээний мөнгийг Н.Цид өгсөн гэж удаа мэдүүлж байхад “Н.Цийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд тус мөнгийг авсан’’ гэж хахууль авах гэмт хэрэгт хамаатуулж шийдвэрлэсэн байна. Н.Ц нь нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан биш, хэрэв түүнийг Д.Моос 37.000 доллар авсан гэж үзвэл түүний зүйлчлэл арай өөр байх боломжтой байгааг анхаараагүй байна. Н.Цийн хувийн байдал, түүнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтойг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Давж заалдах шатны шүүх хуралд оролцож тайлбар гаргана...гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо...А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Н.Ц, түүний өмгөөлөгчийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Н.Цийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ” заасны дагуу гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх шүүгдэгчийг А аймгийн Мгазрын даргаар ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгч “А” ХХК-ийн захирал Ц.Мийн ашиг сонирхлын үүднээс аймгийн Засаг даргатай байгуулах Хамтран ажиллах гэрээний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 100.000.000 төгрөгийг төвлөрүүлэх, төвлөрүүлээгүй тохиолдолд компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын өрөөнд 37.000 ам доллар /89.349.080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжигдсэн дээрх нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ заасны дагуу гэрч Ц.М нь гэмт хэрэг болсон эсэх үйл байдлыг хараагүй, бусдаас буюу Ц.Мийн ярианаас сонссон гэх агуулгаар хууль хяналтын байгууллагад анх гомдол гаргасан, Л.Д нь “А” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг учраас захирал Ц.Мийн эрх ашгийн үүднээс түүний хэлсэн гэх үгийг сонссон гэх агуулгаар хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгсөн, гэрч М.Вийн хувьд цагдаагийн байгууллагын албан хаагчийн хувьд ажил үүргийнхээ дагуу бусдаас ирүүлсэн гомдлыг хэрхэн хүлээн авсан талаар л мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх гэрчүүд Ц.Мийн хэлсэн ярьсан зүйлийн талаар тодорхой бус байдлаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй байхад Н.Цийг гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй болсон.   Мөрдөн шалгах ажиллагааны явцад “А” ХХК-ийн үйл ажиллагааг шалгасан улсын байцаагч гэрч Ч.Оы өгсөн мэдүүлгүүдэд Мерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус компани уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, холбогдох баримт бичгийн бүрдэл хангаагүй уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан учраас улсын байцаагчийн акт гаргаж би өөрөө үйл ажиллагааг нь зогсоож байсан, баримтаа бүрдүүлж зөрчлөө арилгасан тул үйл ажиллагааг нь сэргээж төрийн хяналт шалгалтыг хуулийн дагуу явуулж байснаа харьяаллын дагуу дээд шатны албан тушаалтанд танилцуулж байсан талаар мэдүүлж байсан мэдүүлэг, хахууль өгөгч гэх Ц.М эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгуулах талаар болон гэрчийн сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулахаар өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтүүдийг хүлээн аваагүй, гэрч хахуулийн мөнгөний хэмжээг анх 200.000.000 төгрөг гэж байснаа 100.000.000 төгрөг болно, сүүлдээ 37.000 ам.долларт шилжиж тухайн валютыг хаана, хэрхэн солиулж гэртээ хадгалж байснаа мэддэггүй, Улаанбаатар хотод болон А аймаг орж 2017 оны 06 дугаар сарын сүүлээр мөнгө өгсөн санагдаад байснаа ахиад 2018 онд 100 сая төгрөг өгсөн болж таараад байгаа талаар мэдүүлж байснаа хахуулийн мөнгөний эх сурвалжийн талаар мөрдөгчөөс шаардахад “А” ХХК 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Х” ББСБ- аас авсан зээлийн мөнгөтэй хамааралтайгаар гэнэт 2017 оны 05 дугаар сарын 15 өдөр аймгийн Усны газартай ус ашиглах гэрээ байгуулах ажлаар ирэхдээ /Ус ашиглах гэрээ 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан/ шүүгдэгчийн албан өрөөнд өгсөн, аймгийн Мгазрын гадаа өгсөн мэтээр мэдүүлсэн нь шийтгэх тогтоолд дурдсанчлан түүний мэдүүлгүүд тогтвортой байгаа, өгсөн цаг хугацаа, орон байрны талаар зөрүүтэй мэдүүлсэн, түүний мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Гэрч Ц.М 2018 онд аймгийн хууль хяналтын байгууллагад гомдол гаргасны дагуу М.В, аймгийн тагнуулын ажилтан нар Ц.М, Н.Ц нараас асууж тодруулсан үйл баримт байгаа бөгөөд Ц.Мийн зүгээс дарга Ц.Мгийн шахалт шаардлагаар Н.Цид хахууль өгсөн гэж худал хэлсэн тухайгаа бичиж өгсөн талаар болон холбогдох ажиллагаа хийлгүүлэхээр Тагнуулын Ерөнхий газарт материалыг шилжүүлсэн гэх үйл байдлын талаар шалгалтын ажиллагааг явуулахгүй байгаа бөгөөд Ц.Мийн мэдүүлэгт удаа дараа дурдагдаж буй “А” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд А аймгийн Засаг даргатай байгуулсан гэх Хамтран ажиллах гэрээний дагуу /2018 оны 04 дүгээр сард Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан/ 100 сая төгрөгийг шүүгдэгч нэхээд байсан учраас өгсөн гэх мэдүүлгийн агуулгаас үзэхэд гэрээ байгуулагдаж байж гэрээний дагуу хуулийн этгээд мөнгө төлсөн эсэх, үнэхээр мөнгө өгсөн гэж үзэх нөхцөлд уг мөнгө нь Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулах бус өөр гэмт хэргийн шинжид хамаарах талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд хахууль өгөгчийн ашиг сонирхлын төлөө гэрээний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 100.000.000 төгрөгийг төвлөрүүлэх, төвлөрүүлээгүй тохиолдолд компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын өрөөнд 37.000 ам доллар /89.349.080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан гэх шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Ц.Мийн илт зөрүүтэй мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримтууд хангалттай авагдсан атал үнэлээгүй орхигдуулсан, шүүхийн мэтгэлцээний шатанд хийгдсэн өмгөөлөгчийн үндэслэл бүхий дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан гэрч П.Эы мэдүүлэгт 2018 онд А аймгийн Засаг дарга асан Ц.Мтай тохиролцсоны үндсэн дээр Хамтран ажиллах гэрээний дагуу “А” ХХК-аас миний Хаан банк дахь 5135647618 тоот дансанд 40.000.000 төгрөг орж ирснийг би бэлнээр гаргасан талаар дурдсан ба дээрх нотлох   баримтуудаар шүүхийн хийсэн дүгнэлт үгүйсгэгдэж байгаа төдийгүй “А” ХХК 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н.Цоор дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх 100.000.000 төгрөгийг өгсөн тохиолдолд дахин аймагт 2018 онд 40.000.000 төгрөг өгөх шаардлагатай болсон талаар болон А аймгийн Засаг дарга асан Ц.М нарт холбогдох эрүүгийн 2102004500342 дугаар хэрэгт дээрх 40.000.000 төгрөгтэй хамааралтайгаар шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа үйл баримтын талаар ч дурдахыг хүсэж байна. “А” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээгээр 600.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийг төлж дуусгасан, тухайн зээлээс А аймгийн Мдарга Н.Цид нийгмийн хариуцлагын хүрээнд 37.000 ам.долларыг төлсөн гэсэн атлаа компанийн санхүүгийн бүртгэлд уг мөнгө бүртгэгдээгүй, гэрч Л.Д нь “А” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэхийн дагуу 100.000.000 төгрөгийг төлсөн тухай мэдүүлснээс өөрөөр Ц.Моос Н.Цид 37.000 ам.долларыг өгсөн гэх үйл байдлыг нотлоогүй, тухайн үед “ХөтӨ номгон ББСБ” ХХК-иас авсан зээлээр Г улсад эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулж үлдэгдэл 37000 ам.доллар долларыг бэлнээр хадгалж байсан гэж мэдүүлэг өгсөнтэй хамааралтайгаар тухайн аж ахуйн нэгжийн банк дахь харилцах дансны 600.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээг үндэслэж эмчилгээний зардалд хэдэн төгрөг зарцуулсан болохыг тогтоолгох, тухайн компанид авлигад өгсөн гэх 37.000 ам.доллар үлдсэн эсэхийг тогтоолгохоор хэргийн оролцогчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаж байгаагүй, компанийн 600.000.000 төгрөгийн зарцуулалтын талаар шалгалтын ажиллагаа огт хийгээгүй, эхнэрээ эмчлүүлсэн гэх үйл байдалтай хамааралтайгаар гэрч Ж.Жын мэдүүлгээр эмчилгээний зардалд хэдэн төгрөг зарцуулагдсан эсэх, үлдэгдэл мөнгө үлдсэн тохиолдолд 37.000 ам.доллар солиулж гэртээ хадгалж байсан гэх үйл байдал тогтоогдоогүй, харин эхнэрээ БНСУ-д эмчлүүлсэн гэх орчуулга хийгдээгүй солонгос хэл дээрх баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн нь дээрх мэдүүлгээс зөрүүтэй үйл баримт хэрэгт авагдсаныг шүүх анхаарч үзсэнгүй. Н.Цийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Мдаргын албан өрөөнд 37.000 ам.долларыг бэлнээр авсан гэж шүүхээс буруутгасан боловч тухайн үед Н.Ц нь тухайн өдөр А аймагт байгаагүй, Улаанбаатар хотод хувийн ажлаар зорчиж байсан ба Н.Цийн төрсөн дүү Н.Б нь А аймагт төрөхөд нь өөрийн биеэр очих боломжгүй байсан тул дүүгээ эргэх зорилгоор хүргэн Б.Бгийн Хаан банкны 00000000 тоот данс уруу өөрийн Төрийн банкны 0000000000 тоот данснаас 500.000 төгрөгийг шилжүүлж байсан 2017 оны 05 дугаар сард болсон гэх үйл байдлыг тодруулах зорилгоор гэрчээр Б.Бг асуулгах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангаагүй байдлыг буруутгаагүй атлаа гэрч гэх Ц.Мийн 2017 оны 05 дугаар сарын үйл байдлыг 2021 оны 11 сард гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдлыг зөвтгөж цаг хугацаа, орон зайны хувьд зөрүүтэй мэдүүлэх боломжтой гэж гэрчийн өмнөөс зөвхөн яллах байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хуульд заасны дагуу гараагүйг илэрхийлж байна. А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/1113/350 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хийгээгүй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, Н.Цийн зүгээс эхнэр С.Дын банкны дансны хуулга, түүний авто сэлбэгийн үйл ажиллагаа явуулж буй компанийн дансны хуулгыг баримтаар хүргүүлсэн боловч мөрдөгчийн зүгээс нотлох баримтаар эх хувийг хэрэгт хавсаргаагүй, шүүхийн  шийдвэрийн үндэслэл баримтууд нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон, нууц ажиллагааны үр дүн, магадалгаа гэх 22 хуудас баримтуудтай танилцах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч танилцуулаагүй шүүх хуралдааны үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийг бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ заасныг ноцтой зөрчсөн ба хуулийн 16.8 дугаар зүйлийн 4-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадалгаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэж заасны дагуу эрүүгийн хэрэгт хавсаргасан баримт нь хуульд заасны дагуу баталгаажиж хэрэгт тусгасан эсэх нь эргэлзээтэй байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Н.Цийн хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзээгүй талаарх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй нь ялыг өндөр ногдуулахад нөлөөлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа эрх хасах ялыг 7 жил, хорих ялыг прокурорын санал болгосон 3 жилийн хорих ялаас ихэсгэж 4 жил хорихоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий эргэлзээтэй байдлыг үүсгэсэн ба эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүхий л үе шатанд шүүх бүрэлдэхүүнээс хэргийн оролцогчдоос хэрэгт хамааралтай нэг ч асуулт асууж тодруулаагүй нь шүүх эрүүгийн хэргийг урьдчилсан байдлаар яллах чиг үүрэгтэйгээр шийдвэрээ гаргасан байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд

  1. Гэрч Ц.М /хахууль өгсөн гэх/
  2. Гэрч Ц.М /Ц.Моос үйл байдлыг мэдсэн гэх/
  3. Гэрч Л.Д /“А” ХХК-ийн ня-бо/
  4. Гэрч П.О /Ц.Мийг таних гэх/
  5. Гэрч М.В /Эрүүгийн ажилтан/
  6. Гэрч Ч.О /“А” ХХК-ийг шалгаж байсан улсын байцаагч/
  7. Гэрч Ж.Ж /Ц.Мийн эхнэр/
  8. Гэрч А.Э /“А” ХХК-д зээл олгосон ББСБ-ын ажилтан/ зэрэг гэрчүүдийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон мөртөө шүүгдэгчийг гэм буруугүй болохыг нотолсон баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр хүлээн авахгүй няцааж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй, хахууль авах гэмт хэргийн хувьд оролцоогүй, байлцаагүй, дам сонссон үйл байдлын талаар болон өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах байдлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан гэх этгээдийн мэдүүлэг, хууль хяналтын байгууллагаас хахууль өгсөн гэх этгээдийн үйлдэлд хамааралтайгаар зориуд яллагдагчаар татах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйгээс ял завших боломжийг олгож, энэ байдлаа ашиглан гэрч гэх эрх зүйн байдлын дагуу түүний мэдүүлгээр нотлох ажиллагааг явуулсан, Ц.Мийн хамаарал бүхий этгээдүүдийн болон хэрэгт хамааралгүй гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр хахууль авах гэмт хэрэг нотлогдсон тухай дүгнэснээс өөр нотлох баримтуудыг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй  бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” заасныг ноцтой зөрчсөн төдийгүй энэ талаар үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийгээгүй нь дээд шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжтой юм. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс Н.Цийг гэм буруугүй гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл гэж заасны дагуу өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд няцаалт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2024/ШЦТ/П7 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Н.Цид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү... гэжээ.

 

Шүүгдэгч Н.Ц давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2017 оны 05 сарын 15-нд Ц.Моос 37.000 ам.доллар буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар /89.349.080/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг  7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн нотлох баримтгүй намайг чадах гэсэн хүмүүсийн зориуд зохион байгуулсан үйл ажиллагаа гэж үзэж байна. Учир нь: 37.000 ам.доллар би аваагүй тухай өдөр болох 2017 оны 05 сарын 15-ны өдөр миний бие Ад байгаагүй. Гэрч Ц.Мийн мэдүүлэг дан зөрүүтэй. Мөн нийгмийн хариуцлагын гэрээг Мгазар хийдэггүйг маш сайн мэддэг хэр нь Н.Ц шахаж авсан гэж мөн Мдаргын өрөөнд орсон гэх боловч хоёр давхарт гараад баруун тийш эргэж яваад дахин баруун тал руу эргээд нэг өрөө байсан гэдэг мэдүүлэг нь худал. Мөн Ц.М, Ц.М нар ашиг сонирхлын хувьд нэгдмэл Загадзүсэм гэдэг хүнээр дамжуулан машид дотно болох талаар мэдүүлсэн. Ц.Мгийн гэмт хэргийг далдлах талаар Ц.М Бтэй уулзаж өгч байсан талаар мэдүүлэг өгөх явцад мэдүүлж байсан. Ц.М нь аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Мтай уулзаад Цагдаагийн газар мэдүүлэг өгсөн гэж худал мэдүүлсэн. Мөн В худал мэдүүлсэн гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл авч шалгасан гэж 2018 онд аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Мгийн өргөдлийн дагуу аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч В шалгасан. Нийгмийн хариуцлагын гэрээг Аймгийн засаг дарга хийдэг. М хийдэггүй. Аймгийн даргаар ажиллаж байсан Ц.М, Ц.Мтой тохиролцож хэлсээр гэмт хэрэгт гүтгэж байна. Иймд А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ 

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь 2 байр суурьтай буюу хөнгөрүүлэх болон хэрэгсэхгүй болгож цагаатгуулах гэсэн байр суурьтай оролцож байна гэж үзэж  байна. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр шийдвэр гэж харж байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдолдоо дурдсан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн тайлбараа анхан шатны урьдчилсан хэлэлцүүлэг болон улсын ерөнхий прокурорт удаа дараа гомдол хүсэлтээ гаргаж байсан. Дээрх хүсэлтэд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж хариу тайлбар өгсөн байгаа. Тодруулж тайлбар хэлэхэд хэрэгт гэрчээр М, М, Л.Д, В нар нь мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдгээр хүмүүст хууль сануулж, үнэн, зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж үүрэг хүлээсэн. Н.Цийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох чиглэлээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр гэрч нарын мэдүүлэг нь Н.Цийн мэдүүлэгтэй таарч тохирно гэсэн зүйл байхгүй. Өмгөөлөгч нарын хэлж байгаагаар М хахууль өгч байхад нь хажууд нь байгаагүй, М нь тогтвортой мэдүүлэг өгөхгүй байна сэтгэцийг тогтоолгоё гэх хүсэлтийг удаа дараа өгч байсан. Л.Д нь Мийн компанид нягтлан бодогч хийдэг учраас түүнийг хамгаалсан мэдүүлэг өгч байна. В нь ажил үүргийнхээ дагуу энэ асуудлыг мэдсэн байна. Үнэн, зөв мэдүүлэг өгөөгүй гэдэг байдлаар ярьж байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр яллагдагчийн мэдүүлэгт тохироогүй бичгийн бүх мэдүүлэг нь яллагдагчийн өмгөөлөгч нарт хуурамч, худлаа ярьсан мэдүүлэг шиг харагдаж байна гэж дүгнэхээр байна. Эдгээр мэдүүлгүүд нь үндэслэлгүй гэж ярьж байгаа боловч энэ талаар нотлох хэрэгт авагдсан баримт байхгүй байгаа. Гэрч Мийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан буюу нотлох баримтуудаар давхар М, Л.Д, В нарын мэдүүлгээр нотлогдож байна. Н.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр У хотод байсан, Б руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга байгаа, энэ талаар Бг гэрчээр асуулгая  гэдэг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгасан. Гэхдээ өмнө нь У хотод байсан талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Дээрээс нь Б руу 500,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Гэхдээ Н.Ц нь Бгийн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн байгаа нь энэ хүн У хотод байхдаа энэ мөнгийг шилжүүлсэн гэдэг үйл баримтыг нотолж чадахгүй. Бг гэрчээр асуулгах зүйл яригддаг. Б, Н.Ц хоёр нь хамаарал бүхий гэр бүлийн гишүүн гэж ойлгож болно. Тэгэхээр хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн. Хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй хүн байхыг шаарддаг. Гэтэл Б нь Н.Цийн гэр бүлийн хамаарал бүхий хувийн сонирхолтой байж болзошгүй байх тул мэдүүлэг авах шаардлагагүй гэж дүгнэсэн байгаа. Мөн 600 сая төгрөгийг зээлсэн. Зээлсэн мөнгөөрөө эхнэрээ БНГУ руу эмчилгээнд явуулсан, эмчилгээнд явуулаад үлдсэн 37 мянган ам доллароо бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлээд байгаагаар Бүгд найрамдах Г улс шенгенийн визтэй учраас еврогоор арилжаа гүйлгээ хийх ёстой. Тиймээс еврогоор үйлчлүүлнэ гэж хэлж байгаа нь үндэслэлгүй хардлага байна гэж дүгнэж байна. Доллароор шилжүүлж гүйлгээ хийх нь европын оронд боломжтой. Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зүйл ангиар зүйлчлэлийг зүйлчилсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримталсан. Үйлдэгдсэн хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу хуучин 2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь хамаарч байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэг нь 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлсэн байдалтай байгаа учраас 2015 оны шинэчилсэн найруулгаар баталсан 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн ялын зүйчлэл тохирсон. Эрүүгийн хариуцлагын хүрээнд 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйлчлэл нь сонгох санкцтай, мөн шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлийн хүрээнд ял оногдуулж байгаа. Прокурорын 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг үндэслэлгүйгээр нэмж 4 жилийн хорих ялыг оноосон. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхийг тайлбарлаагүй байна гэж байгааг үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхээс тогтоосон 89 сая төгрөгийг төлсөн гэх баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Мөн хувийн байдал талаасаа хүүхэдтэй, өвчтэй, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хохирлыг нөхөн барагдуулсан гэх баримтыг гаргаж өгч байгаагаас юу гэж дүгнэж байна вэ гэхээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр сууринаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа юм байна гэж гаргасан өгсөн баримтыг хүрээнд тэгж дүгнэж байна. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М гаргасан саналдаа ... Нэгдүгээрт анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтад заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэнгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Яагаад гэхээр хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэргийн бодит байдал тогтоогдоно гэсэн хуульд заасан энэ шаардлага хангагдсангүй. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас эрх бүхий байгууллага болон шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Өөрөөр хэлбэл тодорхой үндэслэлүүдийг гаргаж байсан хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд гаргасан хүсэлтүүдийг шүүх шийдэж байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 350 тоот шүүгчийн захирамжаар шийдэж, зарим заалт нь давж заалдах шатны шүүхээр баталгаажсаны дараа тодорхой ажиллагаануудыг хийхгүй орхисон. Хэрэгт авагдсан гэх бид нарт үзүүлэгдэж танилцуулагдаагүй 22 дугаар мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлалыг прокурор хэрэгт хийж шүүх үзээд шүүгдэгч тал нь үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ийм л үйл баримт хэрэгт авагдаад байгаа. Дараагийнх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй ноцтой зөрчлүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа 37 мянган ам доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийн хахууль өгсөн гэх мөнгөнийхөө эх сурвалжийг тодруулж өгнө үү гэдгийг шүүхээс хэргийн оролцогч нараас удаа дараа хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг огт хүлээж авахгүй байгаа. Өөрөөр хэлбэл Мийн өмчлөлийн “А” ХХК нь 600 сая ам доллар, 600 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сард банк бус санхүүгийн байгууллагаас зээлээд эхнэрийнхээ эмчилгээнд тодорхой хэсгийг нь зарцуулаад үнэхээр Мид буюу энэ компанийн захирал 37 мянган ам доллар байсан эсэх дээр гол маргаан үүсгэдэг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ асуудал яригдсан. Улсын яллагч энэ асуудалтай огт мэтгэлцэж чадахгүй байгаа. Яагаад гэхээр “А” ХХК-ийн 600 сая төгрөгийн санхүүгийн зарлагын зарцуулалтын талаарх баримтууд хэрэгт авагдаагүй. Үнэхээр энэ зээлийг олгосон юм уу олгоогүй юм уу, энэ зээлийн аж ахуйн нэгжийнхээ хувьд 37 мянган ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Н.Цид өгсөн гэж үзэж байгаа бол энэ мөнгө уг компанийн бүртгэл дээр хэрхэн ямар байдлаар тусгагдсан юм гэдэг баримтыг гаргуулахаар хандаад байгаа юм. Үүнийг эрх бүхий байгууллагаас шийдэж өгөөгүй. Тэгсэн мөртлөө шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нийгмийн хариуцлагын хүрээнд төвлөрүүлэх 100 сая төгрөг гэж бичсэн 37 мянган ам доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Н.Цид хахууль өгсөн гэдэг. Энэ дүгнэлтүүдтэй хамааруулж шүүх бүрэлдэхүүнд хандаж нэмж тайлбар гаргахгүй бол болохгүй байна. “А” ХХК-ийн захирал Мийн эрх ашгийн төлөө, Н.Ц нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд яллах дүгнэлтэд бичигдсэнээр энэ гэмт хэргийн шинжийг ингэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтаар А ХХК хуулийн этгээд хахууль өгөөд байгаа юм уу, иргэн М гэх хүн хахууль өгөөд байгаа юм уу гэдгийг бүрэн тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй. Хэрвээ “А” ХХК-ийн захирал М гэх хүн хахууль өгөөд байгаа бол эд хөрөнгөтэй холбоотой асуудалд хахууль өгөгч гэсэн гэм буруугийн асуудал яригдана. Энэ талаар шалгалтын ажиллагаа огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл шударга ёсны үйлдлээс авсан нь шийтгэгдээд өгсөн нь шийтгэгдэхгүй байна. Албаны ямар чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар В.У тодорхой хэллээ. 2017 оны 07 дугаар сарын 15-ны хахууль өгсөн гэх өдөр 2017 оны 07 дугаар сарын 07-нд усны гэрээ байгуулсан гэх өдөр, М нь А аймгийн хүн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 , 5 удаа мэдүүлэг өгдөг. Ингэж мэдүүлэхдээ мөнгөний тоо болон өгсөн гэх газар, мөнгөний хэмжээг удаа дараа өөр өөр байдлаар мэдүүлдэг. Шүүхийн шийдвэрт М нь гэрчийн статустай явж байгаа. Шүүхээс энэ гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэгт авагдсан ямар баримтын хүрээнд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа талаарх дүгнэлт нь эргэлзээтэй. Энэ тухай гомдолдоо дурдсан учраас хуралдаан даргалагчийн зүгээс уншсан. Нэр бүхий 7 гэрч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Гэтэл энэ Моос бусад гэрчүүд нь энэ хахууль өгсөн гэх үйл байдлын талаар огт хараагүй. Хахууль өгсөн гэх үйл байдлын талаар Моос сонсоогүй, ажил үүргийнхээ хувьд төрийн байгууллагын албан хаагч, зээл олгосон банк бус санхүүгийн байгууллагын ажилтан байна мөн “А” ХХК-ийн нягтлангууд ч байна. Гэтэл энэ 37 мянган ам долларыг ядаж “А” ХХК-ийн нягтлан Л.Д гэдэг хүн хэрхэн ямар зорилгоор Н.Цид өгсөн талаар нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл “А” ХХК нь 600 сая төгрөгийн зээлийн зарцуулалтыг надад өгөхгүй учраас энэ мөнгийг М хэрхэн бусдын ашиг сонирхлын үүднээс хүн гүтгэх байдлаар хахууль өгөх гэмт хэргийн шинжийг агуулсан байдлаар гэрчийн мэдүүлэг өгч байгаа энэ үйл баримтыг шүүх үнэлсэн. Дараагийн асуудал шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа хахууль өгсөн болох нь тогтоогдсон гээд байгаа үйлдэл нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож байгаа юм. Тэр нь шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаах болсон ямар баримт хэрэгт авагдсан талаар шүүхээс дурдаагүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх үндэслэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх үндэслэлийг хэрэгт авагдсан баримтынх нь хүрээнд нэг бүрчлэн заагаад няцаах үндэслэлийг дурдаж бичих үүрэгтэй. Энэ нь анхан шатны шүүхийн хуульд заасан бичгийн хэлбэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал нэгдүгээрт хэрэгжсэнгүй. Үнэхээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хахууль авах гэмт хэргийн шинж яг энэ цаг хугацаанд хангагдсан юм уу. Хэнээс ямар байдлаар хахууль авч өгсөн талаар шүүх зөрүүтэй байдлаар дүгнэсэн. Энэ нь гомдолд дурдсан ямар агуулгаар нотлогдож байна вэ гэхээр хэрэв “А” ХХК нь 2017 оны 05 дугаар сард А аймгийн Засаг даргын Тамгын газартай болон А аймгийн Засаг даргатай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулж байж хуулийн этгээдээс нөгөө мөнгийг өгөх ёстой. Энэ гэрээ хэзээ байгуулагдсан гэхээр 2018 оны 04 дүгээр сард байгуулагдсан. Энэ 2018 оны 04 дүгээр сард байгуулагдсаны дагуу 40 сая төгрөгийг “А” ХХК-иас А аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга Э гэх хүний дансанд энэ мөнгийг хийсэн. Энэ 40 сая төгрөгийг хийх асуудалтай нь хамааруулаад хууль хяналтын байгууллагаас А аймгийн Засаг дарга М болон бусад нэр бүхий этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэрэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа. Энэ үйл баримтыг хэрэгт хавсаргая. Н.Цид 2017 онд 100 сая төгрөгийг өгсөн гээд байгаа бол 40 сая төгрөгийг хэрхэн ямар байдлаар дахиж өгөх шалтгаан нөхцөл болов. Үүнийг шалгуулъя гэхээр хүлээж авдаггүй. Дараагийн үйл баримт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н.Ц А аймагт байсан уу Улаанбаатар хотод байсан уу гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй. Гэрч М А аймгийн Мдаргын албан өрөөнд 1 эмэгтэй орж ирээд гарсан гэдэг. Гэтэл тэр эмэгтэй хэн байсан талаар шалгалтын ажиллагаа огт хийгдээгүй. А аймгийн Мбайгууллагын гадаа машинаа тавиад гадаа уулзсан гэдэг. Өөрөөр хэлбэл ямар машинтай ирсэн, яах гэж уулзсан, хаана өгсөн юм. Тэр байгууллагын гадаа өгсөн гээд байгаа дээр хэзээ өгсөн талаар огт шалгалтын ажиллагаа хийгдээгүй. Мөн дахин мэдүүлэхдээ Улаанбаатар хотод өгсөн гэдэг. Ингэхдээ 200 сая төгрөгийн асуудал ярина. Энэ нь орон байрны асуудалтай хамааралтай болоод явчихна. Ийм байдлаар энэ хэргийг нотолж байгаа гэрч Мийн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгах эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа баримтууд нь хэрэгт авагдсан өөр баримтуудтай нийцэж байгаа эсэх мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдсон эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Дараагийн үндэслэл эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэх талаар хэлье. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл энэ дүгнэлт нь өөрөө ял шийтгэл оногдуулж байгаа улсын яллагчаас санал болгосон 3 жилийн хорих ялаас 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Хэрэгт авагдсан хүндрүүлэх ямар нөхцөл байдал байсан болоод 4 жилийн хорих ял оногдуулсан талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй орхигдуулсан. Шийтгэх тогтоолын дугаарыг ч гэсэн харж үзээрэй. Шийтгэх болон цагаатгах тогтоолын дугаартай байгаа. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй учраас давтаж хэлээд байна. Гуравдугаар үндсэн агуулга нь хэрэгт авагдсан 600 сая төгрөгийн эх сурвалж гэрч Мийн эх сурвалж мөн гэмт хэргийн шинжид заасан Н.Ц гэх хүн нь А аймгийн Мдаргын албан үүргийг хашихдаа албаны эрх мэдлээ ашиглаад “А” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралтай ямар чиг үүргийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй талаар энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байгаа дүгнэлт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын үндэслэлд хамаарахгүй байна. Албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй хамааралтайгаар шүүх шийтгэлд гэм буруутай гэсэн агуулгыг заагаад байгаа нь өөрөө хууль зөрчсөн ийм дүгнэлт учраас давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзнэ үү. Мөн үүнтэй хамааралтайгаар хахуул өгөгч хэний ашиг сонирхлын үүднээс өгсөн юм. Иргэнийхээ хувьд М хахуул өгөөд байгаа юм уу, хуулийн этгээдийнхээ хувьд хахуул өгөөд байгаа юм уу, шийтгэх тогтоолыг шүүх дүгнэхдээ компанийн захирал Мийн ашиг сонирхлын үүднээс хууль зүйн агуулга өөр болно. Хахуул өгсөн нь хуулийн этгээд үү, хахуул өгсөн нь иргэн үү гэдэгт шүүхээс ялгаж салгаж дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Эцэст нь хахуулын мөнгөний хэмжээ 89,349,080 төгрөг байгаа. Энэ 37 мянган ам доллар буюу түүнтэй тэмцэх төгрөгөөр хэрхэн ямар байдлаар хэнээс хэнд өгсөн гэдэг үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн үү гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан хахуул өгөх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна уу, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан ямар баримтуудаар нотлогдож байгаа юм. Давхардуулахгүйгээр нэг зүйлийг тодорхой хэлье. А ХХК-иас 600 сая төгрөг аваад захирал Мийн эхнэр Жыг Холбооны БНГ-улсад эмчилгээнд явуулсан гэдэг үйл байдалтай хамааралтайгаар эмчилгээний зардлаас үлдсэн мөнгө гэж тайлбарласан. Гэтэл хэрэгт яг үүнийг нотолсон баримт авагдаагүй. Бодит байдлын хувьд яривал Холбооны бүгд найрамдах Г улсад ам долларын хэмжээтэй мөнгөний хэлбэрийн хувьд хэрэглэхгүй. Европын бүсэд ордог шенгенийн тогтолцоотой ийм орон. Тэнд евро авахгүй, ам доллар гэсэн зүйл яригдана. Хэрэгт авагдсан эмчилгээний баримтууд нь гадаад нэр дээр орчуулагдаагүй ийм баримтууд авагдсан. Гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд зөрүүтэй, өөр байдалтай байгаа учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хуульд заасны дагуу хэргийн үйл байдал тогтоогдохгүй байгаа тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх буюу хуульд заасны зарчмын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н гаргасан саналдаа... А ХХК-ийн захирал Мийн өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй. Тухайлбал мөнгөний хэмжээг өмгөөлөгч нар ярилаа. Хахууль өгсөн гэх газрыг зөрүүтэй мэдүүлсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н.Ц нь А аймагт байсан гэж буруутгадаг. Гэтэл тухайн өдөр  У хотод байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд ч гэсэн тухайн үйл байдалтай холбоотой баримтыг хэрэгт өгсөн. Ус ашиглах гэрээ байгуулсан гэдэгт М тухайн 37 мянган ам долларыг өгсөн гэж ярьж байна. Энэ нь 9 дүгээр хавтаст хэргийн 47-50 дүгээр хуудсанд ус ашиглах гэрээ авагдсан. Тэр өдөр нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр биш. Мөн ажлын байрны тодорхойлолтоор Н.Цийн зүгээс нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ийм чиг үүрэг бүхий албан тушаалтан биш. Энэ үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг өмгөөлөгч нар хэллээ. Ийм эргэлзээтэй байдал үүсвэл яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Мөн гэрчүүд нь Н.М өмгөөлөгчийн хэлж байгаагаар гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй, мэдүүлгүүд дандаа зөрүүтэй байгаа. Жишээ нь гол үндэслэл болгоод байгаа БНСУ эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний үлдэгдэл мөнгийг Н.Цид өгсөн гээд байгаа. Гэтэл М нь эхнэрээ БНГУ-д эмчилгээ хийлгэсэн гэж хэлдэг. Хэрэгт авагдсан баримтаар Жаргал нь БНСУ-д эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд мөн гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй байна. Гэмт хэрэг гарсан гэх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хаана эмчилгээ хийлгэсэн үйл баримтаа зөрүүтэй мэдүүлж байгаа учраас үндэслэлтэй байж чадахгүй байна. Иймд Н.Ц нь гэм хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймээс Н.Цид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У гаргасан саналдаа... Анхнаасаа өөр өмгөөлөгч оролцож явсан. Миний бие хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцаад давж заалдах гомдол гаргасан. Хэд хэдэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж хэлэлцдэг учраас гомдолд дурдсан асуудлаа 2 ангилж тайлбарлая. Нэгдүгээрт гэм буруугийн асуудалд маргаантай байгаа. Үүнийг шүүхээс анхаарч үзэх нотлох баримтууд, үйл баримтуудыг дүрсэлж харьцуулж үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хэзээ, хаана гарсан гэдгийг хангалттай эргэлзээгүй байдлаар нотлох ёстой. Гэтэл энэ байдал тогтоогдоогүй байдаг. М худлаа, зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Мийн мэдүүлгийг голчилж хахуул авсан байна гэдэг нь нотлогдож байна гэж үзээд байдаг. Цаг хугацааны хувьд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тухайн үйл явдал болсон гэж мэдүүлж байгаа боловч хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө цаг хугацааг зөрүүтэй мэдүүлдэг. 2021 оны 10 дугаар сараас авхуулаад М гэрчийн мэдүүлгээ өгч явсан. 2017 оноос хойших цаг хугацааны зүйлийг сэргээн дүрсэлж хэлсэн. Цаг хугацаагаа, хаана өгсөн асуудлаа мартсан байж болно гэсэн агуулгаар М мэдүүлгээ тогтвортой өгсөн гэж үзээд шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байдаг. 37 мянган ам доллар 100 сая төгрөг гэдэг бол 1 сая, 10 сая төгрөг биш. Өөрөө компанийн үйл ажиллагаагаа зогсоох компанийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх санаа зорилготой, цаана нь маш том ашиг сонирхол явж байгаа. 100 сая төгрөг гэж яриад байгаа энэ мөнгөний асуудлыг халааснаасаа гаргаад өгөх мөнгө биш. Мийн мэдүүлэг, үнэн зөв эргэлзээгүй юу гэдгийг харах ёстой. А аймгийн төвд өгсөн, эсхүл ажлынх нь гадаа өгсөн, У хотод гэж зөрүүтэй мэдүүлдэг. Хэрвээ эргэлзээтэй байгаа бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдүүлнэ гэсэн зарчимтай. Тэгэхээр энэ талаар эргэлзээгүй байдлаар хангалттай тогтоож чадаагүй. Н.Цийг гол буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буруутгаж байгаа асуудал нь хяналт, шалгалт хийх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахуул авсан гэдэг. Ажлын байр албан тушаалын тодорхойлолтод хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ, хяналт, шалгалтыг ерөнхий удирдлагаар хангах чиг үүрэгтэй. Гэхдээ яг энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд авсан юм уу, хэрэгжүүлэхгүй үйл баримт байгаа юм уу. 2016 оноос 2019 он хүртэл А аймгийн Ц сумын О багт Мбайгууллагын төлөвлөгөөт  хяналт, шалгалтууд хэрэгжиж эхэлсэн байдаг. Түүнд урьдчилан сэргийлэх, нөхөн сэргийлэлтийг хэр хийж байгаа, ерөнхий газраас баталсан төлөвлөгөөт шалгалтууд удаа дараа хийгдсэн. 2016 оноос авхуулахад хууль зөрчсөн зөрчлүүдийг илрүүлээд холбогдох албан шаардлагыг ирүүлж байсан. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр М Мийн компанийн үйл ажиллагаагаа зогсоох улсын байцаагчийн акт тавьсан байгаа. Тэгэхээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр албан бичгийн үүргийг хэрэгжүүлэхгүй, удаа дараа шалгалтууд ирээд зогсохгүй юм байна. Мшалгалтыг зогсооё, хийлгэхгүй байлгая, үйл ажиллагааг хэвийн явуулах ашиг сонирхол байлаа гэхэд 5 дугаар сарын 15-ны өдөр 37 мянган ам долларыг өгчихсөн байхад албан шаардлагыг байцаагчаараа тавиулахгүй байсан гэж үзээд байгаа. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн албан шаардлагаар үйл ажиллагааг түр зогсоосон актыг аваад үзэхээр хэд хэдэн үндэслэл байгаа. Тэр үндэслэл нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй гэх мэт 3 үндэслэл заасан байгаа. Тэр үндэслэлийг нь бид нар үзэж хэрэгт цугларсан баримтыг нь авахаар яалтач үгүй тэр зөрчил нь байсан харагдаж байгаа. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үйл ажиллагааг нь зогсоох үед ус ашиглуулах гэрээ байгуулаагүй байсан. Энэ талаараа удаа дараа М мэдүүлдэг. Ус ашиглуулах гэрээгээ байгуулахаар усны газар очих үед тэр мөнгөө өгсөн гэж ярьдаг. Гэтэл тэр ус ашиглах гэрээг тухайн үед хийгээгүй болох нь тогтоогддог. Мөн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр уг ашиглуулах гэрээ байгуулсан. Энэ ус ашиглуулах гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. 8 дугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудсанд авагдсан. Ингээд гэрээ авагдсаныг үндэслээд актад тавигдсан зөрчлүүдийг арилгасан учраас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр актын үндэслэл бүрэн арилсан учраас үйл ажиллагааг нь сэргээж байгаа гэсэн Мбайцаагчийн 61 дугаар актаар сэргээсэн. Энэ акт нь 237 дугаар хуудсанд авагдсан байна. Тэгэхээр зөвхөн ганцхан мөнгө авахын тулд Н.Ц нь Мтой холбогдоод байгаа асуудал биш. М үйл ажиллагаагаа хэвийн явуулаад хяналт шалгалтаа хийгээд олон олон компанийн үйл ажиллагааг хянаж зөрчлийг илрүүлж акт тавьсан. Тэр актууд нь 8 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудаснаа хойш авагдсан байна. 2016 оноос хойш үйл ажиллагааг нь зогсоосон актууд явагдаж байсан. Энэ баримт нь 193-204 дүгээр хуудас хүртэл авагдсан 12 компанийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь 2016 онд ч тавигдсан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ч гэсэн тавигдсан. Ганц Мийг шалгаад түүнээс мөнгө авахын тулд шахалт шаардлага тавиад Мбайгууллагын албан хаагчдаа явуулаад байсан зүйл байхгүй. Ингээд 7 дугаар сарын 16-ны өдөр үйл ажиллагааг нь сэргээж байгаа. 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш яасан гэхээр Мчиг үүргийг хэрэгжүүлэхгүй байх үйлдэл болсон юм уу, ийм эс үйлдэхүй болоогүй. Харин ч үргэлжлүүлээд 8, 9, 10 саруудад нөхөн сэргээлт хийсэн эсэх талаарх хяналт, шалгалтууд нь хийгдээд явсан байгаа. 2016, 2017, 2018, 2019 онуудад Мхяналт, шалгалт хийгдсээр байсан. Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 37 мянган ам долларын хахуул авсан байна гэдэг нь үгүйсгэгдэж байгаа учраас өмгөөлөгч нарын зүгээс ярихгүй байхын аргагүй байна. Шүүхээс энэ үндэслэлийг харж өгнө үү гэсэн агуулгаар ярьж байна. Мөн зүйчлэлийн тухайд харж үзээрэй гэсэн зүйл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан өөрчлөлт 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд өөрчлөлт орсон байгаа. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгаа. Тэгэхээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрлөгдсөн Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг харах ёстой. Хуулийн нэгдсэн сайтаас харахад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байдаг. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг харахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрх дээд тал нь 5 жил байгаа. Тэгэхээр хууль буруу хэрэглэсэн асуудал байна уу гэж харж байгаа. Хоёрдугаарт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэм буруутай гэж үзвэл 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн байхын тулд хахуул авах гэсэн хэрэг байдаг. Гэтэл албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдоод байдаг.  Нийгмийн хариуцлагын гэрээг орон нутагтай хамтран ажиллахаар байгуулж мөнгө төгрөг өгч байгаа асуудлыг Н.Ц авах эрх хэмжээтэй, эрх мэдэлтэй биш. Үнэхээр танай үйл ажиллагааг зогсооно гээд шаардаж, шахаж байгаад мөнгийг авлаа гэж бодоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх боломжтой. Энэ хэргийн зүйлчлэлийг шүүхээс анхаарч үзнэ үү. Дараагийн дугаарт үнэхээр нэг хүн гэрчлээд гарцаа байхгүй өгчихсөн, цаг хугацааны хувьд санахгүй байна гээд өөр өөр байдлаар мэдүүлж байгаа ч гэсэн мөнгийг өгсөн, өмнө жил нь 600 сая төгрөгийн зээл авчихсан байсан гэдгийг хууль сануулж мэдүүлэг авсан. Мийн худал мэдүүлсэн гэсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдоогүй, энэ хүн өөрөө мөнгө өгсөн асуудлаа яриад гэрчлээд байна. Мийн мэдүүлгийг М гэрчилж нотлоод байна гэж үзэж байгаа бол Н.Цийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд заавал нийгмээс тусгаарласан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах шаардлага байна уу гэх нөхцөл харагдаж байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа тухайн хүний хувийн байдал, түүний ар гэрийн нөхцөл байдлыг анхаарч харж үзэх ёстой. Н.Цийн тухайд 1982 онд төрсөн, их сургуулиа төгсөж ирээд төрийн албанд ажилласан, тасралтгүй 17 жил ажиллаж байгаа. Ажил байдлын тодорхойлолтыг хэрэгт өгнө. Нийгэмд идэвхтэй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж яваа, Мбайгууллагын олон жил тогтвор суурьшилтай удирдаж, ажиллаж ирсэн. Энэ байдлыг нь төрөөс үнэлж хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байдаг. Бусдадаа үлгэр дуурайлал болж яваа залуу хүн байдаг. Хүн юм чинь алдаж болно. Шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг нэг удаа хэрэглэх бүрэн бололцоотой байгаа. 3-аас 16 насны  хүүхэдтэй, эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Өөрөө жингийн илүүдэлтэй Н төвөөр оношилгоонд орсон. Өнгөрсөн 2022 онд Ковид өвчин хүндээр тусаж нэлээн хүндэрсэн нөхцөл байдалтай байгаа. Эрүүл мэндийн хувьд тодорхой хэмжээнд дэглэм барих, цөс болон уушгины өвчтэйг нотолсон шинжилгээний баримтыг шүүхэд өгч шинжлэн судална. Шүүхээс үнэхээр гэм буруутай байна гэж үзэж байгаа учраас Н.Ц нь шүүхийнхээ шийдвэрийг хүндэтгээд, бидний хувьд ч гэсэн давж заалдах шатны шүүхэд гэмт хэргийн зүйчлэлд маргах үндэслэл байгаа ч гэсэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж шийдвэр гаргах учраас урьдчилан таах боломжгүй. Иймд улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 89 сая төгрөгийг төлж барагдуулсан нөхцөл байгаа. Н.Ц нь өмнө нь ямар нэгэн байдлаар ял шийтгэгдэж байгаа талаарх баримт нь хэрэгт авагдсан, анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөлийг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ялаар өөрчлөх боломжтой учраас торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна. Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 89 сая төгрөг буюу 37 мянган ам доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг шүүхийн шийдвэрийн дансанд байршуулж, тушаасан. Иймд шүүхийн шийдвэрийг эргэн харж үзнэ үү гэж хүсэж байна. Тэр өрөөний баруун, зүүн тийшээ явсан гэдэг тухайд миний өрөө шатаар гараад зүүн тийшээ эргээд байсан, үүнийг харж үзнэ үү. Өөр тайлбаргүй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

 Шүүгдэгч Н.Ц нь А аймгийн Мдарга буюу нийтийн албан тушаалаар ажиллаж байхдаа хахууль өгөгч тус аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг “А” ХХК-ийн захирал Ц.Мийн ашиг сонирхлын үүднээс аймгийн Засаг даргатай “ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн хариуцлагын хүрээнд” байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг төвлөрүүлэх, төвлөрүүлээгүй тохиолдолд компанийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Мдаргын албан өрөөнд 37.000 ам.доллар /89.349.080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь... гэрч Ц.Мийн ... Би тэр үеэс П.Оыг таньж, танилцаж эхэлсэн. Тэгээд би тухайн үед П.От чи манай бичиг баримтыг ашиглаж ажиллана гэж хэлсэн. Би ер нь бол А аймагт төрийн байгууллагаас нэг ч хүн таньдаггүй байсан. Гэтэл манай талбайг ашиглаж байсан Мын дүү П.О Н.Ц гээд А аймгийн Мгазрын даргыг манай найз байгаа юм аа тантай танилцуулна гэж хэлээд тэр жилдээ буюу 2017 онд танилцуулсан. Тэгээд түүнээс хойш би нэг А аймаг дээр ажилтай явж байсан чинь П.О над руу яриад нөгөө манай найз Н.Ц дээр очоод уулзаадхаарай гэж хэлэхээр нь ажил дээр очиж өрөөнд орж уулзсан ба хүмүүс орж гараад байхаар нь тухтай уулзаж чадаагүй гараад явсан. Тэгээд би Ө аймгийн Уд явж байсан чинь П.О над руу яриад А аймгийн удирдлагууд бүх уурхайн удирдлагуудыг дуудсан байна хэдэнд ир гэлээ байз санахгүй байна. Тэгээд би тэр үед нь би завгүй байна очиж амжихгүй ээ гэж хэлсэн чинь П.О би өөрөө очоод уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш П.О надтай ярихдаа А аймгийн удирдлагууд нь уурхай бүрээс нийгмийн хариуцлагын хүрээнд 200 сая төгрөг авна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өө “чи тэгвэл манай талбайг ашиглаж байгаа юм чинь 100 сая төгрөгийг нь өгөөрэй гэж хэлсэн чинь П.О өө тэгье тэгье” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш А аймгийн Мгазрын дарга Н.Ц над руу яриад нийгмийн хариуцлагын хүрээнд авч байгаа мөнгөө өгөхгүй бол ажиллуулахгүй гэж байна шүү мөн аймгаас тийм шийдвэр гарч байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай компани бүх баримт бичгээ шинээр хийлгэсэн учраас манайхаас хамаарах зүйл байхгүй ш дээ гэж хэлсэн чинь Н.Ц аймаг орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ хийж л үйл ажиллагаа явуулна ш дээ тэр мөнгийг компаниудаас цуглуул гээд байгаа ш дээ гээд байсан юм. Тэгээд би тэр үед нь Н.Цид П.От наад мөнгийг  чинь өгөөрэй гэж хэлсэн ш дээ бас манай компанид өгӨэй гэж хэлсэн чинь хэд юм гэж хэлэхээр нь би 100 сая төгрөг өгнө ш дээ гэж хэлсэн чинь надаас 200 сая ш дээ гэж хэлсэн ба тэгээд хэсэг хугацаа өнгөрсөн ба А аймаг руу ус ашиглалтын гэрээ хийх гээд явах гэж байна гэж Н.Цтой ярьсан чинь “Та нөгөө мөнгөө авч ирээрэй гэж хэлсэн” тэгэхээр нь П.О наагуур чинь 100 саяыг өгсөн ш дээ манайх ингээд болдоггүй юм уу гэж хэлсэн чинь П.О чинь мөнгө өгөөгүй та өөрөө авч ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би П.О тэгж байгаад өгөх юм байлгүй дээ гээд нэг их хайхраагүй. Би тэгээд энэ үед за за би мөнгө аваад очъё гэж Н.Цид хэлсэн чинь “ та наад мөнгөө ногоон болгоод ирээрэй” гээд байсан. Би өмнө мэдүүлэхдээ П.Отой гэрээ байгуулсан билүү яасан билээ бичиг баримтаа үзэж байгаад хариу хэлье гэсэн чинь гэрээ байгуулсан байдаг юм байна. Би өмнө мэдүүлэхдээ баримт бичгээ хараагүй байсан учраас Н.Цид өгсөн мөнгөний цаг хугацааг зөрүүтэй мэдүүлсэн байна. Энэ удаа харин баримтаа шалгаж үзээд дахин сайн бодсон чинь манай компани 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Х” ББСБ-аас нийт 328,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр авсан ба энэ мөнгийг манай эхнэр Ж.Ж өвчтэй байсан, тархины харвалт өгсөн байсан учраас гадаадад эмчилгээ хийх шаардлагатай болж зээлж авсан. Тэгээд энэ үед зээлсэн мөнгөө Найман шарга төвийн валютын зах дээр очиж одоо сайн санахгүй байна нэг газар нь орж ам.доллар болгож байсан. Тэгээд бид нар өвөл эхнэр Ж.Жыг эмчилгээнд авч Г улс руу гэр бүлээрээ явж, 2017 оны 04 дүгээр сард ирсэн ба эмчилгээнд зориулж зээлсэн мөнгөний үлдэгдэл нь гэрт ам.доллароор хадгалж байсан. Тэгээд намайг Монголд ирснээс хойш А аймгийн Мгазрын дарга Н.Ц нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн гэрээний төлбөрөө төл гээд дахин дахин нэхээд байсан. Ер нь бол хуучин буюу 2015-2016 онуудад А аймгийн Ц сумын засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ хийдэг байсан бөгөөд ойролцоогоор 40-50 сая төгрөгийн жилд авдаг байсан юм. Тэгсэн чинь 2017 оноос эхлэн зөвхөн аймагтаа гэрээ хийнэ, сумын засаг даргатай гэрээ хийхгүй шүү гээд байсан. Тийм учраас аймгаас мөнгөө авч ирж өг гээд байсан. Тэгээд би 2017 оны 05 дугаар сарын 15-ны орчим гэрт хадгалж байсан ам.доллароос 37,000 ам.доллар ерөөсөө 4 боодол байсан ба 3 бүтэн 100 ширхгээр нэг боодол хагас байсан би тэрийг сайн мэдэж байгаа юм. Энэ мөнгийг А аймгийн Мгазрын хашааны хажууд машинаа тавиад Н.Цийн ажлынх нь өрөөнд оруулж өгсөн ба тэр үед гаднаас нэг эмэгтэй орж ирсэн чинь “өө цаашаа байж бай би хүнтэй уулзаадахъя гэж” хэлээд гаргасан тэгтэл Н.Ц ашгүй та нөгөө мөнгөө аваад ирсэн үү гээд бэлнээр надаас авсан. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байсан ба Н.Ц надтай утсаар яриад сонгуулиас өмнө аваад ир гээд байсан. Тэгсэн чинь гэнэт 2017 оны 11 дүгээр сард танайх нийгмийн хариуцлагын гэрээний дагуу Мал хамгаалах санд 100,000,000 төгрөг төл гэсэн нэхэмжлэл хүрээд ирэхээр нь манай өгчихсөн ш дээ гээд хэлсэн ба энэ асуудлыг манай нягтлан Л.Д бас мэдэж байсан ба нягтлан маань өгчихсөн ш дээ гээд хэлсэн байсан. Тэгээд манай нягтлан Л.Д та өгөөгүй юм уу гээд надаас асуухаар нь би өгчихсөн ш дээ гэж хэлсэн чинь энэ нэхэмжлэл ирчихсэн байна ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд би энэ асуудлаар 2018 оны 04 дүгээр сард А аймгийн Засаг дарга Ц.Мтай уулзаад манайх нийгмийн хариуцлагын гэрээнийхээ мөнгийг Н.Цид өгсөн гэж хэлсэн ба гэхдээ би энэ үед ам.доллар өгсөн гэж хэлээгүй 100 сая төгрөг өгсөн гэж л хэлсэн юм. Тэгсэн чинь тийм юм байхгүй, юу яриад байгаа юм наад асуудлаа цагдаад өгч шалгуул тэр мөнгөө олж ир гээд уурлаад байсан юм. Тэгээд яах ч аргагүй наад гэрээгээ дахин хийгээд наад мөнгөө төл гээд шахаад байхаар нь манайх дахин 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байсан байхаа дахин хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээг Засаг дарга Ц.Мтай байгуулан уг гэрээний дагуу дахин 90,000,000 төгрөгийг төлж гэрээг дүгнэсэн. Би Ц.М даргатай уулзсан өдөр Н.Цийн 9908 тай дугаар луу залгаад “Ц.М даргатай уулзлаа чи нөгөө мөнгөө өгөөгүй юм байна ш дээ гэж хэлсэн чинь” та эхлээд надтай уулзахгүй яасан юм гэж эхэлж хэлснээ дараа нь болохоор би танаас хэзээ тийм мөнгө авсан юм гэж хэлээд надтай уулзаагүй юм. Тэгтэл энэ асуудлыг шалгуулахаар Засаг дарга Ц.М аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан юм уу яасан юм В гэж цагдаа яриад ийм гомдол ирлээ та хүрч ирээд уулз гэж намайг дуудсан ба би тэнд очиж мэдүүлэг өгөхдөө П.О-ыг надад өгөх мөнгөө өгсөн юм болов уу гэж бодоод би өгсөн гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь П.О 100 сая төгрөг өгөөгүй байсан. Ер нь бол 200 сая төгрөг нэхээд байна гэдэг бол П.Оын яриа байсан юм байна лээ тэгээд мань нөхөр өөрөө өгөөгүй надаар дамжуулан авах гээд надад худлаа ярьж байсан юм байна лээ. Н.Цийн өрөө нь Мгазрын төв хаалгаар орж шатаар дээшээ 2 давхар руу гараад баруун гар тал руугаа эргэж яваад дахин баруун эргээд нэг өрөө байсан өрөөний зохион байгуулалт нь өөрийнх нь ширээ наана нь тусдаа уулзалтын ширээ, сандалтай байсан. Н.Ц костюмтай байсан, би өрөөнд гаднаас орж ирсэн хүний зүсийг нь сайн харж амжаагүй нэлээн өндөр биетэй л эмэгтэй байсан. П.О миний санаж байгаагаар номерыг нь мэдэхгүй байна ямар ч л байсан хуучин оны хар 200 унадаг байсан. А аймгийн Засаг даргын тамгын газраас 2 удаа гэрээ хийсэн байдаг энэ нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 04-р сарын 12-ны өдөр тус тус байгуулсан байсан. Гэхдээ би энэ гэрээнд өөрөө гарын үсэг зурж тамга дараагүй тэр үед манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Н гэж эмэгтэй миний гарын үсгийн дардсыг дарж. тамга дарж баталгаажуулсан байсан. Манай компанийн нягтлан бодогч Л.Д энэ талаар мэдэж байгаа учир нь А аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл ирээд мөнгөө төл гээд байсан болохоор намайг өгсөн, өгөөгүй асууж байсан мөн би өгсөн ш дээ гэсэн чинь өгөөгүй гээд нэхэмжлэл ирээд байна гэж бид хоёр ярьж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч Ц.М-ийн... Ц.М дахин миний өрөөнд ирээд бичиг баримтынхаа асуудлаар ирсэн байх надтай 2 дахь удаагаа уулзсан. Надтай уулзаад өрөөнд сууж байхдаа Ц.М надад хандан “та нэг л мэдэхгүй байх шиг байна, өмнө уулзахад бас мэдэхгүй янзтай байсан би танд нэг юм хэлье гэсэн. Тэгээд хэлэх үгийг нь сонстол 2017 оны сонгуулийн үеэр А аймгийн Мгазрын дарга Н.Ц нь аймгийн Засаг дарга, хурлын дарга бүх асуудлыг би зохицуулна гэж хэлээд надаас 200 сая төгрөг авсан. Гэхдээ эхлээд 100 сая төгрөгийг Н.Цид өгсөн, харин дараагийн 100 сая төгрөгийг доллароор өгсөн гэж хэлсэн” би ойлгохдоо Н.Ц нь сонгуулийн нэр бариад “А" компанийн захирал Ц.Моос 200 сая төгрөгийг алтны үйл ажиллагааг нь саадгүй явуулахаар авсан юм байна гэж ойлгосон. Харин Ц.М нь намайг авсан мэтээр ойлгосон байсан. Тэгээд би энэ мэдээллийг аваад ийм асуудал байж болохгүй гээд өргөдөл бичээд А аймгийн цагдаагийн газарт өгсөн...гэсэн мэдүүлэг, гэрч Л.Дийн...Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээг А аймагт очиж байгуулж байсан ба тухайн үед захирал надад итгэмжлэл хийж өгсөн байсан. Тэр үед уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд 10 сардаа багтааж гэрээ хийнэ гэсэн мэдээлэл явж байсан ба хэрэв гэрээ хийхгүй бол дараа жил ажиллуулахгүй ээ гэж яриа байсан юм. Тэгээд би аймаг орж гэрээ хийж байсан ба тэр үед нэг жилийн хугацаатай дараа оныхоо нийгмийн хариуцлагын гэрээг энэ ондоо багтааж хий гэж байна гээд очиж хийсэн юм. Гэтэл 2018 оны 04 дүгээр сард яг үйл ажиллагаа явуулах гээд бүх бичиг баримт бүрдээд хамгийн сүүлд усны гэрээгээ хийгээд ажиллах гэсэн чинь танайх нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй ээ тийм учраас ажиллуулахгүй өмнөх оны 10 дугаар сард байгуулсан гэрээ чинь хүчингүй гэж хэлсэн ба тэгээд бид нар очоод дахин гэрээ хийсэн ба энэ гэрээний дагуу төлбөрөө энэ ондоо батгааж хийнэ шүү гэж хэлсэн ба танай компаниас орсон 100 сая төгрөгөөр айл өрхийн хашаа, хороог янзалж хот тохижилтын ажил хийнэ гэж хэлж байсан. Тэгээд манай компаниас 2018 оны 04-р сарын 07 дугаар сарын хооронд байхаа нийт 100 сая төгрөг шилжүүлсэн. Ц.М захирал 2017 оны хавар нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өг өө 100 сая төгрөг өг гээд байна гэж ярьж байсан. Тэгсэн дараа нь зун нь 07-08 дугаар сарын үеэр нийгмийн хариуцлагын 100,000,000 төгрөгийг өгчихсөн доллар болгоод өгчихлөө гэж ярьж байсан. Ер нь бол манай компани Х ХХК-иас 2016 оны 02 дугаар сард 600 орчим сая төгрөгийн зээл авсан байсан ба энэ мөнгөөр эхнэр нь өвчтэй байсан учир гадаад явах гээд доллар болгож байсан. Мөн эхнэр нь бие нь өвдөөд 2 жил гаруй хугацаанд өвчтэй байсан. Тэгэхээр энэ мөнгөний эх үүсвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд өгөх 37,000 ам.долларыг өгсөн гэж надад хэлж байсан. Би 2017 оны 10 дугаар сард нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ хийсний дараа Мал хамгаалах сангийн нэрээр төрийн данстай нэхэмжлэлийн баримт ирэхээр нь захирал 100 сая төгрөг төлөх юм байна энэ нэхэмжлэл ирж байна гэж хэлсэн чинь захирал би наадах чинь 100,000,000 төгрөгийн оронд 37,000 ам.доллар өгсөн ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 10 дугаар сард байгуулсан гэрээг 1 жилийн хугацаатай гэрээ тул дараа он хүртэл мөнгө төлөхгүй байж болох юм байна гэж ойлгосон ба энэ хугацаанд А аймгаас дараа он буюу 2018 оны 04-р сар хүртэл мөнгө нэхээгүй тэгээд 04-р сард яг ажил эхлэх гэж байтал мэргэжлийн хяналт ирээд ажиллуулахгүй байна бичиг баримт дутуу гээд байсан ба ямар бичиг баримт дутуу юм бэ гэсэн чинь нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй ээ гээд байсан. Гэтэл тэр гэрээг өмнөх онд хийсэн гэрээ чинь хамаагүй ээ гэж манай хүмүүст хэлсэн байсан. Тэгээд манай компанийн хүмүүсээс аймаг дээр очиж дахин гэрээ байгуулсан байсан...гэсэн мэдүүлэг, гэрч П.Оын ...Ц.М гэж хүнийг 2014-2015 оноос эхлэн танина уул уурхайн салбарт ажиллаж байсан учраас тийм байдлаар танина Мөн 2016-2017 онд А аймгийн Ц сумын нутаг О багийн нутагт А ХХК-ийн тусгай зөвшөөрөлэй газар дээр нөхөн сэргээлт хийх, олборлолт явуулах чиглэлээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Ер нь бол гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлөх, гарсан газар дээр тодорхой хувийг төлөх, усны мөнгийг төлөх, лицензтэй холбоотой бичиг баримтын зардлыг төлөх зэрэг өр төлбөрийн асуудал байсан. Тэгээд манай ашиглаж байсан талбай дээр гарсан зүйл байхгүй алт олигтой гараагүй учраас төлбөр мөнгө тухайн үед төлж чадаагүй тэр үед хоорондын тооцоо нэлээн нэхдэг байсан одоо ч тэгээд нэхэж барьж байгаа зүйл байхгүй. Бид нараас тайлбарлахдаа ашиг орлого олоогүй алдагдалтай гарсан учир төлбөр мөнгө төлөх боломжгүй байна гэдгээ хэлсэн юм. Тухайн үед ганц нэг шалгалт шүүлгээр явж байсан, сүүлд засаг дарга нь гомдол өгсөн гээд дуудаж нэг байцаалт авч байсан өөрөөр тэр залуутай уулзаж байгаагүй. Миний санаж байгаагаар А аймгийн төв дээр цагдаагийн газар дээр очиж мэдүүлэг өгч байсан ...Би Хаан банканд төгрөгийн 2 данс эзэмшдэг бөгөөд нэг нь 0000000000 гэсэн данс байгаа мөн 000000000000000 гэсэн данснуудыг нэлээн олон жилийн өмнөөс эзэмшиж байгаа. Би 2017 оны хавар А аймгийн Мгазрын даргаар ажиллаж байсан Н.Цид хар өнгийн Тоёота Ланд-200 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн 2011 онд орж ирсэн 00-00 УНТ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 49 билүү 50 сая төгрөгөөр тооцож зарсан юм. Тэгээд тэрний мөнгөний урьдчилгаа гэж над руу хийсэн. Мөн Н.Цийн эхнэр нь сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг учир тэндээс нь сэлбэг хэрэгсэл авч байсан тооцоо байсан байх тэрийг хийсэн байх...гэсэн мэдүүлэг, гэрч М.Вийн...Миний зүгээс гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон зүйлүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны хариуцсан дарга нараас зөвшөөрөл авч байж шалгадаг ба мөн  Н.Ц нь Ц.Моос албан тушаалын байдлаа ашиглан 200 сая төгрөгийн хахууль авсан гэх мэдээлэл нь гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан. Уг асуудлын талаар холбогдох улсуудыг дуудан уулзаж, гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулга болгон бичиж, маш нууцтай 2 хуудас танилцуулгыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн. Уг асуудлын талаар Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс албаны дугаараас нэрийг нь тодорхой санахгүй байна өөрийгөө комиссар гэж танилцуулан чиний явуулсан танилцуулгыг авсан, манайх шалгаж байгаа гэдэг байдлаар танилцуулж байсан. Мөн гүйцэтгэх ажлын шугамаар өөр ямар нэгэн мэдээлэл авагдах юм бол мөн маш нууцтай танилцуулга явуулаарай гэж утсаар яриад тэрнээс хойш надтай ямар нэгэн хүн холбогдоогүй. Миний зүгээс Авлигатай тэмцэх газрын шалгах харьяаллын мэдээллийг тодруулан Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст шилжүүлж байсан нь үнэн тэр үед А гэж даргын нэр дээр хаяглан явуулж байсан. Мөн дээрх асуудал дээр ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй, мэдээллийг маш нууцтай шилжүүлсэн нь үнэн энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулбал гараад ирэх байхаа гэдгийг хэлмээр байна. Авлигатай тэмцэх газарт холбогдох маш нууцтай танилцуулгыг гэрчлэх хүмүүс бол байгаа. Тухайн үед А аймаг дахь цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Б, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.А энэ талаар мэдэж байгаа...гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Оы...Тухайн үед Мгазрын дарга Н.Ц нь Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас ажлын хэсэг зарсан О багт ажиллах болсонтой холбогдуулаад холбогдох хүмүүсийн хамтаар очиж хяналт, шалгалтыг явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн юм. Тэгээд үүний дагуу Ц сумын байгаль орчны хяналтын байцаагч Ж.Э, аялал жуулчлалын газраас холбогдох мэргэжилтэн нэг хүн явж байсан би яг хэн нь явсан гэдгийг одоо сайн санахгүй байна мөн О Ч сав газрын захиргааны мэргэжилтэн зэрэг албан тушаалтнууд оролцож О багт үйл ажиллагаа явуулдаг бүх уурхайнуудыг шалгасан юм.Одоо санаж байгаагаар “А” ХХК, “М” ХХК, “Г” ХХК, “Б” ХХК-иудын үйл ажиллагааг шалгасан тэгээд “А” ХХК болон “Г” ХХК-иудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан ба А ХХК-ийн хувьд бичиг баримтын бүрдэл бүрэн хангагдаагүй, мөн уурхайг улсын комисст өгөөгүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Тэр үед Н.Ц дарга зөрчилтэй байгаа уурхайн үйл ажиллагааг зогсоо гэж үүрэг чиглэл өгсөн үүний дагуу “А” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон...гэсэн мэдүүлэг, гэрч Д.Нгийн...2017 оны 07 дугаар сарын дунд үеэс үйл ажиллагааг сэргээсэн. А аймгийн Мгазрын дарга Н.Ц байсан энэ залуу бол хяналт шалгалтаар байнга ирдэг байсан. Б газрын дарга Б гэж залуу байсан мөн байнга л шалгалтаар ирдэг байсан. Бичиг баримтын бүрдлийн асуудлыг У хотоос л хийдэг байсан би уурхайн даргаар ажиллаж байсан мөнгө төгрөгийн асуудалд ордоггүй байсан болохоор би сайн мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Жын ...Манайх Ө аймгийн У сумын Ө гэдэг газар А  гэсэн нэртэй алтны уурхай ажиллуулдаг тэгээд А аймгийн Ц сумын нутаг Оы голд А ХХК-ийн нэр дээр уурхай ажиллуулж байгаа өөрөөр ямар нэгэн алтны уурхай байхгүй. Энэ асуудал бол болсон би 2015 оны намар 11 сард санагдаж байна зүгээр байж байгаад гэнэт ухаан алдаад унасан юм тэгээд түүнээс хойш биеийн байдал бол маш их хүнд байсан эмнэлгээр маш их удаан явсан ба миний тархины судас хоёр талдаа цүлхийсэн байна гэсэн оноштойгоор тархины хагалгаанд орох болсон юм. Тэгээд энэ үеэр миний эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байсан учраас зээл авсан юм. Тэгээд бид нар 2017 оны 03 сард Г луу яваад хагалгаанд ороод 2017 оны 04 дүгээр сард ирсэн. Би мөнгө төгрөгийн асуудалд бол оролцдоггүй болохоор яг хэзээ, хэчнээн төгрөгийг ам.доллароор солиулж байсныг мэдэхгүй байна манай нөхөр Ц.М л бүхий л мөнгөний асуудлыг зохицуулж байсан...гэсэн мэдүүлэг, гэрч А.Эийн ...“А” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16/04 дугаартай зээлийн гэрээгээр 600,000 төгрөгийн зээлийг 10 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Хово маркийн тээврийн хэрэгсэл тус тус барьцаанд тавьсан байна. Улмаар уг компани нь зээлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байна. Зээлийн гэрээг эргэн төлӨийн хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байна. Энэ талаарх баримтыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 22/112 дугаартай албан бичгээр гаргаж өгсөн манай байгууллагаас гарч байгаа баримт нь хуулбарлан албан бичгээр баталгааждаг...гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Цийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Цид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Н.Цид Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд шүүгдэгч нь анхан шатны шүүхээс тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 37.000 ам.доллар буюу 89.349.080 төгрөгийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

             Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар ... шүүгдэгч Н.Ц дээрх гэмт хэргийг үйлдээгүй, гэрч нар худал мэдүүлэг өгсөн, хахууль өгсөн хүнийг нь ял завшуулсан, хангалттай нотолж чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх агууллага бүхий гомдлыг гаргажээ.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт...гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...гэж тус тус заасан бөгөөд уг хэрэгт гэрчүүдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдгээрийг худал мэдүүлэг өгсөн, хэрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй талаар дүгнэлт хийсэн, шүүгдэгч Н.Цийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүгдэгч Н.Цид холбогдох хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хэн нэгэн этгээдийг уг хэрэгт татан оролцуулах талаар ямар нэгэн дүгнэлт хийх үндэслэлгүй юм.

 

Мөн шүүгдэгч Н.Цийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 37.000 ам.долларын эх сурвалжийг  Ц.М мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэрч ам.доллар хэлбэрээр өгсөн тухайгаа мэдүүлсэн, заавал евро хэлбэрээр өгсөн байхыг шаардахгүй, шүүгдэгч хэн нэгэн рүү мөнгө шилжүүлснийг шүүгдэгч А аймагт байхгүй байсан байна гэж дүгнэх үндэслэл болохгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  

          Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлӨийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

           Хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Н.Цийн цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 37.000 ам доллар буюу 89.349.080 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдахаар шийдвэрлэлээ.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын... 4 жилийн хугацаагаар хорих ялаар гэснийг, 2 жилийн хугацаагаар хорих ялаар ... гэж, 3 дахь заалтын 4 гэснийг 2 гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Н.Ц нь  гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 37.000 ам.доллар

буюу 89.349.080 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

         

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Б.Б