| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02243/и |
| Дугаар | 312/ШШ2025/00623 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/00623
2025 04 11 312/ШШ2025/00623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Нарны зам гудамж, Т.М/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “******* эмнэлэг” ХХК-д холбогдох
“ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 92,867,421 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я, Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.******* миний бие Орхон аймгийн Медипас эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажилладаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/01 тоот Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг бүх ажилтнуудад уншиж танилцуулан Т.******* миний ажлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээж авах тухай уншиж сонсгосон. Би хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гарган Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр намайг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-д даалгаж, мөн******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 56,035,279 төгрөг гаргуулан олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн *** дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нийгмийн даатгал шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-д даалгасугай гэж шийдвэрлэсэн. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргаж улмаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн *** тоот магадлалаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай тогтоолоор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн ******* дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Т.******* миний бие ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 56,035,279 төгрөг гаргуулан авсан боловч******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд эргүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-д даалгасан шийдвэрийг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК нь одоог хүртэл биелүүлээгүй. Иймд Т.******* миний бие 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 92,867,421 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэгч Т.******* нь Орхон аймгийн Медипас эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажилладаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* эмнэлгийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/01 тоот ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг бүх ажилтнуудад уншиж танилцуулан Т.*******гийн ажлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээж авах тухай уншиж сонсгосон. Нэхэмжлэгч Т.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гарган Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.*******г******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-д даалгаж, мөн******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 56,035,279 төгрөг гаргуулан олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нийгмийн даатгал шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-д даалгасугай гэж шийдвэрлэсэн. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргаж улмаар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн ******* тоот магадлалаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн ******* дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Т.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 56,035,279 төгрөг гаргуулан авсан боловч******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд эргүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-д даалгасан шийдвэрийг ******* эмнэлэг ХХК нь одоог хүртэл биелүүлээгүй. Иймд Т.*******гийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 92,867,421 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "*******" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулж, эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй: гээд “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана” гэж заасныг тус тус үндэслэл болгосон. Мөн Засгийн газрын тогтоолын зорилго нь Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлснээс хойш хугацааны их хэмжээний мөнгийг нэхэмжилсэн нь эмнэлгийн үйл ажиллагаа, цаашид нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ******* дугаар тогтоолын 15-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022.02.24-ний өдрийн 78 дугаар тогтоолыг үндэслэн******* ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022.02.25-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар Медипас" ХХК-ийн хөрөнгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцаан хүлээн авах, хөрөнгийн тооллого хийх, хүлээлцэх, тооцоо нийлэх чиг үүрэг бухий ажлын хэсэг байгуулсан байх ба хэрэгт авагдсан тус тушаалаас үзвэл "Медипас" ХХК-ний харьяанд байсан эмнэлгийг татан буулгаж, хөрөнгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмчлөлд шилжүүлэх ажиллагаа хийгдсэнээр "Медипас" эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа хөндөгдөж эхэлсэн гэх зохигчийн тайлбар үндэслэл бүхий байна. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022.04.06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор******* ТӨҮГ-ын "*******" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг үүсгэн байгуулахаар зааж, гурав дахь заалтаар эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилтийг холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу шийдвэрлэж ажиллахыг******* ТӨҮГ-т даалгасан нь хэрэгт авагдсан 138 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Хувьцаа эзэмшигч Эрүүл мэндийн яамны сайдын 2022.04.29-ний өдрийн А/252 дүгаар түшаалаар "******* эмнэлэг" ХХК-ийн дүрмийг батлан, 2022.05.03-ны өдөр хүүлийн этгээдийн үлсын буртгэлийн газарт 6862861 регистрийн дугаар бухий хуулийн этгээд байгуулагдсаныг буртгэжээ. Ингэснээр Эрдэнэт уйлдвэр ТӨҮГ-ын өмчлөгч шилжсэн байсан "Медипас" ХХК-ийн эд херөнгө, эрхийг дээр дурдсан Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу "Эрдэнэт Медикал эмнэлэг" ХХК-д шилжуулж, ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх шаардлага үүссэн байна...” гэж дүгнэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг” ойлгохоор заасан бөгөөд ******* эмнэлэг ХХК нь Т.*******гийн ажил олгогч биш бөгөөд Т.*******гийн ажил олгогч “Медипас” ХХК-ийн ажил олгогч биш юм. "Медипас" эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Энхчулуунаас Т.*******, Б.Зулцэцэг нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай дээрх тушаалуудыг 2022.04.18-ны өдөр гаргасан нь дээр дурдсанчлан эмнэлгийн эд хөрөнгө, өмчлөл шилжих явцад хийгдсэн байх ба энэ өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын даргын Б/554 дүгээр тушаал гарч эмнэлгийг удирдлагаар хангаж, хэвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаараа дурдсан байна” гэж дүгнэснээр Т.*******г ажлаас чөлөөлөх үед ******* эмнэлэг ХХК байгуулагдаагүй байсан бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг манай эмнэлэг бүрэн хариуцах үүрэг хүлээхгүй. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд “...Т.*******г ажлаас чөлөөлсөн гэх 5/211 дугаартай тушаалд "Т.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлахаар ажил олгогчид гаргасан өргөдөл болон 2022 оны 04 дугээр сарын 18-ны өдрөөс "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГГ-ын харьяанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэн ажиллаж эхэлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2022 оны 04 дугээр сарын 18-ны өдрөөс эхлэн *******, Б.Зулцэцэгийн хөдөлмөр эрхлэлтийг цуцалсугай” гэж тэмдэглэснээр нэхэмжлэгч нар хөдөлмөрийн харилцааг бүрмөсөн дуусгавар болгох бус, ажил олгогч байгууллагын өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинэ өмчийн хэлбэр бүхий хуулийн этгээдэд үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхолтой байсан нь илэрхий байна...” гэж дүгнэсэн байдаг. Засгийн газрын шийдвэрээр Медипас эмнэлгийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг шилжүүлэх ажил явагдаж, тухайн эмнэлгийг******* ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн байдаг. Тодруулбал, ******* эмнэлэг байгуулагдахаас өмнө гарсан Засгийн газрын шийдвэр энэ маргаанд чухал ач холбогдолтой юм. Өмчийн эзэн өөрчлөгдсөнөөр тухайн эмнэлэгт ажиллаж байсан ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохгүй, хуульд заасан боломжийн хүрээнд зохицуулах чиглэлээр******* ТӨҮГ ажилласнаас бус тэдгээр ажилчдын асуудлыг шинээр байгуулагдсан манай байгууллага хариуцах нь зүйд нийцэхгүй юм. ******* эмнэлэг ХХК-д ажиллахаар гаргасан өргөдөл байдаггүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш ч нэг ч удаа ажилдаа томилогдох талаар удирдлага, хүний нөөцийн ажилтантай ирж уулзаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Эмнэлгийн өмчлөл Засгийн газрын шийдвэрээр өөрчлөгдсөний үр дүнд манай эмнэлэг 2 ажилтны их хэмжээний үргүй зардал гаргаж, шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг биелүүлсэн төдийгүй нэхэмжлэгч нар нь өөр байгууллагад ажиллах зэргээр өдийг хүрч ирсэн юм. Т.******* нь 2022 оны 10 дугаар сарын байдлаар “Медипас” ХХК-ийн эзэмшлийн Аримамедикал ХХК-д ажиллаж байсан баримт авагдсан байдаг. Гэсэн хэдий ч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Т.*******г ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулахын тулд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж, Авлигатай тэмцэх газарт хянуулах шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч энэ шаардлагыг биелүүлж хамтран ажиллаагүй. Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүргүүлж, хянуулахгүйгээр нийтийн албанд томилсон тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-д “...энэ хуулийн 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл хүлээх үр дагавартай. Иргэн Т.*******, Б.Зулцэцэг нар буюу тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргахаас татгалзаж, “...шүүхийн шийдвэр биелүүлэхэд энэ хууль үйлчлэхгүй...” гэх үндэслэлээр тайлбарладаг боловч тэдгээр нийтийн албан тушаалд эгүүлэн тогтоогдож буй иргэдээс ялгаатай юм. Тодруулбал “эгүүлэн тогтоох” гэдэг нь яг урьд байсан хэвэнд оруулах утгатай бөгөөд Т.*******, Б.Зулцэцэг нар нь урьд нь нийтийн албанд ажиллаж байгаагүй буюу хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, харин “******* эмнэлэг” ХХК нь төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн статустай үйл ажиллагаа явуулдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж, 23.6 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасныг мөрдөх шаардлагатай юм. Манай эмнэлгийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, ажилгүй байсан хугацааны олговрыг зогсоох байр суурьтай бөгөөд Т.*******г ажилд томилоход татгалзах зүйлгүй, энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Т.*******д удаа дараа санал гаргасан. Эндээс үзвэл шүүхийн шийдвэрийн үлдэх хэсгийг биелүүлж, ажилд эгүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй үйл баримтад “******* эмнэлэг” ХХК-ийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэгч Т.*******г эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар эргүүлэн томилж шийдвэрлэсэн үйл баримттай бид маргадаггүй. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 56,035,279 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо нэхэмжилж байгаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 92,867,421 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж яриагүй хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөчих бөглөсний дараагаар ажилд нь эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй гэдгээ удаа дараа хэлж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ******* төрийн өмчит төрөлжсөн эмнэлгийг байгуулахаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу ******* эмнэлэг нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Т.******* нь “*******” эмнэлэгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд томилогдсон. Энэ албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан ХАСХОМ мэдүүлнэ гэж заасан байдаг. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу эмчилгээ эрхэлсэн орлогч захирал нь удирдах чиг үүрэгтэй ажилтан тул ХАСХОМ бөглөх шаардлагатай. ******* эмнэлгийн Т.*******г ХАСХОМ бөглөчих Авлигатай тэмцэх газраас бичиг ирвэл шүүхийн шийдвэрээ биелүүлээд таныг ажилд эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Эцсийн дүндээ “*******” эмнэлэг томилохгүй байгаа юм шиг харагдаж байгаа ч хууль зөрчиж томилох боломжгүй учраас хууль ёсны дагуу шаардлагаа тавьсан. Т.*******д хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч Т.******* нь өөрийн эс үйлдэхүйгээрээ шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд “Эрдэнэт медикал” эмнэлэг нь өөрсдийн буруугаас шалтгаалахгүйгээр маш өндөр хэмжээний зарлага гаргах асуудал үүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/00619 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 207/МА2023/000******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00******* дугаар тогтоол, Т.*******гээс Б.Сувд-Эрдэнэд олгосон итгэмжлэл, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 142/ЭТ2024/00910 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Т.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 105 дугаар гүйцэтгэх хуудас, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 01/482 дугаар албан бичиг, хурлын тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 06 сарын 10-ны өдрийн 01/1080 дугаар албан бичиг, хариу мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: ******* эмнэлэг ХХК-ийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн Г.*******д, Т.*******, Б.******* нарт олгосон итгэмжлэлүүд, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 05/9603 дугаар албан бичиг, ******* эмнэлэг ХХК-ний 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 396 дугаар, 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 156 дугаар, 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 190 дугаар албан бичгүүд, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 05/9603 дугаар албан бичиг, ******* эмнэлэг ХХК-ний 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 191 дугаар, 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 85, 86 дугаартай албан бичгүүд, гар утаснаас хуулбарласан мессэж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, хурлын тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, төлбөрийн даалгавар, ******* эмнэлэг ХХК-ний 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 85 дугаар, 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 157 дугаар, 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 191 дугаар, 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 200 дугаар албан бичгүүд, Т.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 05/9603 дугаар албан бичиг, ******* эмнэлэг ХХК-ний 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 86 дугаар албан бичиг, 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 396 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “******* эмнэлэг” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 92,867,421 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…******* эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “******* эмнэлэг” ХХК-д даалгасан шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “******* эмнэлэг” ХХК нь одоог хүртэл биелүүлээгүй. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 92,867,421 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...******* эмнэлэг нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Т.******* нь “*******” эмнэлэгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд томилогдсон. Энэ албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан ХАСХОМ мэдүүлнэ гэж заасан байдаг. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу эмчилгээ эрхэлсэн орлогч захирал нь удирдах чиг үүрэгтэй ажилтан тул хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх шаардлагатай. Т.*******д хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч Т.******* нь бөглөж өгөөгүй, өөрийн эс үйлдэхүйгээрээ шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэсэн...” гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Т.*******г Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2023/00619 дугаар шийдвэрээр******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-нд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 56,035,279 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00******* дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 105 дугаар гүйцэтгэх хуудас бичиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.
4.2. Хариуцагч******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК нь нэхэмжлэгч Т.*******д ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, хөдөлмөрийн гэрээ байгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажил, албан тушаалд нь аваагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.
5. Нэхэмжлэгч Т.*******гийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан удирдах чиг үүрэгтэй албан тушаалтан, хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх шаардлагатай, мэдүүлэг бөглөхийг удаа дараа шаардсан, Т.*******гийн буруугаас ажилд нь эгүүлэн тогтоогоогүй гэж мэтгэлзсэн нь үндэслэлгүй байна.
5.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3-т Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргахаар,
Мөн Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалд томилогдох этгээд, цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн томилох, туршилтын хугацаагаар, түр орлон гүйцэтгэгчээр... томилогдсон тохиолдолд хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргахаар тус тус заасан бөгөөд шүүхийн шийдвэрээр ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргахаар заагаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд нь заавал биелүүлнэ гэж зааснаар хариуцагч нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2023/00619 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00******* дугаар тогтоолыг биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч Т.******* нь ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
7. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ/2023/00619 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дундаж /2022 оны 1, 2, 3 сар/ 4,887,7******* төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорыг олгосон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан тул нэхэмжлэгчийн дундаж цалинг 4,887,7******* төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Иймд******* ТӨҮГ-ын ******* эмнэлэг ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 19 сар /4,887,7*******х19/ 92,867,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасныг дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “******* эмнэлэг” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 92,867,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “******* эмнэлэг” ХХК-иас 622,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.