| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00284/И |
| Дугаар | 191/ШШ2025/04324 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04324
2025 05 14 191/ШШ2025/04324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух С******* хүн овогт Б******* О*******,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Л******* Б******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай,тоотод оршин суух Б овогт Д Б холбогдох,
18,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О*******, Л.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
Б******* аймгийн Б******* сумын иргэн Л.Б*******, Б.О******* бид УБ хотын Баянзүрх дүүргийн иргэн Д.Б холбогдуулан А би төлөөлөн зээлдэж өгсөн зээл, зээлийн хүү 14,400,000 төгрөг, түүний өмнөөс бусад зээл төлбөр 3,724,000 төгрөг нийт 18,124,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа дараахь байдлаар тодруулан өөрчилж б*******а. 2021 оны 09-р сарын 01-ний өдөр зээлдсэн 10,000,000 төгрөгөөс 6,0 сая төгрөгийг хүүгийн хамт 10-р сарын 3-ны өдөр төлж үлдэгдэл 4,0 сая төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй. Бид бизнесийн түншээсээ зээлдсэн тул түүний итгэлийг алдахгүйн тулд хүүг төлсөөр ирсэн. Өмнө зээлдсэн мөнгө болон 4 сая төгрөгийг хүүгийн хамт авахаар түүнтэй маш олон удаа холбогдсон боловч энд тэнд засварын ажил хийж б*******а, мөнгөний боломжгүй б*******а гэсээр 2 жил болсон. Олон удаа утсаар холбогдсон боловч мөнгө өгөөгүй харин хүү Б аймгийн суманд байх орон сууцыг шинэ дизейн загвараар засварлаж өгье түүнийхээ хөлсөнд 4,0 сая төгрөгийн зээлийн төлбөрөө тооцьё гэснийг бид зөвшөөрч, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү Б УБ хотруу засварын материал авья гэхээр нь явуулсан. Хүү хотод нилээн хэд хонож Б хамт явж засвар хийхэд шаардлагатай бүх материалыг 35 худалдан авсан боловч өнөөг хүртэл ирж завсар хийж өгөөгүй. Бид хүнсний чиглэлээр буюу нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг ба үйл ажиллагаандаа дэмжлэг болгон б*******га зээл авч ажилладаг тул 2021 оны зун авсан зээлийн эргэлтийн мөнгөнөөсөө дээрхи 35,100,000 төгрөгийг гаргаж барилгын материал авсан. Энэ материалаа хүү маань орон сууцныхаа нэг өрөөнд хадгалан 2 жил боллоо. Засвар хийх зураг төсвийг Б өөрөө гаргаж материалыг авсан болохоор уг материалыг яаж ашиглаж ямар байдлаар засварлахыг мэдэхгүй гээд өөр хүн хийж өгдөггүй тул засвар хийхийг нь өнөөг хүртэл хүлээлээ. Одоо нэгэнт засварыг хийж өгөхгүй нь тодорхой болсон тул аймгийн төвд засал чимэглэлийн ажил хийгээд яваа хирнээ ирж уулзахгүй байгаа, шүүх дээр анх тааралдахад эвлэрэх ямар ч хүсэлгүй байсан. Быг Б орон сууцыг засварлах үүргээ биелүүлээгүй гэж үзэн Иргэний хуулийн 209 дугаар зүйлийн 219.1 дэх заалтыг үндэслэн барилгын материал худалдан авсан мөнгө болох 35,100,000 төгрөгийн хүүг банкны зээлийн нэг жилийн хүү 15 хувийг 2022 оны 8 дугаар сарын 8-аас 2024 оны 8-р сар хүртэл 2 жилийн хугацаагаар тооцон 30 ийн хүү 10,530,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж б*******а. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа зээлдэж авсан 10,0 сая төгрөгийн үлдэгдэл 4,0 сая төгрөг, О*******ын данснаас 2019.01.25 машиных зээлийг нэг сар төлсөн 990,000 төг, мөн оны 2 дугаар сарын 16нд 400,000, 3-р сарын 17-нд 350,000 төгрөг, хүү Б дансаар 2022 оны 8 дугаар сард шилжүүлсэн 500,000 нийт 2,240,000 дансаар шилжүүлсэн мөнгө, Хятад улс руу үзэсгэлэн худалдаанд явахдаа замын зардалд авсан 1,200,000 төгрөг, түүний эзэмшлийн машиы даатгалыг төлсөн 100,000 төгрөг, орон сууц засварлах үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 10,530,000 нийт 18,070,000 төгрөгийг нэхэмжилж б*******а гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй б*******а. н.Б гэх хүн нь н.О*******аас 10,000,000 төгрөг авсан. 7,000,000 төгрөгийг эргүүлж төлсөн. Одоо 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Байр засна гэх зүйл ярьж б*******а энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Баримтгүй зүйл ярьж б*******а. Дансаар хэдэн төгрөг авсан, хэдийг төлсөн талаар асуусан. 10,000,000 төгрөг авсан нь үнэн үлдэгдэл 3,000,000 төгрөг төлнө гэсэн. Хятад улс руу явсан, машины засварын төлбөрт төлсөн гэх баримт хэрэгт байхгүй б*******а. ...манай хүүгийн байрыг засах гээд 35,000,000 төгрөгийн зээл авсан гэж б*******а. Энэ мөнгө 10,000,000 төгрөгийг авч, өгөхөөс өмнө нэхэмжлэгч өөрийнхөө бизнесийн эргэлтийн хөрөнгө гэж зээл авсан, эргэлтийн хөрөнгөөс хүүгийнхээ байрны засварын мөнгөнд зарцуулсан гэж тайлбарлаж б*******а. Бараа авсан гэж б*******а, барааг н.Б гэх хүн авсан уу нэхэмжлэгч талд байгаа юу гээд ойлгомжгүй зүйл ярьж б*******а. Эргэлтийн зээлтэй холбоотой асуудал байхгүй. Иргэний хуульд зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Бичгээр байгуулаагүй бол хүү, алданги авах эрхээ алдана гэж заасан. Мөнгө зээлсэн, одоо надад хүү өг гэх зүйл яриулахгүй зээлийн гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан. Хариуцагч нь 3,000,000 төгрөгөө төлнө гэдгээ шүүх хуралдаанд ирэхдээ хэлсэн байсан. Хариуцагчаас хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй б*******а. 3,000,000 төгрөг төлнө гэдэгтэй маргахгүй б*******а. н.О******* гэх хүний данснаас 10,000,000 төгрөг орж ирсэн. Харин н.Б гэх хүний данснаас н.О*******ын данс руу мөнгө шилжүүлсэн байдаг гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Талуудаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Ө.А тодорхойлолт, гараар бичсэн 2 хуудас бичвэр, Ө.А Хаан банк дахь дансны хуулга, Ц.Б Хаан банкны дансны хуулга, гараар бичсэн 2 хуудас бичвэр, зарлагын баримтууд, Б.О*******ын Хаан банк дахь дансны хуулга, фото зургууд, Д.Б Хаан банк дахь дансны хуулга, Хас банк ХК, Ц.Б нарын хооронд байгуулсан 2021.06.08-ны өдрийн 1310019835 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ,
Шүүхийн журмаар Б.О*******ын Д.Б холбогдуулан гаргасан гомдол, мөрдөгчийн тогтоол, хохирогчоос авсан мэдүүлэг, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Д.Б зөрчилд холбогдож байсан талаарх бүртгэл, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О*******, Л.Б******* нар нь хариуцагч Д.Б холбогдуулан 18,746,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18,070,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч уг шаардлагын 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 18,070,000 төгрөгийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- Зээлж авсан 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 4,000,000 төгрөг,
- Машиных нь зээлийг нэг сар төлсөн 990,000 төгрөг, түр авсан 400,000 төгрөг, 350,000 төгрөг, нийт 750,000 төгрөг
- Хүү Б дансаар шилжүүлсэн 2,240,000 төгрөг,
- Хятад улс руу үзэсгэлэн худалдаанд явахдаа замын зардалд авсан 1,200,000 төгрөг,
- Машиных нь даатгалыг төлсөн 100,000 төгрөг,
- Орон сууц засварлах үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 10,530,000 төгрөг гэв.
1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлж аваад 7,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тус зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нараас машины зээл, хятад улс руу үзэсгэлэнд явахад мөнгө зориулж авч байгаагүйгээс гадна хүүгийнх нь байрыг засаж өгнө гэж тохиролцоогүй тул үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэг талаас Б.О*******, Л.Б******* нар нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлэх, нөгөө талаас Д.Б нь зээлдэж авсан 10,000,000 төгрөгийг 1 сарын дараа буцаан төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нь 7,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байхаас гадна үүнтэй талууд маргахгүй б*******а.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
2.1. Нэхэмжлэгч нараас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагчийн тоот дансанд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй б*******а. /х.х-ийн 187 дахь талд/
2.2. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг гуйгаад байсан учир бусдаас тус 10,000,000 төгрөгийг хүүтэй зээлж авч өгсөн тул зээлийн гэрээний дагуу хариуцагчийг хүү төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Хуульд зээлийн гэрээгээр талууд хүү тохиролцсон бол уг тохиролцоог бичгээр байгуулснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү шаардах эрхтэй юм.
Гэвч, нэхэмжлэгч нар нь 10,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэхдээ хүү тогтоосон талаар бичгээр тохиролцоогүй байх тул хариуцагчаас хүү шаардах эрхгүй б*******а.
2.3. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөгөөр 2 удаа 5,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлсөн 7,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцон авах үндэслэлгүй б*******а.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.О******* нь хариуцагчийн Хаан банкны тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 990,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцээгүй. /х.х-ийн 134, 140 дэх талд/
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүснэ.
Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тух******* хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 1,340,000 төгрөгийг шударгаар, үндэслэлтэй олж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоохгүй байх тул түүнд уг 1,340,000 төгрөгийг үлдээх хууль зүйн үндэслэлгүй.
3.1. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид Хятад улс руу үзэсгэлэн худалдаанд явахад нь замын зардал болон түр зээлүүлсэн, хүүгийнхээ данснаас мөнгө шилжүүлсэн гэх 3,940,000 төгрөгт холбогдох шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна хүү Б.Б дансны хуулгыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн боловч тус мөнгийг нэхэмжлэгч нараас шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй б*******а.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч нарын 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаарх баримт нь зарлага-ын бус орлого-ын баримт байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. /х.х-ийн 137 дахь талд/
4. Хариуцагч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлж авсан 10,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр, хүүд нэхэмжлэгч нарын хүүгийн орон сууцыг завсарлах ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч уг үүргээ гүйцэтгээгүй улмаас 10,530,000 төгрөгийн хохирол учирсан гэж уг шаардлагыг хангуулах үндэслэлээ нэхэмжлэгч нар тодорхойлсон.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно гэж зохицуулсан.
Гэтэл зохигч талууд зээлийн гэрээний зээл, хүүг буцаан төлөх үүргийг ажил гүйцэтгэх гэрээний ажил үүрэг гүйцэтгэх үүргээр сольсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Тодруулбал, хэрэгт авагдсан барилгын материал худалдан авсан зарлагын баримт, падаан зэргээр ийнхүү талуудын хооронд ажил гүйцэтгэх хүсэл зориг илэрхийлэгдэж уг хүсэл зориг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэх үндэслэлгүй юм. /х.х-ийн 103-132, 183-186 дахь талд/
Нэгэнт шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн тул уг гэрээний улмаас хохирол учирсан эсэх талаар тусгайлан дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
5. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Боос 4,340,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О*******, Л.Б******* нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 13,730,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Боос 4,340,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О*******, Л.Б******* нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 13,730,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 84,390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О*******, Л.Б******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д заасан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ