2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/04323

 

 

 

 

 

 

 

 

2025 05 14

191/ШШ2025/04323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоот хаягт оршин суух Б******* ******* овогт М******* М******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М******* улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух М******* овогт Г******* М******* холбогдох,

Улсын бүртгэлийн Ү- дугаартай  тоот 56.25 м.кв хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц болон газрыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 дүүргийн тоот, 600 мкв, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-, 000457716 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-, 000528780 дугаартай 56.25 мкв хувийн сууцийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах Нэхэмжлэлийн үндэслэл: М.М миний бие 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Г.Мтай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж,  дүүргийн тоот, 600 мкв, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-, 000457716 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 5.000.000 төгрөгөөр, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-, 000528780 дугаартай 56.25 мкв хувийн сууцийг 10.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг сар бүрийн 25-ний өдөр 700.000 төгрөгөөр 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхээр гэрээндээ тусгасан юм. Миний бие төлбөрийг бүрэн төлж дуусгасан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг худалдагч талаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй байх тул арга буюу шүүхэд хандсан болно. Иймд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0949 дугаар болон 0950 дугаар үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн  тоот, 600 мкв, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-, 000457716 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-, 000528780 дугаартай 56.25 мкв хувийн сууцийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.М******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Г.М миний бие М.Мтэй 2021.08.19-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж,  дүүрэг,  тоот 56,25 м кв хувийг сууцыг 10 сая төгрөгөөр, мөн өдөр тус хаяг байрлах 600 м кв газрыг 5 сая төгрөгөөр тус тус худалдахаар тохирч гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах гэрээний 3.2-д гэрээ байгуулсан өдрөөс хойш сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгийг төлж, 2023.04.19-ний өдөр төлж дуусахаар харилцан тохиролцож, газар худалдах гэрээний 3.2-д урьдчилгаа 1 сая төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг төлөрөөр харилцан тохиролцсон. Миний бие дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг түүнд гэрээ байгуулснаас өмнө хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдөр тэрээр тус сууцанд амьдарч байгаа. М.М нь 2021.05.31-ний өдөр 1 сая төгрөг, 2021.08.25 өдөр 700,000, 2021.09.25-ны өдөр 700,000, 2021.11.25-ны өдөр 700,000, 2021.12.25-ны өдөр 600,000, 2022.01.25-ны өдөр 100,000, 2022.01.26-ны өдөр 80,000, 2023.03.08-ны өдөр 1 сая төгрөг, 2023.05.13-ны өдөр 200,000, 2023.05.25-ны өдөр 400,000 төгрөг, 2023.07.11 өдөр 300,000, 2023.09.02 өдөр 600,000, 2023.11.17 өдөр 1 сая, 2024.03.20 өдөр 3 сая төгрөг, нийт 12,400,000 төгрөг, мөн 2021.11.07- өдөр 70,000, 2021.11.08-ны өдөр 70,000, 2021.11.11-ний өдөр 50,000, 2021.11.19-ний өдөр 35,000, 2021.11.14-ний өдөр 50,000, 2021.11.15-ны өдөр 20,000, 2021.11.17-ны өдөр 80,000 2021.11.12-ны өдөр 50,000, 2021.11.25-ны өдөр 60,000, 2021.11.27-ны өдөр 65,000 төгрөг, нийт 660,000 төгрөг, нийтдээ 13,060,00 төгрөгийг шилжүүлсэн байна. Бидний 2021.08.19-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний 3.2-д зааснаар М.М нь сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгийг надад шилжүүлэх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ зөрчсөн. 2023.04.19-ний өдөр гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулах байсан боловч тэрээр гэрээнд заасан хугацаа, графикийг байнга зөрчиж байсан нь дээрх төлбөр төлсөн баримтаас тодорхой харагдаж байна. Жишээлбэл анх гэрээ байгуулснаас хойш эхний ганц хоёр сар сарын 700 мянган төгрөгийг хугацаа хэтрүүлсэн ч төлсөн бол 2022 онд сар бүр 700,000 төгрөг, нийт 8,400,000 төлөх үүрэгтэй байсан боловч тэрээр ердөө бүтэн жилийн хугацаанд 2022.01.25-ны өдөр 100 мянга, 2022.01.26-ны өдөр 80 мянган төгрөгийг л шилжүүлсэн. М.М нь ийнхүү гэрээ байгуулж, бусдын орон байр, газрыг шилжүүлэн авсны дараа гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул миний бие гэрээнээс татгалзаж, өгсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг түүнд удаа дараа мэдэгдэж байсан боловч тэрээр гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь хийх үүргээ ноцтой зөрчиж, дээрх төлбөрүүдийг хийсээр байсан. Миний бие түний өгсөн төлбөрийг буцаан өгөхийг мэдэгдэж, гэрээнээс татгалзахаа утсаар удаа дараа мэдэгдэж байсан боловч тэрээр данс руу төлбөрийг бага багаар хийсэн байна. Хэдийгээр М.М нь өнөөдрийн байдлаар гэрээний дийлэнх төлбөрийг төлсөн боловч тэрээр гэрээний 3.2-д заасан хугацаа болон Иргэний хуулийн 208.1. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.." гэх үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь ухайн үедээ төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс болж өнөөдөр мөнгөний ханшны зөрүү болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нэмэгдэж, түүний цувруулан өгсөн мөнгө нь надад үр шимээ өгөөгүй болно. Тэрээр гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй атлаа өнөөдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М миний бие М.Мтэй 2021.08.19-ний өдөр Иргэний хуулийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, зүрх уулын 7-720 тоот 56,25 м кв хувийг сууцыг 10 сая төгрөгөөр, мөн өдөр тус хаяг байрлах 600 м.кв газрыг 5 сая төгрөгөөр тус тус худалдахаар тохирч гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах гэрээний 3.2-д гэрээ байгуулсан өдрөөс хойш сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгийг төлж, 2023 оны 4 дүгээр 19-ний өдөр төлж дуусахаар харилцан тохиролцож, газар худалдах гэрээний 3.2-д урьдчилгаа 1 сая төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг төлөрөөх харилцан тохиролцсон. Миний бие дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээ байгуулахаар өмнө хүлээлгэн өгсөн. Гэвч М.М нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болно. Ийнхүү тэрээр гэрээний хугацааг зөрчиж хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх 222.1. Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 222.1.1. үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол; 222.1.2. үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол..." гэж заасны дагуу тэрээр хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 264.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй ... гэж заасны дагуу миний бие гэрээнээс татгалзаж, өгсөн авсанаа буцаах хүсэлтэй байна. Тэрээр гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй, намайг хохироосон атлаа өнөөдөр миний өмчлөлийн эд хөрөнгө эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй, амьдран сууж байгаад намайг хохироож байгаад гомдолтой байна. Миний бие М.Мд удаа дараа болон утсаар, мессежээр гэрээнээс татгалзаж байгаагаа түүнд илэрхийлсэн тул Иргэний хуулийн 205.1 хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй ... гэж заасаны дагуу Г.М миний бие М.Мтэй 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байх тул Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, зүрх уулын 7, 720 тоот 56.26 м.кв хувийг сууц болон мөн хаягт байрлах 600 м.кв газрыг чөлөөлөхийг Г.Мд даалгаж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээнүүд, Хас банк, Хаан банкны дансны хуулга, Д.А, Ц. нарын тодорхойлолт, Хаан банк дахь Д.А, Ц. нарын дансны хуулга,

Хариуцагчаас гараар бичсэн тооцооны баримт,

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн Ү- дугаартай  тоот 56.25 м.кв хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын дэлгэрэнгүй лавлагааг гаргуулсан нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Г.М******* холбогдуулан улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот 56.25 м.кв хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаартай  тоот 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц болон газрыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

1.1. Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.2. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үүргийг, хариуцагч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж газрыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнэлт хийсэн болно.

2. Талуудын хооронд дараах гэрээнүүд байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байхаас гадна талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргахгүй байна. Үүнд:

а. 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх худалдагч Г.М нь тоот 56,25 м.кв талбайтай хувийн сууцыг шилжүүлэх, худалдан авагч М.Мөнжхин нь 10,000,000 төгрөгийн үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна. /х.х-ийн 5 дахь талд/

б. 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх худалдагч Г.М нь тоот 600 м.кв талбайтай газрыг шилжүүлэх, худалдан авагч М.Мөнжхин нь 5,000,000 төгрөгийн үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна. /х.х-ийн 7 дахь талд/

2.1. Талууд гэрээгээр хувийн сууцны үнэ 10,000,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгөөр 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төлөх, газрын үнэ 5,000,000 төгрөгийн урьдчилгаанд 1,000,000 төгрөгийг, үлдсэн мөнгийг сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөгөөр 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож, бичгээр байгуулсан гэрээндээ гэрээг Зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, агуулга зэргээс үзвэл гэрээний зүйлийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээний агуулга бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

2.2. Хуульд зааснаар худалдах худалдан авах гэрээний гол нөхцлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд эрхийн болон биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнэ төлөх үүрэг хүлээх юм.

2.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хувийн сууц, газрын үнийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, 2024 он хүртэл бага багаар төлж байгаад үлдэгдэл 1,585,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, хувийн сууц, газрыг чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлээс татгалзаж, сөрөг шаардлага гаргасан.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 13,145,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байхаас гадна талууд үүнтэй маргахгүй байна. /х.х-ийн 10-25, 51-52 дахь талд/

Гэрээгээр үнийг бүрэн төлж дуусах хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр гэж тохиролцсон байх боловч энэ өдрийг хүртэл хугацаанд 7,715,000 төгрөгийг худалдан авагч нь худалдагчид төлсөн байх бөгөөд хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлах, татгалзах талаар ямар нэг санал гаргаагүй худалдан авагч үнийг 2024 оны 3 дугаар сарыг хүртэл хэсэгчилэн төлж байсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар талууд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг бодит үйлдлээр сунгасан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан.

Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар түүнийг гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 1,585,000 төгрөгийн үнэ төлөх үүрэгтэй байсан байх ба уг мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 14-ны өдөр төлсөн байна. /х.х-ийн 42-43, 70 дахь талд/

Иймд худалдан авагч нь хөрөнгийн үнэ төлөх үүргийг ялимгүй зөрчсөн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээнээс татгалзах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

3. Дээр дурдсан үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот 56.25 м.кв хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын тус тус өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Мд шилжүүлэхийг хариуцагч Г.М******* даалгаж, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц болон газрыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот 56.25 м.кв хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын тус тус өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Мд шилжүүлэхийг хариуцагч Г.М******* даалгаж, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хувийн орон сууц болон газрыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 269,900 төгрөгийн 232,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мгаас 232,950 төгрөгийг, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 36,950 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Мд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ