2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04062

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04062

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 09 191/ШШ2025/04062

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ......................... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Б /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..................... давхарт оршин байрлах, М ХХК /РД:000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 12,539,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би М ХХК-д анх 2016 оны 9 дүгээр сараас авто механикийн албан тушаалд ажилд орж ажиллаж эхэлсэн байдаг ба автомашины чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаагаа тусгаарлаж шинээр М ХХК байгуулсны дагуу тус компанид 2022 оны 4 дүгээр сараас ажиллаж тэд нартай тасралтгүй нийт 8 жил ямар ч маргаангүй хамтран ажилласан байна.

Ингээд М ХХК нь цаашид санхүүгийн асуудлаас болж байгууллага маань ажиллахаа болилоо гэж намайг 2023.12.06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед бид харилцан тохиролцож эвийн журмаар асуудлыг шийдвэрлэн харилцан тооцоо нийлж 2023 оны 6,7,8,9 сарын цалин болох 12,539,939 төгрөгийг надад 2024.02.01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Үүний баталгаа болгон 2023.12.07-ны өдөр 23/19 дугаартай албан тоотыг надад өгсөн.

М ХХК-иас надад төлөх төлбөрийн хугацаа болсон боловч төлөхгүй байсан ба 2024.04.20-ны өдөр очиж уулзахад явдаг газраараа яв, одоогоор мөнгө өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Үүний дагуу шүүхэд хандсан...

Иймд хариуцагч М ХХК-иас 12,539,939 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Энэхүү Эвлэрлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгийг тус тус үндэслэн нэг талаас Б.Б /0000000000/ түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, (цаашид Нэхэмжлэгч гэх), нөгөө талаас хариуцагч М ХХК /00000000/ түүнийг төлөөлж Н.Н /000000000/ (цаашид Хариуцагч гэх) нар (цаашид хамтад нь Талууд гэх) тэгш эрх, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулав.

 

Нэг:Гэрээний гол нөхцөл

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэсэгчилэн төлөхөө илэрхийлж байгааг хүлээн авч байна.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараахь байдлаар хэсэгчилэн төлөхөө илэрхийлж байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэгчид 12,539,939 төгрөгийг 13 сарын хугацаанд буюу 2025.06.27-нд 1,000,000 төгрөг, 2025.07.27-нд 1,000,000 төгрөг, 2025.08.27-нд 1,000,000 төгрөг, 2025.09.27-нд 1,000,000 төгрөг, 2025.10.27-нд 1,000,000 төгрөг, 2025.11.27-нд 1,000,000 төгрөг, 2025.12.27-нд 1,000,000 төгрөг, 2026.01.27-нд 1,000,000 төгрөг, 2026.02.27-нд 1,000,000 төгрөг, 2026.03.27-нд 1,000,000 төгрөг, 2026.04.27-нд 1,000,000 төгрөг, 2026.05.27-нд 1,000,000 төгрөг, 2026.06.27-нд 539,939 төгрөгөөр хэсэгчилэн төлнө.

4.Талууд сайн дурын үндсэн дээр энэхүү гэрээг байгуулсан бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5.Энэхүү гэрээг байгуулснаар талууд энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 12,539,939 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12,539,939 төгрөгийг 13 сарын хугацаанд буюу 2025.06.27-нд 1,000,000 төгрөг, 2025.07.27-нд 1,000,000 төгрөг, 2025.08.27-нд 1,000,000 төгрөг, 2025.09.27-нд 1,000,000 төгрөг, 2025.10.27-нд 1,000,000 төгрөг, 2025.11.27-нд 1,000,000 төгрөг, 2025.12.27-нд 1,000,000 төгрөг, 2026.01.27-нд 1,000,000 төгрөг, 2026.02.27-нд 1,000,000 төгрөг, 2026.03.27-нд 1,000,000 төгрөг, 2026.04.27-нд 1,000,000 төгрөг, 2026.05.27-нд 1,000,000 төгрөг, 2026.06.27-нд 539,939 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-оос 2024.06.19-ний өдөр Д.Д-д 1 жилийн хугацаатай, хариуцагч М ХХК-иас 2025.05.05-ны өдөр Н.Н-д 1 жилийн хугацаатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 1402, 25/01 дугаартай итгэмжлэлүүдийг тус тус олгосны дагуу төлөөлөгч нар нь дээрх эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлж, төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон байна.

 

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч М ХХК-иас тэмдэгтийн хураамжид 108,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 108,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэгчээс 2024.06.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 12,539,939 төгрөгийг 13 сарын хугацаанд буюу 2025.06.27-нд 1,000,000 төгрөг, 2025.07.27-нд 1,000,000 төгрөг, 2025.08.27-нд 1,000,000 төгрөг, 2025.09.27-нд 1,000,000 төгрөг, 2025.10.27-нд 1,000,000 төгрөг, 2025.11.27-нд 1,000,000 төгрөг, 2025.12.27-нд 1,000,000 төгрөг, 2026.01.27-нд 1,000,000 төгрөг, 2026.02.27-нд 1,000,000 төгрөг, 2026.03.27-нд 1,000,000 төгрөг, 2026.04.27-нд 1,000,000 төгрөг, 2026.05.27-нд 1,000,000 төгрөг, 2026.06.27-нд 539,939 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.Б-од төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М ХХК-иас тэмдэгтийн хураамжид 108,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 108,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэгчээс 2024.06.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА