| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04802/И |
| Дугаар | 191/ШШ2025/06750 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/06750
| 2025 08 07 | 191/ШШ2025/06750 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: ХБ ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,801,740.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 17- ны өдөр ЗГ-51102127 тоот Зээлийн гэрээ байгуулж 27,000,000 /Хорин долоон сая/ төгрөгийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БГХ/51102127 тоот барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 19- ний өдөр ЗГ/51833302 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 26,346,179.45 /Хорин зургаан сая гурван зуун дөчин зургаан мянга нэг зуун далан ес зууны дөчин тав/ төгрөг дээр нэмж 1,585,000 /Нэг сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авч, нийт зээлийн хэмжээ 27,931,179.45 төгрөг болсон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр БГХ/51833302 тоот барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Б.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,165,497.58 төгрөг, зээлийн хүү 3,529,508.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,448.33 төгрөг, нийт 7,698,454.09 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 409 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: І. Зээлийн төлбөр, үндсэн зээлийн төлбөр 24,419,502.42 төгрөг, зээлийн хүү 5,036,223.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,014.88 төгрөг, нийт 29,801,740.31 төгрөг гаргуулах гэжээ.
2. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Хаан Банк" ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 29,801,740.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Б.******* нь нэхэмжилж буй үнийн дүнтэй маргаагүй. Иймд талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна.
1. 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
2. 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
3. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөо 1,000,000 төгрөг
4. 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
5. 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
6. 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
7. 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
8. 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
9. 2026 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
10.2026 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
11.2026 оны 07 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
12.2026 оны 08 дүгээр сарын 14-ний өдөр 18,801,740.31 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх4/, итгэмжлэл/хх5-7/, зээлийн гэрээ/хх8-10, 15-16/ зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх11/, барьцааны гэрээ/хх12-14/, зээлийн дансны хуулга/хх17-19/, мэдэгдэл/хх20-21/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б.*******мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,801,740.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 29,801,740.31 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үлдэх 18,801,740.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч гэрээ байгуулжээ. /хх40/
4. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Х.*******ид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, цааш бусад этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 2027 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал итгэмжлэл олгож, Х.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээл төлүүлэлтийн газрын захирал М.*******д уг эрхүүдийг шилжүүлжээ.
Тусгай активын газрын захирал М.******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг Б.*******д олгожээ. /хх5-7/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 153,479.5 төгрөгийг, мөн улсын орлогоос 153,479.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.*******д нь нэхэмжлэлийн шаардлага 29,801,740.31 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
1. 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
2. 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
3. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөо 1,000,000 төгрөг
4. 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
5. 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
6. 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
7. 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
8. 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг
9. 2026 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
10.2026 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
11.2026 оны 07 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг,
12.2026 оны 08 дүгээр сарын 14-ний өдөр 18,801,740.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 153,479.5 төгрөгийг, мөн улсын орлогоос 153,479.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД