| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0154/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
гэрч М.Н-,
шүүгдэгч Р.Н-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Р-ийн Н-д холбогдох эрүүгийн 1810003390131 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр УлаанБ- хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “...” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ............ тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Б- овогт Р-ийн Н- /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Р.Н- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” рестораны зөөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус рестораны орлогоос хуримтлалд хадгалсан байсан 100.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 3 цагийн орчим рестораны хамгаалагчид гэрийн түлхээрээ орхисон байна гэж хэлж түлхүүрийг нь авч орон улмаар орлогын болон хуримтлалын 280.000 төгрөгийг хулгайлж бусдад нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Гэрч М.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н- 2018 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 03 цагийн үед над дээр ирээд “гэрийн түлхүүрээ мартсан байна. Дотроос түлхүүрээ авна” гэж хэлээд рестораны түлхүүр авсан. Н-ыг олон жил ажилласан учраас түлхүүрийг өгсөн гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Р.Н- 2018.03.16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Сүүлийн үед би бага зэрэг архи уугаад энэ асуудлаасаа болж хүнд өр тавьж, тэр мөнгөө өгч чадахгүй байсан болохоор 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өмнөх 2 өдрийн хавтсанд хийж хадгалсан хуримтлалын мөнгө буюу 02 дугаар сарын 22, 23-ны 2 өдрийн 100.000 төгрөгийг авчихсан. Рестораны эзэн Б- 02 дугаар сарын 24-ний өдрийн хуримтлалын мөнгөө хийх гэхээр нь “би наад мөнгийг чинь хийчих үү” гэхэд “за тэг тэг” гэсэн. Тэгж байснаа сэжиглэсэн юм уу өөрөө мөнгө хийдэг хавтсаа шалгаад “энд байсан өмнөх 2 өдрийн 100.000 төгрөг хаана байгаа юм бэ” гэхээр нь “би хүнд өртэй байсан учраас мөнгөний хэрэг болоод яалт ч үгүй авчихсан юм” гээд үнэнээ хэлсэн. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 03 цагийн үед гадуур найзуудтайгаа бааранд орж архи дарс ууж бүжиглэсэн. Тооцоо хийх гэтэл мөнгө дутаад байсан болохоор тэндээс такси бариад ажил дээрээ буюу “...” ресторанд ирсэн. Намайг ирэхэд Н- хамгаалагч байсан ба түүнд “өдөр ажлаасаа гарахдаа гэрийнхээ түлхүүрийг үлдээчихсэн байна, чи түлхүүр өгч байгаач” гэж худал хэлээд түлхүүр авсан. Рестораны руу орж хуримтлалын хавтаснаас 2018 оны 02 дугаар сарын 24, 25, 26-ны 3 өдрийн хуримтлалын 150.000 төгрөг, мөн кассны үлдэгдэл 130.000 төгрөг, нийтдээ 280.000 төгрөг аваад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
2. Хохирогч Д.Б- 2018.02.07-ны өдөр мэдүүлэхдээ: “... Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баар рестораны зориулалттай газрыг ажиллуулдаг юм. Н- нь 2008 оноос хойш зөөгчөөр ажиллаж байгаа нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхдаа надад “Б- ахаа хуримтлалын 50.000 төгрөгөө хавтаст хийчих үү” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. Н- хуримтлалын мөнгө рүү огт ойртдоггүй байсан болохоор гэнэт миний санаанд “энэ яагаад ингэж хэлэх болов” гэж бодоод очоод хартал өмнөх хоёр өдрийн буюу 2018.01.22, 23-ны өдрүүдийн хуримтлалын 100.000 төгрөг байхгүй байхаар нь Н-д “чи яагаад мөнгө аваад явчихаж байгаа юм бэ” гэхэд “мөнгөний хэрэг болоод авчихсан юм, буцаагаад хийчихнэ” гэхээр нь бид хоёр муудалцаад “чи яагаад ийм асуудал гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Хуримтлалын мөнгө гэдэг нь өдөр бүр орлогоосоо 50.000 төгрөг аваад 5 өдрийн мөнгийг нийлүүлээд дансанд хийдэг юм. Н- тэр өдрөө мөнгө хийгээгүй, маргааш нь буюу 2018.01.25-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гээд надаас чөлөө авсан. Харин 2018.01.26-ны өдөр ээлжээрээ амралтанд явах ёстой өдөр байсан. 2018.01.25-ны орой ажлаасаа буух үед кассны үлдэгдэл мөнгө гээд 130.000 төгрөгийг текэнд байх шүүгээнд хийж үлдээсэн. Тэрийг цоожилдоггүй юм. 2018.01.26-ны өглөө ажил дээрээ ирэхэд рестораны түлхүүр байхгүй байсан. Манайх орой хаахдаа түлхүүрээ хамгаалагчид үлдээдэг ба ямар учиртайг хамгаалагч Н-оос асуухад “шөнө 03 цагийн үед Н- ирээд дотор юмаа үлдээчихсэн байна, ороод гялс аваадахъя гэж хэлээд түлхүүр авч яваад буцааж авчирч өгөөгүй” гэж хэлсэн. Би Н- руу залгахад утсаа авахгүй байхаар нь гэрт нь очтол өөрөө байхүй, харин рестораны түлхүүр байсан. Би түлхүүрээ аваад дотогшоо ороод үзтэл хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй. Харин урьд өдөр кассны үлдэгдэл гээд үлдээсэн 130.000 төгрөг, мөн 2018.01.24, 25, 26-ны 3 өдрийн хуримтлалын хавтсанд хийсэн байсан 150.000 төгрөгийг авч явсан байсан. ... миний зөвшөөрөлгүй мөнгө авсанд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/,
2018.03.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манай 2018 оны 01 дүгээр сарын 22, 23, 24, 25, 26-ны өдрийн хуримтлалд хийхээр цуглуулж байсан 250.000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дансны үлдэгдэл 130.000 төгрөг, нийт 380.000 төгрөг авсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдрийн 100.000 төгрөгийг эхний удаа авсан. Тэр мөнгийг авч байхыг би хараагүй. 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны 03 цагт хулгай орсон. Надад гомдол саналгүй байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
3. Гэрч М.Н- 2018.01.30-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би “...” худалдааны төвд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хамгаалагчаар ажиллаж байна. Би 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө жижүүртэй хонож байтал тус төвийн 2 дугаар давхарт байрлах бааранд зөөгч ажилтай Н- шөнө 03 цагийн үед хаалга тогшиход нь онгойлгож өгтөл “би өдөр ажлаасаа буухдаа гэрийнхээ түлхүүрээ бааранд үлдээчихсан байна, гэр рүүгээ орж чадахгүй байна, ороод түлхүүрээ авчихъя” гэхээр нь “үнэн юм уу” гэхэд “үнэн, хөгшин чинь гялс аваад гараад ирье” гэхээр нь Н- энд ажиллаад удаж байгаа болохоор итгээд 2 давхрын зоогийн газрын түлхүүрийг өгсөн. Н- түлхүүрээ аваад дээшээ гарсан. Буцаагаад авчирч өгөх байх гэж бодоод хүлээгээд байж байтал тэр чигээрээ алга болчихсон. Би утас руу нь залгахад дуудаж байгаа мөртлөө авахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
4. Тооцооны дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-24-р хуудас/,
5. Шүүгдэгч Р.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- гэрч И.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33-р хуудас/,
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009.02.03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 43-45-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Р.Н-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Р.Н- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” рестораны зөөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус рестораны орлогоос хуримтлалд хадгалсан 100.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчим рестораны хамгаалагчид “гэрийн түлхээрээ орхисон байна” гэж рестораны түлхүүрийг авч орлогын болон хуримтлалын 280.000 төгрөгийг хулгайлж, бусдад нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Б-ын “... Н- нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхдаа надад “Б- ахаа хуримтлалын 50.000 төгрөгөө хавтаст хийчих үү” гэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. Урьд нь Н- хуримтлалын мөнгө рүү огт ойртдоггүй байсан болохоор гэнэт миний санаанд “энэ яагаад ингэж хэлэх болов” гэж бодоод очоод хартал өмнөх хоёр өдрийн буюу 2018 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдийн хуримтлалын 100.000 төгрөг байхгүй байхаар нь Н-д “чи яагаад мөнгө аваад явчихаж байгаа юм бэ” гэхэд “мөнгөний хэрэг болоод авчихсан юм, буцаагаад хийчихнэ” гэхээр нь бид хоёр муудалцаад “чи яагаад ийм асуудал гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. ... 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой ажлаасаа буух үед кассны үлдэгдэл мөнгө гээд 130.000 төгрөгийг текэнд байх шүүгээнд хийж үлдээсэн. ... Манайх орой хаахдаа түлхүүрээ хамгаалагчид үлдээдэг ба ямар учиртайг хамгаалагч Н-оос асуухад “шөнө 03 цагийн үед Н- ирээд дотор юмаа үлдээчихсэн байна, ороод гялс аваадахъя” гэж хэлээд түлхүүр авч яваад буцааж авчирч өгөөгүй” гэж хэлсэн. ... Би түлхүүрээ аваад дотогшоо ороод үзтэл хаалга үүдэнд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулаагүй. Харин урьд өдөр кассны үлдэгдэл гээд үлдээсэн 130.000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 24, 25, 26-ны 3 өдрийн хуримтлалын хавтсанд хийсэн байсан 150.000 төгрөгийг авч явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/,
2018.03.18-ны өдөр: ... Манай 2018 оны 01 дүгээр сарын 22, 23, 24, 25, 26-ны өдрийн хуримтлалд цуглуулж байсан 250.000 төгрөг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дансны үлдэгдэл 130.000 төгрөг, нийт 380.000 төгрөг авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч М.Н-ын ... Н- 03 цагийн үед хаалга тогшиход нь онгойлгож өгтөл “би өдөр ажлаасаа буухдаа гэрийнхээ түлхүүрээ бааранд үлдээчихсан байна, гэр рүүгээ орж чадахгүй байна, ороод түлхүүрээ авчихъя” гэхээр нь “үнэн юм уу” гэхэд “үнэн, хөгшин чинь гялс аваад гараад ирье” гэхээр нь Н- энд ажиллаад удаж байгаа болохоор итгээд 2 давхрын зоогийн газрын түлхүүрийг өгсөн. ... Буцаагаад авчирч өгөх байх гэж бодоод хүлээгээд байж байтал тэр чигээрээ алга болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Шүүгдэгч Р.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “...2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ажил дээрээ ирж, хамгаалагчаас рестораны түлхүүр аваад 380.000 төгрөг авсан...гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Хохирогч Д.Б-ын “...” рестораны орлого болон хуримтлалд цуглуулсан 380.000 төгрөгийг нууцаар авсан Р.Н-ын гэмт үйлдэл нь бусдын өмчлөх эрхийг зөрчиж, нууц сэм аргаар өөрийн эзэмшилд оруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 02 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд гэж бичсэн боловч хэрэгт цугларсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Н-ын гаргасан мэдүүлгээр 2018 оны 01 дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Р.Н-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Р.Н-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нараас “...хэргийн үйл баримт болоод шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.Н- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” рестораны зөөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус рестораны орлогоос хуримтлалд хадгалсан 100.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагийн орчим рестораны хамгаалагчид “гэрийн түлхээрээ орхисон байна” гэж рестораны түлхүүрийг авч орлого болон хуримтлалд цуглуулсан 280.000 төгрөгийг хулгайлж, хохирогч Д.Б-т нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б-ын мэдүүлэг, гэрч М.Н-ын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...”гэж мэтгэлцэв.
Шүүгдэгч Р.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хор арилсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “... Н- нь манайд учруулсан 380.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.