2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/06768

 

 

 

 

 

 

 

 

                           2025         08          11

                       191/ШШ2025/06768

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ц нэхэмжлэлтэй,

 

1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумд Барилгачин компанид ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомбо овогтой ******* миний бие 1988 оны 05 дугаар сарын 20-ноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Барилга угсралтын трест"-д барилгачнаар ажилласан. Гэтэл 1991 онд Барилга угсралтын трест нь "Барилгачин" компани болж өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архивд байхгүй байна. Одоо тэтгэвэрт орох болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Барилгачин" компанид ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

1.1.             Зарим тушаал нь архиваас гарч ирээгүй, зарим тушаал нь гарч ирсэн. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байсан. Барилгачин компани материалаа архивын газарт өгөөгүй байсан. Нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/хх3/, Үндэсний төв архивын лавлагаа/хх4/, Архивын ерөнхий газрын лавлагаа/хх5/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх6/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар7,41-42/, гэрэл зураг/хх8/, гарын үсгийн баталгаа/хх9-10/, тэргүүний барилгачин үнэмлэх/хх12/, 1988.06.05-ны өдрийн тушаал/хх13-15/

3.                   Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Үндэсний төв архивын лавлагаа/хх21-22/, Хөвсгөл аймгийн архивын хэлтсийн лавлагаа/хх24/, гэрч А.*******, В.******* нарыг асуусан тэмдэглэл /хх29-33//

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр Гомбын ******* /рд:*******/-г 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Барилгачин компанид ажиллаж байсныг сэргээн тогтоож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Г.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумд Барилгачин компанид ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Нэхэмжлэлийн зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч холбогдох тушаал нь олдохгүй байгаа гэж нэхэмжлэлийн зорилгыг тодорхойлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасан шаардлагыг хангаж байна.

 

4.                   Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 23 дугаар оршин суудаг болох нь тус хорооны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 380 дүгээр тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ3/

 

5.                   Нэхэмжлэлийн 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдал тогтоох тухай шаардлагын хувьд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 265116 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд нэхэмжлэгч Гомбын *******гийн эцгийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо зөрөөгүй тохирсон  байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: /хх8/

·         1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Барилга үйлдвэрлэлийн мөрөн пүүсийн харьяа барилга угсралтын 5 дугаар ангид барилгачны ажилд шилжүүлэн томилж ажиллуулав. Хөвсгөл аймгийн БУТ-ын даргын 1991.01.17-ны өдрийн 20 тоот тушаалаар,

·         1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Барилгын 5 дугаар ангийн ажлаас чөлөөлж Барилгачин компанийн мэдэлд шилжүүлэв. Барилгын 5 дугаар ангийн даргын 1992.04.01-ний өдрийн 15 тоот тушаалаар,

·         1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Барилгачин компанийн 1 ангийн ажилчнаар томилж ажиллуулав.  Барилгачин компанийн захирлын 1992.05.20-ны 14 тоот тушаалаар,

·         1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын шинэ хууль үйлчлэх болсон тул дэвтрийг хаав. Компанийн захирлын 1995.01.08-ны өдрийн 02 тоот тушаалаар гэсэн бичилт тус тус хийгдсэн байна. ......................

 

6.                   Гэрч Аюушийн *******, Вандангомбын ******* нар нь 1991 оноос 1994 он хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилгачин компанид Г.*******той хамт ажиллаж байсан гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн боловч гэрчүүд тухайн байгууллагад ажиллаж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно./ХХ29-33/

 

Иймд нэхэмжлэгч Г.*******гийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай холбогдох тушаал авагдаагүй хэдий ч 265116 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хийгдсэн байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

7.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

      ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эмч овогт Гомбын ******* /рд:*******/-г 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Барилгачин компанид ажилтнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД