| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/02569/И |
| Дугаар | 191/ШШ2025/04149 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04149
| 2025 05 12 | 191/ШШ2025/04149 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х******* овогт Ч******* М*******, М******* овогт Г******* Д******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Д.Н******* эх Ч.М*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар охин Д.Н******* 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Д*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Д*******г охин Д.Н уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч Ч.М******* нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү- гэрчилгээний дугаартай тоот хаягт байрлах 62.13 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр худалдаж, Г.Даваасүр******* тухайн орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг тэргүүн ээлжинд өгч, дараа нь Ч.М*******т 5,000,000 төгрөгийг өгч, нийт төлбөрөөс дээр мөнгүүдийг хасаж, үлдсэн үнийн дүн болох 205,000,000 төгрөгөөс банкны зээл, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар, бусад татвар, шимтгэл зэргийг төлж, үлдэх мөнгийг Г.Д*******, Ч.М*******, охин Д.Н нар адил тэнцүү хэмжээгээр хуваан авахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 132,708 төгрөгийг гаргуулж, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М*******т, 62,508 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Оюунцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ