2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04195

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04195

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч ...................... тоот хаягт оршин суух, Б овогт Г.Ө /РД:000000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................... тоот хаягт байрлах Ф ХХК /РД:00000000/-д холбогдох,

 

Ажилласан хугацааны цалинд 10,218,396 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын болон Хүн амын орлогын албан татвар төлүүлэх, 2024 оны 4-р сарын нийгмийн даатгалын суутгалыг 1,750,000 төгрөгөөр шивснийг засварлуулах, ажлаас чөлөөлөгдөн тушаал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ф ХХК-нд 2023.05.08-2024.04.15-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд байгууллагын удирдлага ажилтны өмнө хүлээсэн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс удаа дараа зайлсхийсэн бөгөөд үүнээс үүдэж ажилтан миний нийгмийн баталгаа болон аж амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж зөрчигдсөн, сэтгэлзүйн дарамт шахалтанд орсон ба энэхүү асуудлыг харилцан тохиролцох оролдлогыг маш олон удаа хийсэн ба аргагүй байдалд орсны улмаас 2024.04.22-ны өдөр ажлаас гарах хүсэлт бичиж тухайн байгууллагын захирлын Viber луу илгээж мөн түүний охин Б.А фэйсбүүк чат руу илгээж давхар гар утасны мессеж илгээж баталгаажуулсан ба үүнээс хойш шийдвэрт хүрэхгүй байсан тул найдлага тээн 2024.04.24-ний өдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд өөрийн хүсэлтийг гаргасан. Миний бие тухайн байгууллагад ажил хүлээлцэх шалтгаанаар 2024.05.09, 2024.05.10-ны өдрүүдэд очсон бөгөөд байгууллагын захирал Б.Б нь ажилчдын өмнө үг хэлээр доромжлох, ажлын чиг үүрэгт заагдаагүй ажлуудыг нэхэж шаардан, ... дарамт шахалтыг үзүүлсэн. Миний бие өөрийн хариуцаж байсан ажлын хүрээнд тухайн байгууллагын ажил хүлээлцэх актын дагуу бүх ажлыг 2024.05.10-ны өдөр бүрэн хүлээлгэн өгч ажил хүлээлцэх акт дээр харилцан гарын үсэг зуралцсан. ... Миний бие тухайн байгууллагын захирлаас шалтгаалан цалингийн зээл хүсэх, ажилгүйдлийн тэтгэмж авах, шинээр ажлын байр хайх боломж зэрэг надад үүссэн хохирол их байгаа учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.2024.04.01-ний өдрөөс 2024.04.15-ны өдрийг дуустал ажилласан хугацааны цалин 2,175,000 төгрөг, 2024.04.16-ны өдрөөс хойш ажил олгогчдоос шалгаалан ажилгүй байсан, мөн ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх боломж байгаагүй тул дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэх өдөр хүртэл хугацааны цалин болох 4,350,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,693,396 төгрөг,

2.2023 оны 5-р сараас 2024.05-р сарыг дуустал нийт ажилласан хугацааны цалин хөлснөөс суутгасан шимтгэлийг холбогдох байгууллагад тушаах өдрийг тодорхой болгуулах,

3.2024.04-р сарын нийгмийн даатгалын суутгалыг 1,750,000 төгрөгөөр шивсэн байгаа тул засварлуулах,

4.Дээрх шийдвэрлэгдээгүй асуудлууд эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргуулах... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Г.Ө, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

 

1.Нэхэмжлэгч Г.Ө нь шүүхэд 2024.04.01-ний өдрөөс 2024.04.15-ны өдрийг дуустал ажилласан хугацааны цалин 2,175,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2024.06.23-ны өдөр нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн.

2.Ээлжийн амралтын мөнгө 3,693,396 төгрөг гаргуулахыг хариуцагч 2024.06.27-ны өдөр хариуцагч нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн.

3.2024.04.16-ны өдрөөс хойш ажил олгогчоос шалтгаалан ажилгүй байсан мөн ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх боломж байгаагүй тул дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэх өдөр хүртэл хугацааны цалин буй 4,350,000 төгрөг. Энэхүү хугацаанд 2024.04.16-2024.05.15-ны өдрүүд хамаарна. Шаардлагын хувьд хариуцагч 2,000,000 төгрөгийг 2025.05.13-ны өдрөөс 2025.07.20-ны өдрийн дотор шилжүүлэх, нэхэмжлэгч 2,350,000 төгрөгөөсөө татгалзаж байгаа болно.

4.Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь шаардлага буюу 2023.05 сараас 2024.05 сарыг дуустал нийт ажилласан хугацааны цалин хөлснөө суутгах шимтгэлийг /НДШ, ХАОАТ/ холбогдох байгууллагад тушаах өдрийг тодорхой болгуулах шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч татгалзаж байгаа болно.

5.Нэхэмжлэлийн шаардлагын 3 дах шаардлага буюу 2024.4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн даатгалын суутгалыг 1,750,000 төгрөгөөр шивсэн байгаа тул засварлуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байгаа болно.

6.Нэхэмжлэлийн шаардлагын 4 дэх шаардлага болох Дээрх шийдвэрлэгдээгүй асуудлууд эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байгаа болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалинд 10,218,396 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын болон Хүн амын орлогын албан татвар төлүүлэх, 2024 оны 4-р сарын нийгмийн даатгалын суутгалыг 1,750,000 төгрөгөөр шивснийг засварлуулах, ажлаас чөлөөлөгдөн тушаал гаргуулах тухайнэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Г.Ө нь шүүхэд 2024.04.01-ний өдрөөс 2024.04.15-ны өдрийг дуустал ажилласан хугацааны цалин 2,175,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2024.06.23-ны өдөр нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн, ээлжийн амралтын мөнгө 3,693,396 төгрөг гаргуулахыг хариуцагч 2024.06.27-ны өдөр хариуцагч нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн, 2024.04.16-ны өдрөөс хойш ажил олгогчоос шалтгаалан ажилгүй байсан мөн ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх боломж байгаагүй тул дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэх өдөр хүртэл хугацааны цалин буй 4,350,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг хариуцагч нь 2025.05.13-ны өдрөөс 2025.07.20-ны өдрийн дотор шилжүүлэх, нэхэмжлэгч 2,350,000 төгрөгөөсөө татгалзаж, 2023.05 сараас 2024.05 сарыг дуустал нийт ажилласан хугацааны цалин хөлснөө суутгах шимтгэлийг /НДШ, ХАОАТ/ холбогдох байгууллагад тушаах өдрийг тодорхой болгуулах шаардлагыг хариуцагч бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 2024.4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн даатгалын суутгалыг 1,750,000 төгрөгөөр шивсэн байгаа тул засварлуулах, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж талууд харилцан тохиролцон эвлэрчээ.

 

Хариуцагч Ф ХХК-иас 2024.09.10-ны өдөр Д.М-д 1 жилийн хугацаатай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 10/24 дугаартай итгэмжлэл олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.20-ны өдөр төлсөн 178,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф ХХК-иас эвлэрсэн үнийн дүн 2,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 49,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Ф ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалинд 10,218,396 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татвар төлүүлэх, 2024 оны 4-р сарын нийгмийн даатгалын суутгалыг 1,750,000 төгрөгөөр шивснийг засварлуулах, ажлаас чөлөөлөгдөн тушаал гаргуулах тухай Г.Ө-ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024.04.01-ний өдрөөс 2024.04.15-ны өдрийг дуустал ажилласан хугацааны цалин 2,175,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,693,396 төгрөг, 2023.05 сараас 2024.05 сарыг дуустал нийт ажилласан хугацааны цалин хөлснөөс суутгах шимтгэлийг /НДШ, ХАОАТ/ холбогдох байгууллагад тушаах өдрийг тодорхой болгуулах шаардлагуудыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч нь 2024.04.16-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацаа мөн ажилгүйдлийн тэтгэмж 4,350,000 төгрөгийн шаардлагаасаа 2,350,000 төгрөг болон 2024.4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн даатгалын суутгалыг 1,750,000 төгрөгөөр шивсэн байгааг засварлуулах, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргуулах шаардлагуудаасаа тус тус татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч нь 2025.05.13-ны өдрөөс 2025.07.20-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ф ХХК-иас тэмдэгтийн хураамжид 49,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.20-ны өдөр төлсөн 178,445 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА