2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/06775

 

 

 

2025        08          11

 

191/ШШ2025/06775

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,

 

Нэхэмжлэгч: Б.Н гийн нэхэмжлэлтэй,

 

Б.******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр facebook зарын дагуу обуд зарна солино гэсэн ******* гэдэг ******* утасны дугаартай залуутай холбогдож асуухад миний обуд жоохон сэвтэйгээс өөр асуудалгүй гэж хэлсэн. Бид уулзаж би өөрийн машинд явж байсан 4 ширхэг 6 stock оригиналь обудыг уг хүний хуучин хятад обудаар солихоор болж тэр залуу эхэлж миний обудыг машиндаа тавиад яваад өгсөн. Би тэр хүний обудыг дугуйндаа угсруулах гэсэн 4 ширхэг обудыг 2 ширхэг нь хагархай цуурхай байсан. Би араас нь залгаж обуд чинь цуурхай муу юм байна чи зүгээр гэж хэлсэн больё гэсэн. Би яг одоо хөдөө Баянхонгор гараад явж байна ирээд сольё гэсэн. Тэр өдрөөс хойш холбогдоход элдэв шалтаг тоочиж өдийг хүрлээ. Би цагдаад хандахад шүүхээр яв гэсэн. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад гэрийн хаяг тодорхойгүй байна гээд буцаасан. Энэ хүний нэр утасны дугаар байгаагаас өөр гэрийн хаяг тодорхой биш болохоор *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* би *******д эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. *******тэй холбоо тогтоосон учир эрэн сурвалжлах шаардлагагүй хэмээн үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч Б.******* нь Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.         Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд ийнхүү татан авсныг хуульд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгоно.

4.         Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас *******ийн ******* /рд:*******/-гийн оршин суугаа хаягийг лавлагааг шаардан гаргуулсан.

Б.******* нь *******,*******,,од оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээллийн солилцооны ХУР системийн  лавлагаагаар тогтоогдсон.

5. Улмаар нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******тэй холбоо тогтоосон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар энэхүү хүсэлтийг гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.                   Нэхэмжлэгч Б.******* нь Б.*******ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Захирамжид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД