| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0147/э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Э.Ц, Н.Н/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Энхбатын Цэрэнхүү, Хатагид Намсрайжавын Наранбаатар нарт холбогдох эрүүгийн 201525030027 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. овгийн, 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 34 дүгээр гудамжны 597 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
2. овгийн, 1976 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гантигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол СОТ-3-2 дугаар байрны 11 тоотод оршин суух хаягтай,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Э.Ц, Н.Ннар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын гадна байсан иргэн Б.Эрдэнэбатын 07-15 УНГ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины дугуйн тагийг авч 618.820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Цэрэнхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шүүгдэгч Н.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би калфак үнэтэй байдаг энийг авъя гэж хэлээгүй. Та надаас калфак зарж чадах уу гэхэд чадна гэсэн. Тэгээд 8000 төгрөгөөр зарсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Эрдэнэбат нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн үед өөрийн эзэмшлийн 07-15 УНГ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашинаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор зах явж, захын урд талд машинаа зогсоогоод зах орж мах аваад гарч ирэхэд миний машины 4 дугуйны таг буюу калпакыг хулгай хийгээд автобусны буудлын орчим 4 этгээд явж байна гэж хажууд зогсож байсан машины жолооч хэлэхээр нь хойноос нь хөөж очиж тэдний нэг Цэрэнхүү гэдэг этгээдийг барьж цагдаагийн хэлтэст дуудлага өгөхөд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар аваад явсан. Би Хэт моторс ХХК дээр очиж захиалга өгч, үнийн санад авахад нэг ширхэг дугуйн таг нь 142.830 төгрөг 4 ширхэг нь 571.320 төгрөг, НӨАТ татвар 10 хувь ороод 628.452 төгрөг болж байсан. Ийм болохоор би дээрх этгээдүүдээс 628.452 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ /хх-9-10/.
Гэрэгэ Эстимэйт ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-30/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэх хуудас /хх-37-38, 66-67, 95-96/, тээврийн хэрэгсэлд үзлэг тэмдэглэл /хх-77-78/,
Хохиролын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-145-146/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Ц, Н.Ннар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын гадна байсан иргэн Б.Эрдэнэбатын 07-15 УНГ улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины дугуйн тагийг авч 618.820 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Ц, Н.Ннарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эрдэнэбатын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэснийг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ...” гэснийг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц, Н.Ннарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Ц, Н.Ннарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны үйлдэгдсэн бөгөөд цаг хугацааны хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Бэсүд овгийн Энхбатын Цэрэнхүү, Хатагид Намсрайжавын Наранбаатар нарт холбогдох эрүүгийн 201525030027 дугаартай хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан нийт 618.820 төгрөгөөс шүүгдэгч Н.Наранбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Цэрэнхүү нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 310.000 төгрөгийг, тус тус хохирогч Б.Эрдэнэбатад хүлээлгэн өгсөн байна.
Иймд шүүгдэгч Э.Цэрэнхүүг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Харин шүүгдэгч Н.Наранбаатараас үлдэх 210.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Цэрэнхүү нь хохирогчид 310.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Цэрэнхүү нь нийт 11 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Н.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц, Н.Ннарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Бэсүд овгийн Э.Ц, Н.Нр нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Бэсүд овгийн Энхбатын Цэрэнхүү, Хатагид Намсрайжавын Наранбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Наранбаатараас 210.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эрдэнэбат /РД: ЧЛ48032473/-д олгосугай.
5. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН