Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

............... ХХК-ийн ............... салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч С................, Д................

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

............... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00943 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ............... ХХК-ийн ............... салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С................, Д................ нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 20.710.084.31 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б................, Э................, хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................, прокурор Ц................, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ............... ХХК-ийн ............... салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч ............... овогтой ..............., хамтран зээлдэгч Дашзэвэг овогтой ............... нар нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ...............ны ............... салбараас 130000807373 тоот зээлийн гэрээ байгуулан 19.280.000 /арван есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн цалин барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ............... овогтой ..............., Дашзэвэг овогтой ............... нар нь зээлийн гэрээний 3.2.1 3.2.8 дэх заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. 2018 оны 05 дугаар сарын 30 болон 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл тус тус хүргүүлсэн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 1051 хоног хугацаа хэтэрсэн. Зээлийн гэрээний 6.2 заалтыг үндэслэн банк гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 14 581.962.05 төгрөг, зээлийн хүү 6.128.122.26 төгрөг нийт 20.710.084.31 төгрөг. Мөн шүүхтэй холбогдон гарах зардлыг С................, Д................ нараас гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж 326.525 /Зуун жаран найман мянга таван зуун тавь/ төгрөг. Шүүх хурал болтол хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны №130000807373 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нийт 4 удаагийн гэрээгээр хүлээсэн үүрэг 20.710.084.31 төгрөг болсон ба хүүний төлбөрт нэмэгдүүлсэн хүү багтсан. Шүүх хурал болох хүртэл хугацааны хүүг нэмж нэхэмжлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа гэв.

Хариуцагч С................ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...............ны ............... салбараас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг хасаагүй байгааг гайхаж байна. Банк зээлийн төлбөрийг эхэлж хүү, нэмэгдүүлсэн хүү авч байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн одоогоор Ковид цар тахлын нөхцөл байдлаас хамаарч зээлийг бүгдийг нь нэг дор эргүүлэн төлөх боломжгүй байгаа тул хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие цалингийн зээлийн гэрээ хийхдээ даатгал хийлгэж байсан ба тус даатгалын гэрээг ............... надад өгөөгүй, тус даатгалын төлбөрөөр уг зээлийг хаах боломжтой байхад надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан болтол хугацааны хүүг мөн нэхэмжилж байгаа тул одоо тайлбар гаргах боломжгүй, тухайн үед тэр талаарх тайлбараа хуульд заасан хугацаанд гаргаж өгөх болно. Миний зээлийн хүү, хугацааны талаар банканд гаргасан хүсэлтийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна. Зээлийн гэрээний хугацааг цуцлах талаар хэлж байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д................ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...............ны ............... салбараас гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй, цалингийн зээл аваагүй, нөхрийн цалингийн зээлийг надад өгөөгүй өгөх ч боломжгүй юм. Ямар ч банк нөхрийн цалингийн зээлийг эхнэрт өгдөггүй атлаа надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь мэдэгдэхгүй, зээлийн дансны хуулга Д................ын нэр дээр байдаггүй бөгөөд зээлийн мөнгийг түүнд олгоогүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус иймээс Д................д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхэд төрийг төлөөлж, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц................ шүүхэд гаргасан санал, дүгнэлтдээ:

...............ны ............... салбараас С................, Д................ нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 20 710 084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Банкнаас зээл олгох гэрээгээр банк зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаагаар уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байдаг. Анх С................, Д................ нар нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан ...............ны ............... салбараас нийт 19 280 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үндсэн зээлдэгчээр С................, хамтран зээлдэгчээр Д................ нар оролцсон. Зээлийн гэрээ нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан. Гэтэл С................ нь 2018 оны 06 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Тийм учир ............... нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үндсэн зээлийн төлбөрт 14 581.962 төгрөг, хүүгийн төлбөрт 5.662.109 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 466.012 төгрөг нийт 20.710.084 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Банк нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна гэсэн агуулга бүхий зүйлийг нэхэмжлэлийн утга хэсэгт дурдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа юм байна. Шүүх хуралдаан болох хүртэл хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжлээгүй байна. Зээлийн гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт дэмжиж оролцож байна. Зээлдэгчтэй 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 19.280.000 төгрөгийг авсан болох нь бичгээр хийгдсэн зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд зээлдэгчийн зээлийн дансанд мөнгө шилжсэнээр зээлийг олгосонд тооцдог. Зээлдэгч ...............н ............... дахь 130000807348 дугаартай дансанд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагч Д................ нь энэ мөнгийг аваагүй, түүний зээлийн дансанд уг мөнгө шилжээгүй гэж үзэж уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Д................ нь уг гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтэд 19.280.000 төгрөгийн зээл олгож байгаа талаар бичигдсэн. Хамтран зээлдэгч Д................ нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэг, Банк эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар хамтран зээлдэгчийн зээлийн дансанд дээрх мөнгийг шилжүүлэх үүрэггүй. Харин үндсэн зээлдэгчийн дансанд мөнгийг шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно. Иргэний хуулийн 451.1., 451.2., 42.1., 42.2., дахь хэсгүүдэд тус тус зааснаар зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нараас 20.710.084 төгрөгийг гаргуулан ...............ны ............... салбарт олгох нь зүйтэй байна гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэв.

............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00943 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 160 дугаар зүйлийн 160.1.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг баримтлан хариуцагч С................ас 12.692.035.78 /арван хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга гучин таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг, хариуцагч Д................аас 7.552.035.78 /долоон сая таван зуун тавин хоёр мянга гучин таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-ний ............... салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 466.012.75 /дөрвөн зуун жаран зургаан мянга арван хоёр төгрөг далан таван мөнгө/ төгрөг болон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326.525 /гурван зуун хорин зургаан мянга таван зуун хорин тав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С................ас 218.022.57 /хоёр зуун арван найман мянга хорин хоёр төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг, хариуцагч Д................аас 135.782.57 /нэг зуун гучин таван мянга долоон зуун наян хоёр төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-ний ............... салбарт олгож шийдвэрлэв.

Хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ давж заалдсан гомдолдоо:

...............ны нэхэмжлэлтэй С................, Д................ нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ...............н өмгөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан хэлэлцэж ............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 943 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн ихэнх шаардлагыг хангаж шийдвэрлэснийг 2021.11.01-ний өдөр гардаж аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:Хариуцагч Д................аас гаргуулахаар шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах гомдлыг гаргаж байна. хариуцагч Д................ нь ...............н цалингийн зээлийг барьцаалан зээл авах боломжгүй бөгөөд зээлийн гэрээг анх байгуулж, ............... болон С................ нарын хооронд зээлийн харилцаа үүсэх үед гэрээнд оролцож, ямар нэг үүрэг хүлээгээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь 2017.04.27-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээр 2014.10.14-ны өдрийн зээлийн гэрээг анхлан байгуулсан уг зээлийн гэрээний үлдэгдэл төлөгдөж дуусгаагүй байхад 2015.04.17-ны өдрийн зээлийн гэрээ, 2016.11.05-ны өдрийн зээлийн гэрээ, 2017.04.27-ны өдрийн зээлийн гэрээгээр нэмж зээл олгосон нь тус хэрэгт авагдсан ...............н депозит дансны хуулгаар нотлогдож байна. Энэ нь ............... болон Д................ын нарын хооронд анхнаасаа үүрэг үүсээгүй нотолж байх ба уг зээлийн харилцаа анх үүссэн 2014.10.14-ний өдрийн зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, Д................ын зээлийн дансанд гүйлгээ хийгээгүй, зээл олгосноо нотлоогүй байхад анхан шатны шүүх Д................аас 7.552.035 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017.04.127-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэж гаргасан. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж тусгайлан заасны дагуу ............... нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг ............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад 2021.02.24-ний өдрийн 964 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн ба уг нэхэмжлэлийн хүрээнд талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Ингэж байж анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116дугаар зүйлийн 116.2,116.3,118дугаар зүйлийн 118.4-д тус тус нийцнэ. Гэтэл шүүхээс 2014.10.14-ны өдрийн зээлийн гэрээ нотлох баримтаар авагдаагүй, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд хэрэгт авагдаагүй, зээлийн харилцаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нотлогдохгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрх, 25.2-т заасан нэхэмжлэгчийн үүрэг, 38 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад хэт нэг талыг барьж С................д холбогдох нэхэмжлэгчийн нотлогдоогүй шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгож байгаа нь үндэслэл муутай болсон байна. Тодруулбал Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт нь тусгай ангид заасан үүргийн төрлүүдэд шууд хамаарч үйлчлэх бол, дээрх 282 дугаар зүйл нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасан “зээлийн гэрээ”-нд хамаарах зохицуулалтыг хуулийн ерөнхий ангийн зохицуулалт мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага ...............наас С................д зээл олгосон гэх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан гэрээний тусгай төрөлд хамаарч байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний төрлөөс өөрөөр зохицуулсан байгааг анхан шатны шүүх анхаарахгүйгээр уг нэхэмжлэлийн хангах үндэслэл болгож тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай байна. Иймээс ............... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 142/ШШ2021/00943 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ............... ХХК-ийн ............... салбар нь хариуцагч С................, Д................ нарт холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үндсэн төлбөр 14.581.962.05 төгрөг, зээлийн хүү 5.662.109.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466.012.75 төгрөг, нийт  20.710.084.31 төгрөг гаргуулах,  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.

Шүүх хэргийг хариуцагч С................ас 12.692.035.78 төгрөг, хариуцагч Д................аас 7.552.035.78 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...............  ХХК-ний ............... салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 466.012.75 төгрөг,  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ............... ХХК, хариуцагч С................, Д................ нарын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдан өмнөх зээлийн үлдэгдэл 9.280.000 төгрөг дээр нэмж 10.000.000 төгрөгийн зээл олгосноор нийт зээлийн хэмжээ 19.280.000 төгрөг болсон бөгөөд жилийн 15.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн орлого гэрийн тавилга, эд хогшил барьцаалжээ.

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч ...............н ...............ны 130000807373 дугаар  дансанд нэмж авсан зээлийн 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ийн  давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хариуцагч Д................ыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцоогүй гэдгийг талууд тайлбараараа нотолж байгаа ба харин үлдсэн 3 гэрээнд хамтран зээлдэгч ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ.

2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн  гэрээнүүд бүгд цалингийн зээл байх ба хариуцагч ...............н цалинг барьцаалан олгосон зээлүүд нь хариуцагч ...............н хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг байх тул  хариуцагч Д................ыг хамтран зээлдэгч гэж үзэж үүрэг хүлээлгэх боломжгүй юм.

Хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ийн  “.................. болон Д................ын нарын хооронд анхнаасаа үүрэг үүсээгүй...,” “... Д................ын зээлийн дансанд гүйлгээ хийгээгүй, зээл олгосноо нотлоогүй байхад анхан шатны шүүх Д................аас 7.552.035 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” гэсэн давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч С................ нь шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа “... нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ . Иймд хариуцагч Д................д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ. Иймд хариуцагч С................ас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үндсэн төлбөр 14.581.962.05 төгрөг, зээлийн хүү 5.662.109.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466.012.75 төгрөг, нийт  20.710.084.31 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............... ХХК-ийн ............... салбарт олгох нь зүйтэй байна.

Талуудын хооронд нийт 4 удаагийн  зээлийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч талаас  2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн,  2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг нотлох баримтаар  шүүхэд гаргаж өгсөн ба хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ нь “...уг зээлийн харилцаа анх үүссэн 2014.10.14-ний өдрийн зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдолд гаргаж байгаа боловч хавтас хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 17 ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2.570.000 төгрөг байсан болох нь  тогтоогдож байх тул тухайн гэрээ заавал хэрэгт байх ач холбогдолгүй болно.  

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд хариуцагч Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 135.783 төгрөг, 218.023 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1................ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/00943 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг”... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 160 дугаар зүйлийн 160.1.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг баримтлан хариуцагч С................ас 12.692.035.78 /арван хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга гучин таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг, хариуцагч Д................аас 7.552.035.78 /долоон сая таван зуун тавин хоёр мянга гучин таван төгрөг далан найман мөнгө/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-ний ............... салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 466.012.75 /дөрвөн зуун жаран зургаан мянга арван хоёр төгрөг далан таван мөнгө/ төгрөг болон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...”  гэснийг ”... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 160 дугаар зүйлийн 160.1.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар хариуцагч С................ас 20.710.084.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-ний ............... салбарт олгож, хариуцагч Д................д холбогдох хэсэг, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дах заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326.525 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С................ас 218.022.57 төгрөг, хариуцагч Д................аас 135.782.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-ний ............... салбарт олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326.525 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С................ас 261.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-ний ............... салбарт олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ...............н өмгөөлөгч бөгөөд хариуцагч Д................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М................ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 353.806 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨ