| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0621/Э |
| Дугаар | 686 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Аад холбогдох 1806 03088 0613 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг шүүхийн харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 дугаар сарын -ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн дугаар хороо, дүгээр хорооллын дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, С.А /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.А нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын туннель орчимд иргэн Э.Отгон-Эрдэнийг зодож баруун гарын савхан ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Отгон-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Отгон-Эрдэнийн өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед найз Гантулгатай Арслантай гүүрний зүүн урд байрлах “ЦЕ” бааранд уулзаж 0,6 литрийн “Жиин" нэртэй 47 градустай согтууруулах ундаа 2-лаа хувааж уугаад бид 2 нилээд халж, найз Төртүвшин рүү утсаар залгаж, бид 2-г аваач гэж хэлж Төртүвшин ирээд бид 3 хамт баарнаас гарч, Сансарын “Моника” баар орж 0,5 литрийн 3 ширхэг “Нийслэл” пиво авч уугаад, тэндээсээ гэртээ харихаар 01 цагийн үед авто замын баруун тийшээ гарч явтал намайг Приус 20 маркийн автомашин дайрах шахан өнгөрч, би араас нь дайрлаа гээд хараахад дотроос нь үл таних залуу бууж ирж, намайг заамдан авахад Төртүвшин ирж салгахад бид 2 хэрэлдэн маргалдаад өнгөрсөн. Ингээд “Хаан хуушуур” орчим явган явахад дахин нөгөө залуутай гудамжинд таарч дахин маргалдахад нөгөө үл таних Анхбат гэх бүдүүн залуу намайг гэдэс рүү хөлөөрөө жийж унагаад хөлөөрөө нүүр лүү өшиглөхөөр нь би баруун гараараа хаахад гарыг маань өшиглөж, зүүн мөр лүү мөн хөлөөрөө өшиглөн, хамт явсан залуус манай 2 найз Төртүвшин, Гантулга 2-той мөн маргалдаж, намайг салган тэднээс авч найз Төртүвшин цагдаа дуудаж нөгөө бүдүүн залуу найзуудынхаа хамт алга болсон. Хэрэг болох үед Анхбат нь намайг газар жийн унагааж, толгой руу хөлөөрөө өшиглөн, би гараараа толгойгоо хамгаалж, хэдэн хүн цохиод байсныг би хараагүй, мөн хэрэг болох үед би согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн байсан, зарим үйл явдалыг санаад заримыг нь санахгүй байгаа ба найз Төртүвшингээс асуухад Анхбат гэх бүдүүн залуу намайг ганцаараа цохиж өшиглөсөн гэж хэлсэн... Би Анхбатаас хохирол эмчилгээний зардал 900,000 төгрөг нэхэмжилж түүнийгээ 5959044792 дугаартай Хаан банкны дансаар хохиролоо барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Төртүвшингийн өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 24 цагийн үед найз Отгон-Эрдэнэ, Гантулга нар намайг утсаар “ЦЕ” бааранд байна гэж хэлж дуудан, би Арслантай гүүрний дэргэдэх бааранд орж, бид 0,5 литрийн пиво авч, манай 2 найз нилээд уугаад согтсон байсан учир би уугаагүй, тэр 2-г гэрт нь хүргэж өгөхөөр Сансарын зам хөндлөн гарах үед Приус-20 маркийн автомашин Отгон-Эрдэнийг дайрах шахаад гарахаар нь Отгон-Эрдэнэ дайрлаа шүү дээ гээд бархираад зам гараад явж байтал үл таних залуу ирж Отгон-Эрдэнийг чи сая юу гэсэн бэ гээд тэр 2 хороондоо маргалдан хэрэлдэж заамдалцаад салсан. Ингээд бид 3 туннелээс хойш явган гарч явтал нөгөө бүдүүн залуу дахин таарч Отгон-Эрдэнэтэй дахин маргалдаж Отгон-Эрдэнийг нэг мэдсэн газар унагаад өшиглөн цохиж харагдан, би очиж салган цагдаа дуудаж, нөгөө залуу яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4606 дугаартай дүгнэлтэд:
“1. Э.Отгон-Эрдэнийн биед баруун гарын алганы 5-р ясны далд хугарал, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Аын яллагдагчаар өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 01 цагийн үед шөнийн захын орчимд найз Мишээл, Тулга нарын хамт таксинд гар өргөн сууж “Хаан хуушуур” орохоор явж байтал Сансарын зам дээр үл таних согтуу залуу машинд дайруулан алдаж зам руу орж ирээд жолооч гэнэт тормос дарж, би урд сандалаа толгойгоороо мөргөөд цааш хөдлөхөд нөгөө согтуу явган зорчигч пизда дайрчихваа гээд харааж, би таксийг зогсоон бид 3 буугаад би очиж, чи машинд дайрууллаа гэж хэлэхэд өөдөөс олон юм яриад байхаар нь би түлхээд түүнтэй хамт явсан нэг залуу бид 2-г салган, би буцаж 2 найз дээрээ ирээд бид 3 “Хаан хуушуур” орж хуушуур идээд, би түрүүлж гарч гадаа тамхи татаж байтал нөгөө машинд дайруулах шахсан согтуу залуу буюу Отгон-Эрдэнэ гүдамжинд дахин таарч над руу ирэн мөн олон юм яриад байхаар нь чи цаашаа яв гэтэл явахгүй агсараад байхаар нь би хавсарч газар унаган 2-3 удаа хөлөөрөө өшиглөхөд мөн хажууд нь байсан залуу найзыгаа аваад одоо явлаа гээд явсан. Ингээд би гэртээ харихаар явсан... Хохирогч Э.Отгон-Эрдэнийн биед хүндэвтэр хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. “Хаан хуушуур”-ын гадаа найз Мишээл, Тулга нар гарч ирэн намайг салгасан ба манай 2 найз Отгон-Эрдэнийн биед халдаагүй. Харин би халдсан. Отгон-Эрдэнэ нь хохирол, эмчилгээний зардал 900,000 төгрөг нэхэмжилж, би үүнийг Хаан банкны дансаар Отгон-Эрдэнд шилжүүлсэн. Өөр нэхэмжилсэн зүйл байхгүй, би уучлалт гуйж бид эвлэрсэн. Би дээрх үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм дутагдал гаргахгүй төлөв томоотой байна” гэх мэдүүлэг /хх.38-40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.А нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын туннель орчимд иргэн Э.Отгон- Эрдэнийг зодож баруун гарын савхан ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Отгон-Эрдэнийн өгсөн: “... Ингээд “Хаан хуушуур” орчим явган явахад дахин нөгөө залуутай гудамжинд таарч дахин маргалдахад нөгөө үл таних Анхбат гэх бүдүүн залуу намайг гэдэс рүү хөлөөрөө жийж унагаад хөлөөрөө нүүр лүү өшиглөхөөр нь би баруун гараараа хаахад гарыг маань өшиглөж, зүүн мөр лүү мөн хөлөөрөө өшиглөн, хамт явсан залуус манай 2 найз Төртүвшин, Гантулга 2-той мөн маргалдаж, намайг салган тэднээс авч найз Төртүвшин цагдаа дуудаж нөгөө бүдүүн залуу найзуудынхаа хамт алга болсон. Хэрэг болох үед Анхбат нь намайг газар жийн унагааж, толгой руу хөлөөрөө өшиглөн, би гараараа толгойгоо хамгаалж, хэдэн хүн цохиод байсныг би хараагүй, мөн хэрэг болох үед би согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн байсан, зарим үйл явдалыг санаад заримыг нь санахгүй байгаа ба найз Төртүвшингээс асуухад Анхбат гэх бүдүүн залуу намайг ганцаараа цохиж өшиглөсөн гэж хэлсэн... Би Анхбатаас хохирол эмчилгээний зардал 900,000 төгрөг нэхэмжилж түүнийгээ 5959044792 дугаартай Хаан банкны дансаар хохиролоо барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Төртүвшингийн өгсөн: “... тэр 2-г гэрт нь хүргэж өгөхөөр Сансарын зам хөндлөн гарах үед Приус-20 маркийн автомашин Отгон-Эрдэнийг дайрах шахаад гарахаар нь Отгон-Эрдэнэ дайрлаа шүү дээ гээд бархираад зам гараад явж байтал үл таних залуу ирж Отгон-Эрдэнийг чи сая юу гэсэн бэ гээд тэр 2 хороондоо маргалдан хэрэлдэж заамдалцаад салсан. Ингээд бид 3 туннелээс хойш явган гарч явтал нөгөө бүдүүн залуу дахин таарч Отгон-Эрдэнэтэй дахин маргалдаж Отгон-Эрдэнийг нэг мэдсэн газар унагаад өшиглөн цохиж харагдан, би очиж салган цагдаа дуудаж, нөгөө залуу яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4606 дугаартай дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Аын яллагдагчаар өгсөн: “... Сансарын зам дээр үл таних согтуу залуу машинд дайруулан алдаж зам руу орж ирээд жолооч гэнэт тормос дарж, би урд сандалаа толгойгоороо мөргөөд цааш хөдлөхөд нөгөө согтуу явган зорчигч пизда дайрчихваа гээд харааж, би таксийг зогсоон бид 3 буугаад би очиж, чи машинд дайрууллаа гэж хэлэхэд өөдөөс олон юм яриад байхаар нь би түлхээд түүнтэй хамт явсан нэг залуу бид 2-г салган, би буцаж 2 найз дээрээ ирээд бид 3 “Хаан хуушуур” орж хуушуур идээд, би түрүүлж гарч гадаа тамхи татаж байтал нөгөө машинд дайруулах шахсан согтуу залуу буюу Отгон-Эрдэнэ гүдамжинд дахин таарч над руу ирэн мөн олон юм яриад байхаар нь чи цаашаа яв гэтэл явахгүй агсараад байхаар нь би хавсарч газар унаган 2-3 удаа хөлөөрөө өшиглөхөд мөн хажууд нь байсан залуу найзыгаа аваад одоо явлаа гээд явсан. Ингээд би гэртээ харихаар явсан... Хохирогч Э.Отгон-Эрдэнийн биед хүндэвтэр хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. “Хаан хуушуур”-ын гадаа найз Мишээл, Тулга нар гарч ирэн намайг салгасан ба манай 2 найз Отгон-Эрдэнийн биед халдаагүй. Харин би халдсан. Отгон-Эрдэнэ нь хохирол, эмчилгээний зардал 900,000 төгрөг нэхэмжилж, би үүнийг Хаан банкны дансаар Отгон-Эрдэнд шилжүүлсэн. Өөр нэхэмжилсэн зүйл байхгүй, би уучлалт гуйж бид эвлэрсэн. Би дээрх үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм дутагдал гаргахгүй төлөв томоотой байна” гэх мэдүүлэг /хх.38-40/,
Шүүгдэгч С.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
С.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч С.А нь хохиролд 900.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Отгон-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Аыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
С.Аад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч С.Аад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацааанд, сар тутамд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
С.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Аад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, С.Аад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. С.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР