Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

Б.Э холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

         прокурор Т.Түмэнжаргал,

      шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Сайханаа /цахимаар/,

        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,

      Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э холбогдох 2317000970029 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн,******* овогт******* Энхмандах 1 оны - дугаар сарын -ний өдөр Дорноговь аймгийн С суманд төрсөн, - настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ц суманд үйл ажиллагаа явуулах “М” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл , Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - тоотод оршин суух, /улсын бүртгэлийн лавлагаагаар Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - тоотод хаягийн бүртгэлтэй/, /РД: /

       урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар,

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх

         Яллагдагч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн - сумын - дугаар баг, - байрны - тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гар утас  засварын төв рүү нэвтэрч, улмаар тухайн гар утас засварын төвийн лангуу  дээр байсан Samsung A-50, Samsung note-8, Iphone-7, Iphone-8,  Iphone-7 /хар/, Iphone-8 plus,  Samsung A-90 тус тус загварын 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 350 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

       Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Б.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.О учирсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ш тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Iphone-8 маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч Д.О буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 332 320 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч Б.Э гаргуулж улсын орлого болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

      1. Шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б.Э хувийн байдалд дүгнэлт хийхэд тэрээр урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба хамгийн сүүлд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ХМЗ/36 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон байхад өөрийн засрал хүмүүжилд дүгнэлт хийхгүйгээр шүүхээс тогтоосон дээрх хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул өмгөөлөгч Э.Сайханаагаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэжээ. Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно. Мөн шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулахад хуулиар хориглоогүй болно.

      2. шийтгэх тогтоолд: Иргэний нэхэмжлэгч Д.Ш гэрчээр мэдүүлсэн “...шаргал өнгийн Iphone маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгэхээр нь би гар утсаа хэдэн төгрөгөөр зарах юм надад 280 000 төгрөг байна гэтэл тэр залуу байгаа мөнгөндөө худалдаж ав гээд надад гар утсаа 280 000 төгрөгөөр худалдсан. ...” гэх мэдүүлгээр няцаагдаж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э 280 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Ш олгуулахаар шийдвэрлэв гэжээ. Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Iphone-8 маркийн гар утсыг 280 000 төгрөгөөр зараагүй. Харин тэр хүн надад нэрмэл архи, айраг өгсөн. Би иргэний нэхэмжлэгч Д.Ш 280 000 төгрөг төлөхгүй” гэж мэдүүлдэг. Иргэний нэхэмжлэгч Д.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй мөн шүүгдэгч Б.Э Iphone-8 маркийн гар утасны үнэ 280 000 төгрөгийг өгсөн гэх үйлдлээ нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд шүүгдэгч Б.Э оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж, иргэний нэхэмжлэгч Д.Ш 280 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

     Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө адилхан саналтай байна гэв.

    Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас иргэний нэхэмжлэгч Д.Ш мэдүүлгийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Д.Ш мэдүүлэгт юу авагдсан юм бэ гэхээр тухайн гар утсыг Б. өөрт нь 280 000 төгрөгөөр зарсан гэж тодорхой мэдүүлдэг. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э баталж хэлсэн. Анхан шатны шүүхээс Б.Э ял оногдуулахдаа урьд 2 удаагийн эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгүүлж байсан. Хамгийн сүүлд 2022 онд ял шийтгүүлээд тухайн ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан буюу 6 сар 23 хоногийн өмнө тэнсэн суллагдсан байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэсэн асуудлыг анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл бол үүрэг болгосон заалт биш гэдгийг та бүхэн бүгд мэднэ. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

        Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн С сумын - дугаар баг, - дугаар байрны - тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гар утас  засварын төв рүү нэвтэрч, улмаар тухайн гар утас засварын төвийн лангуун дээр байсан Samsung A-50, Samsung note-8, Iphone-7, Iphone-8,  Iphone-7 /хар/, Iphone-8 plus,  Samsung A-90 тус тус загварын 7 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 350 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

       Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

      Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтрэн авч 2 350 000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хохирогч Д.О: .... шилэн лангуун дээр байсан 7 ширхэг гар утас байхгүй болчихсон байсан. ... камер шүүгээд үзэхэд 14 цаг 38 минутын үед гаднаас нэг үл таних залуу түлхүүрээр утас засварын хаалгыг нээж орж ирээд шилэн лангуун дээр байсан гар утаснуудыг аваад гарч байгаа нь бичигдэж үлдсэн байсан ... гэх мэдүүлэг,

         Иргэний нэхэмжлэгч Д.Ш: ... нэг залуу хүрч ирээд надад зарах гар утас байна худалдаж авах уу гэхээр нь би тэгье гэсэн. .... гар утасаа хэдэн төгрөгөөр зарах юм. Надад 280 000 төгрөг байна. Гэтэл тэр залуу байгаа мөнгөндөө худалдаж ав гээд надад гар утасаа 280 000 төгрөгөөр худалдсан. ... гар утас худалдаж авсан 280 000 төгрөгөө нэхэмжилнэ ...гэх мэдүүлэг,

    Гэрч Ж.С:.... О утас засварынхаа гадаа байдаг контейнерийн сүүдэрт унтаж байсан бөгөөд хажуунаас нь нэг чернэлэн ягаан өнгийн цамцтай, хар саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй залуу босоод цааш ... явж байгаа харагдсан ... гэх мэдүүлэг зэрэг болон хэргийн газрын үзлэг, камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл, эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

       Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: ... ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж, иргэний нэхэмжлэгч Д.Ш 280 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

      Учир нь шүүгдэгч Б.Э хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ба урьд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээүй үлдсэн  6 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн  нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 23 хоногоор тогтоосон нь хүнд биш байна. Мөн иргэний нэхэмжлэгч  Д.Ш гар утасны үнэ 280 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба уг гар утсыг 350 000 төгрөгөөр үнэлсэн байх тул утасны үнийг шүүгдэгч нь  хохирогч Д.О төлөх нь зайлшгүй тул төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. /Шүүгдэгч нь хохирогч Д.О 7 ширхэг гар утасны үнэ 2 350 000 төгрөг төлөхөөс 6 ширхэг гар утасны үнэ буюу 2 000 000 төгрөг төлсөн байна. Харин 350 000 төгрөгөөр үнэлэгдсэн Ipone-8 маркийн гар утас буюу Д.Ш зарсан гар утасны үнийг төлөөгүй байна/

      Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг õýâýýð ¿ëäýýæ, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон 48 хоногийг ял эдлэх хугацаанд нь  оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний  зөрүүг арилгах,  Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх  тухай  хуулийг  ноцтой  зөрчсөн  нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд  шүүхийн  тогтоол, тайлбараас  өөрөөр  хэрэглэсэн,  эрх  зүйн  шинэ  ойлголт, эсхүл  хууль  хэрэглээг тогтооход  зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан,  эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын  журмаар  гомдол  гаргах,  прокурор  эсхүл  дээд шатны прокурор  эсэргүүцэл  бичих  эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.НАРАНЧИМЭГ

      ШҮҮГЧ                                                     Н.БОЛОРМАА

      ШҮҮГЧ                                                     О.ОДНЯМАА