| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/00490/И |
| Дугаар | 191/ШШ2025/01849 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01849
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** давхарт байрлах, ******* ББСБ ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Баттулгын******* /рд:***/,************** /рд:***/,************** /рд:***/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бунъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2022 оны 06 сарын 09-ны өдөр Б.Хүрэлбаатар, Д.Цэрэнлхам, Д.Оюунсүрэн нар нь ******* ББСБ-тай 122061220098 дугаартай Зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцин гэрээ, Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Б.Хүрэлбаатар, Д.Цэрэнлхам, Д.Оюунсүрэн нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг 580 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийг гэрээний хугацаа 2026 оны 06 сарын 09-ны өдөр дуусгавар болно. Зээл авах үедээ Б.Хүрэлбаатар нь Орхон аймаг Баян-Өндөр сум 21-р баг Уртын гол, Баянтал 3-2 тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөөр байх тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 312/Ш32025/00305 дугаартай захирамж гарсан. Зээлдэгч нар нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээр дурьдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй байна. Иймд Б.Хүрэлбаатар, Д.Цэрэнлхам, Д.Оюунсүрэн нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бунъяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* ББСБ-иас гаргасан Б.Хүрэлбаатар, Д.Цэрэнлхам, Д.Оюунсүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын оршин суугаа хаягийг олж тогтоож, хаягийн тодорхойлолт авагдсан байх тул нэхэмжлэгч талаас дээрх этгээдүүдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК Б.Хүрэлбаатар, Д.Цэрэнлхам, Д.Оюунсүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.Хүрэлбаатар, Д.Цэрэнлхам, Д.Оюунсүрэн нар шүүхэд амьдарч буй хаягийн талаар бичиж өгсөн, иргэний үнэмлэхийн хуулбараа хавсаргаж өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бунъяагийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Б.Хүрэлбаатар /утас: ****/, Д.Оюунсүрэн /утас:****/ нар **** тоот,************** /утас88****/ *** тоот хаягт оршин суудаг болох нь хэрэгт өгсөн тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаанд бүртгэгдсэн хаягийн тэмдэглэгээгээр тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК Б.Хүрэлбаатар, Д.Цэрэнлхам, Д.Оюунсүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 105,300 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 105,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ