2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04401

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04401

Улаанбаатар хот

 

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, Б овогт Б.М /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................ тоотод оршин суух, Б овогт Б.Б /РД:000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Б-ээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай М.М-ийн нэхэмжлэлтэй хэргийн гэрлэгчдийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Б-ээс тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэгчээс 2025.04.11-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч М.М нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА