2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04415

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04415

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ........................., өөрийн байранд байрлах, К ХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Ч овогт М.А /РД:0000000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,148,130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.А нь тус банктай 2024.08.01-ний өдөр MN0000000000000000 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 24,048,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авсан.

Нэхэмжлэгч нь 2024.08.01-ний өдөр хариуцагчид 24,048,000 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 922,726.98 төгрөг, зээлийн хүүнд 94,476.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,959.72 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав.

Хариуцагч нь Цахим цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

Иймд хариуцагч М.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 26,148,130 төгрөг гаргуулж, цахим цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч К ХК-ийн нэхэмжилж байгаа 26,148,130 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөч байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч М.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,148,130 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 26,148,130 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч М.А-ээс тэмдэгтийн хураамжид 179,445.5 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 179,445.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.03.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,891 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М.А нь зээлийн гэрээний үүрэг 26,148,130 төгрөгийг нэхэмжлэгч К ХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.А-ээс тэмдэгтийн хураамжид 179,445.5 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 179,445.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.03.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,891 төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА