| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03885/И |
| Дугаар | 191/ШШ2025/04422 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04422
2025 05 19 191/ШШ2025/04422
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: .................. давхарт байрлах, М ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................... тоотод оршин суух, Б овогт Э.Ц /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,858,719,16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э.Ц нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.07.01-ний өдөр 000000000 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 19,260,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь 000000000 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 108 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 000000000 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027.01.01-ний өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 000000000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 16,802,360.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,019,422.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13,935.74 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 17,858,719.16 төгрөгийг зээлдэгч Э.Ц-аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигч хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Миний бие Э.Ц нь М ХК-ний нэхэмжлэлтэй 17,858,719.16 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд сар болгоны 25-нд төлж барагдуулах болно. 2025.05.25-нд 1,488,225 төгрөг, 2025.06.25-нд 1,488,225 төгрөг, 2025.07.25-нд 1,488,225 төгрөг, 2025.08.25-нд 1,488,225 төгрөг, 2025.09.25-нд 1,488,225 төгрөг, 2025.10.25-нд 1,488,225 төгрөг, 2025.11.25-нд 1,488,225 төгрөг, 2025.12.25-нд 1,488,225 төгрөг, 2026.01.25-нд 1,488,225 төгрөг, 2026.02.25-нд 1,488,225 төгрөг, 2026.03.25-нд 1,488,225 төгрөг, 2026.04.25-нд 1,488,224.16 төгрөгөөр тус тус төлж дуусгах болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Э.Ц-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,858,719.16 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,858,719.16 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025.05.25-нд 1,488,225 төгрөг, 2025.06.25-нд 1,488,225 төгрөг, 2025.07.25-нд 1,488,225 төгрөг, 2025.08.25-нд 1,488,225 төгрөг, 2025.09.25-нд 1,488,225 төгрөг, 2025.10.25-нд 1,488,225 төгрөг, 2025.11.25-нд 1,488,225 төгрөг, 2025.12.25-нд 1,488,225 төгрөг, 2026.01.25-нд 1,488,225 төгрөг, 2026.02.25-нд 1,488,225 төгрөг, 2026.03.25-нд 1,488,225 төгрөг, 2026.04.25-нд 1,488,224.16 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
М ХК-иас 2025.05.06-ны өдөр Г.З, М.Б нарт 2 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 2025.03.19-ний өдөр 01/2791 дугаартай итгэмжлэл олгосны дагуу төлөөлөгч Г.З нь хариуцагчийн гаргасан саналыг зөвшөөрч шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Э.Ц-аас тэмдэгтийн хураамжид 123,621.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 123,621.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.03.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,243.60 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Э.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,858,719.16 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025.05.25-нд 1,488,225 төгрөг, 2025.06.25-нд 1,488,225 төгрөг, 2025.07.25-нд 1,488,225 төгрөг, 2025.08.25-нд 1,488,225 төгрөг, 2025.09.25-нд 1,488,225 төгрөг, 2025.10.25-нд 1,488,225 төгрөг, 2025.11.25-нд 1,488,225 төгрөг, 2025.12.25-нд 1,488,225 төгрөг, 2026.01.25-нд 1,488,225 төгрөг, 2026.02.25-нд 1,488,225 төгрөг, 2026.03.25-нд 1,488,225 төгрөг, 2026.04.25-нд 1,488,224.16 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Ц-аас тэмдэгтийн хураамжид 123,621.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 123,621.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.03.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,243.60 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА