Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

   2024        06           12                                         2024/ДШМ/33

 

 

өд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор С.Баяр-Эрдэнэ (цахимаар),

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г., Х.Даваахүү,

Хохирогч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, тэдний өмгөөлөгч Г.Буянбадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын өмгөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч өд холбогдох эрүүгийн 2039005100083 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ .....олон салаа, шороон замтай газарт, тэвшин дээрээ , нарыг, жолоочийн бүхээгт , ******* нарыг тус тус тээвэрлэсэн, хойд 3 дахь тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хийн холболт хийгдээгүй улсын дугаар зүүсэн “” загварын ачааны тээврийн хэрэгслийг жолоодож буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ” гэсний а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон тул хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг,

Мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” гэсний а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг,

Мөн дүрмийн Хорин хоёр. "Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх” гэсний 22.5-д “ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчин явахдаа нэг замаар өөдөөс нь чиглэн хохирогч ын жолоодон явж байсан улсын дугаартай "" загварын автомашиныг баруун гар талаа барьж зөрж өнгөрөх байтал зүүн тал руугаа буюу эсрэг урсгалыг сөрөн явж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. "Тээврийн хэрэгслийн хурд” гэсний 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг тус тус зөрчиж, хурдыг хасахгүй, зогсоох арга хэмжээ авалгүй улсын дугаар зүүсэн “” загварын автомашины урд бамбайн баруун тал, баруун урд далбааны хэсгээр улсын дугаартай "" загварын автомашины зүүн хажуугаас мөргөн осол гаргасны улмаас улсын дугаар зүүсэн “” загварын автомашины жолоочийн бүхээгт зорчиж явсан хохирогч *******ийн эрүүл мэндэд баруун талын сүүжний тогооны ханын хугарал, баруун умдаг ясны доод салааны зөрүүгүй хугарал, зүүн умдаг ясны дээд салааны зөрүүтэй хугарал, доод салааны зөрүүгүй хугарал, хугарлын орчимд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны Th12-р нугалмын их биеийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан, иргэн болон улсын дугаартай "" загварын автомашиныг жолоодож явсан иргэн нарын хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баяр-Эрдэнээс шүүгдэгч ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

- шүүгдэгч овогт ын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ын ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  8 (найм) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан  2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хасч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 (найм) жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

- Эрүүгийн 2039005100083 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нар нь сэтгэл санааны хохирол 91,575,000 төгрөгийн хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   сэтгэл санааны хохирол болон хүүхдийн тэтгэмжийн талаарх хохирлоо, хохирогч ******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

- хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий СD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын гаргаж өгсөн улсын дугаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

- Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх (”” маркийн тээврийн хэрэгсэл) тухай 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдэж, хоёр хүний амь насыг хохироож, нэг хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ "шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. ...шүүгдэгч нь гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ зэргийг харгалзсан" гэж үзэн, өд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэг. Талийгаачийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохирлын талаар:

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаж, Монгол Улсад анх удаагаа хохирогч нас барсны улмаас түүний ар гэрт учирсан сэтгэл санааны хохирлыг үнэлэх боломжтой нөхцөл байдал үүссэн бөгөөд энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж хуульчилсан.

Миний үйлчлүүлэгч ******* нь 30 гаруй насандаа бага насны 3 хүүхэдтэйгээ бэлэвсэрч хоцорсон бөгөөд эрүүл саруул хань нөхрөө бусдын хууль бус үйлдлийн улмаас алдаж, ганцаараа бага насны 3 хүүхдээ тэжээн тэтгэх хүнд хэцүү давааг туулан амьдарч байгаа бөгөөд шүүгдэгч этгээд нь өөрийн гэм буруутай үйлдлээ үгүйсгэж, одоог хүртэл нэг ч удаа гэмшиж харамсаж байгаа талаар, эсхүл уучлал гуйж холбогдоогүй, шүүх хуралдаанд ч дээрх үйл баримт давтагддаг зэрэг нь хохирогчид учирсан сэтгэл санааны хямралыг хүндрүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  *******д болон түүний хүүхдүүдэд танин мэдэхүй, нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийн хямралын шинж тэмдэг илэрч байгаа нь талийгаачийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг илтгэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхэд заавал тусгайлсан дүгнэлт гаргуулсан байхыг шаардаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 2022 оны статистик мэдээллийн дүнгээр хүн амын дундаж наслалт эрэгтэй хүн 67.3 насыг насалж байгаа гэх үзүүлэлтээр тооцож (1986.11 дүгээр сард төрсөн талийгаач нь 2020.10.25-ны өдөр нас барсан гэх хугацаагаар тооцоход 34 настайдаа нас барсан), нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүү 33.3-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, талийгаачийн ар гэрт учирсан сэтгэл санааны гэмтэл, сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 91,575,000 төгрөгийн гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална" гэж, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ" гэж хуульчилсан.

Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх зохицуулалт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн, гэмт хэрэг нь 2020 онд үйлдэгдсэн учраас 2023 онд батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг гаргах боломжгүй гэж дүгнэн, талийгаачийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхисонд гомдолтой байна.

Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтууд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн нь хууль хэрэглээний хувьд тухайн зохицуулалтуудыг хэрэглэхгүй байх үндэслэл биш бөгөөд дээрх зохицуулалтууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан "Хууль буцаан хэрэглэх" зохицуулалтад хамаарахгүй бөгөөд шүүгдэгч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу түүний хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх үр дагавар үүсгэхээргүй байна.

2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ч гэсэн Монгол Улсын хэмжээнд шүүх байгууллагын хүрээнд гэмт хэргийн улмаас талийгаачийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохирлыг хохирогч нэхэмжлэх эрх нээлттэй байсан, хохирлыг олгохоор шийдвэрлэж байсан тохиолдлууд цөөнгүй байдаг. Харин энэхүү сэтгэл санааны хохирлыг үнэлэх асуудал нь нарийвчилсан зохицуулалтгүй байсныг л хууль тогтоогчоос зохицуулалттай болгож, сэтгэл санааны хохирлыг үнэлэх зохицуулалтыг хуульчилсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг баталсан зохицуулалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах мэтээр дүгнэж, талийгаачийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй үлдээсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд талийгаачийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийж өгнө үү.

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэх талаар тус тус хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгч этгээдийн гэм буруугийн асуудлаар бодитой дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хоёр хүний амь насыг хохироосон, 6 хүүхдийг өнчрүүлсэн, нэг хүнд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жил 5 сарын хугацаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүх хуралдаанд оролцохдоо өөрийгөө гэм буруугүй, талийгаачийн үйлдлийн улмаас одоог хүртэл хилсээр хэрэгт шалгагдаж байна гэх тайлбарыг гаргасан этгээд нь 3 жил 5 сарын дараа шүүхээс гэм буруутайг тогтоосны дараа завсарлагын хугацаанд талийгаач нарын оршуулгын зардал, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын төлбөрийг төлснийг хохирлыг төлсөн гэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон дүгнэж, гэмт этгээдэд хэт хөнгөн ял шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн" бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцохоор хуульчилсан боловч шүүгдэгч өд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хоёр хүний амь насыг хохироосныг нөхөн төлсөн гэж үзэх хууль зүйн боломжгүй бөгөөд гэмт этгээд нь гэм буруутайд тооцогдсоны дараа тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон оршуулгын зардлыг төлсөн нь хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл биш байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг өөрөөр нь нотлуулахыг хориглох боловч гэмт этгээдийн тухайн гэм буруутай үйлдэлдээ хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгож ухамсарлаж буй эсэх нь түүнд эрүүгийн хариуцлага ногдуулахад чухал ач холбогдолтой. Тийм ч учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд хуульд заасан хэмжээнээс бага ял шийтгэл ногдуулах хууль зүйн боломжийг Эрүүгийн хуульд тусгасан байдаг. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь түүнд хүнд ял шийтгэл ногдуулах үндэслэл биш боловч шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үздэг.

Гэтэл шүүхээс өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлага ногдуулахдаа шүүгдэгч нь өмнө нь ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас жолоодох эрхээ хасуулсан байсан, тус гэмт хэргийн улмаас 2 хүн амь насаа алдсан, 1 хүн хүнд хохирол учирсан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч нотлох баримтаар тогтоогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа осол болсноос хойш 3 жил 5 сарын хугацаанд үргэлжилсэн, шүүгдэгч нь жолоодох эрхгүй үедээ, 2014 оноос хойш нэг ч удаа оношилгоонд орж байгаагүй, бичиг баримтгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцож, тэвшиндээ хүн тээвэрлэж, дүрэм зөрчиж, машинаа зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр өд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт ногдуулах ялаас хамгийн хөнгөн ялыг буюу 2 жилийн хорих ял ногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилт”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, үйлдлийн шинж, гэм хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт нийцээгүй” гэж үзэж байна.

Шүүх иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийднэ. Гэтэл шүүхийн шийдвэрийн 6 дахь заалтад ямар баримт бүрдүүлж дахин нэхэмжил гэсэн нь тодорхойгүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан байдаг. Энэхүү гэмт хэргийн хохирол нь  2 хүний амь нас хохирсон. Түүнээс хоёр хүн оршуулсан оршуулгын зардал биш юм.  Иймд хохирол төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл шүүх буруу дүгнэсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад осолд орсон тээврийн хэрэгсэл цагдаагийн байранд хадгалагдаж байх үедээ оношилгоонд орж, шинэ улсын дугаар авсан үйл баримтаас харахад гэмт этгээд хэрхэн яаж хандаж байгаа нь илт харагдаж байна. Шүүхээс оногдуулсан ял тохироогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нийслэлийн Багануур дүүргийн хяналтын прокурор С.Баяр-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх ёстой байтал шийдвэрлээгүй гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр осол гарсан, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлттэй санал нэг байна.  Хохирогч тал сэтгэл санааны хохирол хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэх боломж нээлттэй байгаа.

өд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан хорих ял өршөөгдсөн. Өршөөл үзүүлэх тухай хууль нь хэн нэгэнд ялгамжгүйгээр үйлчлэх ёстой. ийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа тухайн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. 2 хүний амь нас хохирч, 6 хүүхэд өнчирсөн. Энэ хэргийг шийдвэрлэх гэж 4 жил өнгөрч байна. Энэ хугацаанд иргэний хариуцагчаар татагдсан болон шүүгдэгч нар хохирогчийн ар гэрийнхэнтэй нь холбогдож уучлалт гуйж байгаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр гартал миний буруу биш талийгаач өөрөө ирж мөргөсөн гэдэг байсан. Анхан шатны шүүх өд  ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Хохирол төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Оршуулгын зардал 22,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг хохирол төлсөн гэж ойлгохгүй байна. Хоёр хүний амь насыг оршуулгын зардлаар үнэлэх боломжгүй. Иргэний хариуцагчаар татагдсан ын эхнэр Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг. Багануур дүүрэгт цусны шинжилгээ авахад эмнэлэг нь устгасан. Осол гарсны дараа машины бичиг баримтыг хуурамчаар гаргуулж авсан. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж харж байгаа.  Сэтгэл санааны хохирол зөвхөн 91,000,000 төгрөгөөр тогтоохгүй. Олон хүүхдийн амьдралын баталгаа унаж байна.

Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Нотлох баримтуудаа гаргаж өгчхөөд байхад дахин иргэний журмаар шийдвэрлүүлнэ гэдэг нь ойлгомжгүй байна. Иргэний журмаар шийдвэрлэгдээгүй байхад хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж байна.

Цагдаагийн газрын битүүмжид байсан машин үзлэг оношилгоонд орж, улсын дугаар нөхөж авсан. Авто тээврийн үнэлгээний төвийн дүгнэлтэд машин нь эвдрэлтэй хэвээр байгаа. Энэ бүх хууль бус үйлдлийг шалгасан зүйл байхгүй. Бид шүүх хуралдаан болгонд оролцох гэж ирсэн замын зардлыг бид нэхэмжлээгүй. Зөвхөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Иргэний хариуцагчаар татагдсан ын буруутай үйлдлээс болж олон хүн хохирч байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв. 

 

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжилгээний хариу согтуу байсан гэж гарсан атлаа согтуу биш болсон гэдэгт тайлбар хэлье. Гэмт хэрэг гарч Багануур дүүрэгт цусны шинжилгээ өгөхөд жолооч согтуу байсан гэсэн, сүүлдээ өөр хариу гарсан. “” ХХК-ийн захирал ын машин, 10 гаруй жил тэр машинаар үйл ажиллагаагаа явуулж компанийн ашгаа олдог байсан. “” ХХК-ийн захирал  эрүүгийн хариуцлагаас зугтааж, энэ хэргийн бүх зүйлийг будилуулж байна. Хүний амь нас хохирсны хор уршиг ах дүү, хамаатанд нь хүртэл нөлөөлж байна. Гомдолтой байна” гэв.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ гэмт хэргийн улмаас 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан. Надад гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нөхрийг  үр хүүхэдтэй нь үлдээж өгнө үү гэж гуйж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй гэж дурдсан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой  тайлбарласан. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хуульчилсан. Энэхүү гэмт хэрэг хууль тогтоомж батлагдахаас өмнө үйлдэгдсэн учир шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол  үндэслэлгүй байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,  хувийн байдлыг харгалзан үзсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд орно. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийг баримталсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж, 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж тус тус  хуульчилсан. Гомдолд хоёр хүний амь хохирсон хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй гэж дурдсан байна. Шүүх хуулийн хүрээнд шийдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, шударга ёсны зарчимд бүрэн нийцсэн. Прокурорын саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г. өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, шүүхээр гэмт буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй” гэсэн хуулийн заалтууд байдаг. Шүүхээс ийг гэм буруутайд тооцсон, хохирол төлсөн, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд хүүхдүүдийн тэтгэмж, хохирлыг асуудлыг  цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч өд  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч ийн согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж осол гаргасны улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хоёр хүний амь насыг хохироосон үйлдлийг Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Баяр-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

- Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байхыг шаарддаг бөгөөд гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохыг Монгол улсын Эрүүгийн хуулиар тодорхойлж өгсөн. Гэмт хэргийн шинжийн  аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүйд тооцогдож, хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл үүснэ. Харин Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх боломжтой юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь  ойлгомжгүй байна.

- Шүүх шүүгдэгч ийн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас хохирогч *******ийн “ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” (1хх 44-46) гэх, гэрч  ын “ эрүүл байсан, ер нь архи уудаггүй...” гэх мэдүүлгүүд (1хх 93), шинжээчийн №5987 дугаартай дүгнэлт (1хх 157-158)-ийг үнэлж дүгнэсэн атлаа  хоорондоо харилцан зөрүүтэй нотлох баримтууд болох гэрч ы “ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан...” гэсэн (1хх 67-69) мэдүүлгийг  няцаасан, хоорондоо харилцан зөрүүтэй нотлох баримтуудын  аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ шүүхийн дүгнэлтдээ  заагаагүй байна.  Энэ нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарна.

- Шүүх шийдвэртээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын нэхэмжилсэн сэтгэцэд учирсан 91,575,000 төгрөгийн хохирлыг гаргах боломжгүй гэж, ******* хохирол нэхэмжлээгүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” болохыг дурдаж шийдвэрлэсэн нь дээрх дүгнэлтээсээ зөрүүтэй, ойлгомжгүй болжээ.

- Мөн “” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч тодорхойгүй үндэслэлээр  иргэний хариуцагч  гэм хорын хохирол хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (2хх 172)-аар  “ улсын дугаартай “” маркийн арлын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь  “” ХХК  болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх уг нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна.

- Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго орших бөгөөд шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулна.

 

Шүүхээс шүүгдэгч өд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилт”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, үйлдлийн шинж, гэм хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт нийцээгүй” гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд өмгөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч өд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                            Г.БОЛОРМАА