2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04147

 

 

 

 

 

 

 

2025 05 12

191/ШШ2025/04147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоот хаягт байрлах Төгс шал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоот хаягт байрлах Смарт Эко Транс ХХК-нд холбогдох,

275,231,550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 341,229,525 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******-*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төгс Шал ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 08-нд №АГГ/23-03-32 тоот Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, тус ажилд хамаарах нэмэлт гэрээ №1, болон 2024 оны 07-р сарын 19-ны Худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан Өмнөговь аймаг, Гашуун Сухайт боомт, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төсөлд ажилласан. Дээрх гурван гэрээтэй холбоотой ажлууд нь 2023 оны 11 дүгээр сарын 16-нд дуусч, бичиг баримт актаар хүлээлцэж, Улсын комисс хүлээн авч өнөөдөр хэвийн хэмжэ******* ашиглаж байна. Бид Смарт Эко Транс ХХК-тай 2023 оны 11 сараас үлдэгдэл төлбөрийн асуудлаар нийт 8 удаагийн албан тоот, олон удаагийн уулзалтыг хийж үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн байдаг ба өнөөдрийг хүртэл албан ёсны хариу огт өгөөгүй байна. Смарт Эко Транс ХХК нь гэрээний 7.4-р заалт, 11.1 болон 11.2 заалтыг зөрчин, гэрээний үүргээ биелүүлж ажиллаж чадаагүйгээс манай компани төслийн хүрэ******* ажилласан ажилчдийн цалин, туслах материал зээлээр худалдан авсан өр төлбөр, санхүү татвар, нийгмийн даатгалыг шимтгэлийн төлбөр гэх мэт олон асуудалтай санхүүгийн хүнд байдалд байна. Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс болох 183,487,700 төгрөг, алданги 91,743,850 төгрөг нийт 275,231,550 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Төгс шал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Смарт Эко транс ХХК-нд холбогдох иргэний хэргийн гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс болох 183,487,700 төгрөг, алданги 91,743,850 төгрөг, нийт 275,231,550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Манай компани Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Г******* боомтод 66 га талбайд Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал-ыг бүтээн байгуулж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах улсын хэмжээний томоохон төслийн бүтээн байгуулалтыг манай компани богино хугацаанд гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу нийт 160 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарч, тэдгээрийг удирдан зохион байгуулан бүтээн байгуулалтын ажлыг хамтран амжилттай дуусгасан. Смарт Эко транс ХХК болон Төгс шал ХХК-уудын хооронд дараах гэрээ байгуулагдсан. Үүнд: 2023.07.08-ны өдрийн №АГГ/23-03-42 Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023.07.14-ний өдрийн №АГГ/23-03-42/3 дугаар Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ, 2023.07.19-ний өдрийн №Б/23-06-22 дугаар Мастеркур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гуравдугаар гэрээний дагуу Төгс шал ХХК нь 18,325 кг, нийт 393,071,250 төгрөгийн үнэ бүхий 128 марктай мастеркурыг 28 хоногийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Бараа/марк

Нийлүүлсэн огноо

/сав/ 25 кг-р савласан

Хэмжээ /кг/

Нэгж кг-ийн үнэ /төгрөгөөр/

үнэ

Мастеркур 128

2023.08.25

20

500

15,000

7,500,000

Мастеркур 250

2023.09.04

64

1,600

19,500

31,200,000

Мастеркур 128

2023.10.16

162

4,050

15,000

60,750,000

Мастеркур 128

2023.10.18

487ш

12,175

15,000

182,625,000

 

Нийт үнэ

282,075,000

 

НӨАТ

28,207,500

 

Нийт үнэ

310,282,500

 

Мастеркур гэх энэхүү шингэн түрхлэг нь бетон гадаргуун бэхжүүлэгч, битүүмжлэгч, хялгасан хагарал, ан цаваас хамгаалах зориулалттай шингэн бодис бөгөөд 1 литр нь 5 м.кв орчим талбайд хэрэглэгдэнэ. Ингэхдээ бетон цутгалт авсаны дараа 10-15 минут хүлээж байгаад эврэх үед, бетоны хучлага тавихаас өмнө нимгэн жигд түрхдэг нэг төрлийн шингэн бодис юм. Энэхүү бодисийг бетон ашигласанаар бетоны чийг алдагдахгүй, хялгасан хагарал өгөхгүй бетон хамгаалах гадаргуу болж өгдөг давуу талбай. Шинж чанарын хувь өтгөндүү цагаан өнгөтэй бөгөөд 1 савалгаанд 25 кг/литр/ багтана. Төгс шал ХХК нь гэрээгээр тохиролцсон 28 хоногтоо мастеркурээ нийлүүлсэн бол бид нийт 12,5 га бетон талбайд бетон хамгаалах нимгэн үетэй мөн хялгасан хагаралгүй урт насжилттай бетон талбайтай байх байсан. Хугацаандаа нийлүүлээгүйн улмаас бетон талбайн насжилт муудаж, хялгасан хагаралтай талбайтай болсон гэсэн үг. Смарт эко транс ХХК нь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төсөлд туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, хяналт хэрэгжүүлэгч, зөвлөх гэх мэт 160 гаруй байгууллага, хувь хүнтэй хамтарч хэрэгжүүлсэн. Мастеркур хугацаандаа нийлүүлэгдээгүйгээс шалтгаалан бетоны ажил гүйцэтгэж буй компаниудаа хүлээлгэх эрх, боломж байгаагүй. Монгол Улс, БНХАУ-ын хамтран хэрэгжүүлж буй терминалын ажил төлөвлөсөн цаг хугацааны графикаар явах бөгөөд бетон цутгалтын дараа 10-15 минут хүлээгээд түрхэх ёстой бодисыг хэрэглэх боломжгүй болсон. Төгс шал ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр бид 12,5 га талбайд шаардлагатай мастеркур худалдан авахаар тохирсон. Нийт гүйцэтгэсэн манай бетон талбай 26,5 га юм. Мастеркур худалдан авах гэрээний нийт төлбөр 393,071,250 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн, Төгс шал ХХК нь гэрэ******* заасан хугацаанд мастеркураа нийлүүлээгүйн алданги, дутуу нийлүүлсний 82,788,750 төгрөгийн илүү төлөлт, бетоны насжилт, бат бэх байдалд сөргөөр нөлөөлсний хохирол, буцааж авах ёстой 150,150,000 төгрөгийн үнэ бүхий 9100кг мастеркурын үнэ, агуулахын түрээс зэрэг хохирлоо "Төгс шал" ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Хоорондын тооцоогоор бетоны ажлын төлбөр, мастеркурын төлбөрүүдээ нэгтгэн дүгнэж, суутгахаар тохиролцсон байхад ийнхүү нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Талууд Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээгээр алданги тохиролцоогүй болно гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төгс шал ХХК-аас доор задаргаа бүхий 341,229,525 /гурван зуун дөчни сая хоёр зуун хорин есөн мянга таван зуун хорин таван/ төгрөг гаргуулах. Үүнд: 2023.07.19-ний өдрийн №Б/23-06-22 дугаар Мастеркур худалдах, худалдан авах гэрээний илүү төлбөр 82,788,750 төгрөгийг гаргуулах; 2023.07.19-ний өдрийн №Б/23-06-22 дугаар Мастеркур худалдах, худалдан авах гэрээний 2.1-д заасан хугацаанд нийлүүлээгүй хожимдуулсан алданги 47,614,275 төгрөгийг гаргуулах, Буцаалт 9100л мастеркурын үнэ 150,150,000 төгрөгийг гаргуулах 9100л мастеркурын агуулахын төлбөр 27,200,000 төгрөг, Замын үүд - Улаанбаатар хот хүртэлх гааль, тээвэрлэлтийн зардал 33,476,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл Манай компани Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Г******* боомтод 66 га талбайд Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал-ыг бүтээн байгуулж 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын комисст барилга, байгууламжийг нь хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах улсын хэмжээний томоохон төслийн бүтээн байгуулалтыг манай компани богино хугацаанд гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу нийт 160 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарч, тэдгээрийг удирдан зохион байгуулан бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Смарт Эко транс ХХК болон Төгс шал ХХК-уудын хооронд дараах гэрээ байгуулагдсан. Үүнд: 2023.07.08-ны өдрийн №АГГ/23-03-42 Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ; 2023.07.14-ний өдрийн №АГГ/23-03-42/3 дугаар Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ; 2023.07.19-ний өдрийн №Б/23-06-22 дугаар Мастеркур худалдах, худалдан авах гэрээ. Нэг. Гуравдугаар гэрээний дагуу Төгс шал ХХК нь 18,325 кг, нийт 393,071,250 төгрөгийн үнэ бүхий 250 марктай мастеркурыг 28 хоногийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн. Худалдан авагч нь төлбөрийн 353,764,125 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, үлдэгдэл 39,397,125 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн төлбөрийг үүргээ бүрэн биелүүлсэн. Төгс шал ХХК нь доорх байдлаар буруу маркийн барааг хугацаа хожимдож нийлүүлсэн.

Бараа/марк

Нийлүүлсэн огноо

/сав/ 25 кг-р савласан

Хэмжээ /кг/

Нэгж кг-ийн үнэ /төгрөгөөр/

үнэ

Мастеркур 128

2023.08.25

20

500

15,000

7,500,000

Мастеркур 250

2023.09.04

64

1,600

19,500

31,200,000

Мастеркур 128

2023.10.16

162

4,050

15,000

60,750,000

Мастеркур 128

2023.10.18

487ш

12,175

15,000

182,625,000

 

Нийт үнэ

282,075,000

 

НӨАТ

28,207,500

 

Нийт үнэ

310,282,500

393,071,250 төгрөг төлчихөөд, 310,282,500 төгрөгийн бараа авсан тул илүү төлсөн 82,788,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хоёр. Дээрх дурдсанчлан гэрээний 2.1-д заасны дагуу 28 хоногт /2023.08.16-ны дотор/ нийт мастеркурыг нийлүүлэх үүрэгтэй байсан ч хугацаа хожимдуулсан.

Нийлүүлсэн огноо

/сав/ 25 кг-р савласан

Хэмжээ /кг/

Нэгж кг-ийн үнэ /төгрөгөөр/

үнэ

Хоногийн алданги 0.3 хувь /хоног/

Алданги төгрөгөөр

2023.08.25

20

500

15,000

7,500,000

22,500*9

202,500

2023.09.04

64

1,600

19,500

31,200,000

93,600*19

1,778,400

2023.10.16

162

4,050

15,000

60,750,000

182,250*61

11,117,250

2023.10.18

487

12,175

15,000

182,625,000

547,875*63

34,516,125

Нийт алданги

47,614,275

 

Гэрээний 6.4-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугаацанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө гэсний дагуу хугацаандаа биелүүлээгүй үүргийн алдангид 47,614,275 төгрөгийг нэхэмжилж байна. Гурав. Мастеркур гэх энэхүү шингэн түрхлэг нь бетон гадаргуун бэхжүүлэгч, битүүмжлэгч, хялгасан хагарал, ан цаваас хамгаалах зориулалттай шингэн бодис бөгөөд 1 литр нь 5 м.кв орчим талбайд хэрэглэгдэнэ. Ингэхдээ бетон цутгалт авсаны дараа 10-15 минут хүлээж байгаад эврэх үед, бетоны хучлага тавихаас өмнө нимгэн жигд түрхдэг нэг төрлийн шингэн бодис юм. Энэхүү бодисийг бетон ашигласнаар бетоны чийг алдагдахгүй, хялгасан хагарал өгөхгүй бетон хамгаалах гадаргуу болж өгдөг давуу талбай. Шинж чанарын хувь өтгөндүү цагаан өнгөтэй бөгөөд 1 савалгаанд 25 кг/литр/ багтана. Төгс шал ХХК нь гэрээгээр тохиролцсон 28 хоногтоо мастеркурээ нийлүүлсэн бол бид нийт 12,5 га бетон талбайд бетон хамгаалах нимгэн үетэй мөн хялгасан хагаралгүй урт насжилттай бетон талбайтай байх байсан. Хугацаандаа нийлүүлээгүйн улмаас бетон талбайн насжилт муудаж, хялгасан хагаралтай талбайтай болсон гэсэн үг. Смарт эко транс ХХК нь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төсөлд туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, хяналт хэрэгжүүлэгч, зөвлөх гэх мэт 160 гаруй байгууллага, хувь хүнтэй хамтарч хэрэгжүүлсэн. Мастеркур хугацаандаа нийлүүлэгдээгүйгээс шалтгаалан бетоны ажил гүйцэтгэж буй компаниудаа хүлээлгэх эрх, боломж байгаагүй. Монгол Улс, БНХАУ-ын хамтран хэрэгжүүлж буй терминалын ажил товлосон цаг хугацааны графикаар явах бөгөөд бетон цуталтын дараа 10-15 минут хүлээгээд түрхэх ёстой бодисыг хэрэглэх боломжгүй болсoн Tөгс шал ХХК-тай байгуулсан худалдах, Худалдан авах гэрээгээр бид 12.5 га талбайд шаардлагатай мастеркур худалдан авахаар тохирсон. 71 Нийт гүйцэтгэсэн манай бетон талбай 26,5 га юм. Ийнхүү хугацаандаа нийлүүлээгүйгээс шалтгаалан хэрэглэх шаардлагагүй болж үлдсэн мастеркураа эргүүлэн өгч, төлбөрөө буцаан авахаар 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Төгс шал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхцэцэгтэй тооцоо нийлж 9100 л 150,150,00 төгрөгиг нэхэмжилж байна. Өмнө дурдсан 9100л мастеркурыг Өмнөговь аймгийн Г******* боомтод 66 га талбайтай Автомат удирдлагатай чингэлэг тэврийн терминал-ын бүтээн байгуулалтад ашиглах боломжгүй болсон тул Төгс шал ХХК-ийн хүсэлтээр Улаанбаатар хот руу тээвэрлэн, өнөөдрийг хүртэл дулаан агуулахад хадгалж байна. 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ашиглах шаардлагагүй болсон мастеркураа эргүүлэн авах тухай акт үйлдсэн ч өнөөдрийг хүртэл аваагүй, төлбөртэй агуулахад хадгалагдаж байна. Иймд 2023.10.18-2024.11.30-ны өдрийг дуусталх агуулгын түрээсийн төлбөрт 27,200,000 төгрөг, Улаанбаатар хот руу тээвэрлэх төлбөр 33,476,500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Төгс шал ХХК нь гэрээлсэн ажлууддаа хариуцлагагүй хандаж, бетон цутгахдаа 1720 м.кв талбайд доголдол гаргаж, чигжээс, бетоны арчлалт, хамгаалалт, өнгөлгөөний ажлаа хийгээгүй, Говийн их дархан цаазат байрлаж байсан кэмпийнхээ орчны газрыг бохирдуулан, хогоо орхиж явсан, бетоны зууралтыг сайжруулах мөр гаргаж шүүрдэх ажлыг гүйцэтгээгүй, мастеркуруудаа хугацаандаа нийлүүлээгүйгээс ихэнх талбайд хамгаалалтын түрхлэг хийгдээгүй гэх мэтээр манай төслөөс хойш татсан байтлаа манай компанийн эсрэг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Дээрх төлбөрийн заримыг хоорондын тооцоогоор бетоны ажлын төлбөр, мастеркурын төлбөрүүдээ нэгтгэн дүгнэж, суутгахаар тохиролцсоноосоо буцаж, Смарт эко транс ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул нийт 341,229,525 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийн үүргийг нэгтгэн тооцож байсан, харилцан суутгахаар тохиролцож байсан зэргээс шалтгаалан гурван гэрээний үүргийг нэгтгэн дүгнэх ёстой, нөгөөтээгүүр үндсэн нэхэмжлэлийн шаардлага дахь алданги тооцох эсэхийг талуудын хоорондын суутган тооцох тухай актуудыг харгалзан шийдвэрлэх юм гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн АГГ/23-03-42/3 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Б/23-06-22 дугаартай Худалдах худалдан авах гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Бараа материал хүлээлцсэн акт, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал төслийн бетон хучилтын талбайд ашиглах мастеркур Төгс шал ХХК-аас хүлээн авсан акт, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Төгс шал ХХК-тай бетон цутгалтын ажилд шаардлагатай бараа материал хүлээлцсэн акт, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Төгс шал ХХК бетон хучилтын ажлын согогтой бетоны барьцааны буцаан олголтын дүн, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл №2 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл №1 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны хооронд, Гүйцэтгэлийн санхүүжилтээс хасагдах суутгалын дүнгийн хүснэгт, Төгс шал ХХК-ийн Смарт Эко Транс ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Төгс шал ХХК бетон хучилтын ажлын согогтой бетоны барьцааны буцаан олголтын дүн, Бетон хучилтын гүйцэтгэлийн мэдээ 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны хооронд, Төгс шал ХХК-ийн 23/2 дугаартай Смарт Эко Транс ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн Хавсралт 1, Төгс шал ХХК-ийн 1/5-1 дугаартай Смарт Эко Транс ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл, Төгс шал ХХК-ийн 03-2 дугаартай Смарт Эко Транс ХХК-нд хүргүүлсэн албан шаардлага, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл №2 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд, Төгс шал ХХК-ийн 20231016-01 дугаартай Смарт Эко Транс ХХК-нд хүргүүлсэн хүсэлт, Төгс шал ХХК-ийн Голомт банкны дансны хуулгыг,

Хариуцагчаас 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Б/23-06-22 дугаартай Худалдах худалдан авах гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 12.5 га талбайн бетон арчилгаанд чийгийг хадгалах Мастеркури 128 бодис захиалга, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Мастеркури тооцоо нийлсэн акт, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Гэрээ дүнэсэн акт, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төгс шал ХХК-аас Мастеркури хүлээн авсан акт, 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн Бараа материал хүлээлцсэн акт, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал төслийн бетон хучилтын талбайд ашиглах мастеркур Төгс шал ХХК-аас хүлээн авсан акт, Фото зургууд 3 хуудас, Голомт банкны 2023 оны 7 дугаар сарын 03, 2023 оны 9 дүгээр сарын 25, 2023 оны 7 дугаар сарын 19, 2023 оны 9 дүгээр сарын 05, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мемориалын баримт, Гүйцэтгэлийн санхүүжилтээс хасагдах суутгалын дүнгийн хүснэгт, Хос гал ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 0/15, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 027 дугаартай мэдэгдэлүүд, хавсралт 1, 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, Согогтой бетоны лист, Бетон хучилтын гүйцэтгэлийн мэдээ 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны хооронд, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн АГГ/23-03-42/3 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Гэрээний төсөлд санал авах хуудас, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл №2 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл №1 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны хооронд, Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл №1 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний хооронд, 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГГ/23-03-42/2 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийн хангах хариуцлагын гэрээ, Төгс шал ХХК-ийн 23/214-01 дугаартай Смарт Эко Транс ХХК-нд хүргүүлсэн хүсэлт, Голомт банкны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мемориалын баримтууд, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/22-06-16 дугаартай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-г,

Шүүхийн журмаар гар утсанд хадгалсан 35 секундын бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

 

Зохигч талуудын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Төгс шал ХХК нь хариуцагч Смарт Эко Транс ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 275,231,550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч 341,229,525 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

1.1. Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... талуудын хооронд байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн АГГ/23-03-42/3 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч нь мастеркур худалдах, худалдан авах гэрээний дагуу 18,325 кг, нийт 393,071,250 төгрөгийн үнэ бүхий 128 марктай мастеркурыг 28 хоногийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй улмаас бетон цутгалтын дараа 10-15 минут хүлээгээд түрхэх ёстой бодисыг хэрэглэх боломжгүй болсон. Бидний зүгээс мастеркур худалдан авах гэрээний нийт төлбөр 393,071,250 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд харин ч Төгс шал ХХК нь гэрэ******* заасан хугацаанд мастеркураа нийлүүлээгүйн алданги, дутуу нийлүүлсний 82,788,750 төгрөгийн илүү төлөлт, бетоны насжилт, бат бэх байдалд сөргөөр нөлөөлсний хохирол, буцааж авах ёстой 150,150,000 төгрөгийн үнэ бүхий 9100кг мастеркурын үнэ, агуулахын түрээс зэргийг бид******* төлөх үүрэгтэй гэж тодорхойлж, улмаар 341,229,525 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.3. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2.1. Зохигч талуудын хооронд дараах гэрээнүүд байгуулагдсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а. 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч Төгс шал ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Г*******ын боомт дахь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын төслийн зам, талбайн бетон хучилтыг дэвсэгч төхөөрөмжөөр дэвсэх, мөн гар аргаар замын хучилт хийх, арчлалт, агшилтын зүсүүр хийх ажлыг хийж гүйцэтгэх, захилагч Смарт Эко Транс ХХК нь ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцож үүрэг хүлээсэн байна. / х.х-ийн 4-7 дахь талд/

б. 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдөр АГГ/23-03-42/3 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч Төгс шал ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэж буй бетон хучилтын ажлын геодезийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч Смарт Эко Транс ХХК нь ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцож үүрэг хүлээсэн байна. /х.х-ийн 8-9 дэх талд/

в. 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Б/23-06-22 дугаартай Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч Төгс шал ХХК нь 18325 кг мастеркур 250 маркийн бетоны гадаргуун бэхжүүлэгч шингэн нийлүүлэх, худалдан авагч Смарт Эко Транс ХХК нь барааны үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /х.х-ийн 10-11 дэх талд/

2.2. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн дагуу ажлын хөлсний үлдэгдэл 108,487,700 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдөр АГГ/23-03-42/3 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ-ний ажлын хөлс 75,000,000 төгрөг буюу 183,487,700 төгрөг, алдангид 91,743,850 төгрөг нийт 275,231,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эдгээр гэрэ******* талуудын илэрхийлсэн хүсэл зориг агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцэж байхаас гадна талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул зохигч талуудын хороонд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг харилцан үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрэ******* заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

3. Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 108,487,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч нь бетон хучилт хийхдээ дор дурдсан ажлуудыг хамтад нь хийж гүйцэтгэх ба ажлуудыг багцаар нь нэг м2-ыг 30,000 төгрөгөөр гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцож, төлбөрийг гүйцэтгэлээр олгоно гэж тохиролцжээ.

Хэрэгт авагдсан Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэл болох 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний хооронд, 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны хооронд, 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд талуудын хийсэн гүйцэтгэлийн баримтуудаар нэхэмжлэгч Төгс шал ХХК нь нийт 25,128 м.кв талбайд буюу 753,840,000 төгрөгийн бетон цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн хариуцагч нь 325,000,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 15-16, 106 дахь талд/

Нэхэмжлэгч Төгс шал ХХК нь дээрх ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 428,840,000 төгрөгөөс дундын санхүүжилтийн 100,000,000 төгрөг, талуудын хооронд байгуулсан мастеркур нийлүүлэх гэрээний дагуу дутуу нийлүүлсэн 82,788,750 төгрөг, түлш, цахилгаан тээврийн зардал, согогтой бетоны төлбөрт 137,563,550 төгрөгийг тус тус суутгаж, үлдэгдэл 108,487,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Смарт Эко Транс ХХК нь согогтой бетоны төлбөрт 51,600,000 төгрөгийг суутгах тооцоо гарсан тул 28,200,000 төгрөгийг суутгасан нь үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан талуудын хооронд тооцоо хийсэн Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон цутгалтын ажлын гүйцэтгэлийн баримтуудыг харьцуулан судлахад талууд цаг хугацааны хувьд хамгийн сүүлийн тоцоо нийлсэн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Согогтой бетоны барьцааны буцаан олголт-ын тооцоогоор 28,200,000 төгрөгийг суутгахаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн 51,600,000 төгрөгийг согогтой бетоны төлбөрт суутгах талаарх татгалзал үндэслэлгүй байна. /х.х-ийн 14-16, 106 дахь талд/

3.2. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан.

Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтууд болон Бетон хучилтын гүйцэтгэлийн мэдээ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь нийт 25,128 м.кв талбайд буюу 753,840,000 төгрөгийн бетон цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийн тус үнийн дүнгээс суутгасан үнийн дүнгүүд үндэслэлтэй байх тул үлдэгдэл 108,487,700 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. /х.х-ийн 19 дахь талд/

4. Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдөр АГГ/23-03-42/3 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ -ний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.1. Уг гэрээгээр гүйцэтгэгч Төгс шал ХХК нь үндсэн гэрээгээр гүйцэтгэсэн бетон хучилтын ажлын геодезийн ажлыг хийж гүйцэтгэх, захилагч Смарт Эко Транс ХХК нь ажлын хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн. /х.х-ийн 8-9 дэх талд/

Гэрээний 3.1.1-д Хэмжилтийн ажлын хөлсийг 1 сард 25,000,000 төгрөгөөр тооцов. Энэ үнэд НӨАТ, тээвэр, ажиллах хүчний зардал, машин механизм, тоног төхөөрөмжийн зардал, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх зэрэг ажил гүйцэтгэгч талаас энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой бүхий л ажлын зардал, хураамж, татвар багтсан болно гэж, 3.2.1-д Ажил эхэлснээс хойш 1 сар /тухайн сарын хуанлийн хоногоор тооцно/ өнгөрснөөр тасалбар болгон гүйцэтгэгчийн ажлын тайлан хэмжилт хариуцсан ерөнхий инженерийн тодорхойлолтыг үндэслэж гэрээг дүгнэж, тооцоо нийлж гүйцэтгэгч талын ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн гүйцэтгэгч талд ажлын хөлс болох 25,000,000 төгрөгийг шилжүүлнэ гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь тус гэрэ******* заасан бетон хучилтын ажлын геодезийн ажлыг хийж гүйцэтгэн захиалагчтай тооцоо нийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг гэрээний үүрэгт 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний нийт ажлын хөлс болох 183,487,7000 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 91,743,850 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

5.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрэ******* заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

Ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд гэрээний дагуу нэг төл нөгөө талдаа хариуцлага хүлээлгэх тохиолдолд энэ талаар бичгээр гэрээ хийсэн байхаар хуульд заасан.

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн дагуу ажлын хөлсний үлдэгдэл 108,487,700 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 14-ны өдөр АГГ/23-03-42/3 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрэ******* нэмэлт оруулах гэрээ-нд захилагч тал ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөх талаар харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Смарт Эко Транс ХХК-аас 108,487,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төгс шал ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 166,743,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

7.1. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Б/23-06-22 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-ний үүргийн дагуу нэхэмжлэгчээс уг гэрээгээр нэхэмжлэгчийн дутуу нийлүүлсэн мастеркур-ын төлбөрт 82,788,750 төгрөг, мастеркур-ыг хугацаанд нийлүүлээгүйн хариуцлага буюу алданги 47,614,275 төгрөг, хугацаанд нь мастеркур-ыг нийлүүлээгүйгээс ашиглагдаагүй 9100 литр мастеркур-ын үнэ 150,150,000 төгрөг, уг 9100 литр мастеркур-ыг хадгалсан агуулахын төлбөр 27,200,000 төгрөг, мастеркур-ын тээврийн зардал 33,746,500 төгрөг нийт 341,229,525 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Шүүх хуралдаанд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн дутуу нийлүүлсэн мастеркур-ын төлбөрт 82,788,750 төгрөг, мастеркур-ын тээврийн зардал 33,746,500 төгрөг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч Төгс шал ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр АГГ/23-03-42 дугаартай Бетон хучилтын ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэлээс хассан үндэслэлээр тус шаардлагаас татгалзаж, үлдэх мастеркур-ыг хугацаанд нийлүүлээгүйн хариуцлага буюу алданги 47,614,275 төгрөг, хугацаанд нь мастеркур-ыг нийлүүлээгүйгээс ашиглагдаагүй 9100 литр мастеркур-ын үнэ 150,150,000 төгрөг, уг 9100 литр мастеркур-ыг хадгалсан агуулахын төлбөр 27,200,000 төгрөг нийт 224,964,275 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

7.2. Зохигч талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр худалдагч Төгс шал ХХК нь 18325 кг мастеркур 250 маркийн бетоны гадаргуун бэхжүүлэгч шингэнийг нийлүүлэх, худалдан авагч Смарт Эко Транс ХХК нь барааны үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байхаас гадна талууд уг үйл баримттай маргахгүй байна. /х.х-ийн 10-11 дэх талд/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тус гэрэ******* талуудын илэрхийлсэн хүсэл зориг агуулга зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцэж байхаас гадна талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул зохигч талуудын хороонд худалдах-худалдан авах гэрээний үүрэг харилцан үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж, хөрөнгөө хүлээж авах үүргийг харилцан хүлээх юм.

7.3. Талууд хооронд байгуулсан гэрээний 3.2-т гэрээ хийгдсэн өдөр ажлын нийт үнийн дүнгийн 90 хувь буюу 253,764,125 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлснээр ажил эхэлнэ гэж, 3.3-т гаалийн бүрдүүлэлт хийгдэж, хилээр орж ирсний дараа үлдэх 10 хувь буюу 39,307,125 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон байх бөгөөд худалдан авагч Смарт эко транс ХХК нь 393,071,250 төгрөгийг төлсөн, худалдагч Төгс шал ХХК нь 310,282,500 төгрөгийн мастеркур-ыг нийлүүлсэн болох нь тогтоогдож байхаас гадна талууд энэ үйл баримттай маргахгүй байна.

7.4. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрэ******* өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Хууль буюу гэрэ******* өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаар худалдагч Төгс шал ХХК нь Автомат удирдлагтай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон хучилтын талбайд ашиглах мастеркурыг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500 кг, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 64 кг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 162 кг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12175 кг-ыг тус тус Смарт Эко Транс ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул тухайн хөрөнгийг хүлээн авснаар үр шим, эрсдэл худалдан авагч талд шилжинэ.

7.5. Хариуцагч нь уг 9100 литр мастеркур-ыг хугацаандаа нийлүүлээгүй улмаас нэхэмжлэгчтэй тохиролцон буцаахаар тохиролцсон гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 28 хоногийн хугацаатай байна гэж тохиролцсон уг хугацааг худалдан авагч нь худалдагчийн бараа материалыг бэлтгэн нийлүүлэх буюу үүрэг гүйцэтгэх хугацаа гэж тайлбарласан.

Гэрээний 1.1-д ...худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоо хэмжээ хуваарийн дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй доор дурдсан хэмжээ үзүүлэлтээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлж хүлээлгэн өгөх, худалдан авагч гэрээний хавсралтад заасныг баримтлан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж тохиролцсон байна.

Талуудын дээрх тохиролцоонуудаас үзэхэд гэрээний 2.1-т заасан 28 хоног нь худалдагчийн үүрэг гүйцэтгэх хугацаа гэж тайлбарлах үндэслэлгүй, энэхүү үүрэг гүйцэтгэх хугацаа, хуваарь зэргийг талууд гэрээний хавсралтаар харилцан тохиролцож тогтоохоор тохиролцсон гэж үзэхээр байна.

Иймд худалдагч тал нь 28 хоногийн хугацаанд үүргийг гүйцэтгэх ёстой байсан энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 9100 литр мастеркур-ыг хадгалсан агуулахын төлбөр 27,200,000 төгрөг, алдангид 47,614,275 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

7.6. Хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ашиглагдахгүй болсон мастеркур-ыг буцаах талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж ашиглагдаагүй 9100 литр мастеркур-ын үнэ 150,150,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Мастер кури үлдэгдэлийн тооцоо-ны баримтад ... нийт 9100 литр 150,150,000 төгрөгийн үнэ бүхий мастер кури бодисыг Төгс шал ХХК нь буцааж авахаар тохиролцов гэжээ. /х.х-ийн 52 дахь талд/

Гэрээнээс татгалзах, гэрээний үүргийн гүйцэтгэл, зөрчилтэй холбоотой гэрээг цуцлах эрхийг гэрээний талууд эдлэх бөгөөд хэрэгт авагдсан уг баримтаар Төгс шал ХХК, Смарт эко транс ХХК-иуд гэрээний үүргийн зарим гүйцэтгэлтэй холбоотой гэрээнээс татгалзсан гэж үзэх дүгнэх үндэслэлгүй байна.

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Смарт Эко Транс ХХК-аас 108,487,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төгс шал ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 166,743,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төгс шал ХХК-аас 224,964,275 төгрөг гаргуулах тухай хариуцагч Смарт Эко Транс ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,534,108 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,864,098 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Смарт Эко Транс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 700,388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төгс шал ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ