Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 103

 

Ш................ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн

холбоонд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2021/00959 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш................ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

 

 “Буцалтгүй тусламж 16.192.784 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Ажлын үр дүнгийн урамшуулал 1.893.540 төгрөг гаргуулах”  тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй хэргийг,

Нэхэмжлэгч Ш................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М................, М................ нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М................, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р................, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Ш................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш................ би ............... ТӨҮГ-ын /хуучнаар ............... ХХК-ийн/ ҮЭ-ийн холбоонд тухайн байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэн 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орсон юм. Энэхүү албан тушаалд миний бие тасралтгүй 10 жил 3 сар ажилласан бөгөөд 2017 оны 11 сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тухайн үед намайг ажлаас чөлөөлсөн, тус холбооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай ...............ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 3 дахь заалтаар нийгмийн халамжийн сангаас /хуучнаар ............... ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нийгмийн халамжийн сан нэртэй байсан/ зохих буцалтгүй тусламжийг Ш................ надад олгохоор шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл буцалтгүй тусламжийг олгохгүй байна. Тус холбооны нийгмийн халамжийн сангийн зорилго нь ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалахын тулд ҮЭ-ийн холбооны дарга, ажлын албаны ажилтнуудын нийгмийн баталгааг тодорхой хэмжээгээр хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад оршдог бөгөөд тухайн журамд байгууллагадаа хэдэн жил ажилласнаас шалтгаалан 2 сараас 8 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг ажилтанд нэг удаад олгохоор зохицуулсан юм. Ш................ би 2007 оны 7 сараас 2017 оны 11 сар хүртэл 10 жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд хамгийн сүүлд 2.024.098 төгрөгийн үндсэн цалин хөлс авч байсан юм. Үүнийг Нийгмийн халамжийн сангийн журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалттай харьцуулан тооцвол /4-өөс дээш жил ажилласан бол 8 сарын үндсэн цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгох/ 16.192.784 төгрөг болж байгаа юм. Иймд ............... ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны Нийгмийн халамжийн сангаас 16.192.784 төгрөгийн буцалтгүй тусламжийг гаргуулж Ш................ надад олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш................ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч би шүүхэд хандан 16.192.784 төгрөгийн буцалтгүй тусламж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа ............... ХХК-иас манай үйлдвэрчний эвлэлийн холбоонд миний 13 дахь сарын цалин /ажлын үр дүнгийн урамшуулал/ 1.893.540 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл “...............” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь миний авах ёстой дээрх ажлын үр дүнгийн урамшууллыг надад өдийг хүртэл олгоогүй байна. Миний бие “...............” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажлын үр дүнгийн урамшуулал 1.893.540 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа 1.893.540 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Ш................ нь “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл 11 жил чин шударгаар ажилласан. Энэ хугацаанд ажлаа өгсний дараа нийгмийн халамжийн журам гэж байдаг. Энэ журмын дагуу нийгмийн баталгааг хангах зорилгоор дэмжлэг байдлаар мөнгөн хөрөнгө олгодог. Энэ журмын дагуу би хандсан. Энэ журам нь даргын шийдвэр болон тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан байдаг. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж дуусаад мөнгөн дүнг олгохгүй байсан учраас Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад би өргөдлөө өгсөн. Нийгмийн халамжийн сангийн журмын бүрдүүлэх баримт бичиг нь тухайн холбооны даргад хандаж өргөдлөө өгдөг. Үүний дагуу холбооны дарга шийдвэрээ гаргасан. Холбооны даргын өөрийнх нь эрх үүрэг дотор Тэргүүлэгчдийг хуралдуулж үүнийг олгохоор дүрэмдээ заасан байдаг. Үүний дагуу би Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан юм. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар тогтоолын дагуу надтай холбоотой 12.000.000 төгрөг болон 26.000.000 төгрөгтэй холбоотой асуудал байна. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгасны дараа энэ тэтгэмжийг олгоё гэж заасан байдаг. Үүний дагуу намайг Цагдаагийн байгууллагаас удаа дараа шалгасан. 12.000.000 төгрөгийг тухайн хүн авсан байна гэдгийг тогтоосон байгаа. Мөн дээрээс нь 26.000.000 төгрөгтэй холбоотой Улсын дээд шүүхээр явж шийдвэрлэгдсэн, надад ямар нэгэн гэм буруугийн асуудал байхгүй гэдгийг тогтоосон юм. Энэ нь цагдаа, хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдэж дууссан учраас мөн дээрээс нь намайг 2015 оноос цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Би прокурорын тогтоолуудыг он сартай нь хэлж чадахгүй байна. Энэ дунд намайг ямар нэгэн гэм буруутай, ажилдаа алдаа дутагдалтай хандсан байна гэсэн шийдвэр гаргаагүй. Аргагүй үзэл санаа нь Зөвхөн над руу чиглэж энэ журмыг өгөөгүй байгаа, материал бүрдүүлж хандаагүй гэсэн байдлаар хандаж байна. Би тухайн үед журмын дагуу өргөдлөө өгсөн. Үүний дагуу холбооны дарга өөрөө авч хэлэлцүүлж тэргүүлэгчид өгөх зохицуулалттай байдаг юм. Үүний дагуу хандсан байгаа. Дээрээс нь шүүхийн асуудал, цагдаагийн асуудлыг ярьж байна. Энэ бүх асуудал шийдвэрлэгдээд дууссан байхад надад олгохгүй байгаа учраас арга буюу шүүхэд хандаж явж байгаа юм. Тэргүүлэгчдийн тогтоолдоо олгоно гэж тодорхой зааж өгсөн байдаг. Энэ бүхнийг би хүндэлж явсан юм. Санхүүтэй холбоотой 12.000.000 төгрөг гэж байна. Үүнийг бүгд цагдаагийн байгууллагаар шалгасан. Санхүүгийн тайлан холбогдох материалуудыг өгсөн. Бага хуралд байхгүй гэж байна. Гүйцэтгэх зөвлөл жил болгоны төсөвт орсон, гарсан холбооны зардлыг тайлагнаж явдаг юм. Журам хүчингүй болсон гэж байна. Энэ шинэчилсэн журам зөвхөн над руу чиглэсэн байдалтай өөрчилсөн журам. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. 13 дах цалин буюу нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шаардлага бол зөвхөн намайг шүүхэд хандсаны дараа ...............ээс шилжиж орсон мөнгө манай холбооны дансанд орсон юм байна гэдгийг би тэр үед мэдсэн. Сөрөг нэхэмжлэл гаргасан учраас шүүхийн шийдвэр дууссаны дараа эргэж хандъя гэх байдлаар буцаж хандаж нэхэмжлэх байдлаар гаргасан юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэрэгт нэхэмжлэгч Ш................ нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь юу байна вэ? гэхээр Ш................ нь ............... төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллага үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажлын албанд өөр ямар нэгэн ажил эрхлэхгүйгээр орон тооны буюу зөвхөн үйлдвэрчний эвлэлд бүх хүчин чадал хөдөлмөрөө зарцуулж ажилласан байна. Үйлдвэрчний эвлэлийн орон тооны болон орон тооны бус гэх хоёр асуудал гарч байгаа. Орон тооны бус нь бид нарын хэлж завшсанаар ...............т тодорхой хэмжээний алба хаадаг түүндээ ажил хийдэг байж ажлын хажуугаар сайн дурын үндсэн дээр орон тооны бус байдлаар үйлдвэрчний эвлэлд ажил үүрэг гүйцэтгэж байгааг хэлнэ. Ш................ийн хувьд орон тооны буюу зөвхөн үйлдвэрчний эвлэлд жолооч, нягтлан бодогчоос нь эхлэн ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч зэрэг бүх ажлыг давхар хийсэн ажилтан байна. 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ш................ нь ажилд томилогдон. 2017 оны 11 дүгээр сар хүртэл тухайн үйлдвэрчний эвлэлд 10 гаруй жил ажилласан байна. Энэ хугацаанд ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байна. Хөдөлмөрийн гэрээнд зааснаас үзвэл ажилтан нь тодорхой хэмжээний эрх эдэлж, үүрэг хүлээх зохицуулалттай байсан байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээний үүрэг, тухайн хүний ажил хийж гүйцэтгэж байсан үүрэг зэргээр үзвэл ажилтан нь тодорхой хэмжээний эрх эдлэхээр харагдаж байна. Энэ эрх нь ...............ийн ажилтантай адилхан эрх эдэлж үүрэг хүлээдэг юм байна. Эрхийн хувьд үйлдвэрчний эвлэлийн ажилтны хамт эрхийн асуудал нь зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр хязгаарлагддаггүй. Мөн хөдөлмөрийн хуулиар хязгаарлагдахгүй. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд заасан үйлдвэрчний эвлэлийн ажилтны нийгмийн баталгааг давхар эдэлнэ. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байна. Энэ гэрээний 5 дугаар зүйлд ажилтны эрх гэсэн байна. 5.3 дах хэсэгт хууль тогтоомж, хамтын гэрээнд заасны дагуу цалин хөлс, тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт авах эрхтэй гэж заасан байна. Мөн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэгт удирдлагын хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон албан тушаалтны буруутай үйлдлээс гарсан хохирлыг дээд шатны удирдлага хөдөлмөрийн маргаан таслах комисс улмаар шүүхэд хандана гэж заасан байна. ...............ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж байхгүй юм байна. Энэ нь өөрөө үйлдвэрчний эвлэлийн байгууллага учраас ажилтны эрхийг зөрчихгүй гэж тооцож бодвол хамтын хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулаагүй байх. Ийм комисс байхгүй. Харин хөдөлмөрийн маргаан таслан комисс нь ...............ийн төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байгаа хүний хувьд үйлдвэрчний эвлэл болон захиргаа хоёр хамтарч хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулсан зүйл байдаг. Гэвч ажилтан Ш................ийн асуудалд уг маргаан таслах комисс хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байна. Яагаад гэвэл үйлдвэрчний эвлэлийн холбоонд нь ажилладаг хүн учраас энэ нь ...............ийн ажилтан биш учраас захиргааны ажилтан гэж явахааргүй байна. Үүнээс харвал ямар нөхцөл байдал байгаа вэ гэхээр хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 1. Буцалтгүй тусламж буюу үйлдвэрчний эвлэлийн ажлын алба, ажилтныхаа хувьд тухайн үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан хүмүүсийн нийгмийн халамж баталгааг эдлэхтэй холбоотой журам гарч. Энэ журмыг гүйцэтгэх зөвлөл гэх байгууллага баталсан байна. Нийгмийн халамжийн сангийн журмыг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар баталж байгаа журмын 3.1 дэх хэсэгт зааснаар Ш................ нь дөрвөөс дээш жил ажилласан ажилтан мөн байна. Энэ ажилчны хувьд сүүлийн авч байсан цалингаас нь тооцож 8 дугаар сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг нэг удаа олгохоор заасан. Өөрөөр хэлбэл энэ журмаар юу гэсэн бэ? гэхээр ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд гэж заасан. Түүнээс өөрийн хүсэлтээр гарсан, өөр ажил руу шилжсэн гэсэн ийм нөхцөл байдлыг тусгаагүй. Энэ талаар хариуцагч тал тайлбарласан. Манай гүйцэтгэх зөвлөл дутуу журам гаргасан байна. Түүнийгээ зассан юм гэдгийг хэлдэг. Зассан үйл ажиллагаа нь 2019 онд болсон. 2019 онд ...............ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд нэхэмжлэгч ажиллаагүй байсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан байсан. Ш................ийн хувьд 2017 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан байсан учраас 2019 оны журам өөрчлөгдөж байгаа асуудал нь Ш................ийн хөдөлмөр эрхэлж байсан хугацаанд хамаарахгүй. Энэ нь Ш................т буцаж үйлчлэх боломжгүй журам байдаг. Ийм учраас энэ журамтай холбоотой асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Харин 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр баталсан нийгмийн халамжийн сангийн журмын 3.1 дэх хэсэгт зааснаар ажилтан Ш................т 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг олгох асуудлыг олгох баталгаа бүрдсэн байна. Уг баталгааг хэрхэн шийдвэрлэх вэ гэхээр хариуцагчийн төлөөлөгчийн ярьж байгаагаар тэргүүлэгчдийн хурлаар оруулж ярилцаж болно. Үүнийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын шийдвэрээс харахаар их сонин шийдвэрүүд байдаг. Анх ажилтан Ш................ийг ажилд томилохдоо тэргүүлэгч нь томилсон байдаг. Тэгтэл дүрэмд нь үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга асуудлыг шийдвэрлэхээр заасан байгаа. Мөн тэргүүлэгчид нь томилж, буцааж тэргүүлэгчид нь ажлаас нь чөлөөлдөг юм уу гэхээр тэргүүлэгчид нь биш зөвхөн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нь чөлөөлж тухайн асуудлыг шийдвэрлэхийг холбогдох хүмүүст нь даалгах жишээтэй ажлаас чөлөөлсөн тушаал хавтаст хэрэгт тодорхой шаардлага хангаагүйгээр авагдсан байна. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын тушаалаар зохих бичиг баримтыг бүрдүүлж энэ тусламжийг шийдвэрлэхийг Түвшинжаргал гэх нягтлан бодогчид даалгасан байна. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн холбоог хэн төлөөлөх вэ гэхээр улсын бүртгэлд бүртгэгдсэн тухайн дарга нь шийдвэрлэнэ. Энэ шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үйлдвэрчний эвлэл дотоод дүрэм журмынхаа дагуу дотроо хэлэлцэж шийдвэрлэх ёстой юм байна. Үүний дагуу хэлэлцэж маргаан шийдвэрлэгдэхээр хэлэлцье гэж орхигдсон. Маргаан нь шийдвэрлэгдээд дууссан. Тийм учраас ажилтан дахин энэ үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хандах ёсгүй, шаардлага байхгүй. 2-3 удаа хандана гэсэн хууль байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дах хэсэгт шүүхээр гадуур урьдчилан шийдвэрлэх боломжтой бол гэж заасан байгаа. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх боломжтой эсэх асуудлыг 2-3 удаа хандаж байгаад аваарай гэдгийг хуульд заагаагүй байна. Нөгөө талаас иргэн хүний шүүхэд хандах эрх нь юу байдаг вэ? гэхээр тухайн байгууллагад нэг удаа хандсан байхыг шаардана. Тэгэхээр үүнийг тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх асуудал юм байна гэж үзэж тэргүүлэгчдийн хурлаар Ш................ийн асуудлыг хэлэлцэж маргаан шийдтэл гэж хойшлуулчхаад одоо болтол шийдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл биш. Өөрөөр хэлбэл тухайн асуудлаар хандсан байна. Хандсаныг нь үйлдвэрчний эвлэлийн байгууллага буюу ажил олгогч байгууллага нь шийдвэрлэж өгөхгүй байгаа юм байна. Ажил олгогч нь шийдэж өгөхгүй байгаа нөхцөл байдалд энэ хүн яах вэ гэхээр шүүхэд хандаж асуудлыг хэлэхээс өөр арга байхгүй. Шүүх яах вэ гэхээр дахин хандаж байгаад ир тэгэхээр нь авна гэсэн ийм байдлаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох ийм хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 16.192.000 төгрөгийг өгөхгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ хүн буруутай байж магадгүй гэсэн зүйлийг ярьсан. Буруутай эсэх асуудлыг шүүх эрүүгийн хэргийн журмаар шалгасан. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар мөн шалгасан. Ингээд ажилтан буруугүй болох нь тогтоогдсон. Ийм учраас Ш................ гэх хүн ...............ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байсныхаа хувьд ажил олгогчийнхоо өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлснийхээ хувьд журам, хөдөлмөрийн гэрээнд заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байна. Үүнийг шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна. Яагаад гэвэл тэргүүлэгчид нь тодорхой асуудлыг урьдчилан шийдвэрлэж өгөхгүй гэж хойшлуулсан. Хойшлуулсан байж одоог хүртэл өгөөгүй. ............... хуульчтай юм байна. Хуульч нь Р.Нямсүрэн гуай юм байна. Тухайн тэргүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлэхгүй байгаа учраас тэргүүлэгчдийг шүүх хуралд хариуцагчаар татах субъект биш байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэгдсэн дарга нь төлөөлнө гэвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар тодорхой ойлгомжтой асуудал байгаа учраас үүнийг тусад нь хэрэг үүсгэж дахин шүүхэд хандах, үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчид хандах гэсэн ийм хууль зүйн үндэслэл байхгүй байна. 13 дах сарын цалин буюу үр дүнгийн урамшуулал гэж нэхэж байгаа. Энэ нэхэж байгаа асуудал нь юу вэ гэхээр ............... төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлийн холбоо ажилтан Ш................ийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан эрхийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд үндэслэсэн шаардлага байгаа. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагаа болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа гэсэн заалт байдаг. Сонгуульт ажилтан гэж хэнийг хэлж байна вэ? гэхээр тухайн үйлдвэрчний эвлэлийн байгууллагад сонгуулиар буюу томилолтоор ажиллаж байгаа бүх ажилтнуудыг ойлгоно. Үйлдвэрчний эвлэлийн оршин тогтнох баталгааг эдлүүлэхийн хувьд тухайн үйлдвэрчний эвлэлийн ажилтан нарт ямар баталгааг эдлүүлэхийг хуульчилсан. 6 дугаар зүйлд тухайн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оршин тогтнох үндэс болон түүний ажиллаж байгаа ажилчдын баталгааг гэх. Тэгэхээр энэ ажиллаж байгаа ажилтан дотор юу гэж байна вэ? гэхээр үйлдвэрчний эвлэл түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлнэ гэж заасан. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан хамтын гэрээний нэгэн адил мөрдөгдөнө гэж заасан байгаа. Тэгэхээр ...............ийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага хоёрын хооронд байгуулагдсан хамтын гэрээ гэж байдаг юм байна. Энэ хамтын гэрээгээр үр дүнгийн урамшуулал олгох тухай заасан байна. Гэхдээ хамтын гэрээг үндэслэж шаардлага гаргаагүй. Ажилтан Ш................ нь хамтын гэрээнд заасан тэтгэмж, тусламж хөнгөлөлтөө эдлэх эрхтэй. Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт хамтын гэрээнд заасан цалин хөлс, тусламж, тэтгэмжийг авах эрхтэй гэж заасан байгаа. Тийм учраас энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд юу гэсэн бэ? гэхээр надад үр дүнгийн урамшуулал өгөх тухай асуудлыг үйлдвэрийн захиргаа шийдвэрлэж үйлдвэрчний эвлэлд өгөх юм бол үйлдвэрчний эвлэлээс үүнийг шаардах эрхтэй. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан хуулийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг байгаа. Түүний хавсралтад зааснаар Ш................т холбогдох 1.800.000 төгрөгийг захиргаа шийдэж, үйлдвэрчний эвлэлд өгсөн байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүнийг ажилтандаа өгөх үү, өгөхгүй юу асуудал яригдаж байна. Тэгтэл хариуцагчийн төлөөлөгч юу гэж байна вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудлыг ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах, дуусахгүй тухай асуудал юун дээр яригдах вэ гэхээр тухайн мөнгөнд шаардах эрх үүссэн үү, үүсээгүй юу асуудал яригдана. Энэ мөнгийг шаардах эрх нь хэзээнээс үүсэж байгаа вэ гэхээр ...............ийн захиргаанаас энэ мөнгийг шилжүүлснээр тооцно гэж ярьж байгаа хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зөв байна. Гэхдээ энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яаж явсан бэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оноос хойш түдгэлзэж ирсэн байна. Түдгэлзэж байсан нөхцөл байдал нь юу вэ гэхээр ажилтны хувьд тухайн нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа асуудал байдаг. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай асуудлыг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш................ нь шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө авъя гэх шаардлага гаргаад үүн дээрээ үр дүнгийн урамшууллаа нэмэгдүүлье гэхээр тухайн хэрэг нь түдгэлзсэн тохиолдолд шүүх ажиллагаа явуулж болохгүй. Нэхэмжлэгч өөрөө энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж байгаад 2021 оны 7 дугаар сард итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах боломжгүй боллоо, би өөрөө оролцъё гэж энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцож эхэлсэн байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн өмгөөлөгч юм байна лээ. Нэхэмжлэгч Ш................ нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явахаар юу гарч ирдэг вэ? гэхээр тухайн мөнгийг шийдвэрлэж үйлдвэрчний эвлэлд өгсөн нөхцөл байдал байдаг. Өгсөн нөхцөл байдлыг үндэслэж 2021 оны 8 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж дээрх мөнгийг авъя гэх асуудлыг тавьсан. Энэ асуудал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл тухайн мөнгийг шийдвэрлэсэн талаар ...............ийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Мөн энэ мөнгийг үйлдвэрчний эвлэлийн хороо авчхаад чиний үр дүнгийн урамшуулал орлоо шүү гэж огт хэлээгүй. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага яах вэ гэхээр үр дүнгийн урамшууллыг захиргаанаас ирсэн гэдгийг нэхэмжлэгчид огт тайлбарлаж хэлээгүй юм. Энэ тайлбарлаж хэлэх ёстой үүрэг нь хэнд байгаа вэ гэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон ажил олгогчид өөрт нь байгаа. Үүнийг хэлээгүйгээс болж нэхэмжлэгч яасан бэ гэхээр энэ мөнгийг орсныг ч мэдээгүй. Хэрвээ захиргаа энэ мөнгийг шийдвэрлэж үйлдвэрчний эвлэлд өгөөгүй болбол нэхэмжлэл гаргах эрхгүй. Яагаад гэвэл үр дүнгийн урамшууллыг захиргаа шилжүүлж өгдөг юм байна. Захиргаа шилжүүлж өгөөгүй байхад үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ажилтан Ш................ нэхэмжлэлээ гаргах ямар ч боломжгүй байсан юм. Энэ нөхцөл байдлаа тайлбарлаж хэлээгүйгээс өнөөдөр энэ хүний нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсэх хугацаа нь ...............ийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хооронд үр дүнгийн урамшуулал шилжүүлсэн нөхцөл байдалтай холбогдож тайлбарлагдахгүй. Ийм учраас энэ талаарх ажилтны нэхэмжлэл гаргах асуудалд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх Иргэний хуульд заасан үндэслэлээр мөн хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаа 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байвал үүний дагуу үүрэг гүйцэтгэгчээс татгалзаж болно гэсэн заалтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Тухайн үед ажилтныг ажиллаж байх үед нийгмийн халамжийн сангийн журам болон, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх үед нь дээрх сангийн журам мөрдөгдөж байсан. Энэ журмаар тухайн ажилтан хууль зүйн баталгаагаа эдлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар буцалтгүй тусламжийн асуудал өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан асуудалтай ойролцоо ханддаг юм. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг цалин хөлстэй адилтгаж үздэггүй юм. Тийм учраас нэг удаагийн буцалтгүй тусламжид Хөдөлмөрийн хуульд заасан тодорхой урьдчилан шийдвэрлэх болон шүүхээр гадуур шийдвэрлэх, гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа тоолох ийм нөхцөл байдал байхгүй. Ийм боломжгүй. Харин үр дүнгийн асуудалд тодорхой асуудал яригдана. Үр дүнгийн урамшууллын асуудлын тухайд миний хувьд үр дүнгийн урамшууллыг үйлдвэрчний эвлэлийн байгууллага үйлдвэрээс авчхаад ажилтандаа өгөхгүй өөртөө байлгаж байгаа нь завшиж байгаа асуудал байна гэж бодож байна. Үүнийг заавал шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр зүгээр өгөх боломж байгаа. Яагаад гэвэл үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ мөнгийг өөрөө гаргаагүй. Үүнийг захиргаа гаргаж өгсөн учраас үүнийг дамжуулж өгөх үүрэг нь байгаа юм. Үүнтэй холбоотой цалин хөлсний нэхэмжлэх гэх ойлголт нь үр дүнгийн урамшуулал буюу 1.800.000 төгрөгт хамаарч болох юм байна. Өөрөөр хэлбэл цалин хөлсний асуудал нь жинхэнэ үйлдвэрчний эвлэлийн байгууллагад юм уу, аль эсхүл тэргүүлэгчид юм уу, маргаан таслах комисст нь юм уу энэ бүгдэд хандаж шийдвэрлэх ёстой боломж байна гэж харж байгаа юм. Тийм учраас 1.800.000 төгрөгийн асуудалд шүүх анхаарч үзнэ биз. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч бид хоёр ярьж байсан зүйл бий. Юу гэсэн бэ гэхээр энэ цалин хөлсөнд хамаарч байгаа асуудалд урьдчилан шийдвэрлэж хандаад шийдвэрлэх боломжтой юм уу гэх талаас нь ярьж байсан юм. Түүнээс шүүх хуралд үүнийг хууль зүйн дүгнэлт болгож нэмж хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл цалин хөлсний асуудал нь Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсөнд хамаарах асуудал 1.800.000 төгрөгийн үр дүнгийн урамшууллын асуудал байгаа юм шүү. Харин 16.000.000 төгрөг буюу буцалтгүй тусламжийн асуудал нь шууд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарсан нөхцөл байдал байгаа. Үүнийг урьдчилан шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл өмнө нь хандсан. Тухайн үйлдвэрчний эвлэлийн дээд байгууллага нь өгөхгүй гэдгээ хэлсэн. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэстэй байна гэж дүгнэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Энэ шүүх хуралдаанд М................ өмгөөлөгч бид хоёр нэхэмжлэгчийг өмгөөлж байгаа учраас М................ өмгөөлөгчтэй давхцуулахгүйгээр өөрийнхөө байр суурь, хууль зүйн дүгнэлтийг гаргая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ш................ийг өмгөөлж байгаа. Ш................ нь нийгмийн халамжийн сангаас авах ёстой тусламжийн мөнгө болох 16.192.780 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мөн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2017 оны үр дүнгийн урамшуулалд олгох ёстой байсан 1.813.540 төгрөгийг тус тус гаргуулах хоёр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Хариуцагчийн маргаж байгаа асуудлуудад хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал ярьж байна. Мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн. Энэ журмыг хэрэглэх боломжтой байна гэж маргаж байна гэж үзлээ. Үүнд тодорхой хууль зүйн дүгнэлтээ хэлье. Хэрэгт авагдсан байгаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай тэргүүлэгчдийн тогтоол байдаг. Энэ тогтоолын 2 дах заалтаар ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм байна гэж үзлээ. Яагаад гэвэл тухайн тогтоолын 2 дах хэсэгт хууль хяналтын байгууллагын зохих ёсны шийдвэр гарсны дараа 2017 оны үр дүнгийн урамшуулал мөн буцалтгүй тусламжийг бодож олгохоор шийдвэрлэх гэж заасан байна. Өнөөдөр энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлэх гэж байгаа үндэслэл нь юу байна вэ гэхээр олгогдохгүй байгаа. Тэгтэл 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар тогтоолын 2 дах заалтаар 2017 оны үр дүнгийн урамшуулал болон буцалтгүй тусламж хоёрыг шүүх хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа олгоё гэх шийдвэр нь гарсан байдаг. Тэгтэл олгохгүй байгаа үйлдэл байдаг. Энэ хэрэгт эс үйлдэхүйн тухай асуудал яригдах юм. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ш................ийн ажлаас чөлөөлж байгаа тушаалд буцалтгүй тусламжийг олгох асуудлыг нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн асуудал байдаг. Тэгэхээр олгох ёстой юм байна. Хариуцагчийн 2018 оны 3 дугаар сар болон 2017 онд гаргаж байсан шийдвэрүүд дээр олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ олгох ёстой асуудлаа данс руу нь гүйлгээ хийхгүй байна гэж хуульчийн хувьд харж байна. Яагаад гэвэл тогтоолдоо олгоё гэх асуудлыг шийдвэрлэсэн байдаг. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар тэргүүлэгчдийн тогтоол, 2017 оны Ш................ийн ажлаас чөлөөлж байгаа тушаалд олгоё гэх асуудлыг шийдэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал яригдах юм байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дах хэсэгт заасан үндэслэл зүйлийг тайлбарлах шаардлагатай юм байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журам гэж байгаа. Үүнд юу гэж байна вэ гэхээр хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно. Мөн 71.2 дах хэсэгт хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж байгаа. Тийм учраас 2018 оны 3 дугаар сард тэргүүлэгчид хуралдаж хоёр дахь заалтаар юу гэж шийдсэн бэ? гэхээр тодорхой болж өнгөрөх үйл явдлаар хугацааг тодорхойлсон байна. Нэг ёсондоо өөрсдийнхөө хүлээж байгаа үүргийг хойшлуулж байна. Шүүхээр хэрэг маргааныг хянаж дууссаны дараа буцалтгүй тусламжийг олгоё гэх үүргийг бий болгосон зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд гэж байгаа. Энэ хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох зохицуулалт хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ш................ийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж байгаа. Тэгэхээр 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар тэргүүлэгчдийн тогтоолоор Ш................т олгох мөнгөн урамшуулал болон буцалтгүй тусламжийг олгоё гэх асуудлыг шийдэж зөвшөөрсөн агуулга илэрхийлэгдэж байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79.1.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан гэж хариуцагчийн маргаж байгаа асуудалд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3, 65.1.4 дэх хэсгүүдэд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байвал гэж заасан байгаа. Тэгэхээр тэргүүлэгчид хандах энэ асуудал 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэгдсэн асуудал байдаг. Үүнд хугацаагаа хойшлуулсан асуудал байгаа. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт байгаа. Иргэний хуулийн 9.4 дэх хэсэгт иргэний эрхийг дараах байдлаар хамгаална. Мөн хуулийн 9.4.3 дах хэсэгт хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж тийм учраас ажил олгогч Ш................т буцалтгүй тусламжийг олгох үүрэг нь журмаараа үүссэн байна. Тэгэхээр энэ үүргийг гүйцэтгүүлэх шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Энэ үүргийг гүйцэтгүүлэхийн тулд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудалд түр зогссон мөн тасалдсан асуудлууд байгаа учраас нэхэмжлэлийг хууль зүйн хувьд хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус Холбооноос Нийгмийн халамжийн сангийн буцалтгүй тусламж 16.192.784 төгрөг гаргуулах тухай Ш................ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Шурагийн ............... нь тус холбооны нягтлан бодогчоор 2007 онд орж 2017 оны 11 сарын 01 хүртэл ажилласан ба өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөгдсөн байна. Тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2016 оны 01 сарын 22-ны хурлаар ............... ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Нийгмийн халамжийн сан"'-гийн журмыг баталжээ. Энэ сангийн зорилго нь Үйлдвэрчний эвлэлийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд сонгуульт ажилтан, ажлын албаны ажилтны баталгааг дээшлүүлэхэд чиглэсэн ба журмын зорилгыг эвлэлдэн нэгдсэн ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамтран хамгаалахын тулд ҮЭ-ийн холбооны дарга, орон тооны болон орон тооны бус ҮЭ-ийн хорооны дарга, ажлын албаны ажилтнуудын нийгмийн баталгааг тодорхой хэмжээгээр хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад оршино гэж тодорхойлсон. Энэ ч үүднээс журмын 3.1 дэх заалт нь энэ журамд хамаарах ҮЭ-ийн сонгуультан болон ажлын албаны ажилтан өөр ажилд сонгогдож томилогдсон, хугацаа дуусаж дахин сонгогдоогүй, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон /Өндөр насны тэтгэвэрт гарсан хөдөлмөрийн чадвараа алдсан/ зэрэгт хамаарах бөгөөд өөрөө сайн дураараа хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон, сонгуульт үүргээс огцорсон, захиргааны санаачилгаар ажлаас халагдсан хүнд хамаарахгүй. Үйлдвэрчний эвлэлийн мөнгөн хөрөнгө нь эвлэлдэн нэгдсэн гишүүдийн хүчээ үнэлсэн хөдөлмөрийн хөлснөөсөө эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар эвлэлдэн нэгдэж өөрийн байгууллагаа байгуулж, түүнийгээ ажиллуулахаар төлсөн татвар болохоос буяны сан биш юм. Энэ нь манай Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан ҮЭ-ийн холбоо, хороодын хөрөнгө, санхүү халдашгүй байх заалтаар тодорхойлогдоно. Харин манай Гүйцэтгэх зөвлөл журмыг батлахдаа зааг ялгааг нарийвчлан зааглаж бичээгүйгээс ийм асуудал үүсэж байна гэж үзнэ. Ш................ нь тус холбооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа холбооны дарга байсан Н.Батбаатарын хамт нягтлан бодох бүртгэлийн журмыг зөрчсөний улмаас 26.876.400 төгрөгийг үрэгдүүлж хохирол учруулсан асуудал хуулийн байгууллагаар шалгагдсан бөгөөд үүний 50 хувь болох 13.438.200 төгрөгийг Ш................ээс гаргуулахаар нотлох баримтыг бүрдүүлэн шүүхэд хандаж байна. Иймд Ш................ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бөгөөд зохих нотлох баримт, үндэслэлийг шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Өөрийн хүсэлтээр сайн дураар хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон хүнд их хэмжээний нийгмийн халамж үзүүлдэг төстэй хэрэглэх хууль эрх зүйн жишиг ч Монгол улсад байхгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р................ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

 Ш................ээс 2021 оны 08 сарын 30-нд нэхэмжлэлийн шаардлагаа 1.893.540 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийт ажиллагсдыг төлөөлөн "..............." ХХК-тай байгуулсан 2017 онд хэрэгжих хамтын гэрээний 3.16 дахь заалтын дагуу Үйлдвэрчний эвлэлийн холбооны орон тооны ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгосон байна. Энэхүү урамшуулал 12 ажилтнаар тооцогдон 2018 оны 02 дугаар сарын 14-нд 498 тоот төлбөрийн даалгавраар Үйлдвэрчний эвлэлийн холбооны дансанд орсны дотор Ш................т 1.892.540 төгрөг тооцогдон орсон байна. Гэвч Хамтын гэрээний дагуу ҮЭ-ийн холбоонд шилжүүлсэн жилийн үр дүнгийн урамшуулал 1.892.540 төгрөгийн талаар Ш................ энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл ҮЭ-ийн холбоонд хүсэлт өргөдөл, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд ҮЭ-ийн холбоо мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүргээс татгалзах эрхтэй байх ба шүүх энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж сэргээсэн нөхцөлд олгох боломжтой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р................ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш................ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн нэмэлт шаардлагатай танилцаж хариуцагч тал хариу тайлбарыг өгсөн байгаа. Нэмэлт шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын гэрээний дагуу олгогдвол зохих мөнгө учраас эрх зүйн үндэслэл байгаа юм. Ш................ нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны урамшууллын мөнгө 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн холбооны дансанд орж ирсэн. Ингэхдээ Ш................ийн нэр дээр 1.892.450 төгрөг тооцогдож орсон байдаг. Тийм учраас эрх зүйн болон дүнгийн хувьд Ш................т хамаарна. Ш................ нь өөрөө 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр энэ мөнгө орж ирснээр нэхэмжлэгчид шаардах эрх үүсэж байгаа. Тэгтэл Ш................ нь энэ мөнгийг шаардахгүй явсаар 3 жил өнгөрсний дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдаг. Шүүх үүнийг сэргээх үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа түдгэлзсэн гэж үзвэл энэ мөнгийг олгож болно. Ганц асуудал нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудал байдаг. Үндсэн нэхэмжлэл болох 16.192.784 төгрөгийг шүүх шийдвэрлэж олгох боломжгүй юм. Үүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн үндэслэл байна. Яагаад вэ гэвэл 16.192.784 төгрөг Тэтгэвэр тэтгэмжийн хууль, Иргэний хуульд заасан хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дотоод хэм хэмжээгээр зохицуулагддаг. Үйлдвэрчний эвлэлийн холбооны үндсэн эрхэнд байдаг асуудлаар гарч байгаа нэхэмжлэл байгаа юм. Үүний журам нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ............... ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн холбооны нийгмийн халамжийн сангийн журмаар зохицуулагдаж байсан. Ш................ нь энэ журмыг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан байдаг. Үүнийг шүүх өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй. Энэ журам нь Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарна. Мөн хяналт шалгалтын зөвлөл хяналтаа тавина. Журмын 3.2 дугаар заалтад Үйлдвэрчний байгууллагын санхүүгийн сахилга бат, чадвар, гишүүнчлэлийн тоо, ажлын үр дүнг харгалзана гэсэн үйлдвэрчний хамтын байгууллагаар хэлэлцэж шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байгаа юм. Үүнд хамаарах тэтгэмж шаардаж байгаа хүн Үйлдвэрчний холбоонд өргөдлөө гаргаж зохих материалаа бүрдүүлж өгч хамтын байгууллага болох Тэргүүлэгчдийн хуралд өргөдлөө гаргаж түүнийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах эрх нь үүснэ. Тухайн үед Баттөр гэх хүн даргаар ажиллаж байх хугацаандаа Ш................ийг ажлаас чөлөөлсөн тушаалын 3 дахь зүйлд Нийгмийн халамжийн сангийн журмыг үндэслэн зохих бичиг баримтыг бүрдүүлж Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж Ш................т буцалтгүй тусламжийг олгож шийдвэрлэхийг нягтлан бодогчид даалгасан тушаал гаргасан байна. Үүнд мөн журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж олго гэсэн шийдвэр байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар тогтоол байгаа. Үүнд 38.876.400 төгрөгийн Батбаатар, ............... нартай холбоотой мөнгө гарч байгаад яасан нь мэдэгдэхгүй үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах гэсэн заалт байдаг. 2 дахь заалтад Батбаяр, ...............т холбогдох хууль хяналтын байгууллагын шийдвэр гарсны дараа буцалтгүй тусламжийг олгож шийдвэрлэ гэсэн заалтуудтай. Эдгээр заалтынхаа үр дүнг үйлдвэрчний байгууллага хэрэгжүүлэх ёстой. Үйлдвэрчний байгууллагын эрх зүйн үндэслэл нь юу юм бэ, гэвэл Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль нь 10 зүйлтэй хууль байгаа. Үүний 6 нь зүйл нь эрх зүйн зохицуулалттай. Бусад нь ерөнхий зохицуулалттай байгаа юм. Үүний 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага эвлэлдэн үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж хуулийн хүрээнд бие даан үйл ажиллагааг явуулна гэсэн ганц зохицуулалттай. Үүнээс өөрөөр үйлдвэрчний эвлэлийн дотоод хэм хэмжээг зохицуулдаг зохицуулалт байхгүй. Үйлдвэрчний эвлэл энэ асуудлаа яаж зохицуулдаг юм бэ гэвэл тухайн Монголын үндэсний үйлдвэрчний холбооны дүрэм түүнд нийцсэн салбар Үйлдвэрчний эвлэлийн холбооны бага хурлаар баталсан дүрмээр зохицуулна гэж. ...............ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Ш................ийг ажиллаж байх үед 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр мөрдөж байсан тушаал байгаа. Үүнээс хойш нэхэмжлэгч талын хүсэлтээр бүх дүрэм авагдсан. Хамгийн сүүлд буюу 2021 оны 06 дугаар сард бага хурлаа хийж баталсан дүрэм хэрэгт авагдсан байдаг. Энэ бүх дүрмийн 1.8 дугаар заалтад Үйлдвэрчний эвлэлийн эрх хэмжээ юугаар зохицуулагддагийг зааж өгсөн. Энэ дүрмүүдэд Бага хурлыг эрх хэмжээ шийдвэрлэдэг асуудал, гүйцэтгэх зөвлөлийн эрх мэдэл, Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын эрх хэмжээ, холбооны удирдлагын ажлыг удирддаг даргын эрх мэдэл гэж тус тусад нь зааж өгсөн. Энэ журам нь Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд хамаарах асуудал байгаа. Тэгтэл нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон тэргүүлэгчдэд ямар нэгэн хариуг гаргаагүй. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дах хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ш................ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Ш................ нь энэ асуудлаар холбоондоо хандаж холбооны тэргүүлэгчид үүнийг хэлэлцүүлж зохих шийдвэр гарсны дараа хандах ёстой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дах хэсэгт зааснаар тухайн этгээдийн бие даасан байдал эрх хэмжээг хангах гэж байдаг. Тийм учраас шууд шүүх шийдвэр гаргах боломжгүй. Тэргүүлэгчид шийдэх асуудал юм. Ш................ийн асуудлыг яагаад Үйлдвэрчний холбооны эрх хэмжээ гэж байна вэ гэхээр хэд хэдэн асуудал байгаа. Ш................ нь Тэргүүлэгчдийн хурлын 36 дугаар тогтоолын дагуу Ш................, Батбаатар нарт холбоотой асуудал прокуророор шалгагдаж 2019 онд прокурорын шийдвэр гарч дууссан байгаа. Үүнийг үндэслэж Ш................т холбогдуулан Үйлдвэрчний эвлэлийн холбоо 13.000.000 төгрөгийг нэхэмжлэл шүүхэд гаргасан. Энэ нь дээд шүүхээр шийдвэрлэгдсэн. Прокуророор шийдвэрлэгдсэн асуудал нь Батбаатарыг гэм буруутай гэж үзсэн болохоос Ш................ийг гэм буруутай гэж үзээгүй гэсэн үндэслэлээр энэ асуудал дууссан байдаг. Одоо нийгмийн халамжийн сангийн журмын дагуу Тэргүүлэгчдийн хурлаар Ш................ нь ажил үүргээ сайн биелүүлсэн, шаардаж байгаа хэмжээний мөнгийг өгөх ёстой гэсэн зүйлийг хэлэлцэх, авч үзэх асуудал өчнөөн байгаа. Үүнд Дээд шүүхийн тогтоол яригдана. Энхболдод оногдсон 12.000.000 төгрөг, Сэхүүн чоно ХХК-нд оногдсон 36.000.000 төгрөг үүнийг яасан бэ гэж үзэхээр санхүүгийн данс бүртгэлгүй гарсан байдаг. Тэгтэл нягтлан бодогч нь энэ гаргасан 12.000.000 төгрөгийг яасан бэ гэхээр ямар ч даргын гарын үсэг байхгүй асуудал байдаг. Энэ олгогдсон мөнгөнүүд санхүүгийн тайланд яаж тусгагдсан юм бэ гэхээр Ш................ийн халагдах үеийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн санхүүгийн тайланг харж байна. Үүнд 36.000.000 төгрөг хөрөнгө оруулалтаар байдаггүй, авлагаар ч байдаггүй юм. Ямар ч ажил хийгдээгүй, ямар ч газар авагдаагүй. Ямар ч бүтээн байгуулалт явагдаагүй. Тийм учраас үүнд Ш................ийг холбож үзэх ёстой. 2011-2017 онд Үйлдвэрчний холбооны ээлжит бага хуралд тавьсан тайлан. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн бага хурлын тэмдэглэл надад байгаа. Ийм учраас үүнийг нягтлан бодогчтой ярих асуудал байгаа. Нөгөө талаас 36 дугаар тогтоолын дагуу мөн Ш................ийн тэтгэмж, хүсэлтийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж олон жил ажилласан, ямар нэгэн зөрчилгүй ажилласан гэвэл өгөх ёстойг нь өгнө. Өгөхгүй зүйлээ өгөхгүй. Ийм шийдвэр гаргах ёстой. Тийм учраас Үйлдвэрчний эвлэлийн холбооны бие даасан байдалд хамаарч байгаа асуудлыг шүүх шууд шийдвэрлэх боломжгүй. Шүүх тодорхой журмаар зохицуулагдсан буцалтгүй тусламжийг бодож олгодог газар биш. Үйлдвэрчний байгууллагад одоо энэ эрх хэмжээ, журам нь хэвээрээ байгаа юу гэхээр байгаа. Энэ журам нь 2019 онд хүчингүй болж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нарийвчилсан журам гаргаж мөрдсөн байдаг. Дүрэм нь Ш................ийг ажлаас гарах үед байсан. 2016 оны журмаа баримтлах юм уу, одоогийн журмаа баримтлах юм уу энэ нь тэргүүлэгчдийн эрх хэмжээний асуудал. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2021/00959 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2017 оны үр дүнгийн урамшуулал 1.893.540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш................т олгож, нэхэмжлэлээс үлдэх 16.192.784 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ш................ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 46.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш................т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М................, М................ нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Ш................ийн нэхэмжлэлтэй ............... ТӨҮГ-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох буцалтгүй тусламж гаргуулах, үр дүнгийн урамшуулал гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.26-ны өдрийн 142/ШШ2021/00959 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ш................ миний бие ажлаас гарснаасаа хойш хөдөлмөрийн гэрээ, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын дагуу буцалтгүй тусламж авах хүсэлтийг гаргасан ба уг буцалтгүй тусламжийг олгохоос хариуцагч тал татгалзсаны дагуу ............... ТӨҮГ /хуучин нэрээр ............... ХХК/-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулж нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба уг буцалтгүй гаргуулах нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурал хэлэлцэж шийдвэрлээгүй, хурлаас Ш................т дээрх журамд заасан буцалтгүй тусламжийн мөнгийг олгохгүй гэсэн шийдвэр гараагүй байна... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй буюу шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог. Гэтэл уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах шаардах эрхтэй мэтээр дүгнэсэн атлаа ............... ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг тайлбарлах замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хэргийн 49-50 дахь талд авагдсан нотлох баримт болох ............... ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолд “...Ш................ нарт холбогдох хууль, шүүхийн байгууллагын зохих ёсны шийдвэр гарсны дараа 2017 оны үр дүнгийн урамшуулал, буцалтгүй тусламжийг шийдвэрлэж олгохыг ҮЭ-ийн холбооны дарга нарт зөвшөөрсүгэй” гэж заасан бөгөөд үүнийг буцалтгүй тусламж олгохоос татгалзсан шийдвэр гэж тайлбарлаад одоог хүртэл тус буцалтгүй тусламж болох 16.192.784 төгрөгийг олгохоос татгалзаж ирсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл хариуцагчийн татгалзлалыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байхад, анхан шатны шүүхээс ...хариуцагч буцалтгүй тусламжийн мөнгийг олгохгүй гэсэн шийдвэр гараагүй байна...гэж дүгнээд байгааг огт ойлгохгүй байна. Одоог хүртэл олгохгүй байгааг шүүх яаж ойлгоод байгаад ч гайхаж байна. Хариуцагч ............... ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хуулийн этгээд болохын хувьд түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус хорооны дарга нь шүүхэд хариу тайлбар /хэргийн 24-25 дахь талд/ гаргахдаа татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан байдаг. Шүүхээс уг татгалзаж буй үндэслэл нь хуульд заасны дагуу нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийх учиртай. Гэтэл уг татгалзаж буй үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр ............... ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийг шийдвэр гаргаагүй гэж үзэж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэхгүй орхигдуулж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. шүүхийн шийдвэрт заасан тэргүүлэгчид нь хариуцагч ............... ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлөхгүй бөгөөд дүрмээрээ дотоод эрх хэмжээ олгогдсон боловч энэ нь хуульд зааснаар төлөөлөх этгээд биш юм. Хэрэв шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой гэж дүгнэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасныг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь уг хэргийг дахин шүүхээр хэлэлцэх боломжгүй болгож байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар журмаараа хүлээсэн үүргээ ажил олгогч буюу хариуцагч тал гүйцэтгээгүй байхад түүнд хандаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал хариуцагч тал одоог хүртэл уг буцалтгүй тусламжийг олгоогүй байгаа нь өөрөө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байгаа нотолгоо байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2021/00959 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р................ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 ог-ы 10 дугаар сарын- 26-ны 00959 тоот шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч Ш................, түүний өмгөөлөгч М................, М................ нарын 2021-11-17-ны өдрийн давж заалдсан гомдолтой танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Ш................ Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дотоод хэм хэмжээний актын дагуу “Буцалтгүй тусламж”-д 16.192.784 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө энэ асуудлаараа ҮЭ-ийн холбоонд өргөдөл хүсэлт гаргаагүй. Ш................ийн нэхэмжлэлтэй холбоотой эрх зүйн харилцаа дараах зохицуулалттай. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 1991 оны 4 дүгээр сарын 19-ний/одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа/ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт " Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан явуулна гэж түүний үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон. Үйлдвэрчний эвлэлүүд ийнхүү үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан явуулах эрх зүйн үндсэн хэлбэр, арга, үйл ажиллагаа нь нь түүний дүрмээр тодорхойлогддог. Энэ хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр Ш................ийг ажлаас чөлөөлөгдөх үеийн болон түүнээс хойш өөрчлөлт орсон ...............ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмүүдийг нотлох баримтаар өгсөн. Хууль зөрчөөгүй гэж үзэж улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн энэхүү дүрэмд ҮЭ-ийн Холбооны эрх барих дээд байгууллага Бага хурал, түүний чөлөөт цагт эрх хэрэгжүүлэх Гүйцэтгэх зөвлөл, хамтын удирдлагын байнгын эрх хэрэгжүүлэх Гүйцэтгэх зөвлөлийн эрх хэмжээг зааж өгсөн ба аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаандаа мөрдөх хэм хэмжээ, дүрэм журам баталж мөрдүүлэх, мөнгөн хөрөнгө зарцуулах шийдвэр гаргах эрх хэмжээг Тэргүүлэгчдэд олгосон байгаа. Шүүхийн шийдвэрийн 15-16 дахь талд "Үндэслэх" хэсэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байгаа. Ш................ийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон 2016 оны 01 сарын 22-ны журам, Холбооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/03 тоот тушаал, Тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 20-ны 36 дугаар тогтоолд буцалтгүй тусламжийн асуудлыг Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж шийдвэрлэх-ийг заасан байна. ЭНэ нь үг дуугүй олго гэсэн үг биш Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж олгох эсэх, олговол ямар хэмжээтэй олгохыг шийдвэрлэ гэсэн ҮЭ-ийн дүрмийн хэм хэмжээ юм. Эрх зүйн журам нь ийм байхад шүүх ҮЭ-ийн дотоод эрх хэмжээг хэрэгжүүлж шийдвэр гаргах боломжгүй. Нөгөө талаар Ш................ нь "өөрийн хүсэлтээр" ажлаас чөлөөлөгдсөн иргэн тул журмын зорилго хэсгийн "...ажилтнуудын нийгмийн баталгааг тодорхой хэмжээгээр хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулах журмын үндсэн зорилгод нийцэх эсэх, Үйлдвэрчний эвлэлийн холбоо дүрэм, журмаа шинэчилж "буцалтгүй тусламж"-ыг өвчилсөн, ар гэрт нь гачигдал гарсан ажилтанд олгох болсон, харин нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тодорхой үндэслэлээр олгох, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ажилтанд тусламж, тэтгэмж олгохгүй байхаар журамласанд Ш................ хамаарах эсэх асуудал ҮЭ-ийн эрх хэмжээний асуудал юм. Ш................ нь хуульд нийцүүлэн тогтоосон дүрэм журмын дагуу ҮЭ2ийн холбооны Тэргүүлэгчдэд өргөдөл хүсэлтээ гаргаж энэхүү "буцалтгүй тусламж" авах асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байсан нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааны талаар баримт нотолгоо гаргаагүй нөхцөлд шүүх ИХШХШТ хуулийн 117.1 дэх заалтыг баримтлах шаардлагагүй бөгөөд "буцалтгүй тусламж" 16.192.784 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгс эхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ш................ “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан буцалтгүй тусламж 16.192.784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны үр дүнгийн урамшуулал 1.893.540 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Нийгмийн халамжийн журамд үндэслэн тодорхойлсон ба тус журмын 3 дугаар зүйлийн 3.1.-д заасан “... 4-с дээш жил ажилласан бол 8 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж 1 хүнд 1 удаа олгоно” гэсэн заалтанд үндэслэсэн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ Ш................ нь 2017 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул буцалтгүй тусламж олгохгүй, журамд зааснаар “Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, ажлын албаны ажилтан орон тооны Үйлдвэрчний эвлэлийн холбооны хороодын дарга нар үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа тохиолдолд буцалтгүй тусламж 1 удаа олгоно” гэсэн заалтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзал тайлбар гарган маргажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд нэхэмжлэгч Ш................ нь “...............” ХХК-ийн /хуучин нэрээр/ Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Үйлдвэрчний эвлэлийн холбооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад “...............” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаар тогтоолоор Нийгмийн халамжийн сангийн журмыг баталсан, Ш................ийг ажлаас чөлөөлсөн тушаалд түүнийг хуль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, зохих шийдвэр гаргасны дараа түүнд 2017 оны үр дүнгийн урамшуулал, буцалтгүй тусламж олгохыг Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, нягтлан бодогч нарт зөвшөөрсөн, журамд заасан урамшуулал буцалтгүй  тусламж олгох эсэх асуудлыг “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурал шийдвэрлэхээр заасан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

            Шүүх “Эрдэнэт үйдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны эс үйлдэл байхгүй, дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага буцалтгүй тусламж 16.192.784 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны үр дүнгийн урамшуулал 1.893.540 төгрөгийг “...............” ТӨҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 117/586 дугаартай албан бичгээр үр дүнгийн урамшууллын мөнгө нь хариуцагч байгууллагын дансанд шилжиж орсон, уг мөнгийг хариуцагч байгууллагын дансанд орсныг мэдсэн, мэдсэнээс хойш хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэсэн үндэслэлээр урамшуулал 1.893.540 төгрөгийг хариуцагч “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж, нэхэмжлэгч Ш................д олгохоор шийдвэрлэжээ.

            Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэлээс үлдэх 16.192.784 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3., 117 дугаар зүйлд нийцээгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Дэмжлэг урамшууллын сан”-ийн журмын 4 дүгээр зүйлд сангийн зарцуулалтын талаар зохицуулсан байх ба дэмжлэг урамшуулал буцалтгүй тусламж авах хүсэлтийг Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн тогтоол гарсны үндсэн дээр дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн дэмжлэг хүссэн этгээд хүсэлтээ бичгээр гаргаж, холбооны ажлын албанд ирүүлнэ. Ажлын алба үндэслэл тооцоог нягталж, холбооны даргын саналтайгаар Тэргүүлэгчдийн хуралд оруулна. Сангаас ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг тэргүүлэгчид тогтооно. Тэргүүлэгчдийн журмын тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл тухайн этгээд холбооны хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно гэж зохицуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болжээ.

            Хэрэгт нэхэмжлэгч Ш................ нь “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албанд хандсан буцалтгүй тусламж авах талаар хүсэлтээ бичгээр гаргасан эсэх нь тодорхойгүй, нотлох баримт авагдаагүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2021/00959 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2017 оны үр дүнгийн урамшуулал 1.893.540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш................т олгож, нэхэмжлэлээс үлдэх 16.192.784 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар Ш................ийн нэхэмжлэлтэй буцалтгүй тусламж 16.192.784 төгрөг гаргуулах тухай “...............” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ш................, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М................, М................ нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 285.914 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ