| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/09466/И |
| Дугаар | 191/ШШ2025/00194 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/00194
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *** тоотод байрлах, ************** ББСБ ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух,************** /рд:УЕ***/-т холбогдох,
32,784,000 төгрөг гаргуулах, **** улсын дугаартай Ланджровер ренджровер /Landrover Rangerover/ суудлын авто машиныг Ц.Ундрахын эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.
Зохигчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарандаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал нарын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сайхал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.******* нь ************** ББСБ ХХК-тай 2022 оны 07 сарын 21-ний өдөр 34/22 тоот зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулж, 30,000,000 төгрөг сарын 3 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлж авч, өөрийн эзэмшилийн 9190 УБИ улсын дугаартай, Ланджровер ренджровер маркийн суудлын автомашиныг барьцаалуулж үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн. Одоо тус тээврийн хэрэгсэл нь Ц.Ундрахын эзэмшил ашиглалтад байгаа боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь ************** ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа болно. 2024 оны 10 сарын 21-ний өдрийн байдлаар Ц.******* нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 2 320,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 464,000 төгрөг нийт 32,784,000 төгрөг төлөөгүй. Ц.Ундрахаас удаа дараа зээл төлөхийг шаардсан ч төлөхгүй хойшлуулсаар байна. Иймд зээлийн үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, хүүнд 2,320,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 464,000 төгрөг нийт 32,784,000 төгрөг Ц.Ундрахаас гаргуулж өгнө үү. Мөн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний 3.2-т заасныг үндэслэн 9190 УБИ улсын дугаартай, Ланджровер ренджровер /Landrover Rangerover/ суудлын автомашиныг Ц.Ундрахын эзэмшил ашиглалтаас гаргуулж *******финанс ББСБ ХХК-д олгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарандаваа шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: ...Ц.Ундрах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК хариуцагч Ц.Ундрахад холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, хүүнд 2,320,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 464,000 төгрөг нийт 32,784,000 төгрөг гаргуулах, 9190 УБИ улсын дугаартай Ланджровер ренджровер суудлын авто машиныг Ц.Ундрахын эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарандаваа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Хэргийг хэлэлцэх шатанд хариуцагч Ц.Ундрах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарандаваагийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ************** ББСБ ХХК хариуцагч Ц.Ундрахад холбогдуулан гаргасан 32,784,000 төгрөг гаргуулах, **** улсын дугаартай Ланджровер ренджровер суудлын авто машиныг Ц.Ундрахын эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,870 төгрөгөөс 160,935 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 160,935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160,935 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ