Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 705

 

 

 

                                                                                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Хохирогч, шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.А, Б.О нарт холбогдох 1806 02498 0723 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Завхан аймагт 19 оны  дүгээр сарын -ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 343 дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, П.А /РД:

2. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 19 оны  дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Эмнэлэгийн  дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б.О /РД:

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

П.А нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван-Охин” дэлгүүрийн хажууд иргэн Т.Ариунжаргалыг гудамжинд согтуу орилсон гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван-Охин” дэлгүүрийн хажууд иргэн П.Аийг “манай найз Т.Ариунжаргалыг зодсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбямбын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Аийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Аийн өгсөн: “Бид 2 эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ариунжаргалын  өгсөн:  “... 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 30 минутын орчим манай гэрийн ойролцоо гэр нь байдаг Памбига гэх залуутай 86910088 гэсэн дугаартай утсаар холбогдож Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Гурван охин дэлгүүрийн ойролцоо уулзахад Памбига найзууд болох миний зүс таних Бат-Уул, Отгоо, Сүхээ, мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуу нартай хамт согтуу байж байсан. Намайг очиход архиа бараг дуусгасан байсан. Тэгээд надад 2 архинаасаа 2 удаа хийж өгөөд тэрнээс уугаад хамт байж байхад 19 цаг 50 минутын орчим эдгээр хүмүүс хоорондоо муудалцаад зодолдоод байсан. Тэгсэн Сүхээ гэх залуу нь согтуу над руу янхан гичий минь Монголд ингэж байж байхаар чамайг цаазаар авна гэх зэргээр доромжилж байгаад миний зүүн талын шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд бүгд салцгаагаад тал тал тийшээ болсон тэгэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Аийн өгсөн:  “... 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 17-р хороо, Холбоотолгойн дэлгүүрийн урд найз Бат-Уул, Памбага, зүс таних Ариунжаргал нартай уулзаад нэг шил архи хувааж уусан. Ариунжаргал согтчихоод гудамжаар орилоод байсан чинь Бат-Уул чимээгүй бай гээд маргалдахаар нь голоор ороод салгасан чинь Бат-Уул намайг хавирч унагахаар нь босож ирээд яагаад байгаа юм бэ гэхэд чи түрүүнээс хойш гэртээ орлоо гээд их зан гаргаад байна уу гэж хэлснээс болж маргалдсан чинь Ариунжаргал хажуугаас дайраад байхаар нь нүүрээ дараад доош суусан чинь Бат-Уул, Памбага хоёр тал талаас өшиглөсөн ба Ариунжаргал нь миний нүүрийг маажсан ...” гэх мэдүүлэг /хх.10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3715 дугаартай дүгнэлтэд:

“1. Т.Ариунжаргалын биед зүүн доод зовхинд цус хуралт, зулгаралт, доод зовхи, хацар хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх  дүгнэлт /хх.18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3715 дугаартай дүгнэлтэд:

  1. “П.Аийн биед тархи доргилт, дух, зүүн чихний ар, хамарт шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.  
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Отгонбямбын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.12,37/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.22/,

Эмчилгээний баримт /хх.23/,

Хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн тухай хүсэлт /хх.44-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

П.А нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван-Охин” дэлгүүрийн хажууд иргэн Т.Ариунжаргалыг гудамжинд согтуу орилсон гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван-Охин” дэлгүүрийн хажууд иргэн П.Аийг “манай найз Т.Ариунжаргалыг зодсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь өнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ариунжаргалын  өгсөн:  “... Тэгсэн Сүхээ гэх залуу нь согтуу над руу янхан гичий минь Монголд ингэж байж байхаар чамайг цаазаар авна гэх зэргээр доромжилж байгаад миний зүүн талын шанаа руу нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Аийн өгсөн:  “... Ариунжаргал хажуугаас дайраад байхаар нь нүүрээ дараад доош суусан чинь Бат-Уул, Памбага хоёр тал талаас өшиглөсөн ба Ариунжаргал нь миний нүүрийг маажсан ...” гэх мэдүүлэг /хх.10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3715 дугаартай дүгнэлт /хх.18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3715 дугаартай  дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Аийн хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.10,34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Отгонбямбын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.37/,

Шүүгдэгч П.А, Б.О нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

П.А, Б.О нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.А, Б.О нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар П.А, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, шүүгдэгч нар нь харилцан эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд П.А, Б.О нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.

Хохирогч  Т.Ариунжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч П.А, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

П.А, Б.О нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.А, Б.О нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

П.А, Б.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.А, Б.О нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч П.А, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.А, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Б.О нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, П.А, Б.О нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, П.А, Б.О нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт  сануулсугай.

5. Шүүгдэгч П.А, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.А, Б.О нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР