| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03277/И |
| Дугаар | 191/ШШ2025/06802 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/06802
| 2025 08 12 | 191/ШШ2025/06802 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч:*******,*******,*******од оршин байрлах “ЭУҮ” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин байрлах “К” ХХК /рд:*******/-д холбогдох,
26,747,475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “......Иймд ажил гүйцэтгэсэн хөлсний үлдэгдэл 17,831,650 төгрөг алданги 8,915,825 төгрөг, нийт 26,747,475 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “” ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүрэг, 67 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн барилгын гадна явган зам болон авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн ба үлдэгдэл төлбөр өгөхгүй байсан тул шүүхэд хандан төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 26,747,475 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч байгууллага нь төлбөрт тооцон маркийн суудлын зориулалттай мөнгөлөг өнгийн улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгч төлбөр тооцоогоо дуусгасан. Иймд хариуцагч байгууллага төлбөр тооцоогоо хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, дүрэм/хх7-9/, ажил гүйцэтгэх гэрээ/хх11-23/, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх24/, ажил гүйцэтгэсэн акт/хх25-26/, шилжүүлгийн тооцоо/хх27-28/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан 26,747,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,747,475 төгрөгт тооцон маркийн суудлын зориулалттай, мөнгөлөг өнгийн улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгч төлбөр тооцоогоо дуусгасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл нэхэмжлэлээс татгалзах эрхийг төлөөлөгч д олгожээ. /ХХ32/
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос тал хувийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,747,475 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тоот данснаас 145,843.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД