2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04089

 

 

 

 

 

 

2025 05 09 191/ШШ2025/04089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байрлах Голомт банк ХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Ч******* Г******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч******* овогтой Г******* нь Голомт банктай 2024 оны 07 сарын 05-ны өдөр R******* TOOT Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр ******* тоот зээлийн данс үүсэж 2024 оны 07 сарын 05-ны өдөр 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэгэн) хувийн хүүтэй, 30 (Гучин) сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч Ч******* овогтой Г*******-г банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ УБ хот, тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/132025/17300 тоот захирамжаар тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Ч******* овогтой Г******* РД:/ У399083130/- г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Ч******* Г******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Ч******* Г*******д холбогдуулан гэрээний үүрэгт 9,541,735.43 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17300 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Ч.Г******* нь  тоотод оршин суудаггүй улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Ч******* Г*******ын хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Ч******* Г******* нь  тоотод оршин сууж байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Ч******* Г******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Ч******* Г******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Ж.Л //-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ