Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 710

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох 2015 2501 1279 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт  оны  дүгээр сарын -ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 36 дугаар гудамжны 549 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Э.О

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.О нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 8-21 тоотод оршин суух Б.Саруултөгсийн орон байранд нэвтрэн зурагт хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Охин-Эрдэнийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Саруултөгсийн өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 14-нд 19 цаг 30 минутын үед утас дуугарсан. Аваад ярьсан чинь эгч байсан. Тэгээд эгч зурагтыг чинь тэврээд гарч байна гэнэ чи хурдан гэртээ оч гэхээр нь шууд такси бариад гэртээ очсон. Гэртээ ороод харсан чинь зурагтны оролтыг нь хугалчихсан, зурагтны суурин дээр байсан зурагт алга болсон байсан...’’ гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы өгсөн: “... би хураагдсан зурагтыг Эрдэнэбатын Батболдоос 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр барьцаанд авч 300,000 төгрөгийн зээл олгосон. Тэгээд танай цагдаагийн байгууллагаас ирээд тус зурагтыг хулгайн зурагт байна гээд аваад явсан. Би одоо зурагтны 300,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хонгорын өгсөн: “... тэгээд дагаад ортол Охиноо тэр айлд ороод суучихсан байсан. Тэгээд тэр 3 зурагт барьчихсан гарч ирж байсан. Тэгээд багаажиндаа хийгээд хүнсний 4-р дэлгүүрийн хойд талд байрлах ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Батболдын өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өгөөмөр хотхон дээр ирээд Охин-Эрдэнэ эгчтэйгээ хамт тэр байр луу орсон. 20-30 минутын дараа эгч нь гарч ирээд Хонгороо бид 2-г ороод ир гэж дуудсан. Гэрт нь орсон чинь Охин-Эрдэнэ намайг наад зурагтаа өргөчих гэхээр нь би чиний зурагт мөн юм уу гэж асуусан чинь мөн мөн би энд зурагтаа хэрэглүүлж байсан юм гэж хэлсэн. Тэгээд бид нар хүнсний 4-н тэнд байдаг “Өмнийн салхи” гээд ломбарданд Охин-Эрдэнэ миний бичиг баримтаар тавьсан...” гэх мэдүүлэг /хх.58/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.5-8/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.22/,

“Өмнийн салхи” ХХК-й барьцаат зээлийн үйлчилгээний тасалбар /хх.45/,

“Өмнийн салхи” ХХК-с 42 инчийн зурагтыг хураан авсан тухай тогтоол /хх.22/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх.33/,

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.34/,

Хохирлын 300.000 төгрөгийг шүүхийн дансанд түр хийсэн тухай шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.О нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 8-21 тоотод оршин суух Б.Саруултөгсийн орон байранд хууль бусаар нэвтрэн зурагт хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Саруултөгсийн өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 14-нд 19 цаг 30 минутын үед утас дуугарсан. Аваад ярьсан чинь эгч байсан. Тэгээд эгч зурагтыг чинь тэврээд гарч байна гэнэ чи хурдан гэртээ оч гэхээр нь шууд такси бариад гэртээ очсон. Гэртээ ороод харсан чинь зурагтны оролтыг нь хугалчихсан, зурагтны суурин дээр байсан зурагт алга болсон байсан...’’ гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы өгсөн: “... би хураагдсан зурагтыг Эрдэнэбатын Батболдоос 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр барьцаанд авч 300,000 төгрөгийн зээл олгосон. Тэгээд танай цагдаагийн байгууллагаас ирээд тус зурагтыг хулгайн зурагт байна гээд аваад явсан. Би одоо зурагтны 300,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх.27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хонгорын өгсөн: “... тэгээд дагаад ортол Охиноо тэр айлд ороод суучихсан байсан. Тэгээд тэр 3 зурагт барьчихсан гарч ирж байсан. Тэгээд багаажиндаа хийгээд хүнсний 4-р дэлгүүрийн хойд талд байрлах ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Батболдын өгсөн: “2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өгөөмөр хотхон дээр ирээд Охин-Эрдэнэ эгчтэйгээ хамт тэр байр луу орсон. 20-30 минутын дараа эгч нь гарч ирээд Хонгороо бид 2-г ороод ир гэж дуудсан. Гэрт нь орсон чинь Охин-Эрдэнэ намайг наад зурагтаа өргөчих гэхээр нь би чиний зурагт мөн юм уу гэж асуусан чинь мөн мөн би энд зурагтаа хэрэглүүлж байсан юм гэж хэлсэн. Тэгээд бид нар хүнсний 4-н тэнд байдаг “Өмнийн салхи” гээд лобарданд Охин-Эрдэнэ миний бичиг баримтаар тавьсан...” гэх мэдүүлэг /хх.58/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.5-8/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.22/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх.33/,

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.34/,

Шүүгдэгч Э.Охин-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Э.Охин-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Охин-Эрдэнийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Э.Охин-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийг даган мөрдөж байсан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд холбогдох заалт буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих” ялаас тухайн орон байр, агуулах савны бүлэг хулгайн гэмт хэргийн зүйлчлэлд дүйцэх заалт буюу Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял нь харьцангуй хүндэрсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.

Иймд Э.Охин-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон “Энэ гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч Б.Саруултөгс нь гэмт хэргийн улмаас хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар нь хүлээн авсан, шүүгдэгч Э.О нь 300,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханд нөхөн төлөхөөр шүүхийн дансанд шилжүүлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болжээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Охин-Эрдэнийн “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Охин-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Э.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь заалтад тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

             2002 оны Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан ялын төрөлд тооцогдоогүй учир уг ялыг шүүгдэгчид оногдуулаагүй бөгөөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно” гэж заасны дагуу Э.Од оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Э.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.О 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Э.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Э.О урьд нь цагдан хоригдсон хоноггүй, 300,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханд нөхөн төлөхөөр шүүхийн дансанд шилжүүлсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Саруултөгс нь хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар нь хүлээн авсан, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, Э.Од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгчид сануулсугай.

6. Э.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР