| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04562/И |
| Дугаар | 191/ШШ2025/06883 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/06883
| 2025 08 18 | 191/ШШ2025/06883 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,од оршин байрлах “ЦХ” ХХК /рд:/-д холбогдох
*******, байршил бүхий, нийт 125 м.квадрат талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 10-р сарын 3-ны өдрийн тоот дугаартай 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй Зээлийн гэрээг “” ХХК- тай байгуулж, 2023 оны 10-р сарын 4-ны өдөр 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийг тус компанийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн байдаг.
Гэвч “” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаанд биелүүлээгүй бөгөөд зээлсэн мөнгө болон 1 (нэг) сарын хүүгийн хамт нийт 210,000,000 төгрөгт төслийн тоот байршил бүхий таун хаусын Захиалгын гэрээг байгуулж авах санал гаргаж, миний бие хүлээн зөвшөөрч дараах амины орон сууц захиалгын гэрээг байгуулсан.
2023 оны 11-р сарын 04 ны өдөр “” ХХК-тай №КН2- тоот дугаартай “*******, “” хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.
Тус гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 4-р улиралд ашиглалтад оруулж, амины орон сууцыг хүлээлгэж өгснөөс хойш 1 сарын дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээг гаргаж өгөх талаар гэрээнд дурдсан байдаг.
Гэвч хариуцагч байгууллагын зүгээс амины орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгч миний эзэмшил ашиглалтад шилжүүлсэн боловч одоог хүртэл үл хөдлөх хөрөнгөний гэрчилгээ гаралгүй нэхэмжлэгч миний өмчлөгч эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг ул хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно’’, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “ Талууд шилжиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан байдаг.
Мөн амины орон сууцны гэрээний 2.5 дахь хэсэгт “Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөгд шилжүүлнэ” мөн гэрээний 6.1.7 дахь хэсэгт “ Захиалагч тал нь хүлээн авсан амины орон сууцыг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал, түүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна. Үүнтэй холбогдох буюу гүйцэтгэгч талаас шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авах эрхтэй” гэж тус тус заасан.
Гэвч хариуцагч нь дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй байна. Энэ талаар удаа дараа хариуцагчид хандсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй, сүүлдээ утсаар холбогдох боломжгүй болж, манай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэзээ гаргах нь тодорхойгүй байдалтай, нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтой зөрчигдсөөр байна.
Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 112-р зүйлийн 112.1 дэх хэсэг, Амины орон сууцны захиалгаар бариулах гэрээний 2.5 болон 6.1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, "Улаанбаатар хот, *******, төслийн байршил бүхий, нийт 125 м.квадрат талбай бүхий амины орон сууцны” өмчлөгчөөр_Ж.*******ыг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч “” ХХК-д даалгаж өгнө үү.
1.1. Хариуцагчид мөнгө зээлээд авсан орон сууц болох үл хөдлөхийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй. Мөнгөнийхөө оронд авч байгаа юм. Мөн шаардлагатай бичиг баримтыг гаргуулна. компанид олон удаагийн шилжүүлгээр нийт 200 гаруй сая төгрөг өгсөн. Мөнгөө авах гэтэл байхгүй гээд үл хөдлөх авахаар тохиролцоод гэрээ хийсэн. Гэрээгээр хадат вилла 2-с 125 м.кв амины сууц авах болсон юм. Уг байшин баригдсан боловч өгөхгүй байгаа юм. Уулзахаар өгнө гэдэг. Би шүүхээр өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа юм. Гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа юм гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх3/, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /хх4-8/, зээлийн гэрээ /хх10/, гараар бичсэн өргөдөл /хх11/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь *******, байршил бүхий, нийт 125 м.квадрат талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу шүүх төлөөлөгч т 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргийн дагуу хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр энэ шүүх хуралдааны товыг мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Зохигч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хх10/
Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөг олгосон болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх3/
Улмаар зээлийн гэрээний 1.3-т заасан хүүг тооцсон төлбөрийг оролцуулан 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна. /хх4-8/
Амины орон сууц захиалан бариулах гэрээний 3.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу олгогдсон үндсэн зээл 200,000,000 төгрөг болон хүүд 10,000,000 төгрөг, нийт 210,000,000 төгрөгт тооцож, амины орон сууцны үнэнд хөнгөлөлт үзүүлж, нийт 210,000,000 төгрөгөөр уг гэрээний үнийг тохиролцжээ.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүрэг хүлээдэг.
Дээрх зээлийн гэрээний дагуу олгогдсон 200,000,000 төгрөг, хүү 10,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцсон тул нэхэмжлэгч нь амины орон сууц захиалган бариулах гэрээний үүрэг болох ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж үзэхээр байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ыг *******, байршил бүхий, нийт 125 м.квадрат талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “” ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,278,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,278,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД