Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

0204 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

 

 

 

 

 

   2024        07           02                                         2024/ДШМ/38

 

 

*******, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Д.******* нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2239003730019 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Д.*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө ........... газраас хохирогч *******ын 1 тооны үхрийг ******* улсын дугаартай цагаан өнгийн “*******” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт ийн *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ийн *******, ын ******* нарыг тус бүр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч *******д оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй цагаан  өнгийн “Хюндай *******-1” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******ас гаргуулж улсын орлого болгож,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, прокурорын “Хюндай *******-1” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс намайг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас иргэн *******ын 1 тооны үхрийг *******тай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж 3 жилийн хорих ялаар шийтгэсэн. Б.*******ыг таньдаг, бид нар найзуудын харьцаатай хүмүүс бөгөөд хэрэг болох хугацаанд би Батноров суманд жоншны нүх гаргаж ажиллуулж байхдаа *******тай таарсан. Б.*******ыг хулгайн үхэр ажиллах гэж байгааг мэдээгүй өөрийнхөө үхрийг ажиллаж байгаа гэж надад хэлэхэд нь би өөрийнхөө үхрийг ажиллаж байгаа гэж ойлгосон.  

....Би анхнаасаа энэ хэрэгт оролцоогүй. *******тай тэр өдөр цуг яваагүй.  Би тэр үед Хэнтий аймагт эмнэлэгт үзүүлэхээр ирсэн байсан. “*******тай цуг явсан гээд хэлээд өгчих, чамайг хэрэгт оролцуулахгүй, ******* Б.Төгсбаяр өмгөөлөгчийг авсан, чи Б.Төгсбаяр өмгөөлөгчийг авчих, ******* цаг зүүсэн байгаа, чи энэ хэргээс салчихна” гэж хэлсэн.  Би анхан шатны шүүх хуралдаанд Б.Төгсбаяр өмгөөлөгчтэй оролцсон. Худал мэдүүлэг өгсөн нь миний буруу. Иймд хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн шатнаас *******ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа.

Хавтаст хэргийн материалтай танилцахад мөрдөн байцаалтын шатанд хэргийг дутуу шалгасан байсан. ******* нь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, 4 мөчний сулралттай, түнхний  мултралттай хазганаж явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүн.

Шүүх эргэлзээ бүхий нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан байсан.  

******* өмнө нь тэй хамт хэрэгт холбогдож байсан. Хулгай хийдэг өдөр нь шүүх хуралдаан нь хойшилж тэй “” гэх уул руу явсан. хулгай хийе гэж ярьсан талаар мэдүүлэг байдаг.  

Б.Төгсбаяр өмгөөлөгч , *******, нарын хэрэгт гийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Энэ хэрэгт *******ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн өмгөөлөгчийг оролцуулах болсон талаараа бичгээр хүсэлт гаргуулаагүй. Б.Төгсбаяр өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ байхгүй.  Б.Төгсбаяр өмгөөлөгч , ******* нарын мэдүүлэгт өмгөөлөгчөөр оролцоод явсан.

******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг. Б.*******ыг огт танихгүй, харин г таньдаг, багаасаа найзалсан найзууд гэдэг. “найз нь хэрэгт орчихлоо, чамтай цуг гэмт хэрэг үйлдсэн гэж ярьчихлаа, өмнөх хэрэг дуусаагүй байхад энэ хэрэг гараад ирлээ, чи энэ хэрэгт оролцсон гээд хэлчих, чамайг ******* салгачихна” гэж утсаар ярьж холбогдчихоод өөрийн хэрэгт оролцсон өмгөөлөгчөө *******ийн өмгөөлөгчөөр оролцуулж, гэх ахыгаа “манайд хоносон” гэдэг байдлаар мэдүүлэг өгүүлсэн.

******* Батноров суманд байгаа ******* гэдэг хүнтэй уулзаж хамт хулгай хийх боломжгүй. Яллагдагчаар 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө Бор-Өндөрт байдаг хүн Батноров суманд байдаг хүнтэй яаж холбогдох вэ гэхэд “жоншны аманд ажиллаж байгаад ******* гэдэг хүнтэй танилцсан болгоод энэ гэмт хэрэгтээ мэдүүлгийг тааруулсан байдлаар төлөвлөсөн байсан” гэж ******* хэлдэг.

Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. Хохирогч ******* мэдүүлэгтээ “...үхрийн сэвс байсан, сэвсийг нь хараад хулгайд алдсан байна гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэж мэдүүлдэг. ******* мэдүүлэгтээ “...нэг үхэр ачаад 3 километр яваад хөдөө очиж ажиллаад сэвсийг нь хаяад махыг нь ачаад явсан...” гэж мэдүүлдэг. Гэтэл ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...би *******тай хамт хөдөө явсан. Нэг үхэр бариад гэрийнхээ гадаа ажилласан...” гэж мэдүүлдэг.  Үүнийг мөрдөгч , прокурор нар анзаараагүй. 

*******т шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан талаар ар гэрийнхэн нь мэдээгүй байсан. Мөн өмгөөлөгч Б.Төгсбаярын зүгээс ар гэрийнхэнтэй нь холбогдсон зүйл байхгүй байсан.

Мөрдөн байцаалтын шатанд ******* гэдэг хүний мэдүүлгийг шалгаагүй. ******* гэрийнхээ гадаа хулгайн гэмт хэргийг хийгээд малын арьс ширийг хүүхдэдээ нүхэнд булж дээрээс нь хог хаяарай гэж хэлсэн байсан. Маргааш өглөө хүүхэд нь арьс шир толгойг нь нүхэнд булаад хаясан. Хулгайлсан үхрээ 2,500,000 төгрөгт зараад 500,000 төгрөгийг эхнэрийнхээ дансанд шилжүүлсэн байсан. Хүү нь мэдүүлэгтээ  аав гэрийн гадаа нэг эрэгтэй хүнтэй ирсэн гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс харахад хамт нэг хүн очсон байна. ******* нь *******тай холбогдох ямар ч боломжгүй, харин тэй багын найзууд юм байна лээ. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. *******, хоёрын тухайн өдөр хоорондоо утсаар холбогдсон эсэхийг, хэргийн газрын үзлэгт ямар машин техник ашигласан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзэж байна” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн яллах дүгнэлтэд дурдагдсан бичгийн нотлох баримтуудаар *******, ******* нар бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч *******ын малыг хулгайлж, худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. тухайн цаг хугацаанд хаана байсан талаар гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. болсон үйл явдлын  талаар тодорхой мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгчийн ярьж байгаа зүйлс бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн .................газраас хохирогч *******ын 1 үхрийг “*******” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 11-14 хуудас),

- Хохирогч *******ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-нд үхрээ дахин бүртгэж үзэхэд манай үхрээс соёолон насны мухар ухаа сүүл цагаан 4 хөл цагаан эр үхэр алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж үзэхэд манай эр үхэр олдоогүй. Харин “” гэх газарт малын сэвс байсан. …би алдсан үхрээ 3,000,000 төгрөгөөр үнэлнэ. …*******д манай үхрээс захиран зарцуулах эрх байхгүй…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 18-19 хуудас),

- Гэрчийн өгсөн: “...Манай аав ******* өдөр мал ажиллаагүй. Харин шөнө дунд үхэр ажилласан байсан. Шар шуудайнд үхрийн арьс, толгой хоёр байсан. …ухаа халзан бидэртэй эр үхрийн арьс, толгой байсан. Манайд ийм үхэр байхгүй. Манай аав шөнө өөрийнхөө цагаан өнгийн “*******” маркийн машинаар нэг хүнтэй цуг ачиж ирсэн байх...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26-28 хуудас),

- Гэрч гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн төвд өөрийн төрсөн ах ын гэрт байсан. …******* 2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө манай найз болох ын ******* гэх хүнтэй явсан гэж байсан. …Манай найз ын ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө хулгай хийсэн байсан. Тэгээд манай найз намайг хэрэгтэй байгаа болохоор *******д тэй цугтаа явсан гэж хэлээрэй гэсний дагуу ******* намайг цуг явсан гэж мэдүүлэг өгсөн байсан. ын ******* нь одоо болтол намайг гуйгаад хийсэн хэргээ намайг хүлээчих, чи хэрэгтэй байгаа юм чинь гээд байгаа юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 31-33 хуудас),

- Гэрч ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү ирж хоносон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36-37 хуудас),

- Гэрч ийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг н дээр мал, мах, түүхий эд худалдаж авч байхад миний зүс таних ******* гэх эрэгтэй надад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 тооны гарал үүслийн бичиггүй эр үхрийн мах өгсөн. Үхрийн мөнгөө гэсэн банкны дансаар 2,564,800 төгрөг авсан. ...Тухайн үхрийн мах нь 276 кг жинтэй байсан юм. Махаа өгөхдөө арьс толгойгүй ирсэн…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 48-49 хуудас),

-Гэрчгийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр л гэж санаж байна. Тухайн үед нөхөр бид хоёр Хэнтий аймаг руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр болоод нөхрийн эзэмшлийн “*******” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Машины тэвшин дээр мах байхаар нь гайхаад “энэ юун мах вэ, хэнийх вэ” гэхэд манай нөхөр надад “*******ийн хүнээс авлагаа авсан мах байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд би тэр үедээ үнэхээр *******ийнх нь мал юм байх гэж бодсон. Хулгайн мах гэж огт мэдээгүй…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 52-53 хуудас),

- 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ийн *******ын банкны тоот дандсанд “mah” гэсэн гүйлгээний утгатай 2,564,800 төгрөгийн орлого орсон талаарх банкны депозит дансны хуулга  (1 хавтаст хэргийн 189 хуудас),

- Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 10-даар байх гэж бодож байна. Би танил *******той Батноров сумын урд талд таарсан. Би *******т хандаж “хоёулаа зүүн хойшоо явж нэг юм янзалъя” гэж хэлэхэд зөвшөөрсөн тул *******той гэрийнхээ гадна очиж өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн “*******” маркийн тээврийн хэрэгслийг аваад ******* унаж явсан машинаа Сэрвэнгийн уурхайн тэнд үлдээгээд бид хоёр миний машинтай зүүн хойшоо ........ газарт очоод тэр хавиар эзэнгүй үхэр харж байгаад орой харанхуй болсон хойно тэр хавьд байсан 100 гаруй тооны үхэр дундаас мухар улаан халзан зүсмийн соёолон үхрийг би бугуйлдаад амьдаар нь машиндаа ачаад 3 км гаруй явж байгаад нэг газарт буулгаж тэнд нь ажиллаж, малын сэвсийг нь үлдээгээд махаа арьс толгойтой нь ачиж манай хөдөө гэрийн гадаа аваачиж махаа янзлаад арьс толгойг нь шар өнгийн шуудайнд хийж, тэр оройдоо ******* машин руугаа хүргүүлсэн. Би маргааш нь махаа машин дээрээ ачиж эхнэргийн хамтаар Хэнтий аймгийн төв рүү ирсэн. Тухайн үед манай эхнэр тэр махыг хулгайн мах гэж мэдээгүй. “Ямар учиртай мах юм бэ” гэхээр нь би “******* хүнээс мал авах ёстой байсан тэрнийх нь мах” гэж хэлж ойлгуулсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 49-51 хуудас),

******* яллагдагчаар өгсөн: “...Би хэрэг болох үед Хэнтий аймгийн Батноров суманд жоншны уурхайд нэг нүх ажиллуулж байсан юм. ....2022 оны 09 дүгээр сарын дундуур гэж бодож байна. Намайг Батноров суманд өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал сумын урдхан талд Б:******* надтай таарсан. Тэгээд ******* надад “юманд явъя” гэхээр нь би тэр үедээ Б.*******ыг өөрөө малтай учраас тэрийгээ ажиллах гэж л байгаа юм байна гэж ойлгоод цуг явахаар болсон. Тэгээд Б.*******ын хөдөө гэрт очиж цагаан өнгийн “*******” маркийн машиныг аваад миний машиныг уурхайн хажууд үлдээгээд бид хоёр зүүн хойшоо чигтээ нэлээн  яваад нэг уулын голд очиж тэнд байсан үхэр дундаас 1 үхрийг ******* уургалж аваад ганцаараа машины тэвшин дээр ачаад бид хоёр тэндээс хөдөлж эзгүй хээр очиж ******* ажиллаад би түшилцээд дуусгасан. Тэгээд махаа арьс толгойтой нь хамт машинд ачиж Б.*******ын гэрийн гадаа очиход мөн л ******* махаа жижиглэж дуусаад намайг тэр шөнөдөө машин руу маань хүргэж өгөхөөр нь би тэр хавьдаа хоночихоод маргааш нь аймаг руу ганцаараа өөрийнхөө машинтай явсан. ...Би үхэр ажиллахад нь цуг явснаас нэг ч төгрөг өөртөө аваагүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 37-39) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч *******, ******* нарыг “бусдын малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ. 

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч *******д оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******ас гаргуулж улсын орлого болгож  шийдвэрлэсэн нь  шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн “*******ыг хулгайн үхэр ажилласан гэдгийг мэдээгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь дээр дурдагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, *******ийн яллагдагчаар өгсөн “...******* надад “юманд явъя” гэхээр нь ...цуг явахаар болсон. Тэгээд *******ын хөдөө гэрт очиж цагаан өнгийн “*******” маркийн машиныг аваад ...нэг уулын голд очиж тэнд байсан үхэр дундаас 1 үхрийг ******* уургалж аваад ганцаараа машины тэвшин дээр ачаад бид хоёр тэндээс хөдөлж эзгүй хээр очиж ******* ажиллаад би түшилцээд дуусгасан. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 37-39) зэргээр ******* хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон, тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдэхэд огт оролцоогүй, тэр цаг хугацаанд өөр газар байсан...” талаар тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн, бусад гэрч, шүүгдэгч нар тухайн мэдүүлгийг давхар нотлон мэдүүлэг өгсөн, тухайлбал гэрч гийн “...Манай найз ын ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө хулгай хийсэн байсан. Тэгээд манай найз намайг хэрэгтэй байгаа болохоор *******д тэй цугтаа явсан гэж хэлээрэй гэсний дагуу ******* намайг цуг явсан гэж мэдүүлэг өгсөн байсан. ын ******* нь одоо болтол намайг гуйгаад хийсэн хэргээ намайг хүлээчих, чи хэрэгтэй байгаа юм чинь гээд байгаа юм...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 31-33 хуудас), шүүгдэгч Б.*******ын: “...Би *******т хандаж “хоёулаа зүүн хойшоо явж нэг юм янзалъя” гэж хэлэхэд зөвшөөрсөн тул бид хоёр миний машинтай зүүн хойшоо Норовлин сумын 2 дугаар баг “Ангирт” гэх газарт очоод тэр хавиар эзэнгүй үхэр харж байгаад орой харанхуй болсон хойно тэр хавьд байсан 100 гаруй тооны үхэр дундаас мухар улаан халзан зүсмийн соёолон үхрийг би бугуйлдаад амьдаар нь машиндаа ачаад 3 км гаруй явж байгаад нэг газарт буулгаж тэнд нь ажиллаж, малын сэвсийг нь үлдээгээд махаа арьс толгойтой нь ачиж манай хөдөө гэрийн гадаа аваачиж ...манай эхнэр тэр махыг “Ямар учиртай мах юм бэ” гэхээр нь би “******* хүнээс мал авах ёстой байсан тэрнийх нь мах” гэж хэлж ойлгуулсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 49-51 хуудас) зэргээр *******ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудтай тохирч байгаа тул түүнийг гэмт хэрэгт оролцоогүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******, ******* нарын тус бүрийн цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

  

                    ШҮҮГЧИД                                                  Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                                                                                       Д.ГАНЗОРИГ