| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04943/И |
| Дугаар | 191/ШШ2025/06884 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/06884
| 2025 08 18 | 191/ШШ2025/06884 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т оршин байрлах “МБ” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,од оршин суух овогт ийн /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,402,214.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ийн нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-06-19-нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 116 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026-12-17-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд, дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,141,998, төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,191,206.06 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 46,010.24 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 20,402,214.30 төгрөгийг Зээлдэгч ийн аас гаргуулах гэжээ.
2.Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.д холбогдох 20,402,214.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буд-Оргил, хариуцагч Л. нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 20,402,214.30 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 19,402,214.30 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 18 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
1. 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
2. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
3. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
4. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
5. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
6. 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
7. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
8. 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
9. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
10. 2026 оны 05 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
11. 2026 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
12. 2026 оны 07 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
13. 2026 оны 08 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
14. 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
15. 2026 оны 10 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
16. 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
17. 2026 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг,
18. 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,702,214.30 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл/хх4/, банкны зөвшөөрлийн гэрчилгээ/хх5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх6/, Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ/хх7-10/, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ/хх11-12/, Цахим зээлийн гэрээ /хх13/ төлбөрийн баримт/хх14-19/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “” ХК нь хариуцагч Л.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,402,214.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлага 20,402,214.30 төгрөгийг нэхэмжлэгч “” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу
1. 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
2. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
3. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
4. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
5. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
6. 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
7. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
8. 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
9. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
10. 2026 оны 05 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
11. 2026 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
12. 2026 оны 07 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
13. 2026 оны 08 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
14. 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
15. 2026 оны 10 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
16. 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
17. 2026 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг,
18. 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,702,214.30 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаа илэрхийлсэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлжээ.
4. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Буд-Оргилд олгожээ. /хх4/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлага 20,402,214.30 төгрөгийг нэхэмжлэгч “” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу
1. 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
2. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
3. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
4. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
5. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
6. 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
7. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,
8. 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
9. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
10. 2026 оны 05 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг,
11. 2026 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
12. 2026 оны 07 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
13. 2026 оны 08 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
14. 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг
15. 2026 оны 10 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг
16. 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,
17. 2026 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр 1,700,000 төгрөг,
18.2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,702,214.30 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 129,980.5 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн тоот данснаас 129,980.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД